Saturday, November 24, 2012

Өнөөдрийн мэтгэлзээн

-ий талаар жоохон юм бичихгүй бол дотроос хатгаад бүр зүгээр байлгадаггүй ээ. 

Хамгийн түрүүнд хэлэх зүйл нь энэ Ганбаатар гишүүн үнэн сонин гар байна шүү. Маш олон хүний үзэл бодлыг хамгаалж байж сайн бэлтгэлтэй очих байсан юм. Хөөрхий өөрийнх нь яриад байгаа юм үнэн байж болох ч тэр таамаг төдий ч юм шиг, бүдэг бадаг, дээр нь нэг тийм манарсан,  тийм царай гаргаад байхаар хэдий үнэн байсан ч зальтай, мөнгөтэй нөхдүүдийн өмнө яалт ч үгүй хүчгүйднэ гэдгээ ойлгоогүй л явсан юм байх даа. Хамгийн гол нь хэт их сэтгэлийн хөөрлөөр туугаад орчихлоо доо л гэж би бодож байна. Баахан хойшлуулж хойшлуулж байгаад мань эр харин энэ удаа нэг бут авах шиг боллоо доо. Баярцогт гуайн толгой бол харин зөв логикоор ажилласан юм шиг байна. Мэдээж ийм сүр дуулиан болж байгаа юм чинь хоёр тал хоёулаа үнэхээр бөөн юм ухаж төнхсөн байх ёстой. Бас дээр нь өлгөөд авчихаар юм юу байна гээд л хэд хоног сайн л харсан байлгүй. Тэгээд л бүр үхтлээ бэлдсэн байлгүй. Харин нөгөө Ганбаа яасын бол? Ганцаараа бор зүрхээрээ л зүтгээд байсан юм шиг санагдсан. Ядаж өөрөөсөө өөр хүмүүсийн үзэл бодлыг тусгахгүй яав аа. Хавьгүй илүү зүйл мэдэж байгаа хүмүүс зөндөө л байгаа биз дээ. Тэдэнтэй уулзаж санал зөвлөмж авах зайлшгүй хэрэгтэй байсан байх. Мэдээж бага сага юм асуусан байх. Гэхдээ л хангалтгүй байсныг нь бүгд харсан шд. Энгийн мань хэдийн мэдэх зүйлийг ч мэдэхгүй элэг авж байна лээ шд.

За лав л миний ойлгоосн зүйл гэвэл юу ч байсан ямар ч юманд бэлтгэл маш чухал юм шиг байна. Хүмүүс үнэхээр үнэн юмыг худал болгохдоо тэрнийхээ талаар олигтой юм мэдэхгүй болоод ийм алдаа гаргадаг байх. Энэ бол яахав гэнэн хоргүй хэрэг. Гэтэл харин мэдсээр байж бусад хүмүүсийн мэдлэг, мэдээлэлгүйг далимдуулан буруу зүйлийг зөв гэж итгүүлж ч болох юм байна гэдгийг ойлголоо. Тийм учраас үүнээс хамгаалахын тулд бид өөрсдөө элэг бариулахааргүй мэдлэгтэй, бас мэдээлэлтэй байх шаардлагатай болов уу. Үүнээс гадна өөрийн хийж буй зүйлдээ хариуцлагатай, нухацтай байх нь зүйтэй болов уу. Өөрийн бодлоо илэрхийлэхэд нэг иймэрхүү байх шив дээ. 

