Thursday, December 31, 2009

Happy new year!

За ингээд шинэ жилийн баяр боллоо. Ойрд шинэ пост оруулсангүй иймээс шинэ жилийнхээ постыг орууллаа.
Ингээд Ганган хитэвч дүүрэн мөнгөтэй
Гар утас дүүрэн нэгжтэй
Ганц олдох амьдрал нь аз жаргалаар дүүрэн
Гал халуун зүрх нь хайраар дүүрэн ирж буй 2010 оноо сайхан угтаарай.

Thursday, December 17, 2009

Шугамын автобус

Энэ шугамын автобус гэж нэг нийтийн тээврийн гэх тодотголтой нэг зүйл байх юм аа. За тэгээд ер нь бол өөрийн байнгын унаа болох автобусыг нэг сайн муулаадхы. Тэгэхээр дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчээр нь манай улсад ер нь болж байгаа юм байна уу ер нь мэдэх юм алга аа. Өдөр болгон л би гэж хүн өдрийн бараг 2 цагийг автобусанд өнгөрүүлдийн.\Аймаар удаан явж байгаа биз хэхэ...\ За тэгээд ийм удаан явдаг болохоор автобусанд бол амьдрал өрнөнө дөө зүгээр. За тэгэхээр гол асуудалдаа оръё. Өнөөдөр гэртээ харьж явлаа л даа. Тэгсэн чинь зам гэж авах юм алга бөөн түгжрэл. За тэр ч яахав тэгээд автобусандаа суусан чинь жолооч нь ч гэж жолооч ёстой жинхэнэ утгаараа баахан сэгсчүүлж сэгсчүүлж нэг буудал дээр зогсоно. Тэгээд дахиад л... Хүмүүс орж ирэхээд бас нөгөө кондуктор нь бөөн сүр бадраагаад л муу сайн оюутнууд гээд л хараагаад мөнгө өгөхгүй визаны гол ч гэх шиг доромжлоод л нэг охиныг бүр алж хаях нь ээ. Хөөрхий хүнд түлхэгдээд хаалганых нь хажууд зогсчихсон чинь чи муу түрүүнээс хойш яагаад энд зогсоод байгаа юм бэ? Мөнгө төлөөгүй юм байж хүний орлого битгий хаагаад бай гэж ирээд л бүр загнаад уналаа. Нөгөө охин ч бас л мөчөөгөө өгөхгүй бас жоохон түр тар хийлээ. Тэгсэн бүр нөгөөх чинь чи мөнгө төлж явахгүй байгаа биз дээ. Муу ямар ч үнэгүй амьтан, муу визаны гол ч гэх шиг аймар доромжлоод тэгснээ чи муу сурлагагүй юм яагаад хүн доромжлоод байгаа юм гээд л \үнэндэээ бол тэр кондуктор л тэр охиныг загнаж доромжлоод байсан нь их л дээ\ тэгснээ бүр уурлаад тэр охиныг хэд хэд алгадаж аваад л толгой руу нь цохиод авдсан. Ёстой дээрэлхүү. Тэр автобус дотор байгаа хүмүүс нэг нь ч юм хэлэхгүй байгаа юм даа. Зүгээр бүгд сонсоод л яваад байсан. Миний бүр уур хүрээд... Тэгээд сүүлдээ бүр чи наад царайгаараа биеэ үнэлдэг энэ тэр болоод явчихсан. Ёстой хэрүүл, хэл амаараа бол жинхэнэ про гар байна лээ дээ. Тэгээд ер нь яагаад хүмүүс ингэж нэгэндээ уурлаад бухимдаад байдаг юм бол оо гэж гэрлүү алхах замдаа бодлоо. Ер нь бол хүний сэтгэл санаанд нийгмийн байдал, эрүүл мэндийн байдал гээд олон юм нөлөөлдөг юм байна лээ. Гэхдээ тэр кондуктор хүүхэн бол яалт ч үгүй мөнгөнөөс болж л тийм муухай ааш гаргадаг юм шиг байна лээ. Тиймээс энэ улсаа хөгжүүлэхгүй бол бүгд тийм хар яр гэсэн юмнууд болчихвол яана. Орлого мөнгө багатай байгаад байвал хэний ч гэсэн уур хүрж магадгүй юм байна гэж бас сүүлд нь бодсон л доо. Тэхдээ л... Тэгээд тэр автобуснаас буухдаа дугаарыг нь бүр бичиж авлаа шд. 2159 УБН гэсэн дугаартай 44 номерын автобус байсан шд нээрээ.

