Thursday, October 1, 2009

Ойрд их муухай байна аа

Ойрд намайг ер нь хэн ч ойлгохгүй ер нь л хэцүү байна дөө. Ядаж байхад хол гэртэй болчихсон чинь сургуулиас гэр лүү ирэх гэж бараг л цаг явж байгаа болохоор хааяа оройтож ирэхээр аав ээж хоёр бүр дандаа л бараг намайг гадуур шаал дэмий явж байгаа гэж бодоод байгаа юм уу хаашайн. Юм л бол өндөр дуугаар зандраад л зүгээр ёстой яршигтай. Би ямар тоглоом эргүүлээд явж байдаг юугаа ч мэдэхгүй жоохон хүүхэд байгаа биш дээ. Тэгээд бас манай гэрт ойрд нэг л сонин байна аа. Яагаад ч юм надад нэг л хөндий муухай мэдрэмж төрөөд байх юм. Аав ялангуяа бүр уурлаад л... Ёох бүр сэтгэлээр уначихлаа. Уул нь гэр бүл гэдэг чинь ажил хичээлээсээ гараад л түүнрүүгээ яарч байдаг, сэтгэл зүрхэнд нь байнга хадаастай байдаг тийм л зүйл биз дээ. Харин яг одоо бол би ийм зүйлсийн нэгийг нь харамсалтай нь мэдэхгүй байна даа. Бас хамгийн гол нь жижигхэн газар байх чинь бас бөөн лай юм аа. Ийм газар байхаар хүмүүсийн сэтгэл санаа нь ч дагаад сонин нэг давчуу ууртай болчдымуу нэг л өөрчлөгдөөд байх шиг санагдах юм аа. Гэр очоод хичээл ном харах гэвэл бараг л ганц цаг л харж байгаам дөө. Уул нь би хоол хийгээд л дүү нарынхаа хичээлийг нь хийлгэчихдэг байсан чинь одоо бүр алийг нь ч хийж чадахгүй байгаа болохоор манай хоёр бас тэгээд байгаа юм болов уу? За за бүү мэд ямар ч гэсэн бүр уур хүрээд байхымаа. Ээж аав хоёр болохоор мөнгө л яриад байхын бид нарыг мартцым байх даа. Бүр гомдчихлоо. Тэгээл заримдаа бас бага дүү гэж нэг нөхөр хичээл номоо ч тоохгүй жоохон хайнгадуу яваад байхын. Ер нь л болохгүй юм зөндөө байна аа.

5 comments :

  1. харин тиймээ ойрд найз найз шиг байхгүй аав ээж ялангуяа ээж бол ээж шиг байхгүй :( тэгээд жинхэнэ гунигийг мэдэрч байна даа гомдож байгаагаа хэлэх гэхээр нэг сэхүүн зан хөдлөөд чив чимээгүй дотроо бухимдаад л гаднаа барайгаад л яваад байнадаа :(( гэхдээ ингэсгээд бүх юм хэвэндээ орчихно гэж л найдаад байгаашт хичээлийн тал дээр бол гэртээ хийхгүй байгаа ч ангид тоо бодоод гялс багшид үзүүлээд самбар этрт бодохоор бүр гоё санагдаад сайхан байгаа даанч гэртээ хийх гэхээр нэг л болж өгөхгүйн... тээр өглөө хичээл хийх гэж босчихоод л нэтд сууж байхийн би одоо

    ReplyDelete
  2. би нээрээ хүмүүсийн блог дээр ийм урт сээгийнүүд бичиж байснаа санахгүйн :p

    ReplyDelete
  3. хэхэ. Ер нь л ойрд нэг л хэцүү байна аа. Бүр уур хүрээд дотроо бухимдаад л яваад байгааиин. Би тэхдэээ угаасаа хүнд нээх тэгж яриад байдгүй л дээ. :(

    ReplyDelete
  4. гэхдээ өчигдөр гоё байсан тээ :))

    ReplyDelete

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.