Saturday, October 20, 2012

Аялалын тэмдэглэл №5

За энэ өдөр чинь давгүй сайхан байсааан. Өглөө сайхан амарчихсан нөхдүүд босч бас л бөөн хоол ундаар дайлуулж цайлуулаад. Орой нь манай хэд нилээн орой унтсан болохоор өглөө сайн унтсан байх аа. Бид хэд зарим ачаагаа хоносон айлдаа үлдээгээд бусдыг нь аваад явах болов. Тэгээд л ачаа бараагаа гялс янзалчихаад дүү нартайгаа сагсны талбайруу нь гүйчихсэн дээ. Хөдөө явахад чинь хэцүү юмнуудынх нь нэг нь интернет, тв гэх мэт юм байхгүй бас дээр нь сайхан сагсны талбай байхгүй тэр л хамгийн хэцүү байсан. Ххэ мань мэтийн эрэгтэйчүүд бол тэр халуун ус, эдр бол тоохгүй юм байна лээ. Голд үсэрч ороод л ххэ. Хувцас хунараа угаана барина гэж ч нээх асуудал болоогүй. Тэгээд тэнд сагс тоглож хорхойгоо дарчихаад гарахаасаа өмнө нэг хоол идсэн байхаа тэгээд л цаашаа замдаа гарсан даа. Мөрөнгөөс цаашаа хар замаар Хатгал сум руу явдаг юм байна лээ. Даанч бид нарыг очиход яг ид тавигдаж байсан зам болохоор дундаа баахан тасархайтай юм байна лээ. Тендер зарлаад замаа өөр өөр компаниудад өгөөд зэрэг хийлгэж байсан гэж л ойлгосон. Нэг компани нь түрүүлж дуусаад нөгөө компаниуд нь болоогүй байгаа юм шиг байсан. Тэгээд бид хэд 5 орчим км яваад л сайхан хар замаасаа гарч жороогоор мөлхүүлсээр бүрий болж байхад Хөвсгөл нуурын зах дээр очсон байх аа. Нуурын эрэг дагуу жуулчид отоод гэр буудлууд бүр хар мянгаараа байдаг юм байна лээ. Хөвсгөл чинь монголын жуулчлал хамгийн сайн хөгжсөн газруудын нэг юм шиг байна лээ. Мөнгөтэй л бол тэнд бараг авч яваад байх юм байхгүй юм байна лээ. Сайхан аялаж байгаад л ирэхэд болно. Бид нар энэ удаа ч бас л тэр гэр буудалд хоносон. Гаднаа малтай сайхан л айл байна лээ. Харин тэр үхэр мал нь бүр хужиршчихсан байдаг юм билээ. Хөвсгөл гэдэг нутаг чинь хужир гээч юмаар үнэндээ маруухан газар юм байна л даа. Тэгээд л бараг нөгөө хэдэн мал нь хүн амьтны шээс хүртэл долоохдоо тулчихсан байдаг юм байна лээ. Ххэ инээдтэй шүү... Бие засаад л эргээд харангуут бараг өөдөөс уралдаж байгаа юм чинь.Бид нарын хоносон газар хүн амьтан багатай тийм газар байсын. Гэхдээ бас Монголын энэ сайхан газрыг үзэх гэж хүмүүс хорхойсдог л юм байна лээ. Гадныхан бол тэрүүгээр мөнхийн холихоостой. Үнэн ядаргаатай санагдаж байгаа юм чинь сүүлдээ. Бид нар нилээд цаашаа явж байж хүн хөл багатай нэг газар очиж хоносон юм даа. Тэр газраас нуур их гоё  харагдана шүү. Нуур луугаа түрж орсон тийм эрэг маягийн газар байсан санагдана. 

No comments :

Post a Comment

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.