Monday, August 23, 2010

Монголоо гэж

Зиа тэгэхээр ер нь хөөрхий муу блогоо харж хандахгүй яасан ч их удаав дээ. Хэдий хэлж ярих бичих юм маш их байгаа ч гэсэн боломж гарахгүй байсаар байгаад зөндөө удаан постгүй явлаа. Харин өнөөдөр нэг боломж гарсан дээр нь... Тэгэхээр өнөөдөр би ЭХ ОРНЫХОО тухай хэдэн юм хэлэхийг хүсч байна л даа. Эрт үед Монголчууд гэдэг чинь ямар ч байсан бүх юм нь цогцлосон үнэхээр өндөр хөгжилтэй орон байсан юм байна аа. Хүн амьтнаас хэдэн юм энэ зун сонсоод дээр нь бас ном сонин уншиж байх нь ээ ямар ч гэсэн тэр үеийн Монголын гайхамшигтай ёс заншил, эдлэл хэрэглэл, хувцас гээд ер нь бүх л зүйлс нь үнэхээр гайхал төрүүлэм юм билээ. Тэгээд тэр болгоныг уншиж мэдэх тусам Монгол гэдэг энэ гайхалтай газар төрж түүний нэг хэсэг нь болсондоо баярлаж байлаа. Гэвч бидний энэ сайхан бахархалтай бүхнийг харийнхан биднээс салгасаар өдий хүрчээ. Барагцаалбал энэ нь 500 жилийн тэртэйгээс үүсэлтэй гэж байгаа юм. Манж гэгч толгойны өвчин гарч ирсэн. Тэр үеийн эрх мэдэл, эд хөрөнгөнд шунасан ноёд түшмэлүүдийг тэд эх орных нь эсрэг овжноор ашигласаар иржээ. Өөрөөр нь өөрийг нь үгүй хийлгэх атгаг санааг тэд эртнээс баримтласаар ирсэн аж. Шунахай сувдаг сэтгэлтнүүдийг нь хөхиүлэн дэмжиж шудрага сайныг нь боож хааж байсан гэх. Үндэсний үзэл өв соёлыг нь чимээгүй алуурчин болох шашны нөлөөгөөр нухчин дарж байсан гэнэ. Чухам энэ үеэс эхлэн шарын шашныг Монголд дэлгэрүүлж Хүннүгийн үеэс оршин тогтнож байсан Бөө мөргөлийг шахан гаргах болсон гэнэ. Угаас мөнх тэнгэрээ шүтэж ирсэн бидний өвөг дээдэс харийн шашинд мэдээж тийм ч тааламжтай байгаагүй нь мэдээж. Гэхдээ хаад ноёд нь түүнийг дагаад бишрээд ирэхээр улс түмэн нь яалт ч үгүй нөлөөнд нь автах болж байгаа юм л даа. Тэрнээс гадна хоол хүнс эдлэл хэрэглэл гээд бүх л зүйлд нь нөлөөлөх болсон байна. Эрт дээр үед Монгол эрчүүд ханхар том том биетэй, хүрлэгэр бор царайтай, хүлэг моринд гарамгай хүч тэнхээ ихтэй тийм л сүрдмээр хүмүүс байсан юм билээ. Харийн улсынхан хараад сүр бараанд нь дарагдам, уудам талдаа унах морио хөлөглөөд зоо нуруунд нь хөндөлдөн явахад уул хад шиг л хөх эрчүүд байсан гэх юм байна лээ. Харин хоол унданд нь өөрчлөлт орж уналага эдэлгээ нь ч өөрчлөгдөж бие цогц нь ахархан болж ирсэн гэнэ. За тэгээд тэрнээс гадна Эртний монголчуудыг харанхуй бүдүүлэг байсан гэж боддог боло тийм биш гэнэ ээ. Одоо шинжлэх ухаанаар нээж нотлоод байгаа зүйлсийг тэр үед л монголчууд мэддэг байсан байх юм. Тэрнээс гадна дэлхий ертөнц гариг эрхэсийн хөдөлгөөн гээд одон орны мэдлэг нь ч гэсэн гайхалтай байсан гэнэ. Түүнээс гадна Та нар бүх зүйлд усны найрлага ямар нэг хэмжээгээр байдаг гэвэл юу гэх вэ? Гэтэл аль дээр үед бидний өвөг дээдэс үүнийг мэддэг байж ээ. Тэрнээс гадна бидний одоогоор устөрөгч хүчилтөрөгч гээд байгаа зүйлсийг ч монголчууд мэддэг байж. Тиймээс ч дэлхий ертөнцийг усан бүтэцтэй гэж дээдлэн чандмань эрднийг эрхэмлэдэг байж. Харамсалтай нь бидний энэ сайхан зүйлсийг биднээс харийнхан л салгасан байна. Тиймээс одоо энэ бүхнийг дахин сэргээж яагаад болохгүй гэж...