Monday, December 14, 2009

Нэргүй пост

Энэ постоо яагаад ч юм бэ нэрлэмээргүй санагдлаа. Харин энэ удаа би өөрийн амьдралд тохиолсон зүйлсээс ойлгосон зарим зүйлсээ хуваалцахаар бичиж сууна. За тэгэхээр минийхээр бол хүн болгон ямар нэгэн юманд амьдралаа зориулж түүнийхээ төлөө амьдардаг гэж хэлж болно. Харин түүндээ хүрэхээр аз жаргалын амтыг мэдэрч эхлээд төд удалгүй түүнээс ч илүү амттай зүйл рүү тэмүүлдэг. Харин тэр их сайхан амтыг нь мөн хайр дурлал, аугаа сайхан найз нөхөд нь бүр ч илүү сайхан амталж байдаг. Энэ л зүйлүүдээр хүн өөрийнхөө амьдралыг хөглөж мөн түүнээсээ эрч хүчийг мэдэрч байдаг. Хорвоо дээр хослон амьдрахаар заяасан хүмүүн төрөлхтөн болж төрснөөс хойш бидний аль нь ч байсан хань ижилтэй болж гэр бүл үр хүүхэдтэй болж аав ээж нар болох нь байгалийн жам ёс байдаг. Харин түүндээ бэлэн болсон эсэх нь тухайн хүний сэтгэл санаа бие бялдар зэргээс хамаарч байдаг. Амьдралын тогоонд чанагдан явсаар нэг л мэдэхэд бид гэр бүл зохион амьдрахад бэлэн болчихсон өөрийн биеийг даан амьдран хүндхэн бөгөөд хариуцлагатай үүрэгтэй нүүр тулж ирсэн байх болно. Тэр л цагт бид бэлдэхийн тулд тэр хүртлэх бүх цаг хугацаагаа зориулж байдаг ч байж магадгүй юм. Үүнээс л цааш бидний амьдрал жинхэнэ утгаараа эхэлдэг байх даа...

Monday, December 7, 2009

My life in December!!!


Энэ сар надад яагаад ч юм нээх гоё ч юм шиг бас муухай ч юм шиг сонин байна л даа. Одоо харин яагаад гэдгээ хэлье. Ер нь бол нилээд хэдэн шалтгаан байгаа л юм шиг байна. Сайнаас нь эхэлбэл хичээл ном дажгүй байгаа бас дээр нь ажил төрөл давгүй сайхан бүтээд байгаа гээд ер нь бол гоё гоё зүйлүүд олон болж байгаа ч гэсэн сайны хажуугаар садаа олон байдаг гэдэг нь үнэн юм шиг байна өө. Төгс аз жаргал гэж байдаггүй юм байлгүй дээ. Хүмүүс ялангуяа гэрийнхэн маань намайг ойлгохгүй байна өө. Ер нь л нэг л сонин аймар хаширчихсан хүмүүс шиг л энэ ээж аав хоёр надад одоо бүр айдас болж гүйцлээ. Гэртээ очих болгонд л нэг гэм хийсэн хүн шиг байх надад үнэхээр муухай санагдаад байхымаа. Ядаж байхад гэртээ эрт ир л гээд үглээд байгаа. Тэгээд эрт ирэх боломж үнэндээ бол бага байгаа л даа. Лайтай нэг юм нь өвөл болоод эрт харанхуй болоод байгаа болохоор дөнгөж 6 болгоод л очиход оройтсон нэртэй болчих юм аа. Тэгээд ч одоо би яагаад өөрийнхөө дураар хүссэн санаснаараа нэг байж болохгүй гэж? Алдвал алдаад тэрнээсээ сураад болоод л баймаар санагдаад байхын. Бас дээр нь нэг найз охинтой болохоор бас хэцүү ч юм шиг. Би урьд нь ядаргаатай гэж боддог байсан маань зөв ч юм шиг, заримдаа болохоор үнэхээр гоё ч юм шиг. Тэгээд муудалцаж маргалдах юм гарах л байлгүй тэгэхээр тэрэндээ үнэхээр сайн болчвол сэтгэл санааны хар там ч юм шиг. Мэдкү ээ энэ хүний амьдрал гэдэг чинь ер нь л сонирхолтой юм аа даа ингээд бодоод байхад. Нэг хүнд үхэж хатталаа дуралчвал ер нь яах бол гэж бодохоор ойрд миний толгой сонин болоод байгаа л даа. Тэрийгээ харахыг хүсээд л хичнээн ядарч байсан ч очиж нэг тэвэрмээр, үнсмээр, хөөрхөн царайг нь дахиж нэг хармаар санагдаад, харахаараа сэтгэл зүрх нь догдлоод л ер нь тийм мэдрэмжийг анхнаас нь бага сагаар мэдрээд ч байгаа юм уу үгүй ч юм уу мэдкү ээ. Хичээл ном гэж бас нэг чухал зүйл байгаа. Дээр нь амьдрал гэр бүл гэж чухал юм байгаа. Ер нь одооноос тийм юм бодож бэлдэж байхгүй бол нэг л мэдэхэд эхнэр авах насанд хүрчихсэн эрчүүд болцон байх вий дээ гэж өөрийн эрхгүй бодогддог болчихсон байхым да.