Thursday, December 31, 2009

Happy new year!

За ингээд шинэ жилийн баяр боллоо. Ойрд шинэ пост оруулсангүй иймээс шинэ жилийнхээ постыг орууллаа.
Ингээд Ганган хитэвч дүүрэн мөнгөтэй
Гар утас дүүрэн нэгжтэй
Ганц олдох амьдрал нь аз жаргалаар дүүрэн
Гал халуун зүрх нь хайраар дүүрэн ирж буй 2010 оноо сайхан угтаарай.

Thursday, December 17, 2009

Шугамын автобус

Энэ шугамын автобус гэж нэг нийтийн тээврийн гэх тодотголтой нэг зүйл байх юм аа. За тэгээд ер нь бол өөрийн байнгын унаа болох автобусыг нэг сайн муулаадхы. Тэгэхээр дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчээр нь манай улсад ер нь болж байгаа юм байна уу ер нь мэдэх юм алга аа. Өдөр болгон л би гэж хүн өдрийн бараг 2 цагийг автобусанд өнгөрүүлдийн.\Аймаар удаан явж байгаа биз хэхэ...\ За тэгээд ийм удаан явдаг болохоор автобусанд бол амьдрал өрнөнө дөө зүгээр. За тэгэхээр гол асуудалдаа оръё. Өнөөдөр гэртээ харьж явлаа л даа. Тэгсэн чинь зам гэж авах юм алга бөөн түгжрэл. За тэр ч яахав тэгээд автобусандаа суусан чинь жолооч нь ч гэж жолооч ёстой жинхэнэ утгаараа баахан сэгсчүүлж сэгсчүүлж нэг буудал дээр зогсоно. Тэгээд дахиад л... Хүмүүс орж ирэхээд бас нөгөө кондуктор нь бөөн сүр бадраагаад л муу сайн оюутнууд гээд л хараагаад мөнгө өгөхгүй визаны гол ч гэх шиг доромжлоод л нэг охиныг бүр алж хаях нь ээ. Хөөрхий хүнд түлхэгдээд хаалганых нь хажууд зогсчихсон чинь чи муу түрүүнээс хойш яагаад энд зогсоод байгаа юм бэ? Мөнгө төлөөгүй юм байж хүний орлого битгий хаагаад бай гэж ирээд л бүр загнаад уналаа. Нөгөө охин ч бас л мөчөөгөө өгөхгүй бас жоохон түр тар хийлээ. Тэгсэн бүр нөгөөх чинь чи мөнгө төлж явахгүй байгаа биз дээ. Муу ямар ч үнэгүй амьтан, муу визаны гол ч гэх шиг аймар доромжлоод тэгснээ чи муу сурлагагүй юм яагаад хүн доромжлоод байгаа юм гээд л \үнэндэээ бол тэр кондуктор л тэр охиныг загнаж доромжлоод байсан нь их л дээ\ тэгснээ бүр уурлаад тэр охиныг хэд хэд алгадаж аваад л толгой руу нь цохиод авдсан. Ёстой дээрэлхүү. Тэр автобус дотор байгаа хүмүүс нэг нь ч юм хэлэхгүй байгаа юм даа. Зүгээр бүгд сонсоод л яваад байсан. Миний бүр уур хүрээд... Тэгээд сүүлдээ бүр чи наад царайгаараа биеэ үнэлдэг энэ тэр болоод явчихсан. Ёстой хэрүүл, хэл амаараа бол жинхэнэ про гар байна лээ дээ. Тэгээд ер нь яагаад хүмүүс ингэж нэгэндээ уурлаад бухимдаад байдаг юм бол оо гэж гэрлүү алхах замдаа бодлоо. Ер нь бол хүний сэтгэл санаанд нийгмийн байдал, эрүүл мэндийн байдал гээд олон юм нөлөөлдөг юм байна лээ. Гэхдээ тэр кондуктор хүүхэн бол яалт ч үгүй мөнгөнөөс болж л тийм муухай ааш гаргадаг юм шиг байна лээ. Тиймээс энэ улсаа хөгжүүлэхгүй бол бүгд тийм хар яр гэсэн юмнууд болчихвол яана. Орлого мөнгө багатай байгаад байвал хэний ч гэсэн уур хүрж магадгүй юм байна гэж бас сүүлд нь бодсон л доо. Тэхдээ л... Тэгээд тэр автобуснаас буухдаа дугаарыг нь бүр бичиж авлаа шд. 2159 УБН гэсэн дугаартай 44 номерын автобус байсан шд нээрээ.