Tuesday, November 13, 2012

Эгзэгтэй

Би дахиад л нэг эгзэгтэй мөчтэй тулгараад байна. 4 жилийн өмнө яг ийм нөхцөл байдал ирж байсан санагдаж байна. Ач холбогдлоороо үүнээс нэг их дутахааргүй л асуудал байсан болов уу гэж бодож байна. Тэгэхэд би балчирхан ч байж, тэнэг ч байж. Юу ч бодолгүй шахуу тийм том шийдвэр гаргасандаа одоо болтол харамсах юм. Гэхдээ мэдээж надад тэрнээс олж авсан сургамжууд бий. Бас бодит давуу тал өөртөө бий болгосон нь ч байгаа л байх. Гэхдээ л цаг хугацаа гэдэг маш чухал зүйлээ би алдан суурь мэдлэг гээч бас нэг том зүйлийг өөрөө бие дааж шахуу нөхөж гүйцэж авна гэдэг ай даа мөн бэрх юмны нэг байна лээ гэдгийг л ойлгосон. Өдийд би тэгж балайраагүй бол одоо байгаагаасаа хавьгүй илүү байх ч байгаа билүү хэн мэдэх вэ? Нэг бол ийм их эрч хүч надаас гаралгүй би одоогийнх шигээ ч байх байсан юм болов уу? 
Гэхдээ л нэг л юмыг би сайн мэдэж байна. Буруу шийдвэр гаргаснаар миний олсноо, зарсантайгаа харьцуулахад юу ч биш. Асар өндөр зардалтайгаар энэ буруу гаргасан нэг шийдвэрээ зөв гольдролд нь оруулах гэж үйлээ үзлээ. Одоо бурхан минь зүгээр больж үзье. Анхнаасаа л бодож бодож хамгийн зөв шийдвэрээ л шууд гаргах ёстой. Нэг юман дээрээ хоёр алдаж байвал яг тэр тал дээрээ жинхэнэ арчаагүй амьтан гэдэг нь батлагдаж байгаа хэрэг гэж би боддын. Тийм болохоор би бодох юм ихтэй л байх нь дээ.

Одоо байгаа зүйлээ би нэг харвал надад их сургуулийн 4 жилийн турш зааж сургах гээд чармайгаад байгаа зүйлийн 60% орчим нь дажгүй наалдаж үлдсэн юм шиг байгаан. Бас нэг том давуу тал юу вэ гэвэл миний сонирхдог зүйл чухам юу вэ гэдэг дээр тойм төдий бүдэг бадаг ч гэсэн төсөөлөл бий болж байна. Баттай нь юу вэ гэвэл одоогийн сонгосон мэргэжилдээ би үнэхээр дуртай гэдэг л байна. Харин ямар сэдэв, чухам би цаашид юунаас эхэлж хийх вэ гэдэг дээр бөөн олон салаа зам байна аа хө. Одоо ойрын бодож байгаа зүйл юу вэ гэвэл би 2 жил орчим сайхан газар сайн ажиллаж байгаад гадагшаа нилээн сайн сургуульд мастерт явах санаа байна. Гэтэл тэр 2 жилдээ би хаана ямар газар ажиллах вэ гэдэг нэг асуудал байна. Миний санахад гайгүй хамт олонтой чадварлаг ОУ-н байгууллага байвал дажгүй санагдаж байна. Энд орохын тулд би хэлээ сайжруулж түүнийгээ баталсан шалгалт өгөх хэрэгтэй. 

Дараагийн нэг сонголт юу вэ гэвэл би шууд одоо төрийн зардлаар ч юм уу эсвэл хувийн зардлаар намайг сургачих газар шургаад орчмоор байгаан. Тэгвэл би яахав нээх зовохгүй сургуульд явчихна. Харин тэр болтлоо юу болох бол гэдэг нэг айдас байна аа.  За энэ бол холийн зүйл. 

Үүнээс арай ойрмогхон юу байна вэ гэвэл би чинь одоо ямар сэдвээр судалсан нэрийн хуудас ажилтай болох гээд байгаа билээ хө? Олон улсын эдийн засаг талын ажил хиймээр санагдаад дотроос нэг юм хатгаад байна. Харин би нилээд сайн бодмоор байгаан энэ тал дээр. Орох хоёр газраа бодож байгаад тэр хүмүүст хэрэг болохуйц миний сонирхлыг татах тийм л зүйл хийнэ. Харин дипломын ажил хийх тал дээр бол нэгэнт би хийнэ гэдэг шийдээ хатуу гаргачихсөөн. Тэгэхээр төгсөх дөхөж байгаатай холбоотойгоор дадлага гээч юм бас хийнэ ээ. Гэхдээ дадлагаа би харин маш чанартай сайн хийнэ гэж бодож байгаа. Яг хэрэгтэй зүйлээ хийгээд тухайн газраа өндрөөр үнэлэгдэж чадах байж найдаж байгаа шүү. Бодож ярилцах юм асар олон байна аа. Хэд хоног бясалган гэгээрэх шаардлага гарах нь дээ. 

