Showing posts with label боловсрол. Show all posts
Showing posts with label боловсрол. Show all posts

Tuesday, January 31, 2017

Газрын тосны үнийн хэлбэлзлийн 40 жилийн түүх: Яагаад нефтийн үнэ одоо ч биднийг гайхшруулж болох вэ?




Энэхүү нийтлэлд Нотр Дамын их сургуулийн профессор К.Баумейстер, Мичиганы их сургуулийн профессор Л.Килиан нарын хамтран Америкийн эдийн засгийн холбооноос эрхлэн гаргадаг Journal of Economic Perspective сэтгүүлийн 2016 оны 30 дахь дугаарт хэвлүүлсэн “Газрын тосны үнийн хэлбэлзлийн 40 жилийн түүх: Яагаад нефтийн үнэ одоо ч биднийг гайхшруулж болох вэ?” сэдэвт судалгааны ажлыг тоймлон хүргэж байна. Зохиогчид өнгөрсөн 40 жилд нефтийн зах зээлд гарсан огцом хэлбэлзлүүд, тэдгээрийн шалтгаан, яагаад чухам нефтийн үнийн хүлээлт, төсөөлөл бодит байдлаас зөрдгийг тайлбарлажээ.
Нефтийн үнийн ач холбогдол
Нефть, нефтийн гаралтай бүтээгдэхүүн нь тээврийн хэрэгслийн шатахуунаас эхлээд тѳрѳл бүрийн үйлдвэрлэлд орц болон ашиглагддаг. Олон янзын бүтээгдэхүүн үйлчилгээний суурь зардал болдог учраас нефтийн үнэ нь компаниудын хѳрѳнгѳ оруулалт, үйлдвэрлэл, иргэдийн худалдан авалт хийх шийдвэрт нѳлѳѳлдѳг. Улмаар эдийн засаг дахь ажил эрхэлт, цалин, инфляци гэх мэт олон индикаторт нөлөөлдөг. Иймд ихэнх улс орнууд, тэр тусмаа жижиг бѳгѳѳд тѳрѳлжилт багатай эдийн засагтай улс орнуудын хувьд дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ нь анхааралтай ажиглах ёстой нэг чухал үзүүлэлт юм.
Аливаа улс орны бодлого боловсруулах түвшний институциуд болоод хувийн хэвшлийнхэн нефтийн зах зээл дээр үүссэн шокын сөрөг нөлөөг аль болохоор бага байлгахыг зорьдог. Иймд нефтийн үнийг урьдчилан таамаглах, болзошгүй эрсдэлд бэлтгэх, фьючерс гэх мэт үүсмэл хэрэгсэл ашиглан ирээдүйн үнийн тодорхой бус байдлыг бууруулахыг хичээдэг. Гэсэн хэдий ч өнгөрсөн 40 жилийн хугацаанд үүссэн нефтийн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлүүд мэргэжлийн шинжээчдийн хувьд ч гэнэтийн зүйл байх нь түгээмэл байсаар иржээ.
Үнийн хэлбэлзэл, зах зээлийн тодорхой бус байдлаас үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор улс орнууд нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, үүнийгээ гэнэтийн шок үүссэн үед ашигладаг. Гэвч энэхүү арга нь нефтийн үнийн хэлбэлзлийг багасгах, хэлбэлзлээс үүсэх эдийн засаг дахь сөрөг нөлөөг дорвитой бууруулах бүрэн шийдэл болж чадаагүй л байна.
Монголын хувьд, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хандлага 2013 оноос өмнө түгээмэл ажиглагдаж байсан. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд шатахууны үнийн өсөлт махнаас бусад өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн 30 хувийг дангаараа бүрдүүлж байсан тохиолдол ч бий. Шатахууны бүтээгдэхүүнийг орц болгон ашигладаг салбаруудын бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн өсөлтийг оруулж тооцвол энэ дүн бүр ч өндөр байх болно.
Сүүлийн 40 жилийн газрын тосны үнийн томоохон хэлбэлзлүүд
Дүрслэл 1.
WTI брендийн газрын тосны үнэ, 1974.1-2015.3
Source: US Energy Information Administration.
Жич: Газрын тосны үнийг АНУ-ын ХҮИ-ээр засварлаж, улирлын нөлөөг арилгасан.