Monday, December 14, 2009

Нэргүй пост

Энэ постоо яагаад ч юм бэ нэрлэмээргүй санагдлаа. Харин энэ удаа би өөрийн амьдралд тохиолсон зүйлсээс ойлгосон зарим зүйлсээ хуваалцахаар бичиж сууна. За тэгэхээр минийхээр бол хүн болгон ямар нэгэн юманд амьдралаа зориулж түүнийхээ төлөө амьдардаг гэж хэлж болно. Харин түүндээ хүрэхээр аз жаргалын амтыг мэдэрч эхлээд төд удалгүй түүнээс ч илүү амттай зүйл рүү тэмүүлдэг. Харин тэр их сайхан амтыг нь мөн хайр дурлал, аугаа сайхан найз нөхөд нь бүр ч илүү сайхан амталж байдаг. Энэ л зүйлүүдээр хүн өөрийнхөө амьдралыг хөглөж мөн түүнээсээ эрч хүчийг мэдэрч байдаг. Хорвоо дээр хослон амьдрахаар заяасан хүмүүн төрөлхтөн болж төрснөөс хойш бидний аль нь ч байсан хань ижилтэй болж гэр бүл үр хүүхэдтэй болж аав ээж нар болох нь байгалийн жам ёс байдаг. Харин түүндээ бэлэн болсон эсэх нь тухайн хүний сэтгэл санаа бие бялдар зэргээс хамаарч байдаг. Амьдралын тогоонд чанагдан явсаар нэг л мэдэхэд бид гэр бүл зохион амьдрахад бэлэн болчихсон өөрийн биеийг даан амьдран хүндхэн бөгөөд хариуцлагатай үүрэгтэй нүүр тулж ирсэн байх болно. Тэр л цагт бид бэлдэхийн тулд тэр хүртлэх бүх цаг хугацаагаа зориулж байдаг ч байж магадгүй юм. Үүнээс л цааш бидний амьдрал жинхэнэ утгаараа эхэлдэг байх даа...

Monday, December 7, 2009

My life in December!!!


Энэ сар надад яагаад ч юм нээх гоё ч юм шиг бас муухай ч юм шиг сонин байна л даа. Одоо харин яагаад гэдгээ хэлье. Ер нь бол нилээд хэдэн шалтгаан байгаа л юм шиг байна. Сайнаас нь эхэлбэл хичээл ном дажгүй байгаа бас дээр нь ажил төрөл давгүй сайхан бүтээд байгаа гээд ер нь бол гоё гоё зүйлүүд олон болж байгаа ч гэсэн сайны хажуугаар садаа олон байдаг гэдэг нь үнэн юм шиг байна өө. Төгс аз жаргал гэж байдаггүй юм байлгүй дээ. Хүмүүс ялангуяа гэрийнхэн маань намайг ойлгохгүй байна өө. Ер нь л нэг л сонин аймар хаширчихсан хүмүүс шиг л энэ ээж аав хоёр надад одоо бүр айдас болж гүйцлээ. Гэртээ очих болгонд л нэг гэм хийсэн хүн шиг байх надад үнэхээр муухай санагдаад байхымаа. Ядаж байхад гэртээ эрт ир л гээд үглээд байгаа. Тэгээд эрт ирэх боломж үнэндээ бол бага байгаа л даа. Лайтай нэг юм нь өвөл болоод эрт харанхуй болоод байгаа болохоор дөнгөж 6 болгоод л очиход оройтсон нэртэй болчих юм аа. Тэгээд ч одоо би яагаад өөрийнхөө дураар хүссэн санаснаараа нэг байж болохгүй гэж? Алдвал алдаад тэрнээсээ сураад болоод л баймаар санагдаад байхын. Бас дээр нь нэг найз охинтой болохоор бас хэцүү ч юм шиг. Би урьд нь ядаргаатай гэж боддог байсан маань зөв ч юм шиг, заримдаа болохоор үнэхээр гоё ч юм шиг. Тэгээд муудалцаж маргалдах юм гарах л байлгүй тэгэхээр тэрэндээ үнэхээр сайн болчвол сэтгэл санааны хар там ч юм шиг. Мэдкү ээ энэ хүний амьдрал гэдэг чинь ер нь л сонирхолтой юм аа даа ингээд бодоод байхад. Нэг хүнд үхэж хатталаа дуралчвал ер нь яах бол гэж бодохоор ойрд миний толгой сонин болоод байгаа л даа. Тэрийгээ харахыг хүсээд л хичнээн ядарч байсан ч очиж нэг тэвэрмээр, үнсмээр, хөөрхөн царайг нь дахиж нэг хармаар санагдаад, харахаараа сэтгэл зүрх нь догдлоод л ер нь тийм мэдрэмжийг анхнаас нь бага сагаар мэдрээд ч байгаа юм уу үгүй ч юм уу мэдкү ээ. Хичээл ном гэж бас нэг чухал зүйл байгаа. Дээр нь амьдрал гэр бүл гэж чухал юм байгаа. Ер нь одооноос тийм юм бодож бэлдэж байхгүй бол нэг л мэдэхэд эхнэр авах насанд хүрчихсэн эрчүүд болцон байх вий дээ гэж өөрийн эрхгүй бодогддог болчихсон байхым да.

