Thursday, January 16, 2014
Аавдаа би хайртай
Wednesday, January 15, 2014
Bayartsengel songs! Жолоонд цуг суужийсан гарын дуунууд байна шд.
Monday, January 6, 2014
Заалгаагүй хичээл буюу ...
Ээ хөөрхий би гэдэг хүн өөрийгөө их юм мэддэг, их мэддэгээ байг ямар я байсан гологдохооргүй л гэж боддог байлаа. Гэтэл зарим зүйл дээр тийм биш юм шиг ээ. Ажил бол нэг хэрэг. Амьдрал дээр шаал өөр байдаг юм шиг ээ. Аав ээж 2 маань ажил, мэргэжилдээ ямарыг нь үнэхээр би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ одоо бодоход үнэхээр амьдралаа мааш сайн авч явж чаддаг байж дээ. Би том нь болохоор ээж аав хоёрын арай залуу үеийг дүү нараасаа арай илүү гадарлана л даа. Бага байхад тархи толгой эргүүлчих шахсан гурван бандитай. Тэр гуравыгаа олигтойхон хүмүүжүүлэх гэж их л хичээдэг байсан байх даа. Энэ болтол бас их юм байгаамаа. Яаж аав ээж хоёр маань хоёр биенээ ингээд олчихсон юм болоо. Өөртөө тохирох амьдрал нийлэх энэ хүнээ олно гэдэг ямар том аз завшаан байдаг бол. Тэгээд цаашдын амьдралаа хамт туулж хатуу хөтүү, жаргал баяраа цуг туулж бие биенээ хайрлаж бас хүндэлж хоёр биенийхээ төлөө гэр бүлийнхээ төлөө сэтгэл дүүрэн амьдрана гэж бодохоор сайхан байгаа бээз.
Энэ бүхэнийг бий болгон цогцлооно гэдэг амьдралын маш том нэг даваа байдаг байх аа. Өөрийнхөө чадах бүх зүйлээр тусламаар, нүдийг нь гэрэлтүүлж аж жаргалтай инээлгэмээр, хамтдаа юуг ч хийж чадах юм шиг итгэл төрөх, хоёр биенээ зүлгэн өнгөлж улам гялалзуулмаар, мааш олон сайхан зүйлсийг хамтдаа бүтээмээр тийм сайхан хайр, хүндлэл, итгэл, сэтгэл, нөхөрлөл, үерхэл, ойлголцолыг би хүсдэг. Зарим зүйл өнөөдөр санаснаар болохгүй ч маргааш болно гэдэгт би итгэдэг.
Friday, January 3, 2014
Өнгөрч буй он (2013) AAAND COMING 2014
- Их сургуулийн хичээлүүдийн дуусашгүй мэт санагдаж байсан өр шир, маргаанаас нэг мөсөн салсан даа. (Шилжиж ороод хичээлийн зөрүү, илүү дутуу кредит гээд эд нар чинь ёстой нэг тамын ажил байна лээ. Гэхдээ одоо бодоод байхад амьдрал өөрөө тийм ядаргаатай юмаар дүүрэн байдаг юм шиг. Зөвхөн сураад л эсвэл ажиллаад л байж байдаг санаа амар амьдрал гэж байдаггүй байх өө. Их сургуульд хүн хүн дээр очиж царай алдаал хэрэлдэхдээ хэрэлдэж, гуйхдаа гуйж хүнтэй харьцаж явсан маань надад үр дүнгээ бага ч болов өгсөн байх аа.)
- Хичээлийн ачаалаас нэг юм өндийж гэртээ гаргах цагтай болсоон (оны эхнээс)
- Дадлагын ажлаа үр дүнтэй хийж, ажлын байран дээр гарахад ямар байдаг талаар овоо юм олж мэдсэн байх шүү.
- Энэ жилийн ганц зорилгоо биелүүлсэн дээ. ЭШХ-н ганц шагнал төгсөхөөсөө өмнө авсым.
- За тэгээд ажилд орсон. Олон юм сурж байгаа. Сургуульд заадаггүй юм үнэхээр л олон байдаг юм байна лээ.
- Хүлээсэн учрал :) Бас бөөн туршлага.
Monday, December 2, 2013
Өөрийгөө шинжихүй!
Monday, November 18, 2013
???