Monday, August 16, 2010

Шүлэг

Хамгаас илүү чамайг би хүндэтгэнэ
Харцанд чинь би өртөхийг хүснэ
Хөөрхөн төрсөн царайг чинь харна
Харин ЧИ нэг л хөндий
Үүр шөнийн зүүдэнд минь чи хамт
Өдөр дундын бодолд минь ч чи цуг
Үдэш оройн сэрүүнд чамайг мөрөөдсөөр
Өнгөт амьдралын минь нэг л өдөр өнгөрнө
Зүрх минь чам руу тэмүүлнэ
Зөвхөн чамайг л хайрлахыг хүснэ
Заяаны минь хань мөн байгаасай хэмээн
Залбирч хааяа үдшийг үднэ
Найз минь гэж намайг дуудах болгонд чинь
Намайг битгий тэгж дуудаач гэж хэлмээр
Нандин хайраа зүрхэндээ тээж
Насны залууд дурлалдаа шатаж байгаагаа л би мэднэ
Өнөөдөр надаас жаргалтай хүнгүй мэт
Өөр талаас нь харвал зовлонтой ч юм шиг
Өнгөт энэ амьдралын өнгө будаг нь болсон чамд
Өөрийн эрхгүй дурлажээ би
Зүрх сэтгэл, зүүд нойронд минь
Зөвхөн чиний инээмсгэлэх дүр
Зөөлөн зөөлнөөр уусан шингэж
Зүйрлэшгүй ихээр үгүйлэх юм аа.
Хайр дурлал гэж юу байдгийг
Хараахан ойлгоогүй явж дээ би
Хамгийн хэцүү хэсэг дээр нь очоод л
Халуухан зүрх минь зогсох шахах юм
Нүднээс чинь би итгэлийг олдог
Нулимснаас чинь би гунигийг мэдэрдэг
Өөрөөс чинь би хайрыг олсоон
Өнгөт энэ хорвоод ухаарал бэлгэлсэн тэр нэгэн хүнд зориулъя!!!

Энэ л гурван үгийг хэлэх гэж дэндүү удаан хүлээсэн дээ
БИ ЧАМД ХАЙРТАЙ

Wednesday, August 4, 2010

Хайрт минь...

Хаха энэ ямар хөөрхөн Драфт вэ! драфтуудаа шалгаж байгаад оллоо.
Ёо гэрдээ очиж сая лаптопоо авлааа. Ямар сайхан юм бэ. Энэ интэрнэт компьютер гэдэг чинь өнөө үед яах аргагүй бидний салшгүй нэгэн хэсэг болсон байна шүү. Тэгээд бүр нэг л үгүйлэгдээд байх юм гээч ялангуяа бүр иймээ тиймээ мэдээлэл энэ тэр хайхад нэтээр хайчвал ч гэж ямар их бодогдов доо. Хүн нээрээ амархан муу зан суучихдаг золиг юм аа. За тэгээд энэ муу ком-ийнхоо ард суусан чинь ямар ч сайхан юм бэ дээ. Юм бүхэн байх ёстой газраа буцаад орчихсон юм шиг гоё байна аа. За одоо тэгээд зоргоороо сайхан юм аа бичээд байдаг хэрэг ээ. Ер нь над шиг ингэж бичих дуртай хүнд бас юм ухаж төнхөж байдаг гарч бол ёстой л хэрэгтэй юм нь энэ шүү дээ. Утаснаас нэтэд орохоор шаал балай хүлүүлчихсэн юм шиг майр удаан байдаг юм байна лээ. За за одоо амар боллоо...