Sunday, July 15, 2012

Зурхай

Энэ зурхай гээчид би нээх итгэдэггүй байсын. Гэтэл сүүлийн хэд хоногуудад ер нь сүүлийн хэд хоног ч гэж дээ бүр хавар л ер нь итгэх хандлагатай болчихоод байсын. Тэгсэн өнөөдрийнхөө зурхайг нэг гоё юм хиймээр санагдаад. Хэхэ. Хэрэггүй гэж боддог байсан зүйл маань хэрэг болоод ч байх шиг. Тэхдээ л нээх гоё байхын. Уншаад гоё юм байхаар нь аягүй урам аваад л. Лаг магтсан эдр юм байвал сэтгэл санаа нээх өөдрөг болоод л. Таагүй юм бичсэн байвал харин жоохон болгоомжлоол тэгээл тэрийг нь нээх тоохгүй сэтгэл санаандаа нөлөөлүүлэхгүй байгаа болохоор ер нь дажгүй юм байна лээ. Харин өнөөдөр лаг ирээдүйтэй юм эхлэх юм байна эдр гээд бичцэн байхын. Тэгсэн би зун нэг судалгааны ажил хийнэ гэж бодоол яваад байсын. Тэрийгээ бүр өнөөдөр эхэлмээр санагдаад. Тэгээд л эхэлж байх жишээтэй. Залхуураад байгаа юм уу яагаад байгаан нэг л эгзэг нь таарч өгөхгүй байсан эд маань ингээд өнөөдөр эхлэх гэж байх шиг байна. Харин энийг гол нь сайн няхуур хийнэ ээ. Яг бүгдийг нь ном ёсоор нь хийгээд өөртөө нэг юм мэдэж авч байна гэж бодож хийх болохоор нэг их яарч сандран чанаргүй юм хийхгүй ээ. Эконометрикс орж байхад Алтаа багш маань гүйээ мөн их юм сургаж дээ бид нарт. Би лав хэлж байсан үгнүүдийг нь мартаагүй л байна. Сайн санаж  байгаад судалгаагаа хийнэ ээ. 
Бас дээр нь би гэдэг хүн одоо бараг хагас сарын дараа хөдөө явах гэж байгаа болохоор тэр болтол хийх юм асар их байна. Тэрэн дундуураа заавал амжуулах хэрэгтэй байна аа. Өөрийнхөө хийнэ гэсэн юмыг хийж сурна гэж би энэ зун өөртөө зорилго тавьсан. Тэрэндээ би заавал хүрнэ. Дутуу алсан могой шиг юм хийж байхгүй гэж бас бодож байгаа. Гараасаа дараа нь харсан ч сэтгэлд сэвгүй юм гаргаж байхыг л хичээж байх болно. Энэ болтол хараад байхад би юмыг маш сайн эхлүүлж урам зоригтой явж байгаад л юу нь болохоо больчихсон юм гэмээр төгсгөлийг үзэхгүй их олон зүйлийг хаяж байсан юм шиг санагдсан. Тийм болохоор би одооноос эхлээд тийм байхгүй ээ. Хийсэн ажилдаа тууштай байж ЧАНАРтай дуусгаж байх болно. Энэ бүхэнд минь харин зурхай, хүмүүсийн хэлсэн ганц хоёрхон үг зэрэг жижиг жижиг зүйлс санаандгүй байдлаар их урам зориг өгч байгаад их баяртай байгаа шүү. Хичээгээд байдаг хэрэг ээ. Нээрээ http://news.gogo.mn/horoscope/ дажгүй шүү.