Заза гэхдээ энэ бүх асуудлууд өнөөдөр надад их сайхан болоод өнгөрчих юм шиг санагдсан. Миний санаанд багтаад инээд хүрээд байхаараа л би тэр юмаа хийж чадаад байдым даа. Тийм болохоор энэ удаад ч бас чадах байх гэж найдаж байна. 

Sunday, November 11, 2012

Аялалын тэмдэглэл №7

За Хөвсгөлийн Мөрөнд нилээд хэд хоносны эцэст энэ сайхан газрыг орхин дараагийн замдаа гарлаа. Бүдийсэн өдөр байсан санагдаж байна. Гэхдээ энэ өдөр бас сонин сайхан ихтэй байсым байна аа. Бид хэд чинь өнгөрсөн шөнө орж ирээд байж байтал манай хүргэн ах найз нь Хөвсгөлийн онцгойд ажилладаг гээд тэрэнтэйгээ утсаар яриад л байсан санагдна. Тэгсэн өнгөрдөг шөнөдөө найзындаа очихоор болсон гээд яваад өгсөн. Өглөө болсон чинь хүргэн ах ирээд мань хэдийг аваад найзынхаа ажлаар оров оо. Ххэ үнэндээ санаа зовсон ч гэж. Сайхан хоол хийлгээд л, бас тэр ГК-р явж үзсэн. Уул нь гоё юм байна лээ шүү. Тэр гал сөнөөгч нарын бэлтгэлийн өрөө, талбай, амралтын өрөө, дарга нарынх нь өрөө гээд бүгдийг нь нэг нэгэнгүй үзсэн дээ. Уул нь эртхэн хэлсэн бол найз нарыгаа ирэхээр завь гаргаж өгөөд моторт завиар сайхан зугаалдаг юм байна лээ. Ёстой чёрт тэрийг нь л алдчихсан шүү. Миний бодлоор хамгийн сайхан юм тэр байсан шиг санагдсан. Гэхдээ бас нэг бодлын аймар гэсээн. Муу завьчинтай явж байвал хурдан явж байгаад огцом эргэчүүл завь нь хөмрөөд дээр нь сууж явсан нөхдүүд завьтайгаа хамт нуурын ёроол руу талийчихдаг юм гэсэн. Тэгээд тэр нуурын ёроолд нь одоо бөөн завь, машин байгаа гэж байна лээ. Дараа жил ЗБ-тайгаар нуураа цэвэрлэж сэгнүүдийг нь гаргах ажил хийх гэж байгаа гэж ярихыг нь сонссон чинь бас л эвгүй дүр зураг харагдсан. Гэхдээ сайхан байсаан. Ингээд сайхан газраар орж дайлуулж аваад банкаа дүүргэж аваад цаашдын замдаа гарсан даа. Бидний дараагийн маршрут бол Увс аймаг байлаа. Ингээд л Увс аймгийн Зүүнговь сумруу хүлгийн жолоо заллаа. Машиндаа дуулалдаж, инээлдэж, энд тэндхийн сайхан зураг авж явсаар байтал ядраад унтах тийшээ хандацгаалаа. Ядаж бороотой байсан болохоор олигтой явж ч болохгүй байсымаа. Тэгээд нэг сайхан уулын модтой энгэрт буудаллаад сайхан цуйван хийж идсэн. Тэгээл гадаа жижигхэн түүдэг гал асаачихсан ах нарын аманд орчих шахаал юм ярихыг нь сонсож суух ч одоо бодоход үнэхээр жаргалтай сайхан байсан шүү. 
Тэгээд л Монгол нутгийнхаа сайхан байгалийг биширч байлаа шдээ.