Сүүлийн 40 жилд нефтийн зах зээлд тохиолдсон огцом шокуудыг авч үзвэл тухайн үедээ огт хүлээгдээгүй, гэнэтийн хэлбэлзлүүд олон байв. Түүнчлэн тэдгээр хэлбэлзлүүдийн жинхэнэ шалтгааныг тэр бүр оновчтой тогтоож чадаагүй байдаг. 1970 оноос хойш тохиолдсон томоохон хэлбэлзлүүдийг нэрлэвэл (WTI бенчмаркийн үнэ):
  • 1973/74 оны нефтийн хямрал: Нэг баррель нефтийн үнэ $4.31 (1973-9 сар)-аас $10.11(1974-1 сар) болж ѳссѳн;
  • 1979/80 оны нефтийн хямрал: Нэг баррель нефтийн үнэ $15 (1979-9 сар)-аас $40 (1980-4 сар) болж ѳссѳн;
  • 1980-аад оны эхэн үеийн нефтийн үнийн уналт;
  • 1990-ээд он: Нэг баррель нефтийн үнэ $25 (1996)-аас $11 (1998-12 сар) болж буурсан;
  • 2003-2008 оны ѳсѳлт: Нэг баррель нефтийн үнэ $28 (2003)-аас $134 (2008) болж ѳссѳн;
  • 2008 оны санхүүгийн хямрал: Нэг баррель нефтийн үнэ $134 (2008-6 сар)-аас $39 (2009-2 сар) болж унасан.
Дэлхийд эдийн засаг өсөлттэй жилүүдийн үр дүнд бий болсон ѳндѳр эрэлт, ам.долларын ханшийн уналттай үеийн нѳлѳѳ, Америкийн инфляци эсвэл бодлогын хүүний ѳсѳлт,  Иран-Иракийн дайн, Персийн булангийн дайн зэрэг үйл явдлууд, зах зээл дээрх спекуляцийн шинж чанартай хѳдѳлгѳѳнүүд г.м олон зүйлс эдгээр хэлбэлзлүүдэд тодорхой хувь нэмрээ оруулсан байдаг.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд,  2014 оны 6 сард $110 байсан нефтийн үнэ (WTI) 2015 оны 1-р сар гэхэд $40 руу унасан. 2014 оны 6-аас 12-р сарын хоорондох нефтийн үнийн бууралтын шалтгаан дээр хийсэн шинжилгээгээр (Baumeister and Kilian, 2015) энэ хугацаанд бий болсон $49-ын уналтыг дараах байдлаар задлан тайлбарлажээ: 
  • $11 нь дэлхийн бодит эдийн засгийн идэвхжил саарч байсантай холботой;
  • $16 нь нефтийн үйлдвэрлэлийн хүлээлт ба гүйцэтгэлийн зѳрүүн дээр үүссэн шоктой холбоотой (Америк, Канад, Орост хүлээгдэж байснаас ихээр үйлдвэрлэсэн);
  • $9 нь  нефть хадгалах савны эрэлтэд үүссэн шоктой холбоотой;
  • $13 нь 2014 оны эцэст дэлхийн эдийн засгийн байдал гэнэт муудсантай холбоотой.
 Үнийн хэлбэлзэлийг урьдчилан таамаглахад хүнд байдаг шалтгаан
Ѳмнѳх түүхэн жишээнүүдээс үзэхэд зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хүлээлтэд гарсан гэнэтийн шокуудаас шалтгаалан нефтийн бүтээгдэхүүний үнэ ѳѳрчлѳгдѳж байжээ. Иймд нефтийн үнийн хэлбэлзлийг ѳнгѳрсѳнд тодорхойлсон хүчин зүйлсийг мэдэж байвал ирээдүйд үнэ хэрхэн ѳѳрчлѳгдѳх талаар тѳсѳѳлѳлтэй байж болохоор юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ нефтийн үнийг таамаглах боломж нь үнийг тодорхойлдог тэдгээр хүчин зүйлсээ хэр сайн таамаглаж чадах вэ гэдгээс л хамаарна. Тэдгээрийн хѳдѳлгѳѳнийг мэдээгүй цагт эдийн засгийн моделүүд ч, мэдрэмжээрээ таах оролдлого ч тэр бүрэн шийдэл болохгүй юм.
