Wednesday, August 4, 2010

Хайрт минь...

Хаха энэ ямар хөөрхөн Драфт вэ! драфтуудаа шалгаж байгаад оллоо.
Ёо гэрдээ очиж сая лаптопоо авлааа. Ямар сайхан юм бэ. Энэ интэрнэт компьютер гэдэг чинь өнөө үед яах аргагүй бидний салшгүй нэгэн хэсэг болсон байна шүү. Тэгээд бүр нэг л үгүйлэгдээд байх юм гээч ялангуяа бүр иймээ тиймээ мэдээлэл энэ тэр хайхад нэтээр хайчвал ч гэж ямар их бодогдов доо. Хүн нээрээ амархан муу зан суучихдаг золиг юм аа. За тэгээд энэ муу ком-ийнхоо ард суусан чинь ямар ч сайхан юм бэ дээ. Юм бүхэн байх ёстой газраа буцаад орчихсон юм шиг гоё байна аа. За одоо тэгээд зоргоороо сайхан юм аа бичээд байдаг хэрэг ээ. Ер нь над шиг ингэж бичих дуртай хүнд бас юм ухаж төнхөж байдаг гарч бол ёстой л хэрэгтэй юм нь энэ шүү дээ. Утаснаас нэтэд орохоор шаал балай хүлүүлчихсэн юм шиг майр удаан байдаг юм байна лээ. За за одоо амар боллоо...

1 comment :

  1. Өө энэ шаал балай юм аа. Аль эртний драфт үүссэн өдрийнхөө он сараар ороод аль эртний постуудтай холилдчих юм даа. Заза яахав

    ReplyDelete

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.