Friday, July 13, 2012

Дахиад л 3 am

Ойрдоо шөнө унтахаа байлаа, өглөө ч босохоо байлаа. Хийх ажилгүй мөртлөө нэг өдөр яаж байгаад ч билээ нээх оройтоод унтчихсан. Тэгсэн маргаашнаас нь шууд нойр солигдчих юм даа. Уул нь өнөө өглөө овоо эрт боссон юмсан. Тэгээд орой ч эрт унтаад хэвийн амьдралдаа орохын даваан дээр гай газар дороос гэгчээр компьютер форматлах ажил гэнэт урган гарч ирээд миний сайхан төлөвлөгөө будаа. Маргааш дахиад л өдөр болтол унтаад шөнө дунд болтол сэрүүн нойр хулжсан байдалтай байх нь дээ. За тэр ч яахав. Энэ копьютер форматлана гэдэг ажил чинь нэг бодлын сонин сонгон шалгаруулалт шиг. Тендэр шиг ажил байна. Хэхэ бүх юмаа устгачихаад дахиад шинээр программ суулгах хэрэгтэй болно. Тэгэхээр өөртөө тохирох программыг баахан юман дотроос сонгон шалгаруулалт хийж авах хэрэг гардаг юм байна. Авахын аргагүй хөгийн юм байсан чинь дараагийн хувилбар нь сэтгэл хөдөлгөм дажгүй болсон программууд ч байх л юм. Тийм болохоор форматлах бүрдээ дахиж энэ нь ийм тэр нь тийм гэсэн хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй юм уу хаашайн. Гэхдээ би гэдэг хүн нэг суулгачихаад тэрэн дээрээ юм хийгээд дасчихвал тэрийгээ солихдоо тун маруухан хүн юм шиг байгаан. Дасчихдаг юм уу даа. Тэгээд л шинэ юм бас дахин дахин татаж суулгах тун дургүй. Зайлшгүй шаардлагатай л биш бол ер нь тийм ойлголт бараг байхгүй шүү. Ингээд л баахан юм суулгах зуураа блог бичсэн шигээ л сууж байх юм байна л даа. Энэ google chrome уул нь дажгүй browser байна лээ. Даанч суулгах гэж күйээ бурхан минь ээ ямар аймшигтай уддаг хар шаар вэ. Бүр бөөн лай юм гээч. Шээт хүлээгээд л байна хүлээгээд л байна байдаггүй ээ...

Tuesday, July 10, 2012

Бяцхан заль

Ххэ. Laptop маань уян нь эвдэрчихсэн бололтой нэг л болж өгөхгүй байсын. Байс гээд л дэлгэц нь жирэлзээд л ерөөсөө амар заяа үзүүлэхгүй. Тэгээд бүр уур хүрээд асаах ч үгүй байсын. Ядаж байхад энэ гэрт зүгээр PC байдаггүй болохоор яахав энэ муугаа асааж янз бүрээр оролдож байж интернэтэд орохчоо болж байлаа. Гэтэл ашгүй нэг хөөрхөн санаа олоод. Хэхэ үнэн инээдтэй. Дэлгэцгүй ком комгүй дэлгэц хоёрын дундаас аргалж байгаад нэг юм болголоо шд. Комдоо нэг монитор залгаад асаачлаа. давгүй асч л байна даг. Юу ч гэсэн энэ гэрт бол болоод л байх юм шиг байна. Харин энийг гадуур л авч явж чадахгүй болж байх шиг байна даа. Угаасаа ч нээх авч яваад байдаг байсан биш дээ. Battery нь нурчихсан болохоор гадуур авж яваад байх хэрэг нээх гардаггүй байсымөө. Намар харин хичээлд орохоосоо өмнө нэг гайгүйхэн шиг ком олж авахгүй бол энэ жилийг үнэхээр давахгүй байх аа. Гадуур үзэж байгаад нээх дажгүй хөөрхөн нөөтбүүк авчихнаа. Юуны тулд зун ажиллаж мөнгөтэй боллоо. Бас сургуулиас өгсөн нөгөө дал нийлээд 650 орчим юм болчих байх. Тэрэн дээр нь дахиад нэг 600-г нэмээд нээх гологдоод байхааргүй гайгүйхан юм олоод авчихна даа. Уул нь би америкаас захичихдаг юм билүү гэж бодож байгаа л даа. Намар яг хичээлд орохын алдад хүрээд ирнэ. Тэгээд ч үнэ мөнгө нь хамаагүй бага. Ядаж гайгүй чанартай эдр байх болов уу л гэж горьдоод байхын ялгаагүй байдым болов уу? Ямар ч байсан үнийн хувьд бол 200-н зөрүү гарах байлгүй дээ. Тэр чинь миний хувьд бол бас л овоо хөөрхөн мөнгө шд. Тэрүүгээр нь эндээсээ хөөрхөн принтер аваад тавьчийшд. Одоогоор бол нэг иймэрхүү л юм бодож сууна даа. 