Wednesday, October 31, 2012

Аялалын тэмдэглэл №6

Энэ өдөр чинь адал явдлаар дүүрэн байсан юм байна. Өдөржингөө нуурын хөвөөн дээр тунгалаг нуурын усыг харж суух үнэхээр сайхан байлаа. Ёстой л нэг цэвэр цэнгэг гэдэг чинь Хөвсгөл нуур байна лээ дээ. Нуурын эргээр ургасан модод нь бас ямар үзэсгэлэнтэй харагддаг гэж санана.  Нов ногоон, тув тунгалаг ёстой л диваажингийн газар байна лээ. Тэнд очоод зөндөө олон юм үзэж хараад энэ сайхан Монгол орноороо бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна лээ. Харин нуурын усанд орно гэж бараг саналтгүй юм байна лээ. Хөлөө ёстой дүрээл авсан. Пүүүү аймар хүйтэн юм байна лээ. Ххэ жоохон удах л юм бол тэр халуун нартайд халуун хүйтэн харшаад шууд хоолой таг болохоор юм байна лээ. Би ч тэрийгээ мэдээд юу гэж тэгж далганах вэ? Ямар ч байсан  нуурын эрэг дээр сайхан байсаан. Гадныхан мань хэд дээр ирж хэд гурван үг сольж бас мэл гайхацгааж байгаал явсан. Ийм сайхан газрыг үзсэн хүмүүс чинь тэндээсээ мөд явахыг хүсдэггүй юм байгаа биз дээ. Сайхан зураг хөргөө авхуулж бас элдэв янзын юм хийсээр байгаад орой буцсан санагдаж байна. Бас л Мөрөнд байдаг нөгөө айлдаа очсон. Биднийг очиход нөгөө хэд маань УБ-руу явах гэж байсан байх аа. Нөхдүүд бас лаг шүтлэгтэй ххэ. 2 дахь өдөр замд гарахгүй гээд 12 цаг өнгөрөөгөөд 3 дахь өдөр нь гарсан шд. Бид нар ирээд бас л хоол хийлгэж идээд. Уул нь ч санаа зовоод хэрэггүй ээ. Мань хэд нь өөрсдөө нэг юм хийгээд идчий гэсэн л дээ. Гэхдээ л гэрийн эзэгтэй нь үнэнхүү хүмүүсийг залхалтгүй дайлж сурсан юм билээ. Манай ах эгч хоёр ч бас нилээд хүндтэй зочид нь болохоор тэгсэн юм байлгүй. Тэгээл эхнэр нь бид нарт хоол хийж өгөөл, нөхөр нь манайхантай хуучлаал тэр орой бас л зугаатай сууцгаасан. Ххэ манай хоносон айлын гэрийн эзэн үнэн марзан нөхөр байна лээ шүү. Бид нар замдаа явсан замаа яриад л хэцүү замтай газар ч бас байна шүү гэх маягийн аар саар юм ярьж байтал нөгөөх чинь Хөх хөтөл гэж өмнө нь чичрүүлдэг байсан давааг яриад. "Нэг талаасаа алгуурхан өгсөж байгаад орой дээрээсээ нөгөө талруугаа уруудахдаа аюулын эгц дээрээс нь зам гэж авах юмгүй байсан юм билээ. Тэгсэн дээхнэ үед нэг жолооч тэр даваагаар давчихаад 
"Хөтөл, хөтөл л гээд байсан хүүрнүүд чинь хүн алахаа дөхлөө" 
гэж уурлаж байсан гэсэн. Одоо ч техник хөгжөөд тэр эвгүй замыг нь засаад дажгүй сайхан болгочихсон байна лээ. Гэхдээ ч уул сүлжээд тэр өгсүүр талаараа бол эвгүй юм байна лээ. Мод, том том хад эдр бол тээр доор л харагдаж байгаа юм чинь. Шувуу хүртэл доогуур нисээл. Сүрхий даваа байна лээ. Ингээд нөгөө гэрийн эздүүд хот явцгаасан мань хэд унтаад гэрт нь үлдсэн. Маргааш өглөө гэрийг нь цоожлоод түлхүүрээ ээжийндээ оруулаад өгчихөөрэй гээд бас болоогүй мань хэдэд нутгийн идээ гэчихсэн Хөвсгөлийн брендээсээ өгөөд хотын зүг хөдөлцгөөсөн дөө. Бид хэд ч лаг гэртээ хүмүүс хүлээж авчихаад гаргаж өгч байгаа юм шиг хашааных нь хаалгаар гаргаж өгөөд л үлдсэн дээ. Ххэ тэр хавийн хүмүүс харсан бол үнэн инээдтэй дүр зураг байсан даа. 