Эрэлт талаас авч үзвэл, нефтийн үнийн түвшин нь бизнесийн мөчлөг ямар байхаас, дэлхийн эдийн засгийн тѳлѳв байдал ямар байхаас шалтгаална. Гэтэл дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийг тодорхойлохдоо харьцангуй богино хугацаагаар тойм төсөөлөл хийдэг бөгөөд бодит нөхцөл байдал хурдтай эрс өөрчлөгдөх үед тѳсѳѳлѳл зѳрѳх тохиолдол цөөнгүй байдаг.
Жишээлбэл, 2003 оны нефтийн үнийн өсөлт хөгжиж буй Азийн орнууд, тэр дундаа БНХАУ-ын эдийн засаг хурдацтай тэлснээс болж үүссэн эрэлтээр дэмжигдэж байсан. Гэтэл тухайн үед БНХАУ-ын өсөлтийн талаар шинжээч мэргэжилтнүүд үргэлж бодит гүйцэтгэлээс нь доогуур таамаглал гаргаж байсан тул нефтийн үнэ хэр өсөх талаар урьдаас мэдэх боломж бага байв. Хятадад үүссэн тэрхүү ѳндѳр эрэлт нь үнэхээр потенциал хэмжээндээ байсан тогтвортой зүйл үү, эсвэл эдийн засгийн тэлэх бодлогын үр дүнд бий болсон түр зуурынх уу гэдгийг бид одоо хүртэл баттай хэлэх боломжгүй хэвээр байна. Дээр нь тус улсын статистик тоон мэдээллийн найдвартай байдал нь таамаглал хийж буй шинжээчид нэмж хүндрэл учруулдаг нэг том хүчин зүйл болдгийг ч дурдах нь зүйтэй.
Харин нийлүүлэлт талаас авч үзвэл, нефтийн үйлдвэрлэл ирээдүйд ямар байхыг зѳв таамаглах нь мѳн л хэцүү. Учир нь геополитикийн шинжтэй маргаан эсвэл газрын тос экспортлогч орнуудын бодлогоос шалтгаалан нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл тасалдах эсэхийг урьдчилан таамаглах боломж мѳн хязгаарлагдмал байдаг. Хамгийн ойрын жишээ гэвэл 2011 онд Ливид болсон бослого, иргэний дайнаас шалтгаалан тус улсын нефтийн бүтээгдэхүүний гарц буурч байсныг нэрлэж болно. Исламын бүлэглэлийн үйл ажиллагаатай холбоотойгоор Иракийн нефтийн үйлдвэрлэлийн түвшин ямар байхыг тодорхойлох нь мѳн л ялгаагүй хүндрэлтэй асуудал юм.
Үүнээс гадна ирээдүйн хүлээлтийг урьдаас таамаглахад бэрх байдаг. Хүлээлт нь ирээдүйд нефтийн бүтээгдэхүүний хомсдолд орох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улс орнуудын нөөцлөх нефтийн эрэлтэд нөлөөлдөг тул үнийг тодорхойлогч нэг чухал хүчин зүйл болдог. Гэтэл геополитикийн, улс төр, эдийн засгийн хурцадмал асуудал хэзээ хаана ямар түвшинд үүсч ѳрнѳхийг зѳв таамаглах боломж бараг байдаггүй. 2010 оны сүүлээр Арабын ертөнцөд өрнөсөн үймээн самуун (Арабын хавар), 2008 оны Дэлхийн санхүүгийн хямрал зэрэг нь үүний тод жишээ юм. Нефтийн үнэд хүчтэй нѳлѳѳ үзүүлсэн эдгээр үйл явдлыг урьдчилж таахгүйгээр нефтийн үнийг үнэн зѳв таамаглана гэдэг нь ѳѳрѳѳ учир дутагдалтай юм.
Иймд хэдийгээр нефтийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлийн талаар сүүлийн 40 жилд хуримтлагдсан ойлголт багагүй ч, нефтийн үнэ эдийн засагчид, бодлого тодорхойлогчид, хэрэглэгчид болон санхүүгийн зах зээлийг үе үе гайхшруулдаг хэвээр л байна.

Saturday, October 11, 2014

ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

ЗАСГИЙН ГАЗРУУДААС ОЛГОДОГ ТЭТГЭЛЭГ
Их Британи ба Умард Ирландын нэгдсэн вант улсын засгийн газраас олгодог тэтгэлэг
1. “British Chevening Scholarships”
Жилд дунджаар 1500 гаруй оюутануудад олгодог энэхүү тэтгэлэгийн хэмжээ 30,000 фунт стерлинг орчим ,сургалтын зардал,ирж очих нислэг ,сар бүрийн оюутаны тэтгэмж, байр ,амжиргааны зардал, даатгал гэх мэт магистрын нэг жилийн бүх зардалыг багтаасан байдаг. Ихэвчлэн магистрын нэг жилийн хөтөлбөрт олгоно. Өргөдөл анкет бичиг баримтыг жил бүрийн 8 сарын 1ээс 11 сарын 15 ныг дуустал хүлээн авдаг.
