Saturday, November 24, 2012

Өнөөдрийн мэтгэлзээн

-ий талаар жоохон юм бичихгүй бол дотроос хатгаад бүр зүгээр байлгадаггүй ээ. 

Хамгийн түрүүнд хэлэх зүйл нь энэ Ганбаатар гишүүн үнэн сонин гар байна шүү. Маш олон хүний үзэл бодлыг хамгаалж байж сайн бэлтгэлтэй очих байсан юм. Хөөрхий өөрийнх нь яриад байгаа юм үнэн байж болох ч тэр таамаг төдий ч юм шиг, бүдэг бадаг, дээр нь нэг тийм манарсан,  тийм царай гаргаад байхаар хэдий үнэн байсан ч зальтай, мөнгөтэй нөхдүүдийн өмнө яалт ч үгүй хүчгүйднэ гэдгээ ойлгоогүй л явсан юм байх даа. Хамгийн гол нь хэт их сэтгэлийн хөөрлөөр туугаад орчихлоо доо л гэж би бодож байна. Баахан хойшлуулж хойшлуулж байгаад мань эр харин энэ удаа нэг бут авах шиг боллоо доо. Баярцогт гуайн толгой бол харин зөв логикоор ажилласан юм шиг байна. Мэдээж ийм сүр дуулиан болж байгаа юм чинь хоёр тал хоёулаа үнэхээр бөөн юм ухаж төнхсөн байх ёстой. Бас дээр нь өлгөөд авчихаар юм юу байна гээд л хэд хоног сайн л харсан байлгүй. Тэгээд л бүр үхтлээ бэлдсэн байлгүй. Харин нөгөө Ганбаа яасын бол? Ганцаараа бор зүрхээрээ л зүтгээд байсан юм шиг санагдсан. Ядаж өөрөөсөө өөр хүмүүсийн үзэл бодлыг тусгахгүй яав аа. Хавьгүй илүү зүйл мэдэж байгаа хүмүүс зөндөө л байгаа биз дээ. Тэдэнтэй уулзаж санал зөвлөмж авах зайлшгүй хэрэгтэй байсан байх. Мэдээж бага сага юм асуусан байх. Гэхдээ л хангалтгүй байсныг нь бүгд харсан шд. Энгийн мань хэдийн мэдэх зүйлийг ч мэдэхгүй элэг авж байна лээ шд.

За лав л миний ойлгоосн зүйл гэвэл юу ч байсан ямар ч юманд бэлтгэл маш чухал юм шиг байна. Хүмүүс үнэхээр үнэн юмыг худал болгохдоо тэрнийхээ талаар олигтой юм мэдэхгүй болоод ийм алдаа гаргадаг байх. Энэ бол яахав гэнэн хоргүй хэрэг. Гэтэл харин мэдсээр байж бусад хүмүүсийн мэдлэг, мэдээлэлгүйг далимдуулан буруу зүйлийг зөв гэж итгүүлж ч болох юм байна гэдгийг ойлголоо. Тийм учраас үүнээс хамгаалахын тулд бид өөрсдөө элэг бариулахааргүй мэдлэгтэй, бас мэдээлэлтэй байх шаардлагатай болов уу. Үүнээс гадна өөрийн хийж буй зүйлдээ хариуцлагатай, нухацтай байх нь зүйтэй болов уу. Өөрийн бодлоо илэрхийлэхэд нэг иймэрхүү байх шив дээ. 

2 comments :

  1. Таны яг зөв. Ийм хүнийг Дарханчууд сонгосон. Яагаад гэвэл тэдэнд тань шиг мэдээллийг зөв боловсруулах, хүнийг таних ухаан байхгүй. Ганбаатар бол шоучин гэдгийг жаахан юм гадарладаг бүх хүмүүс мэдэж авлаа, харин дахин мэдэхгүй юмаараа оролдвол түүний улстөрийн карер дуусаа....

    ReplyDelete
  2. УИХ дахь хүмүүс бол бидний(ард түмний) арай сайжруулсан тольний тусгал байж магадгүй юм.

    ReplyDelete

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.