Monday, November 16, 2009

Нилээн их хичээх хэрэгтэй юм шиг байна даа


За тэгэхээр өнөөдөр сайхан ч гэхэд хэцүү муухай ч гэхэд хэцүү нэг тиймэрхүү л нэг өдөр байна даа. Яагаад гэвэл уул нь өдрийг нилээн сайхан эрч хүчтэй эхэлсэн юм л даа. Тэгсэн чинь Лаб.н багш дээрээ ороод жоохон юм яриад сууж байлаа л даа. Тэгсэн чинь ПДФ номнууд үзээд сууж байсан чинь л ер нь энэ номнуудыг сайн унш нтр гээд л ярьж байлаа л даа. Тэгсэн юу ч боллоо гэнэт л ангийнханы талаар яриад л тэгснээ ер нь бол танай инженерийн анги чинь 2 тэнхимийн дунд байдаг болохоор их хэцүү анги гээд л тэгснээ ер нь бол элекроникийн ангийн хүүхдүүд чинь сайн сайн хүүхдүүд орсон байдаг. Танай ангийг ер нь их цөөхөн хүүхэд төгсдөг гээд л баахан хүний сэтгэл санаа тавгүйтүүлсэн юм ярьж гарав аа. Тэгээд ер нь бодоод байхад манай анги бас нэг назгайраад байх шиг байна аа. Уул нь багшийн хэлснээр бол манай дээд курсынхан тэр электроникийн ангийнхаас нь сайн гэж байна лээ. Тэгэхээр ангиа тийм болгохын төлөө сайн хичээх хэрэгтэй юм байна л даа. Бас дээр нь ер нь яг программ электроник гээд аль алийг нь үздэг болохоор ер нь жоохон сонин анги л ухааны юм ярьж байна лээ. Ийм гэж мэдсэн бол өөр анги ч сонгодог байж уу гэж ч бодох шиг. Багш болохоор электроникийн хүүхдүүд программын талын юмаа жоохон нэмж үзчихэд тэгээд л болчихдог гэж байна лээ. Тэгэхээр би одоо яадаг ч юм билээ гэж бодоол байж байна. Хэцүү ч юм аа даа амьдралд шийдвэр гаргана гэдэг. Тэгээд одоо тэд нараас аль альнаас нь л илүү байхын тулд нилээн сайн хичээх хэрэгтэй л юм байна гэдгийг ойлгож байх шив дээ үр дүнд нь. Тэгэхээр би хичээнээ хичээнэ...

Saturday, November 7, 2009

Миний мөрөөдөл


Тэгэхээр хүмүүс амьдралдаа мөрөөдөлдөө хүрэх гэж өөрийнхөө бүхий л ур чадварыг гаргаж өөрийн зорилгодоо хүрэхийн тулд түүнрүүгээ тэмүүлж амьдардаг гэж би боддог. Хүн болгонд л хүсэл мөрөөдөл байдаг гэж хүмүүс ярьдаг. Гэвч өнөөдөр миний яг туйлын хүсдэг зүйл юу юм бол гэж би ойрд өөрөөсөө асууж үзлээ л дээ. Гэтэл нэг л бүрхэг яг юу хүсч мөрөөдөж байгаагаа би өдий хүртэл мэддэггүй байжээ. Жоохон байхдаа ч яахав аймар их мөнгөтэй том компаний захирал л болно гэж боддог байсан чинь одоо бодоход тэр болгон яг хүсч явдаг зүйл минь бас би юм шиг байна аа. Тэгээд хүмүүс ер нь юу хүсдэг юм бол гэж бодоод овоо хүнээс асууж нэтээр жоохон хэслээ. Тэгсэн хүмүүс ерөнхийдөө л нэг хэвийн ямар ч байсан сайн ханьтай тэгээд мэдээж дутагдах гачигдах зүйлгүй л байхыг хүсдэг гэсэн юм зөндөө таарах юм. Өнөөдөр зорилгоо мэдэж байх нь маш чухал гэдгийг би мэддэг ч гэсэн үнэхээр сайн тухтай бодох хэрэгтэй байгаа юм байна гэдгийг би ойлгосооон. Бас би блог дээрээ өөрийнхөө үзэл бодлыг түлхүү оруулж байя гэж бодох болсон. Тийм ч учраас би жинхэнэ миний амьдралыг аз жаргалд умбуулах тийм мөрөөдлийг олох тухайгаа энд бичмээр санагдлаа л даа. Яг одоо миний ирээдүй ямар байхыг бодоод үзье. Миний төсөөлөлд бол би нэг их өндөр байшингийн хамгийн өндөр давхарт оффистой аймар том цонхны цаанаас ажлынхаа завсраар хотыг ширтэн зогсож байх юм. Ажлын өрөө нь гоё тохилог цэмцгэр яг л төгс юм шиг, тэгээд ажлаа дуусаад гарч тас хар машинаа хөлөглөн гэртээ хариад л эхнэртэйгээ хөөр баяраар дүүрэн уулзаад л хичнээн их санаснаа мэдрэн тэвэрч үнсээд хүүхдүүдийнхээ инээмсгэлсэн царайг харчихаад өөдөөс нь нүүр дүүрэн инээмсгэлсэн тийм сайхан гэр бүлийн уур амьсгалтай оройн хоолоо идчихээд ном уншиж сууна. Дараа нь хүүхдүүдтэйгээ эхнэртэйгээ цуг хөгжилтэй тоглоом тоглож бага зэрэг сууна. Дараа нь зурагт үзэж ил галын дэргэд сууж маргааш өглөө ажилдаа явах энергээр сэлбэгдэж байх юм.