Дэлгэрэнгүйг http://www.chevening.org/
2.“Commonwealth Scholarships for Developing Commonwealth Countries”
Британийн хамтын нийгэмлэгт багтдаг улс орнуудын оюутануудад олгодог. Тэтгэлэгт хамрагдах оюутан доорхи линкээр орж энэхүү жагсаалтанд багтсан их дээд сургуулиудын магистр ,доктор доктрантаар суралцах юм. UK universities with which the CSC has a part funding agreement. Тэтгэлэгт бүх зардал багтдаг.
Америкын Нэгдсэн Улсын засгийн газраас олгодог тэтгэлэг
1. “Fulbright Foreign Student Program”
Манай улсад оюутанууд нилээн түгээмэл хамрагддаг тэтгэлэг бөгөөд жил бүр дэлхийн хэмжээнд 1800 гаруй тэтгэлэг олгодог. Ихэвчлэн магистр ,докторын сургалтанд олгоно. Мөн зэрэг олгодоггүй мэргэжил дээшлүүлэх зарим хөтөлбөрөөр тэтгэлэгт олгогдох боломжтой юм. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бол 2016/2017 оны хичээлийн жилийн тэтгэлт хөтөлбөрийн мэдээлэлийг энэ линкээр орж http://foreign.fulbrightonline.org/about/foreign-fulbright, лавлагааг local embassy or Fulbright Commission. авна уу. Тэтгэлэгт сургалтын зардал, даатгал ,оюутаны сар бүрийн тэтгэмж, ирж очих нислэгийн зардал багтдаг.
2. “Hubert H. Humphrey Fellowship Program”
Мэргэжил дээшлүүлэх, зэрэг олгодоггүй сургалтуудад олгодог энэ тэтгэлэг жил бүр дэлхийн хэмжээнд 200 орчим мэргэжилтэнүүдийг шагнадаг.
Тэтгэлэгт :
Тухайн их сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтын зардал, хэрэв шаардлагатай бол англи хэлний сургалтын зардалыг оруулан тооцоно. Ном сурах бичиг, нэг удаагийн компьютер авах зардал, ирж очих нислэг ,мэргэжилийн судалгааний ажилын аялал, уулзалт, семенар сургалтын зардалууд багтдаг. Энэ линкээр орж тэтгэлэгт хамрагдах боломжтой их дээд сургуулиудын мэдээлэл аваарай participating USA universities
Суралцах мэргэжилийн жагсаалт:
• Agricultural and Rural Development
• Communications/Journalism
• Economic Development
• Educational Administration, Planning and Policy
• Finance and Banking
• Higher Education Administration
• HIV/AIDS Policy and Prevention
• Human Resource Management
• Law and Human Rights
• Natural Resources, Environmental Policy, and Climate Change
• Public Health Policy and Management
• Public Policy Analysis and Public Administration
• Substance Abuse Education, Treatment and Prevention
• Teaching of English as a Foreign Language
• Technology Policy and Management
• Trafficking in Persons Policy and Prevention
• Urban and Regional Planning
Дэлгэрэнгүйг : Public Affairs Section of the U.S. Embassy or Bi-national Fulbright Commission in your country/ http://humphreyfellowship.org/
Европын орнуудын засгийн газраас олгодог тэтгэлэг
1. “Netherlands Fellowship Programme”
Голландын аль нэг их дээд сургуульд магистр, доктор ,богино хугацааны сургалтуудад суралцах бол өөрсдийн хүсэлт өргөдөлийг илгээн хамрагдах боломжтой. Нийт 51 оронд олгодог https://www.studyinholland.nl/…/netherland…/nfp-country-list ба категори нэгд байгаа улсуудад илүү боломжийг олгодог. Тэтгэлэгт : сургалтын зардал, визаны хураамж, судалгааны ажилын зардалууд багтдаг, суралцах явцад цалинтай ажил олгох боломж бий.