Харин хүнтэй харьцах тал дээр бол би тийм ч сайн хүн биш бололтой. Өгсөж уруудах юм надад бишгүй л байсан байх. Тэр болгоныг би эвтэйхэн даваад л гарчихаж дөнгөдөг байсан шд. Гол нь нэгэнт л нөхцөл байдал ийм дээрээ тулсан бол нэн түрүүнд хийх, сурах, гүйцээх ёстой юмууд руугаа зориглоод орчихдог байж одоо бодоход. Миний шарыг малтаж уурыг хүргэсэн юм их тохиолдох болгонд би харин улам л гялалзаад, өнгө ороод, өөрийгөө хүчилж дийлдэг л байсан. Шинээр ямар нэг юм хийхэд ер нь надад нээх амар байгаагүй тохиолдлууд олон л байсан. Харин тэр болгонд би бэлтгэл ажлаа сайн базаагаад голд нь ороод бужигнаж байгаад хөлөө олчихдог л байсан юм. Харин одоо бол дунд нь ороод манаргах гэхээр нэг л эвгүй байгаа энэ байдал надад саад болоод байх юм даа. Яамаар ч юм бэ дээ.
ХҮМҮҮСД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ. ХЭН БЭ ГЭДГЭЭ ХАРУУЛАХ
Энэ зөв зам байж магадгүй.
Гэхдээ ийм төвөгтэй байдал миний хувьд тийм ч шинэ зүйл биш ээ. ЭЗС-д анх орчихоод эрэлт гэж юу вэ гэсэн тодорхойлолт ч мэдэхгүй байсны дээр шинэ хуучин баахан хичээл, хичээл дүйцүүлэх, улиралд үзэх кредит хэтрэх, нөхөж судлах хичээлийн төлбөр, ганцаараа цоо шинэ олигтой ярилцах ч хүнгүй байх гээд надад асуудал байсан уу? Байсан л байна. Давсан уу давсан.
Одоо яаж байна? Бас л нэг иймэрхүү сонин хандлага. Намайг хэн гэдгийг мэдэхгүй хүмүүс, миний юу боддогийг мэдэхгүй хүмүүс, тусламж дэмжлэг гээд байх зүйл байхгүй хэвээр л... Намайг басамжилж шарыг минь малтсан хүмүүс. Өөрийнх нь удирдлаганд л байдаг бол хамаагүй бүдүүлэг харьцах хүмүүс,
намайг хэдий дэмждэг ч надаар дутагдаж, хоол хийчихээд хэзээ ирэхийг минь хүлээж байдаг гэрийнхэн, дүү нар...
Уртассан цагаар өмнө мэдээгүй бүх юмаа хурдан олж авах гэсэн миний тэмүүлэл, хэн болохоо харуулж тайван байх гэсэн хүсэл, өөртөө итгэх итгэл, жаахан ч гэсэн цаг олдох юм бол хайртай хүмүүсдээ цаг гаргана гэж боддог миний бодол
ингээд бодоход энэ бүхэн надад урьдын адил танил байна.
Энэ бүх эцэс төгсгөлгүй ийм хэцүү байдал дахиад л цаашаа үргэлжилсээр миний амьдралд үргэлж тохиолдох юм биш биз? Хүний хүсэл хязгааргүй гэдэг. Би ингэж солиотой юм шиг байдаг минь юуных юм? Ирээдүйд би өөрийн гэсэн хүч чадалтай түүгээрээ надтай адил хүсэл мөрөөдлөөр дүүрэн залуусыг улам хүчтэй дээш гаргаж намайг өсөхөөс өдий хүрэхэд хамт жаргал зовлонтой минь цуг байсан тэр хайртай бүх хүмүүстэйгээ хамт жаргалтай сайхан байхын тулд биш гэж үү. Асар том бөөрөнхий чулууг нэг л хөдөлгөж чадах юм бол дахиад цааш нь түрээд явахад хүч нэг их зарцуулахгүй шиг би өөрийн амьдарлыг тийм л болгох гээд тэмцээд байгаа гэж боддог. Тэр том чулууг засч, хэлбэрт оруулах, оруулчихаад цааш түрж хөдөлгөх гэж л одоогийн хүчин чармайлтыг гаргаад байгаа байх.
ИЙМ ЗОРИЛГОТОЙ, ХҮСЭЛТЭЙ, ХҮЧТЭЙ БАЙХАД ХЭН НАМАЙГ ЗОГСООХ ЮМ?