Friday, June 11, 2010

Fifa World cup 2010


За ингээд энэ зуны ганц баяр баясал болсон Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн тун удахгүй болох нь ээ. За тэгээд сайхан хөлбөмбөгөө үзээд байдаг хэрэг ээ... xD

Sunday, June 6, 2010

Яагаад ч юм бэ энэ постоо ямар ч хаяггүй нийтлэмээр санагдлаа. За саяхан би Оюунгэрэл гэдэг нэг лаг эгч байдаг даа түүний Миний ажлын ноу хау гээд үнэн гоё номыг нь амтархан уншлаа. Түүний ажлын тэр их туршлага, амьдар дундуур их тэмцэл дундуур алхаж ирсэн их хүчийг нь үнэхээр биширмээр мөн хамгийн сайхан нь яг тэр үед нь очсон мэт санагдтал бичсэн тэр авьяас нь үнэхээр атаархмаар. За тэгээд ажил амьдралын гараагаа ямар даруухан эхэлж байсан өөрийн үзэл бодлоосоо ухралгүй яван явсаар ямар том амжилтанд хүрч чадсан нь үнэхээр бахархмаар санагдсан шүү. Ер нь л гадныхны амжилтанд хүрсэн нөхдүүдийн номыг уншихаар нэг л хол хөндий санагдаад дэндүү өөр орчинд аж төрж байгаа болохоор боломжгүй юм шиг санагддаг байсан бол харин Оюунгэрэл эгчийн номыг уншаад яг надад зориулсан юм шиг бүр хийгээд үзэхэд болохгүй юм бараг байхгүй байлаа. Ялангуяа тэр орчуулга байна. Эхний ээлжинд үнэ мөнгө гээд яах юм. Зүгээр л юм хийж суръя л даа. Дараа нь бол яахав овоо болчихвол орчуулгын ном гаргасан ч болохгүй гэх газар алга. За тэгээд ямар ч гэсэн энэ номоо дахиад нэг уншнаа бүр шинээний номоо болгодог ч юм билүү гэж бодож байгаа гээч. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд ширээний ном энэ тэр нэг ч байдаггүй л дээ хэхэ...