Monday, December 10, 2012

12.21-ий талаар

жоохон гаргалгаа хийгээдхий. Ер нь миний ойлгож байгаагаар нарны есөн гариг маань давхцаад ирэх юм байна л даа. Тэгээд эдгээр гаригууд маань өөр өөрийн гэсэн энергийн орон зайтай байдаг юм байна. Тэгэхээр нэг шугаманд зэргэцээд ирэхээр нөгөө орон зайнуудын харилцан үйлчлэл бий болж бие биедээ нөлөө үзүүлэх юм байна. Ингээд ер нь бол ийм ховор сонин үзэгдэл болохоор яав ч жирийн нэг нартай сайхан өдөр шиг байхгүй нь тодорхой байх. Ингэхдээ хамгийн түрүүнд нөгөө гаригууд нар дэлхий хоёрын дундуур орчихоор ямар ч байсан нар хиртэх үзэгдэл бий болох юм шиг байна. Бас ингэхлээр цочир хүйтэрч магадгүй гэнэ. Мэдээж цочир хүйтрэнгүүт агаарын даралтын зөрүүгээр болж хүчтэй салхи шуурга болж магадгүй юм байна. Харин энэ нь нэг талаараа манайх шиг өндөрлөг тал талаасаа сайхан уул нуруугаар хүрээлүүлсэн газар хохирол нь бага байж болох юм байна л даа. 

Мөн үүнээс гадна энэ гаригуудын энергийн орон зай өөр хоорондоо үйлчлэлцээд ирэхээр бие биерүүгээ энерги нь шилжиж болох юм гэнэ ээ. Тэгэнгүүт манай дэлхийд бусад гаригаас ирэх энергийн хэмжээ нэмэгдэж болох гэнэ. (Нөгөө Херкулес гээд хүүхэлдэйн кинон дээр гардаг даа. Есөн гариг давхцаал тэрнээс нь бөөн юм дэлхийд ирээл мангасуудыг сулла боломжтой болдоггүй юу.) Харин энергийн ямар хэлбэрээр ирэх нь тодорхойгүй юм. Гэрлийн, цахилгааны, дулааны, химийн, механик гээд зөндөө олон төрлийн энергийн хэлбэр байгаа шүү дээ. За ямар ч байсан ингээд энерги нь ихсээд ирэхээр бас нэг сонин юм хүн төрөлхтөнд мэдрэгдэх юм гэнэ. Тэр нь тэр их энерги хүний биед бас тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэнэ ээ. Ер нь ямар нэг юм гаднаас бидний биед нэвтрэх юм байна л даа. Тэгэнгүүт бидний гэрлэн бие гээд нэг зүйл байдаг даа. Тэр нь бидний янз бүрийн зүйлээс хамгаалж байдаг нэг ёсондоо дархлаа шиг зүйл юм байна. Тэгэнгүүт хэрэв тэр гэрлэн бие нь нимгэрсэн, хүчгүй тийм хүмүүст гаднаас ирэх их энерги сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэнэ. Тэгэхлээрээ бидний бие өвддөг ч юм уу, эсвэл бүр тэрнээс дор ч шинж тэмдэг илэрч болзошгүй гэнэ ээ. 

Гэхдээ ямар ч гэсэн дэлхий сүйрэх энэ тэр бол худлаа л юм шиг байна лээ. Харин байгалийн их цэвэрлэгээ маягийн юм болж магадгүй л гэж би бодож байна. Харин тэр гэрлэн бие, аура гээд ярингуут баахан өөдгүй муу, муухай юм хийсэн нөхдүүд бол яаж олигтой байхав дээ. Ядаж л бөөн хүний хараал идэж дээр нь өөрөө ч мөнхийн хар муу юм бодож байгаа хойно тэрэнд ер нь гэрлэн бие, аура гээд байх юм бараг байхгүй биз. Тийм болохоор их цэвэрлэгээний шуурганд хамгийн түрүүнд л өртөх байх. Ер нь ч тийм юмнууд байснаас байхгүй байсан нь дээр биз. Тийм болохоор үнэхээр миний бодож байгаа шиг юм болвол харин ч бүр сайн хэрэг ч болж магадгүй шдээ.

2 comments :

  1. Товчхон хэлэх гээд үзье. Хэрвээ гарагууд хоорондоо давхцаж, ойртох ч юм уу үзэгдэл болвол дэлхийн татах хүч багасч далайн түрлэг ихээр нэмэгдэх, нар хиртэж эрс хүйтрэх, улмаар агаарын даралт өөрчдлөгдөн, хүчтэй салхи нтр болох, хүмүүсийн хууч өвчин хөдөлж бие муудах зэрэг зүйл болж болох л юм. Гэхдээ шинжлэх ухааны том байгууллагууд(NASA) юу ч хэлэхгүй байгаад байгаа болохоор л би тайван байгаад байгаа юм даа ххэ. :)

    ReplyDelete
  2. 12 sarin 21nd ingej davhtsahgu heden terbum jiliin daraa l iim ym bolno geed bsan daa

    ReplyDelete

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.