Friday, July 6, 2012

We are young!!!

Өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц гэдэ үг байдаг байх аа. Гэхдээ л би жаргалтай байна аа. Юм бүхэн болж бүтээд л. Аав ээж хоёрынхоо ачаар өдий хүртэл зовлон гэгчийг амсалгүй л явж байх шиг байна. Харин бид нарыг ийм байлгах гэж манай хоёр ямар их сэтгэл санаа, уур нерв, хөлс хүч гаргадаг бол гэж бодохоос бүр төсөөлөгдөхгүй байхын. Би их сургуульд сурах гэж бөөн проблем болж болж, хичээлүүдийн дүн, сонголт, дүйцүүлэлт гээл тэрүүхэн тэндээ баахан юм болж байхад тэрнээс цаадах аймар хэцүү толгой гашилгам ийм олон зүйлүүдэд ээж аав хоёр тоох ч үгүй яваад ирснийг бодохоор бас л биширмээр байгаам шүү. Ингээд бодохоор бид нарт амьдралын туршлага, ухаан юу ч алгаа. Гэнэн залуугаараа л байна даа. Бас болоогүй ээ доороо нилээн олон дүүтэй юм болохоороо цаадах чинь лаг том байдын. Тэгсэн аав ээж хоёртой өөрийгөө харьцуулаад харахаар юу  мэдэхгүй хүүхэд хэвээрээ л байна. Гэхдээ ч угаасаа өдий насан дээрээ тийм лаг байвал ч цаашаа бүр гарч өгөх байх л даа. Харин цаашдаа энэ хэдээсээ сурах мэдэх юм асар их байгааг л би мэдэж байна. Зарим талаараа магадгүй илүү зүйл надад бий л байх. Гэхдээ л тэрнээс хавьгүй илүү ихийг сурах мэдэх хэрэгтэй. Сая хэд хоног ажил хийлээ. Тэгсэн яав. Нээх их дааж давшгүй юм хийж байгаа юм шиг ядарч эдр. Хэхэ бүр дараа нь бодохоор инээд хүрээд ч байх шиг. Тэгсэн чинь аав болохоор бараг одоо 20 гаруй жил тиймэрхүү л юм хийсээр өдийг хүрсэн байдаг. Тэгсэн хирнээ над шиг тэгж амархан шалчийчихгүй л байгаа юм даа. Одоо бид нар юу ч хийж үзээгүй байж олон юм ярьж бүх л юм санаснаар болчих юм шиг бодож байна. Үнэндээ бол тийм биш юм байна лээ. Амьдрал хатуу үедээ хатуу байдаг гээд л байдаг. Тэрүүнийг нь би ямархуу утгатай юм болоо гэдгийг нь ойлгодоггүй л байж дээ. Бас адгийн наад зах нь мөнгөтэй болоод ирэхээр тэрийгээ юунд зарцуулах вэ дээрээ тулахаар ч асуудал байнаа байна. Эдийн засгаар сурдаг мөртлөө би мөнгө үрэхдээ эргэлзэж байна гээд бод л доо. Тэгэхээр энэ бидний үзээд байгаа зүйл чинь амьдрал дээр асар их баяжуулж өргөтгөж ойлгохгүй бол үзэг цааш нийлүүлэх төдийд л бодчихдог бодлогоос шаал өөр юм байдгийм байна шдээ. Нээх сүрхий хадгаламж хэрэглээ энэ тэр гээд л ярьдаг. Тэгсэн тэр нь дотроо хар мянган сонголтой. Тэндээс л зөв сонголт хийж байхыг амьдрал дээр биднээс шаарддаг. Тэнд нь бас л асуудал зөндөө. Хаана ямар юм байгааг бид мэдэхгүй, дээрээс нь ирээдүйд юу болохыг ч бас мэдэхгүй. Тэгээд яг нэг юм худалдаж авлаа гэхэд тэрнээс авах ханамжаа ч бас мэдэхгүй. Бүх зүйл өнөөдрийн хүлээгдэж буй ханамж дээр үндэслэж явагддаг. Тэгээд тэр нь харин бодит ханамжтайгаа л хэр нийцэх вэ гэдэг нь бидний анхаарах хамгийн чухал асуудлуудын нэг юм шиг. Заза ингээд бодоод байвал хичээл дээр үздэг юмнууд сонирхолтой нь ч сонирхолтой юм аа. Амьдралдаа хэрэглээд ирэхээр илүү дахиад үзсэн юмнуудаа өргөтгөж болмоор ч юм шиг. 