Monday, November 16, 2009

Нилээн их хичээх хэрэгтэй юм шиг байна даа


За тэгэхээр өнөөдөр сайхан ч гэхэд хэцүү муухай ч гэхэд хэцүү нэг тиймэрхүү л нэг өдөр байна даа. Яагаад гэвэл уул нь өдрийг нилээн сайхан эрч хүчтэй эхэлсэн юм л даа. Тэгсэн чинь Лаб.н багш дээрээ ороод жоохон юм яриад сууж байлаа л даа. Тэгсэн чинь ПДФ номнууд үзээд сууж байсан чинь л ер нь энэ номнуудыг сайн унш нтр гээд л ярьж байлаа л даа. Тэгсэн юу ч боллоо гэнэт л ангийнханы талаар яриад л тэгснээ ер нь бол танай инженерийн анги чинь 2 тэнхимийн дунд байдаг болохоор их хэцүү анги гээд л тэгснээ ер нь бол элекроникийн ангийн хүүхдүүд чинь сайн сайн хүүхдүүд орсон байдаг. Танай ангийг ер нь их цөөхөн хүүхэд төгсдөг гээд л баахан хүний сэтгэл санаа тавгүйтүүлсэн юм ярьж гарав аа. Тэгээд ер нь бодоод байхад манай анги бас нэг назгайраад байх шиг байна аа. Уул нь багшийн хэлснээр бол манай дээд курсынхан тэр электроникийн ангийнхаас нь сайн гэж байна лээ. Тэгэхээр ангиа тийм болгохын төлөө сайн хичээх хэрэгтэй юм байна л даа. Бас дээр нь ер нь яг программ электроник гээд аль алийг нь үздэг болохоор ер нь жоохон сонин анги л ухааны юм ярьж байна лээ. Ийм гэж мэдсэн бол өөр анги ч сонгодог байж уу гэж ч бодох шиг. Багш болохоор электроникийн хүүхдүүд программын талын юмаа жоохон нэмж үзчихэд тэгээд л болчихдог гэж байна лээ. Тэгэхээр би одоо яадаг ч юм билээ гэж бодоол байж байна. Хэцүү ч юм аа даа амьдралд шийдвэр гаргана гэдэг. Тэгээд одоо тэд нараас аль альнаас нь л илүү байхын тулд нилээн сайн хичээх хэрэгтэй л юм байна гэдгийг ойлгож байх шив дээ үр дүнд нь. Тэгэхээр би хичээнээ хичээнэ...