Албан ёсны вэб хуудас -https://www.studyinholland.nl/…/netherlands-fellowship-prog…
2. “Norwegian Quota Scholarship Scheme”
Тэтгэлэгт хамрахдаа энэхүү линкээр орж participating institutions’ websites судалж үзэх, жагсаалтанд хамрагдаж буй сургуулиудын баклавр, магистр ,докторын сургалтанд 2015 оны 9 сард эхлэн суралцах бол өөрийн суралцаж буй йх дээд сургуулийн удирдлагаар дамжуулан хүсэлтээ илгээх шаардлагатай. Тэтгэлэгийг олгохдоо 30% тэтгэлэг 70%зээлийн нөхцөлтэйгээр олгодог боловч суралцаж дүүргээд өөрийн эх орондоо ажиллаж буй төгсөгчидийн 70% зээл тэтгэлэг болдог.
Дэлгэрэнгүйг : http://siu.no/…/Fr…/Global-menu/Study-in-Norway/Quota-Scheme
3."DAAD Scholarships for Development-Related Postgraduate Courses”
Германы засгийн газраас магистрын сургалтанд 50% , 100% тэтгэлэг олгодог. Тэтгэлэг авах боломжтой сургуулийн нэрсийг энэ линкээр list of eligible postgraduate courses for 2015/2016. үзнэ үү. Энэхүү жагсаалтанд хамрагдаж буй улсын иргэд хамрагдах боломжтой https://www.daad.de/…/dac_laenderliste_berichtsjahre_2011_2… Монгол улсын иргэд хамрагдах боломжтой ба Герман хэлний A2-B1 түвшинд байх IELTS 6,0 , IBT TOEFL 80 оноотой байх шаардлагатай.
Албан ёсны вэб хуудас :http://www.daad.de/…/…/bildung_postgradual/ast/08492.en.html
4. “Swiss Government Excellence Scholarships”
Тэтгэлэг 180 орчим улсын докторын буюу докторын дараах судалгааны ажилаа Швейцарийн төрийн санхүүжилттэй аль нэг сургуулийн буюу Швейцарийн хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагад хийж гүйцэтгэх эрдэм шинжилгээний ажилтануудад олгоно. Тэтгэлэгт сар бүрийн оюутаны цалин, сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, байрны зардалууд багтана.
http://www.sbfi.admin.ch/them…/01366/01380/01715/index.html…
5. “Swedish Institute Study Scholarships”
Шведийн их дээд сургуулиудад магистраар суралцах хүсэлтэй хөгжиж буй орнуудын оюутнуудад Шведийн засгийн газарын тэтгэлэг олгодог. Тэтгэлэгт сургалтын төлбөр, амьжиргааны зардал, зарим нэг аялал жуулчлалын зардал,даатгал зэрэг багтдаг. Ойролцоогоор 550 тэтгэлэг санал болгодог. Сонгогдох эрхтэй магистрын програмуудын жагсаалт албан ёсны вэб сайт дээрhttps://studyinsweden.se/…/swedish-institute-study-sch…/үзнэ үү!!!
6. “Denmark Government Scholarships for Non-EU Students “
Дани Засгийн газар Дани улсад магистраар суралцах хүсэл эрмэлзэлтэй олон улсын оюутнуудыг талархан хүлээн авч байна. Тэтгэлэгийн тоог Европын Холбоо / Данийн Боловсролын яамнаас жил бүр тодорхойлдог. Дээд боловролийн байгуулагуудын жагсаалт - албан ёсны вэб сайт :http://studyindenmark.dk/stud…/tuition-fees-and-scholarships.
7. “Italian Government Scholarships for Foreign Students”
Италийн иргэн, гадаадын иргэн аль аль нь Итали-д суралцахад Италийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах боломжтой. Италийн улсын сургуулиудад магистр, баклавр Итали хэлний сургалтуудад суралцахад олгоно.
Дэлгэрэнгүйг : http://www.esteri.it/…/Opportuni…/BorseStudio_stranieri.htm…
8. “ Eiffel Scholarships in France for International Students”
Францын гадаад харилцааны яамнаас санаачлилсан Францын дээд боловролийг байгуулагуудад хамгийн сайн гадаад оюутнуудыг татах зорилготой Эйфелийн тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан магистр, докторын сургалтанд хөнгөлөлт олгодог.
