Saturday, May 29, 2010

Интэрнет

Өнөөдөр яагаад ч юм бэ энэ ИНТЭРНЕТ гээч зүйлийн тухай жаахан юм бичмээр санагдлаа. Ер нь энэ чинь зүйрлүүлж хэлэхэд яг л чихэр шиг санагдаад байдгийн.
Яахав анх идэхэд ямар ч чихэр урьд нь чихэр гэж юмыг мэддэггүй байсан хүнд бол ихэнх тохиолдолд сайхан сэтгэгдэл үлдээж чаддаг. Дараа нь мэдээж хүн юм чинь түүнийсээ илүү сайханд нь дурладаг. Илүү том, амттай гээд л өөрт байгаагаа нэг их анзаарахгүй мөртлөө бусад руу нь тэмүүлнэ. За тэр ч яахав түүхэндээ хүн төрөлхтөн угаасаа ийм л байсаар ирсэн байсаар ч байх биз. Тэгээд ч бас энэ олон нээлтүүдийн бараг 80% нь тийм зангийн үр дүн гэж заримдаа би боддог. Цааш нь үргэлжүүье... Бидний "Интэрнет буюу Чихэр"-ийг их идээд байхаар ямар болох вэ? Дотор муухайрч шүд өвдөөд л чихэр их идэхээр ямар байдаг билээ. Тэр сайхан зүйлийн амт сайхан санагдахаа болиод дээрээс нь бас ч үгүй шүдний өвчнөөс болж шаналдаг. Харин интэрнетээр удаан хэсээд өдөр болгон донтой юм шиг ком-н ард суугаад байхаар түүнээс ч илүү зүйлийг алдаж болно. Мөн эсрэгээрээ маш их зүйлийг олж болдог нь сайхан. Гол нь яг л алтан дундаж гэдэг шиг ажил амьдралдаа зохицуулж чадвал маш том давуу тал шүү дээ энэ чинь. Одоо бол ихэнх оюутнууд (бас заримдаа би ч багтна) интэрнетээр зөвхөн зугаагаа гаргах гэж эсвэл зарим нь даалгавар энэ тэрээ хийх гэж, нэг бол шавайгаа ханатал сайхан чалчицгаах гэж л ордог гэж бараг л болно доо. Гэтэл үүн дээр түшиглээд орчин үед бүр хувьсгал болж байна гэж хэлж болно. Энэ хувьсгал нь ирээдүйд улам ч хүчээ авах нь ойлгомжтой. Хаа сайгүй л бүх юм интэрнет гэдэг үгтэй ямар нэг байдлаар холбоотой болж байгаа. Гэтэл одоо бид яг л бахь байдгаараа ингээд л хэдэн малаа маллаад л бие биенийгээ хараад л суугаад байх нь дэндүү утгагүй бас харамсалтай биш үү. Монгол хүн нэгэн цагт дэлхийн тавцанд гайхагдаж сүр хүчээ гайхуулж явсан түүхтэй. Харин бидний цусанд байдаг тэр омог бардам зан бөхөж эхлэх гээд байна уу даа гэж эмээх юм. Жинхэнэ Монгол тэр сайхан зан чанарыг бид Мэдээллийн гэх тодотголтой энэ эрин зуунд ч гэсэн яг энэ салбарт нь гаргаж чадна гэж би боддог үүндээ ч итгэлтэй байдаг.
Бас миний хэлэхийг хүссэн өөр нэг зүйл бол зөвхөн IT чиглэлээр сурдаг ч юм уу тийм ажил хийдэг хүмүүс л миний дээр яриад байгаа зүйлийг хийх ёстой гэж зарим нь ойлгодог. Гэтэл энэ бол яавч ийм байж таарахгүй. Энэ жил оюутан гэж яваад ойлгож авсан зүйлийн минь нэг бол мэдлэг бүтээх систем юм. Өөрөөр хэлбэл системтэй мэдлэг олж авах. Их сургуульд зааж байгаа хичээлүүдийг хараад байхад тэр арван жилд заагаад байсан бидний гол хичээл, нэг их онц биш гэж боддог байсан хичээлүүдийн аль альнаас нь л орж байх жишээтэй. Яг миний одоо сурч байгаа ангид гэхэд л монгол хэлний хичээл ч хүртэл багахан хэмжээгээр хэрэгтэй санагддын. Тэгэхээр би яг юу хэлэх гээд байна вэ гэвэл бүх салбарынхан хамтдаа ажиллаж байж хөгжүүлэх хэрэгтэй л дээ. Ямар ч салбарт ажиллаж байгаа хүн миний ажил интернэтийг эсвэл энэ МТ-г ашиглаад яаж сайхан байж болох вэ гээд л бодвол 10 хүний нэг нь ядаж шийдэл олж чадах байх тэгээд л хэрэгцээ буюу эрэлт бий гэдэг нь харагдаж эхэлнэ. Харин энэ үед л манайхан өөрсдийгөө харуулах хэрэгтэй болох байх даа.

No comments :

Post a Comment

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.