Saturday, November 7, 2009

Миний мөрөөдөл


Тэгэхээр хүмүүс амьдралдаа мөрөөдөлдөө хүрэх гэж өөрийнхөө бүхий л ур чадварыг гаргаж өөрийн зорилгодоо хүрэхийн тулд түүнрүүгээ тэмүүлж амьдардаг гэж би боддог. Хүн болгонд л хүсэл мөрөөдөл байдаг гэж хүмүүс ярьдаг. Гэвч өнөөдөр миний яг туйлын хүсдэг зүйл юу юм бол гэж би ойрд өөрөөсөө асууж үзлээ л дээ. Гэтэл нэг л бүрхэг яг юу хүсч мөрөөдөж байгаагаа би өдий хүртэл мэддэггүй байжээ. Жоохон байхдаа ч яахав аймар их мөнгөтэй том компаний захирал л болно гэж боддог байсан чинь одоо бодоход тэр болгон яг хүсч явдаг зүйл минь бас би юм шиг байна аа. Тэгээд хүмүүс ер нь юу хүсдэг юм бол гэж бодоод овоо хүнээс асууж нэтээр жоохон хэслээ. Тэгсэн хүмүүс ерөнхийдөө л нэг хэвийн ямар ч байсан сайн ханьтай тэгээд мэдээж дутагдах гачигдах зүйлгүй л байхыг хүсдэг гэсэн юм зөндөө таарах юм. Өнөөдөр зорилгоо мэдэж байх нь маш чухал гэдгийг би мэддэг ч гэсэн үнэхээр сайн тухтай бодох хэрэгтэй байгаа юм байна гэдгийг би ойлгосооон. Бас би блог дээрээ өөрийнхөө үзэл бодлыг түлхүү оруулж байя гэж бодох болсон. Тийм ч учраас би жинхэнэ миний амьдралыг аз жаргалд умбуулах тийм мөрөөдлийг олох тухайгаа энд бичмээр санагдлаа л даа. Яг одоо миний ирээдүй ямар байхыг бодоод үзье. Миний төсөөлөлд бол би нэг их өндөр байшингийн хамгийн өндөр давхарт оффистой аймар том цонхны цаанаас ажлынхаа завсраар хотыг ширтэн зогсож байх юм. Ажлын өрөө нь гоё тохилог цэмцгэр яг л төгс юм шиг, тэгээд ажлаа дуусаад гарч тас хар машинаа хөлөглөн гэртээ хариад л эхнэртэйгээ хөөр баяраар дүүрэн уулзаад л хичнээн их санаснаа мэдрэн тэвэрч үнсээд хүүхдүүдийнхээ инээмсгэлсэн царайг харчихаад өөдөөс нь нүүр дүүрэн инээмсгэлсэн тийм сайхан гэр бүлийн уур амьсгалтай оройн хоолоо идчихээд ном уншиж сууна. Дараа нь хүүхдүүдтэйгээ эхнэртэйгээ цуг хөгжилтэй тоглоом тоглож бага зэрэг сууна. Дараа нь зурагт үзэж ил галын дэргэд сууж маргааш өглөө ажилдаа явах энергээр сэлбэгдэж байх юм.

За энэ бол зүгээр л миний санаанд орсон зүйлийн нэг хэсэг байлаа. Хүмүүсийн уран сэтгэмж төсөөлөн бодох чадвар өөртөө итгэх итгэл чухал байдаг гэдгийг би олонтоо сонсож байлаа. Харин одоо би өөрийнхөө мөрөөдлийг яг юу вэ гэдгийг л мэдэх хэрэгтэй байна... Өдий болтол яагаад би үүнийгээ мэдэхгүй явсан юм бол доо???

Sunday, November 1, 2009

The Secret (Нууц)