За энэ бол зүгээр л миний санаанд орсон зүйлийн нэг хэсэг байлаа. Хүмүүсийн уран сэтгэмж төсөөлөн бодох чадвар өөртөө итгэх итгэл чухал байдаг гэдгийг би олонтоо сонсож байлаа. Харин одоо би өөрийнхөө мөрөөдлийг яг юу вэ гэдгийг л мэдэх хэрэгтэй байна... Өдий болтол яагаад би үүнийгээ мэдэхгүй явсан юм бол доо???

Sunday, November 1, 2009

The Secret (Нууц)


Нээрээ би ер нь бодоо байхад бараг 3 жилийн өмнө юм уу даа "Нууц" номоор хийсэн киног нь үзэж байсан санагдна. Тэр цагаас л бараг эхэлсэн болов уу арай нэг ухаан бага багаар орсон ч юм уу. Ямар ч байсан бодол санаа гэдэг юмандаа анхаарал хандуулж эхэлж байж билээ. Тэгээд бас одоо бодоод байхад тэр нь ч хангалтгүй байгаа юм шиг байна аа. Тэгээд "Нууц" номыг нь гэртээ уншаад сууж байна. Ер нь миний бодлоор бол ажилтанд яаж хүрэх вэ гэсэн номнууд бүгд л нууцад гарсан юмнууд дээр очиж байх шиг санагдах юм. Мөн цаашлаад бодол санаа гэдэг бол ер нь хүн болгонд байдаг хамгийн энгийн бөгөөд хамгийн хүчтэй зэвсэг юм байна л даа. Хүн болгон өөрөө ч мэдэхгүй бүх л сайн болон муу зүйлсийг бодлынхоо тусламжтайгаар өөрлүүгээ татаж байдаг гэнэ. Яг л соронз шиг сонин байгаа биз. Ер нь бол миний хувьд бол тохиолдлоор юм уу бүр тэр хууль нь үйлчилж байсан аль нь ч байсан ямар ч байсан хэд хэдэн удаа энийг туршиж үзэхэд болж л байсан юм даа. Тэгээд одоо бол амьдралдаа бүр яг мөрдөөд үзье гэж бодлоо л доо. Яг одоо миний амьдралын хамгийн чухал мөч ирчихсэн юм шиг надад санагдаад байх боллоо. Тийм учраас санаа бодол бүх юмаа цэгцлэх хэрэгтэй байгаа байх тийм ч учраас үүнийг туршиж үзэхээр шийдлээ. Ингээд үүнийг уншсан та ч бас туршаад үзээрэй. Ямар алдах зүйл байх биш харин үр дүнд нь та өөрийнхөө төсөөлж ч байгаагүй их зүйлийг хожиж ч магадгүй шдэээ...