Sunday, March 13, 2011

Монголд төрсөндөө баярлаж байна.


Пөөх энэ Япон улсад чухам юу гээч нь болоод байна аа. Аймшигтай газар хөдлөлт боллоо. Японы түүхэнд байгаагүй юм болж байх шиг байна даа. Ер нь бол 8.9 магнитудын газар хөдлөлт гэж албан ёсоор мэдээллэж байгаа ч гэсэн сүүлийн мэдээгээр тус орны эрдэмтэд өөрсдөө 9.0 магнитуд бүр түүнээс ч их байж магадгүй гэсэн мэдээлэл хийжээ. Харин тэр нь яг батлагдаагүй байгаа юм шиг байгаан. За ямар ч байсан дэлхийд эдийн засгаараа 2-рт ордог байсан, одоо харин 3-т явж байгаа улс ингээд ийм аймар юманд өртөх гэж. Одоо тэгээд ямар ч байсан эдийн засгийн байдал нь мэдэгдэхүйц муудах байх. Томоохон үйлдвэрүүд, алдартай корпорациуд нь үйл ажиллагаагаараа нилээд доголдож байх шиг байна. Ямар ч байсан тус улсын даатгалын салбарт нилээд хүндхэн явдал тохиолдож байгаа нь ойлгомжтой. За тэгээд ДНБ эдр гээд эдийн засаг нь нилээд асуудалтай болж ирэх байх. Харин энэ бүхнийг яаж даван туулахыг нь харж сургамж авах хэрэгтэй гэж миний хувьд бодож байна. Мөн ямар азаар тэр японд төрчихсөнгүй вэ бид. Цунами, газар хөдлөлт гээд айдас түгшүүрийн дунд үнэхээр зовж гүйцэх байсан байх даа. Дээр нь ядаж байхад хий үзэгдэл сүнс энэ тэр гээд элдэв янзын юм аймар их гэж байгаа. Гэхдээ ийм үйл явдал миний бодлоор хүмүүсийн хөгжлийн нэг түвшнээс өөр нэг түвшинд хүргэдэг болов уу гэж бодож байна. Ялангуяа дайн байлдаан эсвэл байгалийн томоохон гамшиг гэх мэт зүйлс хүмүүсийн нохой хамартаа хүрэхээр усч гэдэг шиг зан чанарыг улам хурцалж сэтгэхүй болоод үйлдвэрлэл зохион бүтээх гээд олон тал дээр үсрэлт гаргаж магадгүй. Ямар ч л гэсэн энэ бүхэн бидний амьдарч буй дэлхийн эдийн засагт өөрийн гэсэн тусгалаа олох байх аа. Гэхдээ л өмнө нь энэ удаагийнхаас хүчээр бага газар хөдлөлтөнд бэлтгэгдээгүй байсан япон улсад өнөөдрийнхөөс хавьгүй их гарз хохирол учирч байсан юм билээ. Гэтэл энэ удаад техник технологи нь хөгжин иймэрхүү гамшигийн бэлтгэлийн япончууд бас ч гэж чамгүй хийж чадсан юм болов уу гэж бодож байна. Энэ бүх айдас түгшүүрийн хажууд Монголчууд бид хичнээн азтай байна гээч. Иймэрхүү юм манай болсон бол одоо ямар ч байшин барилга зам гүүр байхгүй тэр чигээрээ арчигдах байсан байлгүй. Ийм болохоор өнөөдөртөө бид азтай хүмүүс. Яагаад гэвэл гай зовлон хэлж биш хийсч ирдэг. Харин ямар ч юманд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ийм чадварыг олж авахын тулд бид нэг нэгнийхээ улыг шагайж байхын оронд ганц ч болов юм аа хуваалцаад хөгжил дэвшил рүү нэгнээ хөтлөх ёстой биш гэж үү. Монголд ийм зүлй тохиолдохгүй гэж хэн ч хэлж чадахгүй. Тэглээ гэхэд бид буцаад юу ч үгүй үлдэн бүхнийг эхнээс нь эхлэх болж байна уу? Энэ бүхнийг бодох л хэрэгтэй байх. Харин миний бодлоор бол байгал орчинтой зөв зохистой харьцаж өөрсдийгөө боловсруулан хөгжүүлж чадах юм бол хөгжил гэдэг хүний амьдралын нэг үед л цогцлон бий болно шүү дээ. Одоо эргээд харахад байгал орчноо сүйтгэчихсэн улс орнуудад байгалийн гамшиг элдэв янзын аюулууд асар ихээр гарч байх боллоо. Өнөөдрийг маргааштай дэнсэлж чадаагүйгээс болж тэдгээр улсуудын үйл тамаа цайн байж бий болгосон зүйлс нь ингээд нэг л өдөр юу ч үгүй алга болж мэдэхээр байна гэдгийг харуулж чадсан байх. Иймээс Эх Дэлхийгээ Хайрлацгаая Эрдэм Мэдлэгээ Хөгжүүлцгээе!!!

Wednesday, March 2, 2011

Их сургууль аа гэж

Энэ сургууль нээрээ хүнийг үнэхээр дарамтлах дуртай газар юм аа. Ядаж манай эдийн засгийн сургууль гэж олон оюутантайг хэлэх үү бүр ямар нэгэн асуудал гарахад л бөөн чирэгдэл болохын. Тэгээд сургалтын албаны үйлчилгээний ажилтнууд гэж аймшигтай муухай ааштай бас дээр нь хүнтэй зөв харьцана гэдэг ойлголт байхгүй байх аа бараг. Тэгсэн мөртлөө манай сургууль харилцааны ур чадвар ч гэх шиг хичээл бас ороод байгаамаа. Үнэхээр уур хүрмээр. Тэгснээ тэр төлбөр тооцооны асуудал дээрээ болохоор хурдан шуурхай байгаа гэж үнэхээр гайхалтай. Хүмүүсийн өр шир, кредитийн төлбөр гээд л дутуу мөнгийг бол түргэн шуурхай тооцож гаргана гэж жигтэйхэн. Ингээд л сургуулиа шүүмжлэх юм зөндөө байна даа. Ядаж л тэр хэдэн үйлчлэх ажилтнуудынхаа тоог олшруулаад оюутнууддаа шуурхай үйлчилж чаддаг болмоор санагддаг. За тэгээд угаасаа боловсролын зах зээл гэж авч үзвэл эрэлт тал нь ЭЗС-д үнэхээр хэтэрчихсэн байгаа л даа. Тийм болохоор ингээд л бөөн юм болоод байгаа юм байлгүй дээ. Нэр хүндтэй том сургууль болохоор ийм байдаг юм байлгүй. Гэхдээ өөрсдийн санал бодлыг илэрхийлж эрх ашгаа хамгаалах хэрэгтэй л байх...