Wednesday, October 24, 2012

Бэлтгэл

Ххэ нэг л сонин байх чинь ээ. Ганц шаал амархан хичээлийн шалгалтанд бэлдэх гэсэн чинь бүр залхуу хүрээд болдоггүй ээ. Тэр хичээлдээ нэг их санаа зовохгүй байгаа ч гэсэн өөртөө харин санаа зовоод байхын. Муу юманд ийм амархан дасчихдаг юм байх даа хүн. Ачаалал багатай хийх юм ч багатай болоод ирэхээд биеэ даагаад олигтойхон юм хийчихэж чадахгүй дандаа л дарамт шахалт, бөөн стресс дунд би заавал ингэж толгойгоо ажиллуулж шаргуу хөдөлмөрлөж амжилт гаргаж байх ёстой юм гэж үү? Тийм утгагүй байхдаа яахав дээ. Тэгвэл нөгөө сайхан жаргалтай амьдрах бодол минь яах болж байна. Гол нь юунаас ханамж авч байна гэдэг хамгийн чухал. Бас ирээдүйд хүлээгдэж байгаа ханамжаа максимумчилна гэсэн нэг санаа байдаг байх аа. Би тэгсэн чинь одоогийнхоороо л гээд зүтгээд байдаг. Алсыг харах чадвар аль эсвэл үнэн мияа байна уу? За юу ч гэсэн хийх ёстой юм аа хийж л байх ёстой биз дээ. Харин өөрийгөө дайчлах, хийнэ гэсэн юм аа санаснаараа хийдэг болоход минь нэг юм саад болоод байх шиг ээ. Дээхнэ үед би бичиж байсан санагдаж байна. Энэ гэр орныхонтойгоо холилдож хичээл ном сурна гэдэг бас нэг бодлын төвөгтэй эд юм аа гээд л. Ххэ тэр бодол минь одоо ч дахиад толгойд орж ирж байна. Мэдээж тодорхой хэмжээний давуу талууд байгаа л байх. Гэхдээ л нийтээр нь аваад үзвэл бие даагаад холхон нэг кампуст дотуур байранд \орчин нь гайгүй бол\ амьдраад хичээлдээ яваад байвал янз бүрийн юманд сатаарахгүй санаа амар ганц л зорилгоо биелүүлэх гээд үхэн хатан зүтгэх байх даа.  Гэртээ байхын сайн талыг мэдээж ойлгож байна. 
  • Гэр орноо санаж бэтгэрэх юм байхгүй
  • Өвчин зовлон туслаа гэхэд хайр халамжаар дүүрэн
  • Мэдээж дээрээс нь санхүүгийн хувьд асар том боломж гээд сайн талууд зөндөө байна. 

Гэхдээ л гадагшаа явж сурвал: 
  • Биеэ даагаад сурчихна
  • Хичээл номондоо жинхэнэ анхаарлаа хандуулна
  • Дээрээс нь өөр нийгэмд ороод бодож сэтгэх хүрээ ч арай тэлнэ

