- Эрх мэдэл. Энэ зүйл төр засагт яаж үйлчилдэг болохыг ингэж анзаарлаа. Хамгийн наад захын жишээ гэвэл ажилтан авах, халах асуудал дээр л илэрдэг. Мэргэжил, чадвар, тухайн хүний зан чанар, сэтгэл зүтгэл ямар байх хамаарахгүйгээр танил тал, харж наймаа тохироо байдлаар хүмүүс авдаг энэ жишиг бүр нийтдээ хавтгайрсан юм шиг. Бүр нэг улаан цаймдаа гарчихсан. Хэнээс ч санаа зоволгүйгээр үүнийгээ хийдэг, бүгд мэддэг мөртлөө юу ч хэлж чадахгүй арчаагүй байдагт нь гайхмаар л юм.
- Хөшүүрэг. Төрд сайн ажиллах хөшүүрэг гэж ердөө алга. Жишээ нь шагнал урамшууллаа олгож байгаа байдал их анхаарал татна. Ингэж удаан ажилласан, тэр маань шагнал аваагүй байгаа гэх жишгээр л шагнана. Юу хийсэн, яасан ийсэн нь сонин биш. Сайн ажиллахад өөрөөр хэлбэл оногдсон ажлаа сайн гүйцэтгэхэд түүнийг үнэлэх үнэлэмж маш бага. Харин ажлаа хийж чаддаг гэдгээ мэдэгдвэл түүнд улам их даалгавар өгнө, асууж шалгаах нь нэмэгдэнэ. Сайн ажиллаад өөртөө чадвар, туршлага, мэдлэг хуримтлуулж байгаадаа өөрөө өөртөө урам өгч байгаагаас бус үнэлэгдэх, урамшуулал хүртэх байдал тун бага.
- Хараат байдал. Дарангуйлал гэдэг ч юм уу? өөр юу гэвэл арай оновчтойгоор илэрхийлэх юм энэ байдлыг. Үг дуугүй хэлсэн болгоныг нь хийдэг "МАНУУХАЙ"-г үргэлж хайж байдаг. Тийм хүнийг урамшуулж шагнах зэргээр өөртөө үнэнч хэвээр хадгална. Ингэж дугуй дугуйгаа олоод түүнийгээ өөд нь татаж дэвшүүлнэ. Дараа нь бүрхэг, харанхуй тийм удирдлага дээгүүрээ дүүрэн болоод байх шиг. Ингээд ажлаа мэддэг, мэргэжилдээ үнэнч, сайн муугаа ялгадаг хүмүүсийг хавчин гадуурхаж, элдвээр янзыг нь үзээд тэвчээрийг нь барж холдуулаад санаа амарна. Төрийн байгууллагууд ийм байдлаар сайн боловсон хүчнээ шахан гаргасаар бүхэлдээ ур чадвар тааруухан бүрэлдэхүүнтэй болдог юм шиг. Үр дүнд нь бахь байдгаараа л. Ямар ч ахиц дэвшил, шинэ санаачилга юу ч байхгүй ийм л дүр зураг үргэлжилсээр... Хамгийн сонирхолтой нь дээр байгаа дарга, сайд нарынх нь дур зоргоороо аашилж, "холион бантан" хутгахад нь эсэргүүцээд байх хүн доор нь бараг үлдээгүй байх жишээтэй. Тэгээд л бүгдийг нь тас загнаж байгаад энэ чинь ийм байдаг, тийм байдаг гээд зөвхөн нэг талыг барьсан өрөөсгөл мэдээллээр тархийг нь сайхан угааж өгөөд өөрийхөө талд оруулах, бага зэрэг өндөлзөөд байвал ганц хоёр ууртай үг, харц чулуудаад л нам дарах бүрэн боломж байгаа хойно ингээд л гүйцээ.
Saturday, December 20, 2014
Үзэл бодлоо илэрхийлэх нь...
Wednesday, October 8, 2014
Дотоод зөрчил (Өөртэйгөө зөрчилдөх)
Tuesday, September 16, 2014
Мэдрэмж
Тэмүүлэх тэмүүлэл, сонирхол байхгүй бол өөр юу ч байгаад нэмэргүй юм шиг.
Сэтгэлд байсан зэрэглээ нүдний өмнө сарниж одоход би бодитоор дахиж бүгдийг шинээр харна.
