Monday, August 31, 2009

Миний бодлоор...

Ер нь бодоод байхад шинэ хичээлийн жил эхэлж байна аа хө. Манай Монгол улсад юу ч болоод байгаа юм бэ бүү мэд ээ. Саяхан Оюутолгой гэж асар том ордыг зүгээр хэдэн мангуунууд ширээний ард сууж байгаад л гэрээг нь баталчих шиг болохын. Бүр уур хүрчлээ. Юу ч болоогүй байхад тэр ордыг ашиглах гэрээ батлагдчих шиг боллоо. Ингээд бодоод байхад ер нь бушуухан нэг сайн юм хийдэг нөхөр болохгүй бол нээрээ хэрэг алгаа. Одоо тэгээд тэр Эрднэт үйлдвэрийг хар л даа тэнд байдаг гадны ажилчдын цалин хөлс гэж бүр монгол ажилчдынхаа цалинг бодвол бүр тэнгэрт хадцан аймар өндөр. Тэгсэн монголчуудынх нь цалин за ихэнх нь үсрээл 1000 долларын цалин авах жишээтэй. Одоо оюутан сурагчид нь хурдхан мэдлэг боловсролтой хүмүүс гарч ирээд энэ улс төрийг удирдахгүй бол энэ хэдэн нөхдүүд ч бүр юу болоод байгаа нь мэдэгдэхгүй баахан юм хийцгээгээл өөрсдөө хагартлаа баяжаад ард иргэдийнхээ халааснаас хамаг хөрөнгийг нь хумсалж авцгаагаад нээрээ болж бүтэж байгаа юм огтхон ч алгаа. За нээрээ би чинь одоо хичээлийн шинэ жилийнхээ талаар бичих санаатай суусийшд тэгсэн хадуураад бүр алж өгчийна. За одооны 9 сарын 1-с эхлээд бүр сайн сураад энэ улс төрийн талаар нэг судалж байя гэж бодлоо уул нь би ч нээх улс төр энэ тэр гээд яваад байдаггүй л дээ. Бас мэдээ зэдээ ч нээх хардаггүй явсан чинь тийм байж болох шинж ер нь алгаа. Бүр надаар над шиг залуусын санаа бодлоор цангаад байгаа юм шиг санагдааж ойрд байж сууд чадахаа болих нь. Их сургуульд ороод тэр багш нар нь юу гэж боддог юм бол нэг сонсож үзэх юм сан гэж бодогдоод байх юм. Дээр нь над шиг ингэж боддог залуучууд хэр олон байдаг юм бол доо хөөрхий. Гадуур явж байхдаа хүмүүстэй ярилцаж энэ санаа бодлоороо таарсан нөхдүүдтэй ярилцаж байдаг ч юм бил үү гэж бодоод байдаг болчлоо. Ер нь энэ ах эгч нараасаа сурах юм ч бас их байна шүү. Ялангуяа 25-34 насныхан ч ёстой гялалзсан лаг лаг гарууд их байдаг л юм шиг байна. Ер нь тэгээд өөрийнхөө бодсон зүйлүүдээ нэг ажил хэрэг болгох өдөр хэзээ нэгэн цагт ирэх байлгүй дээ.

3 comments :

  1. багш нар юу гэж ярьж байна гээч :D Булган багш лав -Эрдэнэтийг байгуулж байхад хүмүүс 2000он гэхэд монголчууд энэ уурхайн ачаар хагартлаа баяжаад ганц ганц товч дараад л хамаг юмаа амжуулаад бүр тасраад алга болох юм яриад л хөөр баяр болжийсийн гэнэ лээ одоо харахад дээрдсэн юм юу байна? юу ч байхгүй бараг бараг ч гэж дээ угаасаа тэр үеэсээ ядуурцан гэсээн :)) одоо оюутолгойг л гадаадуудад өгчүүл бас л сайхан болно доо л гээд байгаа бээз!! харж л байя юу л болдог болдоо баяждаггүймаа гэхэд ядуурчихгүй байгаасай гэж л бодохиймдоо
    блогийг чинь өнөөдөр л тухтай ухлаа дажгүймаа дажгүйн хэхэ залуу минь бичээд байгаарай амжилт :D

    ReplyDelete
  2. цаг хугацаа бүхнийг харуулна... хадгалаад хадгалаад юу ч өөрчлөгдөхгүй юм чинь бидэнд огт ашиггүй л биш бол баталж байсан дээр байхаа. Тэгээд бид чинь яг нарийн учир шалтгааныг нь бас л мэдэхгүй шүү дээ. Монголд одоохондоо энэ том ордыг ашиглачих чадалтай компани байдаггүйн байлгүй дээ. Ард түмний баялаг гэчихсэн болохоор л бүгд санаа тавиад байх шиг. Ер нь бол уул уурхайн талаар ямарч мэдлэггүй миний оролцох хэрэг биш юм шиг байгаамаа. юу гэж боджийн?

    ReplyDelete
  3. өөө дүүрнээдээ ёстой баярлалаа. Би ойрд хичээл гээд бөөн завгүй хүн байж байгаад сая л харлаа.

    ReplyDelete

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.