Харин багш нарын хувьд ёстой ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Миний хувьд бол онцын ялгаа тийм ч их байхгүй л болов уу? Над шиг хүмүүсийг анхны сэтгэгдлээрээ дүгнэдэг хүнд бол яг л эндэхтэй адилхан байна гэж найдаж байна. Харин миний ганц итгэж байгаа юм бол гадагшаа явж сурвал багш нар нь хичээлээ орохгүй муриад байна л гэж байхгүй гэж бодож байна. Ххэ. Тийм нөхдүүдийг бол ёстой яг багшлуулж харагдах байлгүй. Оюутнууд нь хэл ам хийгээд бөөн л юм болох байлгүй дээ бодвол. 
За за тэр ч яахав. Би нээрээ өдөр нь зүгээр сайхан амарч байгаад орой болохоор хичээл номоо хийж байдаг юм билүү одоо яадын байгаан. Орой болохоор л хамаг онгод орно гэдэг шиг юм болоод байхын. Шаал балай юм аа. Хамгийн үр бүтээлтэй байдаг цагаа зөв тодорхойлох хэрэгтэй гээл байдагшдээ. Гэтэл минийх бодоод байхад 10-с хойш л болж таараад байгаамдаа. Гэтэл би чинь бас унтаж амрах хэрэгтэй байдым байгааздээ. Тэгээд одоо яадым байгаан энийг үнэхээр ойлгохоо байчихаад суужийна даа.

Sunday, October 21, 2012

Судалгаа аваал ай!

Хэрэглэгчийн итгэлийн индекс гэдэг судалгаа аваад өнөөдөржингөө жаал айл хэслээ. МУИС-ЭЗС-с тэр дундаа манай тэнхимээс жил бүр авдаг судалгаа юм гэнэ ээ. Тэгээд тэрэнд нь манай 3, 4-ийнхөн явдаг юм байна. Айл айл хэсээд хүмүүс ямар байгааг харах сонирхолтой л юм шиг санагдлаа. Гэрт нь ороод асуулгаа авахад тэр өрхийн талаар чамгүй их мэдээлэл олоод авчихаж байна шүү. Яг асуулгаараа ямархуу өрх гэдгийг мэдэж болж байна. Дээр нь гэрийх нь уур амьсгал, ааш зан, ёс заншлаа хэр мэддэг гээд л зөндөө олон юм ажиглагдаж байх шиг ээ. Ер нь энэ асуулга авна гэдэг чинь бас нэг бодлын сонирхолтой л ажил юм байна. Тэгээд тэрүүхэн тэндээ бас хөөрхөн хүний арга эв олох, намайг хэр зэрэг хүний сэтгэл зүйг мэдэрч байна гэдгийг шалгаад байгаа ч юм шиг. Эхлээд л хүмүүсийг жоохон панаалдаж амар сүр царай гаргаж байгаад л нээх албан ёсны байдалтай судалгааны зорилго, ач холбогдол эдр гээд л танилцуулж гарна. Уур амьсгал нааштай болоод ирэнгүүт нь ёстой хэрэгтэй мэдээллээ сайхан авчихна. Удаж байна, завгүй байна гээд гомдол тоочоод ирвэл бас худлаа үнэн тайвшруулна аа. Дээр нь урамшуулал өгнө, мөн та Монгол улсын иргэнийхээ үүргийг биелүүлж байна гэдэг ч юм уу хэд хэдэн сүртэй үг хэлэнгүүт бас овоо дотор нь уужирна аа тэд нар чинь. Ххэ тэгээд л үргэлжлүүлээд байна даа. Сүүлд нь баяр ёслолын байдалтай нөгөө урамшуулал гэсэн мөнгөө өгнө дөө. Гэхдээ хүмүүст энэ сонгууль, бэлэн мөнгө зүгээр тараах нь үнэхээр буруу ойлголт өгдөг юм шиг ээ. Мөнгө өгөхөөр хүн чинь баярладаг байтал өөдөөс дараа нь дахиад хариуд нь яах гэж байна гэж сэжиглээд ч байгаа юм шиг. Өөрийнх нь цаг хугацааг үрсэндээ төлбөр гээд өгч байгаа юм шд уул нь. Тэгж байхад цаг хугацаа нь тийм үнэгүй юм уу хаашаа еийн. Бас энэ мөнгө өгөөд байгаа нь дараа дараагийн жил хүмүүсийн судалгаанд цааргалахгүй оролцох байдлыг нэмэгдүүлж ч магадгүй. Тийм биш байсан бол дургүй бол больж л байхгүй юу гээл урамшууллынх нь мөнгийг шууд гусж л орхино шд. Ххэ. За тэгээд ер нь өнөөдөр их давгүй, олз омог ч чамлахааргүй сайхан байлаа гэж...