Суралцах чиглэл :
• инженерийн шинжлэх ухаан, тухайлбал математик, физик, хими нано, био технологи, дэлхий, байгаль орчин, мэдээлэл зүй, харилцаа технологи зэрэг
• эдийн засаг, менежмент
• хууль, Улс төрийн
Австрали Шинэ Зеландын засгийн газруудаас олгодог тэтгэлэг
1. “Australia Awards Scholarships”
Энэхүү тэтгэлэг хөгжиж буй орнуудын залуучуудыг дэмжих зорилготой ба тэтгэлэгээр суралцаж дуусаад эх орондоо ирж суралцсан мэдлэгээ бусдад түгээх эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах явдал юм. Мэргэжил дээшлүүлэх сургалт, бакалавр магистр, докторын сургалтанд олгогддог энэ тэтгэлэгт сургалтын зардал ,оюутаны даатгал, ирж буцах онгоцны билет, амдьрах өртөгийн зардал багтана.
Дэлгэрэнгүйг : http://www.ausaid.gov.au/australia-awards/pages/studyin.aspx
2. “Endeavour Postgraduate Scholarships in Australia for International Students”
Магистрын 2 жил, докторын 4 жилийн сургалтанд олгодог тэтгэлэг юм. Уг тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд суралцах хугацааны сургалтын зардалыг бүрэн даахаас гадна, аялалд 3000AUD, орон байр тохижилтын тэтгэмж 4000AUD, сарын оюутаны тэтгэмж 3000AUD, эрүүл мэндийн даатгал зэрэг багтдаг. 2016 оны хичээлийн жилийн бүртгэл 2015 оны 4 сард эхлэнэ.
Дэлгэрэнгүйг : https://aei.gov.au/Scholarships-and-Fellowsh…/…/default.aspx
3. “Australia International Postgraduate Research Scholarships”
Магистр Докторын судалгааний ажил хийх гадаад оюутанууд судалгаа шинжилгээг хийж гүйцэтгэх явцдаа Австралийн тэргүүлэгч судлаач нартай хамтран ажилсанаар туршлага хуримтлуулан мэдлэг олж авах боломжийг олгодог тэтгэлэг юм. Жил бүр 330 оюутанд олгодог бөгөөд сургалт , даатгалын зардал багтдаг.
Дэлгэрэнгүйг : http://education.gov.au/international-postgraduate-research…
4. “New Zealand Development Scholarships”
Хөгжиж буй орнуудын дипломын дараах сургалтад хамрагдагчид Шинэ Зеландын их дээд сургуулиудад суралцсанаар олж авсан мэдлэг туршлагаа өөрсдийн эх орондоо шинэчлэл хийх, хөгжилд дэвшилд хувь нэмэр оруулахад нь дэмжиж, туслах зорилгоор олгодог энэ тэтгэлэгт сургалтын зардал, хоёр талын нислэг, эрүүл мэндийн даатгалыг олгодог.
Дэлгэрэнгүйг : http://www.aid.govt.nz/…/new-zealand-development-scholarshi…
Азийн засгийн газруудаас олгодог тэтгэлэгүүд
1. “Japanese Government Scholarships for International Research Students”
Японы Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас магистр, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад Японы их дээд сургуулиудад суралцах гадаад оюутануудад олгодог тэтгэлэг юм. Сургалтын бүрэн зардал сар бүрт тэтгэмж 143,000-145,000 иен, сар бүрт оюутаны цалин 2,000 or 3,000 иен хоёр талын нислэг, зарим судалгааны ажилын зардалууд багтдаг. Дэлгэрэнгүйг :http://www.mext.go.jp/a_me…/koutou/ryugaku/boshu/1346643.htm
2. “Chinese Government Scholarships-Bilateral Program for International Students”
Хятадын засгийн газартай боловсрол солилцооны гэрээтэй улс орнууд, их дээд сургуулиуд, олон улсын байгуулагуудын хүрээнд хэрэгждэг ба бакалавр, магистр, доктор, эрдэм шинжилгээ судалгааны хөтөлбөрүүдэд 100 буюу 50 хувиар олгодог тэтгэлэг юм. 100 хувийн тэтгэлэгт сургалтын зардал, сарын тэтгэмж, орон сууцны зардал, даатгал багтана. 50 хувийн тэтгэлэгт зарим тэтгэмжүүд хасагддаг. Дэлгэрэнгүйг : http://www.csc.edu.cn/laihua/scholarshipdetailen.aspx…
3. “Taiwan Scholarships for International Students”
Тайваны засгийн газар боловсролын яамаараа дамжуулан Тайваны их дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтанд суралцах хүсэлтэй гадаад оюутануудад олгоно. Тэтгэлэгт сургалтын зардал тэтгэмж багтана. Дэлгэрэнгүйг :http://edu.law.moe.gov.twEngLawContent.aspx?Type=E&id=122
4. “Turkey Scholarships for International Students”
Туркын засгийн газраар бүрэн санхүүждаг энэхүү тэтгэлэг нь магистр, докторын сургалтаар Туркын их дээд сургуульд суралцах гадаадын оюутануудад олгогддог. Тэтгэлэгт сар бүрийн оюутаны цалин, бүтэн сургалтын зардал, турк хэлний нэг жилийн бэлтгэл, улсын мэдлийн оюутаны байр, хоёр талын нислэгийн зардал, эрүүл мэндийн даатгалыг бүрэн олгодог.
