Sunday, January 24, 2010

I am lazy...

За байз ойрдоо ч ёстой сайхан залхуурч байна даа. Би уул нь нээх гоё юм бодоод л гэртээ лаг хичээл номоо хийгээд л шалгалтандаа сайн бэлдэнэ гэж бодож байсан чинь тийм ч сайн бэлдэж чадсангүй ээ. Ер нь ч тэгээд гэрт хичээл хийнэ гэдэг бол шаал худлаа юм байна дөө. Ядаргаатай байх юм аа. Яах вэ ганцаараа бол жоохон суугаад хийвэл ч хийж л байна л даа. Даан ч тэгээд байж байтал дүү нар хичээлээсээ ирнэ. Тэгээд л бүх юм эхэлж байгаа юм дөө. Зурагт асаагаад л суучихна. Тэгэхээр яах вэ дээ цаадах чинь зүгээр байж чадахгүй би тийм юм хийж байна гээд л үглээд эхэлнэ. Тэгэхээр нөгөөдүүл чинь бас мөчөөгөө өгөхгүй баахан юм болоод л цаашаа оройн хоол унд хийх гээд ажил мундахгүй ээ. Бас аав ээж хоёр ирэхээрээ маргааш ингэнэ тэгнэ гээд л заримдаа бага гэлтгүй ажил өгөөд л миний цагнаас хумслаад байна. Тэгээд бас би ч гэж залхуу нөхөр болохоороо цаг цагт нь хийхгүй баахан юм бөөгнүүлээд нөгөөхөө хийх гэж уханатаад л ер нь бол амралт нэг иймэрхүү болж өнгөрч байх шиг байна өө. Харин хүмүүс бол өөр юм шиг байна өө. Би ер нь ганцаараа л байвал яг бодсоноороо юм аа хийж чадах юм шиг байна лээ. Миний төлөвлөгөөнд нөлөөлөх зөндөө олон хүмүүс байх юм аа. Харин би тэд нарыг буруутгах гэсэн биш өөрийнхөө хуваарилалт, цагийн менежмент муутай гэдгээ л хэлэх байна. Тэгэхээр одоо яаж энийгээ сайжруулах вэ? Илүү юм мөрөөдөж суухаар харин одоо яаж ажлаа хурдан амжуулах вэ гэдгээ л бодмоор байгаа юм даа. Уул нь бодоход өглөө эрт босоод л хурдхан юмаа хийж болмоор байгаа юм л даа. Даанч манай хоёр амарч байгаа болохоор өглөө жоохон унтаг гэж бодоод байхын. За ямар ч гэсэн бас нэг асуудал бол хийх юман дээрээ мань гурав чинь бас алалцнаа. Чи энийг хий би энийг нь хийнэ гээд л хэрэлдэж байтал бас хэдэн минут нь өнгөрчихнө. Энэ мэтээр л асуудал зөндөө гараад байдаг юм дөө. Гэхдээ би одоо бодоод байхад сайхан номын санд суугаад хичээлээ хийсэн нь л хамгийн зөв арга юм байна дөө. Одоо харин тохирсон тухтай газар л олоод сууж байх хэрэгтэй байна даа.

3 comments :

  1. Би нээрээ бодоод байхад үнэн залхуу хүн шүү.

    ReplyDelete
  2. yanaa bolildoo chamaig zalhuu gwel mani met n yu bolhiin bee.

    ReplyDelete
  3. guie zalhu gdg chin bs haritsangui shde. ymar ch gsn oortoo tegj l sanagdaad bga ym da

    ReplyDelete

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.