Tuesday, January 5, 2010

Ойрын төлөвлөгөө


За ойрд хичээл ном ч амраад шинэ он гараад хийх ажил зөндөө л байна. Нилээн завгүй хичээх хэрэгтэй шинэ он гарч байгаа гэдгийг цаадах чинь уул нь ойлгоод л байгаа л даа. Даан ч одоохондоо зав зай бага байна өө гэхкү юу. Ямар ч байсан нэг сайн ухас хийгээд л хийх ёстой юмнуудаа бөөндөнө дөө л гэж бодоод байна даа. Ямар ч байсан эхний зорилго бол Англи хэлээ л сайжруулаад шалгалтандаа сайна бэлдэх зорилготой байна даа. Ямар ч байсан гайгүй болж байгаа байх л гэж бодоод байгаа шд. За нээх сайжраагүй байх л даа тэхдээ ямар ч байсан муудаагүй л гэж бодож байгаа шд. Нээрээ энэ англи хэл гэдэг юмыг чинь байнга л хийж байх хэрэгтэй юм байна лээ. Тэгээд дээр нь нэг хичээл хийнэ гэж цаг энэ тэр гаргаж сүржигнээд байхгүй зүгээр л хөгжилтэй амархан аргаар бэлдэх нь чухал тэгээд ч илүү үр өгөөжтэй гэдгийг одоо л дөнгөж ойлгоод байгаа л даа. Жишээ нь хөгжим сонсох ч юм уу эсвэл кино үзэх бүр ном сонин хөгжилтэй нэвтрүүлэг гээд л ер нь Англиар л яриж бичиж сонсож байвал юу ч байсан болно ш дээ. Хэрэгтэй байгаа мэдээлэл зэрэг зүйлсээ Google-с хайгаад л ер нь юу гэх гээд байна вэ гэхээр англи хэлийг АМЬДРАЛДАА АШИГЛАХ нь л хамгийн сайн арга юм байна шүү дээ. За тэгээд өөр нэг зүйл төлөвлөсөн нь болохоор мөнгө цуглуулах гэдэг гоё төлөвлөгөө байгаа. Оюутан болцон чинь мөнгө яалт ч үгүй хэрэг болдог юм байна аа. Тэгээд хэзээ ч гэсэн нэг жоорны хэдэн юмтай байж байхгүй бол болохгүй юм шиг байна лээ. Бас дээр нь амарчихсан завтай байгаа болохоор одоо энэ 2 дүүгийнхээ хичээлийг хийлгэ гэж ээж аав 2 яг хэлэхгүй байгаа ч гэсэн харцаараа үйл хөдлөлөөрөө хэлээд л байгаа л даа. Тэгэхээр одоо бушуухан тэгж хэлэхээс нь өмнө нэг юм хийлгэж эхлэхгүй бол бид нарыг хэлэхээс нааш хийхгүй гээд л бөөн юм бодож магадгүй дээ манай аав ээж 2 бол. За ерөнхийдөө амралтын төлөвлөгөө бол нэг иймэрхүү байна даа. Тэгээд дээр нь хичээл орохоос 2 хоногийн өмнө жоохон хичээл харж байгаад орохгүй бол хичээлдээ ороод нэг хөлдүү болцон юм байх нэг хэцүүхэн ажилтай тулна.(хэхэ инээв.)

6 comments :

  1. хөөх нээрээ шинэ оны анхны пост юм байна шд

    ReplyDelete
  2. saihan amrah l tuluvluguutei baigaan biz dee.
    neg zavaaraa zochlood garaarai.
    /www.thomaslfriedman.com/

    ReplyDelete
  3. harin bieluulj chadval goy tolovlogooo bga z de

    ReplyDelete
  4. нээрээ одоо эргээд нэг уншсан чинь бараг бүгдийг нь биелүүлсэн юм байна шдээ. Ямар гоё санагдаж байна гээч. Харин яг амралтаараа хийж дууссан гэдэгээ санахгүй байна. Гэхдээ л бүгд хэрэгжсэн юм байна

    ReplyDelete

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.