Дэлгэрэнгүйг : http://www.turkiyeburslari.gov.tr/…/554-2014-turkiye-schola…
5. “Malaysian Government Scholarships”
Малайзын боловсролын яамнаас санаачилсан энэхүү хөтөлбөр нь дэлхийн хамгийн ухаалаг залуучуудыг Малайзын дээд боловсролын хөтөлбөрүүдэд суралцуулах зорилготой юм. Тэтгэлэгт бүрэн сургалтын зардал, ном сурах бичгийн зардал, эрүүл мэнд аялалын даатгал, гэх мэт бүх шаардлагатай зардалуудыг багтаасан байдаг.
Дэлгэрэнгүйг : https://biasiswa.moe.gov.my/INTER/index_mis.php
6. “Korean Government Scholarships”
Солонгос улсад дээд боловсрол эзэмших хүсэлтэй гадаад оюутануудад олгодог боломжит хөтөлбөр бөгөөд үүгээрээ дэлхийн удирдагчдыг олшруулах, дэлхийн хэмжээнд Солонгосын нөхөрсөг хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Тэтгэлэгт сургалтын бүрэн зардал, ном сурах бичгийн зардал, эрүүл мэнд аялалын даатгал, гэх мэт бүх шаардлагатай зардалуудыг багтаасан байдаг.
Дэлгэрэнгүйг : http://www.niied.go.kr/eng/contents.do…

Online courses for free - Зайны сургалт

Өдгөө дэлхий дахинд онлайн сургалт, хичээл хөгжиж эхлээд байна. Япон, АНУ гээд хөгжилтэй улс орнуудад их дээд сургуулиудад заагдаж буй хичээлийн лекцээ видео болгож аваад онлайнаар үнэгүй түгээж байна. Долоо хоног бүр тодорхой даалгавар өгөөд, асуулт хариултын форум өрнүүлээд орон орны мэдлэг боловсролоо тэлэх сонирхолтой залуус интернет гэж гайхалтай зүйлийн ачаар хаанаас ч хамаагүй гэртээ сууж байгаад л хамтран ажиллаж хамтран сурч боловсорч байна. Манай Монголчууд ч гэсэн энэ бүхнээс битгий хоцроосой. Хамгийн том давуу тал нь Дэлхийн тэргүүлэх томоохон их сургуулиудын багш нарын заасан хичээлүүд ч байгаа нь сайшаалтай. Харвард, Колумбын Их сургууль, Массачусетсийн технологийн институт, Иейл, Станфорд гээд алдартай сургуулиудын багш нар хичээл зааж байна лээ. Ялангуяа манай багш нар ч тэр, оюутнууд ч тэр аль аль нь хамрагдахад их дажгүй санагдсан. 

Одооноос хэд хэдэн хичээлд суугаад төлбөр төлөөд сертификат авж болох юм байна лээ. Зарим сургуулиуд эхнээсээ онлайн хөтөлбөрөө санал болгоод, зайны сургалтаар боловсролын зэрэг олгох хөтөлбөрүүдээ ч хүртэл санал болгож байна лээ. Ирээдүйд энэ төрлийн сургалт маш эрчимтэй явагдах байх гэж би таамаглаж байгаа. Ингээд миний ашигладаг дараах сайтуудын линкийг орууллаа. 

2. edX

Дээрх хоёр сайтад мэдээж эхлээд өөрийн данс нээж улмаар хичээлүүддээ хамрагдах боломжтой болно.