Өнөөдөр бас цаг агаар ч их сайхан байлаа шүү. Дээр нь бас 3лаа байсан болохоор уйдах ч явдалгүй хөгжилтэй байлаа. Гадаа цас будраад л УБ хот минь өнгөлөг л харагдаж байна лээ. За тэгээд маргааш дахиад л гараад жирийчихнэ дээ. 

Saturday, October 20, 2012

Аялалын тэмдэглэл №5

За энэ өдөр чинь давгүй сайхан байсааан. Өглөө сайхан амарчихсан нөхдүүд босч бас л бөөн хоол ундаар дайлуулж цайлуулаад. Орой нь манай хэд нилээн орой унтсан болохоор өглөө сайн унтсан байх аа. Бид хэд зарим ачаагаа хоносон айлдаа үлдээгээд бусдыг нь аваад явах болов. Тэгээд л ачаа бараагаа гялс янзалчихаад дүү нартайгаа сагсны талбайруу нь гүйчихсэн дээ. Хөдөө явахад чинь хэцүү юмнуудынх нь нэг нь интернет, тв гэх мэт юм байхгүй бас дээр нь сайхан сагсны талбай байхгүй тэр л хамгийн хэцүү байсан. Ххэ мань мэтийн эрэгтэйчүүд бол тэр халуун ус, эдр бол тоохгүй юм байна лээ. Голд үсэрч ороод л ххэ. Хувцас хунараа угаана барина гэж ч нээх асуудал болоогүй. Тэгээд тэнд сагс тоглож хорхойгоо дарчихаад гарахаасаа өмнө нэг хоол идсэн байхаа тэгээд л цаашаа замдаа гарсан даа. Мөрөнгөөс цаашаа хар замаар Хатгал сум руу явдаг юм байна лээ. Даанч бид нарыг очиход яг ид тавигдаж байсан зам болохоор дундаа баахан тасархайтай юм байна лээ. Тендер зарлаад замаа өөр өөр компаниудад өгөөд зэрэг хийлгэж байсан гэж л ойлгосон. Нэг компани нь түрүүлж дуусаад нөгөө компаниуд нь болоогүй байгаа юм шиг байсан. Тэгээд бид хэд 5 орчим км яваад л сайхан хар замаасаа гарч жороогоор мөлхүүлсээр бүрий болж байхад Хөвсгөл нуурын зах дээр очсон байх аа. Нуурын эрэг дагуу жуулчид отоод гэр буудлууд бүр хар мянгаараа байдаг юм байна лээ. Хөвсгөл чинь монголын жуулчлал хамгийн сайн хөгжсөн газруудын нэг юм шиг байна лээ. Мөнгөтэй л бол тэнд бараг авч яваад байх юм байхгүй юм байна лээ. Сайхан аялаж байгаад л ирэхэд болно. Бид нар энэ удаа ч бас л тэр гэр буудалд хоносон. Гаднаа малтай сайхан л айл байна лээ. Харин тэр үхэр мал нь бүр хужиршчихсан байдаг юм билээ. Хөвсгөл гэдэг нутаг чинь хужир гээч юмаар үнэндээ маруухан газар юм байна л даа. Тэгээд л бараг нөгөө хэдэн мал нь хүн амьтны шээс хүртэл долоохдоо тулчихсан байдаг юм байна лээ. Ххэ инээдтэй шүү... Бие засаад л эргээд харангуут бараг өөдөөс уралдаж байгаа юм чинь.Бид нарын хоносон газар хүн амьтан багатай тийм газар байсын. Гэхдээ бас Монголын энэ сайхан газрыг үзэх гэж хүмүүс хорхойсдог л юм байна лээ. Гадныхан бол тэрүүгээр мөнхийн холихоостой. Үнэн ядаргаатай санагдаж байгаа юм чинь сүүлдээ. Бид нар нилээд цаашаа явж байж хүн хөл багатай нэг газар очиж хоносон юм даа. Тэр газраас нуур их гоё  харагдана шүү. Нуур луугаа түрж орсон тийм эрэг маягийн газар байсан санагдана.