Thursday, March 2, 2017

Дуу

Сар шинийн өдрүүд өнгөрч өнөөдөр ажилдаа орлоо. Цагаан сар бол сарны тооллоор нэгэн шинэ жил гарч буй баяр болохоор гэнэт шинэ жилийн утгатай дуунууд бас өөрийн эрхгүй аманд орох болов. Ингээд Цагаан сар, Шинэ жилээр Монгол HD телевизээс хүргэсэн Энх-Эрдэнэ гэж залуугийн дуунуудыг орууллаа.
Something stupid
Чандмань эрдэнэ

Monday, February 6, 2017

Төв банкуудын инфляцийн зорилтот түвшин

Хөгжингүй орны Төв банкууд инфляцийг онилох мөнгөний бодлого хэрэгжүүлэх хандлага сүүлийн жилүүдэд түгээмэл болсон бөгөөд эдгээр банкууд өөрийн орны эдийн засгийн нөхцөл байдал болон бусад зүйлсээс шалтгаалан зорилтот инфляцийн түвшнээ тодорхойлдог байна. 
Хөгжингүй орнуудаас ялгаатай нь Хөгжиж буй улс орнуудын хувьд инфляцийн зорилт нь эдийн засгийн өсөлтийг дэмжих орон зайг бий болгох үүднээс нэгэнт хөгжсөн орнуудынхаас өндөр байх нь оновчтой гэж үздэг.
Доорх зурагт Инфляцийг онилох мөнгөний бодлого хэрэгжүүлж буй томоохон Төв банкуудын зорилтот  инфляцийн түвшинг танилцуулж байна.
Дэлгэрэнгүй эх сурвалж: Австралийн Төв банк
Хүснэгт 1. Хөгжингүй орны Төв банкуудын инфляцийн зорилт