Wednesday, October 31, 2012

Аялалын тэмдэглэл №6

Энэ өдөр чинь адал явдлаар дүүрэн байсан юм байна. Өдөржингөө нуурын хөвөөн дээр тунгалаг нуурын усыг харж суух үнэхээр сайхан байлаа. Ёстой л нэг цэвэр цэнгэг гэдэг чинь Хөвсгөл нуур байна лээ дээ. Нуурын эргээр ургасан модод нь бас ямар үзэсгэлэнтэй харагддаг гэж санана.  Нов ногоон, тув тунгалаг ёстой л диваажингийн газар байна лээ. Тэнд очоод зөндөө олон юм үзэж хараад энэ сайхан Монгол орноороо бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна лээ. Харин нуурын усанд орно гэж бараг саналтгүй юм байна лээ. Хөлөө ёстой дүрээл авсан. Пүүүү аймар хүйтэн юм байна лээ. Ххэ жоохон удах л юм бол тэр халуун нартайд халуун хүйтэн харшаад шууд хоолой таг болохоор юм байна лээ. Би ч тэрийгээ мэдээд юу гэж тэгж далганах вэ? Ямар ч байсан  нуурын эрэг дээр сайхан байсаан. Гадныхан мань хэд дээр ирж хэд гурван үг сольж бас мэл гайхацгааж байгаал явсан. Ийм сайхан газрыг үзсэн хүмүүс чинь тэндээсээ мөд явахыг хүсдэггүй юм байгаа биз дээ. Сайхан зураг хөргөө авхуулж бас элдэв янзын юм хийсээр байгаад орой буцсан санагдаж байна. Бас л Мөрөнд байдаг нөгөө айлдаа очсон. Биднийг очиход нөгөө хэд маань УБ-руу явах гэж байсан байх аа. Нөхдүүд бас лаг шүтлэгтэй ххэ. 2 дахь өдөр замд гарахгүй гээд 12 цаг өнгөрөөгөөд 3 дахь өдөр нь гарсан шд. Бид нар ирээд бас л хоол хийлгэж идээд. Уул нь ч санаа зовоод хэрэггүй ээ. Мань хэд нь өөрсдөө нэг юм хийгээд идчий гэсэн л дээ. Гэхдээ л гэрийн эзэгтэй нь үнэнхүү хүмүүсийг залхалтгүй дайлж сурсан юм билээ. Манай ах эгч хоёр ч бас нилээд хүндтэй зочид нь болохоор тэгсэн юм байлгүй. Тэгээл эхнэр нь бид нарт хоол хийж өгөөл, нөхөр нь манайхантай хуучлаал тэр орой бас л зугаатай сууцгаасан. Ххэ манай хоносон айлын гэрийн эзэн үнэн марзан нөхөр байна лээ шүү. Бид нар замдаа явсан замаа яриад л хэцүү замтай газар ч бас байна шүү гэх маягийн аар саар юм ярьж байтал нөгөөх чинь Хөх хөтөл гэж өмнө нь чичрүүлдэг байсан давааг яриад. "Нэг талаасаа алгуурхан өгсөж байгаад орой дээрээсээ нөгөө талруугаа уруудахдаа аюулын эгц дээрээс нь зам гэж авах юмгүй байсан юм билээ. Тэгсэн дээхнэ үед нэг жолооч тэр даваагаар давчихаад 
"Хөтөл, хөтөл л гээд байсан хүүрнүүд чинь хүн алахаа дөхлөө" 
гэж уурлаж байсан гэсэн. Одоо ч техник хөгжөөд тэр эвгүй замыг нь засаад дажгүй сайхан болгочихсон байна лээ. Гэхдээ ч уул сүлжээд тэр өгсүүр талаараа бол эвгүй юм байна лээ. Мод, том том хад эдр бол тээр доор л харагдаж байгаа юм чинь. Шувуу хүртэл доогуур нисээл. Сүрхий даваа байна лээ. Ингээд нөгөө гэрийн эздүүд хот явцгаасан мань хэд унтаад гэрт нь үлдсэн. Маргааш өглөө гэрийг нь цоожлоод түлхүүрээ ээжийндээ оруулаад өгчихөөрэй гээд бас болоогүй мань хэдэд нутгийн идээ гэчихсэн Хөвсгөлийн брендээсээ өгөөд хотын зүг хөдөлцгөөсөн дөө. Бид хэд ч лаг гэртээ хүмүүс хүлээж авчихаад гаргаж өгч байгаа юм шиг хашааных нь хаалгаар гаргаж өгөөд л үлдсэн дээ. Ххэ тэр хавийн хүмүүс харсан бол үнэн инээдтэй дүр зураг байсан даа. 

No comments :

Post a Comment

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.