Wednesday, July 23, 2014
Зүүдэндээ учраад л байгаа даа.
Tuesday, April 15, 2014
Гүн ухаан бас боловсрол
Thursday, January 16, 2014
Аавдаа би хайртай
Monday, January 6, 2014
Заалгаагүй хичээл буюу ...
Ээ хөөрхий би гэдэг хүн өөрийгөө их юм мэддэг, их мэддэгээ байг ямар я байсан гологдохооргүй л гэж боддог байлаа. Гэтэл зарим зүйл дээр тийм биш юм шиг ээ. Ажил бол нэг хэрэг. Амьдрал дээр шаал өөр байдаг юм шиг ээ. Аав ээж 2 маань ажил, мэргэжилдээ ямарыг нь үнэхээр би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ одоо бодоход үнэхээр амьдралаа мааш сайн авч явж чаддаг байж дээ. Би том нь болохоор ээж аав хоёрын арай залуу үеийг дүү нараасаа арай илүү гадарлана л даа. Бага байхад тархи толгой эргүүлчих шахсан гурван бандитай. Тэр гуравыгаа олигтойхон хүмүүжүүлэх гэж их л хичээдэг байсан байх даа. Энэ болтол бас их юм байгаамаа. Яаж аав ээж хоёр маань хоёр биенээ ингээд олчихсон юм болоо. Өөртөө тохирох амьдрал нийлэх энэ хүнээ олно гэдэг ямар том аз завшаан байдаг бол. Тэгээд цаашдын амьдралаа хамт туулж хатуу хөтүү, жаргал баяраа цуг туулж бие биенээ хайрлаж бас хүндэлж хоёр биенийхээ төлөө гэр бүлийнхээ төлөө сэтгэл дүүрэн амьдрана гэж бодохоор сайхан байгаа бээз.
Энэ бүхэнийг бий болгон цогцлооно гэдэг амьдралын маш том нэг даваа байдаг байх аа. Өөрийнхөө чадах бүх зүйлээр тусламаар, нүдийг нь гэрэлтүүлж аж жаргалтай инээлгэмээр, хамтдаа юуг ч хийж чадах юм шиг итгэл төрөх, хоёр биенээ зүлгэн өнгөлж улам гялалзуулмаар, мааш олон сайхан зүйлсийг хамтдаа бүтээмээр тийм сайхан хайр, хүндлэл, итгэл, сэтгэл, нөхөрлөл, үерхэл, ойлголцолыг би хүсдэг. Зарим зүйл өнөөдөр санаснаар болохгүй ч маргааш болно гэдэгт би итгэдэг.
Friday, January 3, 2014
Өнгөрч буй он (2013) AAAND COMING 2014
- Их сургуулийн хичээлүүдийн дуусашгүй мэт санагдаж байсан өр шир, маргаанаас нэг мөсөн салсан даа. (Шилжиж ороод хичээлийн зөрүү, илүү дутуу кредит гээд эд нар чинь ёстой нэг тамын ажил байна лээ. Гэхдээ одоо бодоод байхад амьдрал өөрөө тийм ядаргаатай юмаар дүүрэн байдаг юм шиг. Зөвхөн сураад л эсвэл ажиллаад л байж байдаг санаа амар амьдрал гэж байдаггүй байх өө. Их сургуульд хүн хүн дээр очиж царай алдаал хэрэлдэхдээ хэрэлдэж, гуйхдаа гуйж хүнтэй харьцаж явсан маань надад үр дүнгээ бага ч болов өгсөн байх аа.)
- Хичээлийн ачаалаас нэг юм өндийж гэртээ гаргах цагтай болсоон (оны эхнээс)
- Дадлагын ажлаа үр дүнтэй хийж, ажлын байран дээр гарахад ямар байдаг талаар овоо юм олж мэдсэн байх шүү.
- Энэ жилийн ганц зорилгоо биелүүлсэн дээ. ЭШХ-н ганц шагнал төгсөхөөсөө өмнө авсым.
- За тэгээд ажилд орсон. Олон юм сурж байгаа. Сургуульд заадаггүй юм үнэхээр л олон байдаг юм байна лээ.
- Хүлээсэн учрал :) Бас бөөн туршлага.
Monday, December 2, 2013
Өөрийгөө шинжихүй!
Monday, November 18, 2013
???