Tuesday, May 29, 2012

Хаалтын хичээлүүд

Зун болоод хичээл дуусаад сүүлийн лекцүүддээ суугаад гоё ч юм шиг. Бас нэг бодлын онцгүй ч юм шиг тиймэрхүү л байна даа. Өнөөдөр Алтаа багшийн хичээл дээр сүүлийн нэг лекцээ нөхөхөөр болоод хичээл албан ёсоор амарсан ч гэсэн бид хэд дахин нэг цуглаад цаашдаа оюутнууддаа захиж хэлэх зүйлээ багш маань хэллээ. Үнэхээр ч Алтаа багш бид нарыг ирээдүйд улс орондоо их зүйлийг хийж бүтээнэ гэсэн итгэл дүүрэн байдаг болохоороо багшилдаг гэдгээ ч хэд хэдэн удаа хэлж байсан. Өнөөдөр тэр нь дахиад ч бид нарын сэтгэлд мэдрэгдлээ. Хүн өөрийн сэтгэл зүрхнээсээ ярьсан яриа хүнд хүрч нэгийг бодогдуулдаг юм билээ. Оюутнууддаа үнэхээр өөриймсөг, сайхан сэтгэлээр хандаж мэдлэг чадвараа харамгүй хуваалцъя гэсэн сайн багшийнхаа сэтгэлд бид баярлах хэрэгтэй болов уу. Би лав Алтаа багшаас энэ нэг жилийн хугацаанд их зүйлийг сурч авсан. Цаашдаа ч дахин маш олон зүйл сурах байх гэж бодож байна. Надад энэ мэргэжлийн амтыг мэдрүүлж илүү урам зоригтойгоор олон зүйл хийхэд багшийн үгс маш их тус дэм болж байсан. Өнөөдрийн ярьсан яриа нь ч гэсэн мөн адил ирээдүйд хийх олон зүйлсийн замыг зааж өгөх байх. Их сургуульд ороод ямар хичээл гэхээсээ илүүтэйгээр аль багш дээр тэр хичээлээ үзэх вэ гэдэг дээр их анхаарах ёстой юм байна гэдгийг би мэдэж авсан. Их сургуульд заагдаж байгаа хичээлүүд өнөөдрийн байдлаар лав хэрэггүй сонирхолгүй байна гэж огт байхгүй. Харин тэр хичээлийг зааж байгаа багшийн заах арга зүй, ажлын хариуцлага, бусдад нөлөөлөх чадвар, оюутнуудын дундахь нэр хүнд гэх мэт олон зүйлээс хамаарч тухайн хичээлийн агуулга оюутнуудад бүрэн хүрэх эсэх нь хамаардаг юм шиг надад санагдсан. Багш нараасаа сурах зүйл надад маш их байгаа. Хичээж байгаад үнэхээр лаг болно оо. Бас нээрээ хэлсэн нэг гоё юм нь гэвэл энэ сонгуулийг ашиглаад бид эдийн засагч шиг толгойгоо ажиллуулах нэг сайхан дасгал хийх боломж байгаа шүү гэж байна лээ. Ямар ч байсан бүтэн нэг жилийг Алтаа багш, Цогоо багш хоёртой өнгөрүүлэх сайхан байлаа. Их зүйл сурж авлаа. 

Sunday, May 6, 2012

...

Хичээлдээ явж байгаад яг хавар болохоор л нэг сонин дарамттай байх юм аа. Яагаад тийм ядаргаатай байдаг байна аа. Хүмүүс ядраад л зарим нь ч яахав сайхан байх шиг байна. Гэхдээ миний өрөөсөн дугуйнуудад тиймэрхүү л байгаа юм шиг байна. За тэр яахав. Гол бичих гэж байсан зүйлрүүгээ ороё. 

