Wednesday, March 2, 2011

Их сургууль аа гэж

Энэ сургууль нээрээ хүнийг үнэхээр дарамтлах дуртай газар юм аа. Ядаж манай эдийн засгийн сургууль гэж олон оюутантайг хэлэх үү бүр ямар нэгэн асуудал гарахад л бөөн чирэгдэл болохын. Тэгээд сургалтын албаны үйлчилгээний ажилтнууд гэж аймшигтай муухай ааштай бас дээр нь хүнтэй зөв харьцана гэдэг ойлголт байхгүй байх аа бараг. Тэгсэн мөртлөө манай сургууль харилцааны ур чадвар ч гэх шиг хичээл бас ороод байгаамаа. Үнэхээр уур хүрмээр. Тэгснээ тэр төлбөр тооцооны асуудал дээрээ болохоор хурдан шуурхай байгаа гэж үнэхээр гайхалтай. Хүмүүсийн өр шир, кредитийн төлбөр гээд л дутуу мөнгийг бол түргэн шуурхай тооцож гаргана гэж жигтэйхэн. Ингээд л сургуулиа шүүмжлэх юм зөндөө байна даа. Ядаж л тэр хэдэн үйлчлэх ажилтнуудынхаа тоог олшруулаад оюутнууддаа шуурхай үйлчилж чаддаг болмоор санагддаг. За тэгээд угаасаа боловсролын зах зээл гэж авч үзвэл эрэлт тал нь ЭЗС-д үнэхээр хэтэрчихсэн байгаа л даа. Тийм болохоор ингээд л бөөн юм болоод байгаа юм байлгүй дээ. Нэр хүндтэй том сургууль болохоор ийм байдаг юм байлгүй. Гэхдээ өөрсдийн санал бодлыг илэрхийлж эрх ашгаа хамгаалах хэрэгтэй л байх...

3 comments :

  1. Оо хэлээд юухэв манай сургалтын албаныхан гэж бас адсага шиг ааштай юмнууд юм асууна гэхээс нуруу хүйт даагаад явчихдаг юм :P

    ReplyDelete
  2. I cant see your poster called wanna study Harvard. Havent you give up already?

    ReplyDelete
  3. Нээрээ нэг юмыг хэлэхэд яг одоо тэр талаар чинь нухацтай бодоод байгаа шүү. Одооноос бүх юмаа бэлдэх хэрэгтэй боллоо гэж бодоод байгаа. Өөрийгөө одооноос эхлээд бэлдэх хэрэгтэй байгаагаа ойлгосон.

    ReplyDelete

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.