Харин хүнтэй харьцах тал дээр бол би тийм ч сайн хүн биш бололтой. Өгсөж уруудах юм надад бишгүй л байсан байх. Тэр болгоныг би эвтэйхэн даваад л гарчихаж дөнгөдөг байсан шд. Гол нь нэгэнт л нөхцөл байдал ийм дээрээ тулсан бол нэн түрүүнд хийх, сурах, гүйцээх ёстой юмууд руугаа зориглоод орчихдог байж одоо бодоход. Миний шарыг малтаж уурыг хүргэсэн юм их тохиолдох болгонд би харин улам л гялалзаад, өнгө ороод, өөрийгөө хүчилж дийлдэг л байсан. Шинээр ямар нэг юм хийхэд ер нь надад нээх амар байгаагүй тохиолдлууд олон л байсан. Харин тэр болгонд би бэлтгэл ажлаа сайн базаагаад голд нь ороод бужигнаж байгаад хөлөө олчихдог л байсан юм. Харин одоо бол дунд нь ороод манаргах гэхээр нэг л эвгүй байгаа энэ байдал надад саад болоод байх юм даа. Яамаар ч юм бэ дээ.
ХҮМҮҮСД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ. ХЭН БЭ ГЭДГЭЭ ХАРУУЛАХ
Энэ зөв зам байж магадгүй.
Гэхдээ ийм төвөгтэй байдал миний хувьд тийм ч шинэ зүйл биш ээ. ЭЗС-д анх орчихоод эрэлт гэж юу вэ гэсэн тодорхойлолт ч мэдэхгүй байсны дээр шинэ хуучин баахан хичээл, хичээл дүйцүүлэх, улиралд үзэх кредит хэтрэх, нөхөж судлах хичээлийн төлбөр, ганцаараа цоо шинэ олигтой ярилцах ч хүнгүй байх гээд надад асуудал байсан уу? Байсан л байна. Давсан уу давсан.
Одоо яаж байна? Бас л нэг иймэрхүү сонин хандлага. Намайг хэн гэдгийг мэдэхгүй хүмүүс, миний юу боддогийг мэдэхгүй хүмүүс, тусламж дэмжлэг гээд байх зүйл байхгүй хэвээр л... Намайг басамжилж шарыг минь малтсан хүмүүс. Өөрийнх нь удирдлаганд л байдаг бол хамаагүй бүдүүлэг харьцах хүмүүс,
намайг хэдий дэмждэг ч надаар дутагдаж, хоол хийчихээд хэзээ ирэхийг минь хүлээж байдаг гэрийнхэн, дүү нар...
Уртассан цагаар өмнө мэдээгүй бүх юмаа хурдан олж авах гэсэн миний тэмүүлэл, хэн болохоо харуулж тайван байх гэсэн хүсэл, өөртөө итгэх итгэл, жаахан ч гэсэн цаг олдох юм бол хайртай хүмүүсдээ цаг гаргана гэж боддог миний бодол
ингээд бодоход энэ бүхэн надад урьдын адил танил байна.
Энэ бүх эцэс төгсгөлгүй ийм хэцүү байдал дахиад л цаашаа үргэлжилсээр миний амьдралд үргэлж тохиолдох юм биш биз? Хүний хүсэл хязгааргүй гэдэг. Би ингэж солиотой юм шиг байдаг минь юуных юм? Ирээдүйд би өөрийн гэсэн хүч чадалтай түүгээрээ надтай адил хүсэл мөрөөдлөөр дүүрэн залуусыг улам хүчтэй дээш гаргаж намайг өсөхөөс өдий хүрэхэд хамт жаргал зовлонтой минь цуг байсан тэр хайртай бүх хүмүүстэйгээ хамт жаргалтай сайхан байхын тулд биш гэж үү. Асар том бөөрөнхий чулууг нэг л хөдөлгөж чадах юм бол дахиад цааш нь түрээд явахад хүч нэг их зарцуулахгүй шиг би өөрийн амьдарлыг тийм л болгох гээд тэмцээд байгаа гэж боддог. Тэр том чулууг засч, хэлбэрт оруулах, оруулчихаад цааш түрж хөдөлгөх гэж л одоогийн хүчин чармайлтыг гаргаад байгаа байх.
ИЙМ ЗОРИЛГОТОЙ, ХҮСЭЛТЭЙ, ХҮЧТЭЙ БАЙХАД ХЭН НАМАЙГ ЗОГСООХ ЮМ?