Ойрын үед зөндөө их гоё гоё юм сонсож судалж бас ойлгож байна шүү. Би Олон Улсын Эдийн засагч гэдэг мэргэжлээр төгсөх гэж байгаа учраас энэ чиглэлээр нэг зүйлийг дагнан судлахыг зорьж байна. Сүүлийн үед харин валютын ханш миний сонирхлыг их татах боллоо. Ямар ч байсан ЭНЭ ДОЛОО ХОНОГТ их юм сонссон шүү. Яг валюттай холбоотой гоё гоё зүйлүүд их байна лээ. Жишээлбэл Фишерийн нөлөө, Overshooting, Speculation, PPP гээд л цаашаа сонирхоод судалж үзвэл сонин хачин юм их л байх төлөвтэй. Ямар ч гэсэн хамгийн сайхан зүйл нь мэргэжилдээ би их дурлан шимтэх болж байна. Сонирхолтой сэжүүр гарах бүрийд алдалгүй даган мэдлэгийнхээ хүрээг тэлж их юм сурах юм саан. 
Энэ зуныг алдахгүй зөндөө их юм хийнэ ээ. 

Tuesday, May 1, 2012

Эрэгтэй ба эмэгтэй

Эдгээр хүмүүс үнэхээр ялгаатай байх юм аа. Хэзээ ч хаана ч цаанаасаа л ялгараад байх юм. Гэхдээ  үнэхээр сайн зүйлсийг нь аль аль нь яагаад өөртөө шингээгээд авч болдоггүй байна аа. Эмэгтэйчүүд гэхэд л маш сонор сэргэг, бас маш овсгоотой байдаг. Гялалзаад л энд тэнд байнга үсчиж явна. Харин энэ занд нь бас хаяж гээмээр ч юм байдаг л байх. Хэн хаана юу хийж байна гэдгийг байнга ажиглаж жиг жуг хошуу амаа нийлүүлээд л хов жив ярьцгаана. Эрчүүд харин бүдүүн баараг хэр баргийн юм тоохгүй. Тэр чинээгээрээ овсгоо самбаа харьцангуй муутай. Эрэгтэй хүмүүс адуу шиг, харин эмэгтэйчүүд ямаа шиг санагдахын. Гэхдээ л яагаад заавал ийм байх ёстой гэж? Хүүхдүүдийг харин багаас нь харахад охидууд цаана л нэг томоотой, намбалаг байдаг. Хөвгүүд харин дүрсгүйтэж үймүүлээд л ёстой л энд тэнд харайж цовхроод л бөөн юм болно. Харин нас биед хүрээд ирэхээрээ яагаад ингэж арай өөр хэмнэлд орчихдог юм бол оо? Энэ нийгэмд эрчүүдийн үүрэг роль арай л дутаад байгаа юм биш биз? Боловсролын түвшингээрээ эмэгтэйчүүд хавьгүй илүү байна. Мөн багш нарыг харахад мөн л эмэгтэйчүүд түлхүү багшилж байна. Цаашилбал дундаж наслалтаар ч эмэгтэйчүүд илүү байна. Эрт цагт эрчүүд дайтаж байлдаад огт үзэгддэггүй. Харин эмэгтэйчүүд нь үр хүүхдээ өсгөж, гэр орноо авч явж байсан болохоороо тэр хүмүүсийн генд илүү хөдөлмөрч чанар шингэчихсэн юм болов уу? Монгол эрчүүд миний бодлоор дийлэнх нь залхуу юм шиг санагддаг. Аав нар, ах нар, дүү нар, миний үеийнхэн гээд л эрэгтэйчүүд гэрийн ажил хийх нь ховор. Одоо цагт ямар гадагшаа гарч морь мал аялуулна гэх биш. Хотын амьдралтай бид нар машин тэрэг гээд зарим нь ажилтай байдаг байх. Гэхдээ юу ч хийсэн гэртээ бол эрэгтэй хүн нэг л их бөгс удаантай байдаг биз дээ. Ийм сэтгэхүй хэзээнээс бидэнд суучихсан юм бол бүү мэд. Ямар ч байсан хойшид устаж алга болоосой.