Sunday, November 11, 2012

Аялалын тэмдэглэл №7

За Хөвсгөлийн Мөрөнд нилээд хэд хоносны эцэст энэ сайхан газрыг орхин дараагийн замдаа гарлаа. Бүдийсэн өдөр байсан санагдаж байна. Гэхдээ энэ өдөр бас сонин сайхан ихтэй байсым байна аа. Бид хэд чинь өнгөрсөн шөнө орж ирээд байж байтал манай хүргэн ах найз нь Хөвсгөлийн онцгойд ажилладаг гээд тэрэнтэйгээ утсаар яриад л байсан санагдна. Тэгсэн өнгөрдөг шөнөдөө найзындаа очихоор болсон гээд яваад өгсөн. Өглөө болсон чинь хүргэн ах ирээд мань хэдийг аваад найзынхаа ажлаар оров оо. Ххэ үнэндээ санаа зовсон ч гэж. Сайхан хоол хийлгээд л, бас тэр ГК-р явж үзсэн. Уул нь гоё юм байна лээ шүү. Тэр гал сөнөөгч нарын бэлтгэлийн өрөө, талбай, амралтын өрөө, дарга нарынх нь өрөө гээд бүгдийг нь нэг нэгэнгүй үзсэн дээ. Уул нь эртхэн хэлсэн бол найз нарыгаа ирэхээр завь гаргаж өгөөд моторт завиар сайхан зугаалдаг юм байна лээ. Ёстой чёрт тэрийг нь л алдчихсан шүү. Миний бодлоор хамгийн сайхан юм тэр байсан шиг санагдсан. Гэхдээ бас нэг бодлын аймар гэсээн. Муу завьчинтай явж байвал хурдан явж байгаад огцом эргэчүүл завь нь хөмрөөд дээр нь сууж явсан нөхдүүд завьтайгаа хамт нуурын ёроол руу талийчихдаг юм гэсэн. Тэгээд тэр нуурын ёроолд нь одоо бөөн завь, машин байгаа гэж байна лээ. Дараа жил ЗБ-тайгаар нуураа цэвэрлэж сэгнүүдийг нь гаргах ажил хийх гэж байгаа гэж ярихыг нь сонссон чинь бас л эвгүй дүр зураг харагдсан. Гэхдээ сайхан байсаан. Ингээд сайхан газраар орж дайлуулж аваад банкаа дүүргэж аваад цаашдын замдаа гарсан даа. Бидний дараагийн маршрут бол Увс аймаг байлаа. Ингээд л Увс аймгийн Зүүнговь сумруу хүлгийн жолоо заллаа. Машиндаа дуулалдаж, инээлдэж, энд тэндхийн сайхан зураг авж явсаар байтал ядраад унтах тийшээ хандацгаалаа. Ядаж бороотой байсан болохоор олигтой явж ч болохгүй байсымаа. Тэгээд нэг сайхан уулын модтой энгэрт буудаллаад сайхан цуйван хийж идсэн. Тэгээл гадаа жижигхэн түүдэг гал асаачихсан ах нарын аманд орчих шахаал юм ярихыг нь сонсож суух ч одоо бодоход үнэхээр жаргалтай сайхан байсан шүү. 
Тэгээд л Монгол нутгийнхаа сайхан байгалийг биширч байлаа шдээ.

3 comments :

  1. Wordpress.com deer blogoo bairshuulaval ih goe boloh baihaa.

    ReplyDelete
  2. http://odonoron.wordpress.com/ neg iimerhuu

    ReplyDelete
    Replies
    1. Зөвлөгөө өгсөнд талархав.

      Delete

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.