Tuesday, October 9, 2012

Аялалын тэмдэглэл №4

За өмнөх өдөр нь бид хэд чинь сайхан тухтай жуулчны баазад хоноод бөөн эрч хүчээр дүүрэн нөхдүүд маргааш нь хөдөлсөн дөө. Сайхан ч явсан. Энэ өдөр чинь архангай аймгаас гараад хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумаар дайраад бүүр оройхондоо Мөрөн хотод очсон доо. Замдаа бөөн том том хүрмэн чулуутай замаар яваад л байсан яваад л байсан. Тийм замд чинь олигтойхон хурдан явчихаж ч болохгүй. Газар хороохгүй гэлдрээд л... Гэхдээ тийм ч муугүй ээ. Сайхан байгаль, уул ус гээд гоё сайхан зүйл бишгүй л үзэж явсан даа. Ингэж яваад оройдоо нөгөө зорьж очсон айлдаа очоод ёстой сайхан хоносон доо. Очоод сайхан хоол хийлгэж идээд тэгээд Төгсцогтын тоглолтыг үзсэн. Уул нь Олимпоос 3 дахь алтан медалийг авах болов уу гэж их л горьдсон юм сан. Даанч хөөрхий амьтан чадаагүй шүү. Явах замдаа өнгөрсөн газруудаараа манай хүн юу болж байна? боксчид яаж байна гээд л сураг ажиг тавиад л явсан. Ням-Очирыг хүрэл авсныг л мэдэж байсан. Тэгээд л бусдыг нь сураг төдий л сонссон доо. Харин яг Мөрөнд очоод тухтай алтын төлөөх тоглолтыг нь үзнэ гэсэн чинь хожигдоод хаядаг байгаа. Тэгээд тоглолтоо үзчихээд нөгөө айлынхаа хашаанд ч очиж бид хэд хоносон. Сувдаа эгч, Динда ах хоёр нөгөө гэрийн эзэдтэй яваад өгсөөн. Бид хэд тэр оройдоо айлд жаал олимп үзсэн дээ. Сагс, Волеболлын финал үзсийм байна. Тэгээд л тэндээ сайхан унтаж амарсан даа. Бас л тухтай байсан шүү. Тэгж нэг өдөр жаал соёлт ертөнцтэй холбогдсон доо. Гэртээ байгаа юм шиг л сайхан байсөөн тэднийд. 
Харин маргааш нь бид хэд өглөө эртхэн босоод Хөвсгөл нуурын эрэг дээр очих төлөвлөгөөтэй байсын. Тэгээл өглөөдөө гарч яваад оройдоо буцаад ирнэ гэж бодож байсан. Ямар ч байсан нэг өдөр ингээд бие ч сэтгэл ч амар сайхан хоносон доо. 

1 comment :

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.