Нээрээ би ер нь бодоо байхад бараг 3 жилийн өмнө юм уу даа "Нууц" номоор хийсэн киног нь үзэж байсан санагдна. Тэр цагаас л бараг эхэлсэн болов уу арай нэг ухаан бага багаар орсон ч юм уу. Ямар ч байсан бодол санаа гэдэг юмандаа анхаарал хандуулж эхэлж байж билээ. Тэгээд бас одоо бодоод байхад тэр нь ч хангалтгүй байгаа юм шиг байна аа. Тэгээд "Нууц" номыг нь гэртээ уншаад сууж байна. Ер нь миний бодлоор бол ажилтанд яаж хүрэх вэ гэсэн номнууд бүгд л нууцад гарсан юмнууд дээр очиж байх шиг санагдах юм. Мөн цаашлаад бодол санаа гэдэг бол ер нь хүн болгонд байдаг хамгийн энгийн бөгөөд хамгийн хүчтэй зэвсэг юм байна л даа. Хүн болгон өөрөө ч мэдэхгүй бүх л сайн болон муу зүйлсийг бодлынхоо тусламжтайгаар өөрлүүгээ татаж байдаг гэнэ. Яг л соронз шиг сонин байгаа биз. Ер нь бол миний хувьд бол тохиолдлоор юм уу бүр тэр хууль нь үйлчилж байсан аль нь ч байсан ямар ч байсан хэд хэдэн удаа энийг туршиж үзэхэд болж л байсан юм даа. Тэгээд одоо бол амьдралдаа бүр яг мөрдөөд үзье гэж бодлоо л доо. Яг одоо миний амьдралын хамгийн чухал мөч ирчихсэн юм шиг надад санагдаад байх боллоо. Тийм учраас санаа бодол бүх юмаа цэгцлэх хэрэгтэй байгаа байх тийм ч учраас үүнийг туршиж үзэхээр шийдлээ. Ингээд үүнийг уншсан та ч бас туршаад үзээрэй. Ямар алдах зүйл байх биш харин үр дүнд нь та өөрийнхөө төсөөлж ч байгаагүй их зүйлийг хожиж ч магадгүй шдэээ...

Saturday, October 10, 2009

Танилцах үдэшлэг ээ гэж...

Миний манай ангийнхы бас МТС-нхны хүсэн хүлээж байсан танилцах үдэшлэг өнөөдөр буюу 10 сарын 10-нд болж өнгөрлөө. Миний бодлоор лав жоохон жижигхэн газар л болсноос биш доторх юмнууд нь бүгд дажгүй болж өнгөрлөө дөө. Манай ангийн ширээ хүүхдүүд гээд ер нь бүх юм нь үнэхээр ИЛҮҮ байлаа л даа. Тэгээд бас манай 10 жилийн найзууд бас цуглаад үнэхээр сайхан үдэшлэг боллоо. За тэгээд бас ер нь манай ангийнхыг нэгтгэж нягтруулахад туслахаар сайхан зүйл зохиолоо л доо. Ер нь тэгээд бас зохион байгуулалцсаны хувьд ер нь бол нээх нүүр ам улайгаад байхгүй л юм боллоо гэж би л хувьдаа бодоод байна шд. За за ер нь бол тэгээд бодсоноор л болох шив дээ. Сайхан байлаа гэж...

Thursday, October 8, 2009

Бяцхан бизнес санаа


Их сургуульд орсон чинь бие даалт гэж нэг юм байна аа. Ер нь бол хичээл гэхээсээ илүү хүүхдүүд тэр бие даалт лабратори хичээл хоёр дээр л их цаг гаргаж тэрэнд нь л илүү тээршээж байдаг юм шиг ээ. Тэгсэн би болохоор овоо аргыг нь олчихмоор ч юм шиг. Тэгэнгүүт цаадах чинь яахав ер нь хоолныхоо мөнгийг өөрөө олох арга байгаа ч юм шиг санагдахгүй юу. Хүмүүс яахав дээ ер нь тэгээд эцэст нь өөрсдөө хохирно гэдэгийг нь мэдэж байгаа ч гэсэн өнөөгийн нөхцөлд Монголд дүн чухал хойно дарааа нь тэр хичээлийг нь зарим нь нөхөж үзээд гүйцэж болдог л байх. Тэгэхдээ л ямар ч байсан тасалж масалсан хүмүүс бол хийхэд нилээд хэцүү байдаг болохоор тэр бие даалтыг нь мөнгөөр хийгээд өгчихвөл ер нь хэн хэндээ ашигтай юм болов уу гэж бодохын. Тэгээд бас ер нь овсгоотой байж хүн амьтантай танилцаад л гайгүйханшиг байж чадвал ч олны хүчээр болох л шинжтэй. Бас дээр нь нээрээ МУИС дундаа манай МТС-н танилцах үдэшлэг ер нь хамгийн орой болох гэж байгаа юм шиг байна. Тэгээд мань хүн яахав явж байгаад тэр үдэшлэг зохион байгуулах ажлын хэсэгт нь орчихсон чинь хийх юм яахав хөөрхөн их л юм байна. Тэгээд ер нь орой болж байгаа юм чинь хүүхдүүдийн санаа бодолд тааруулаад аятайхан юм хийчих юм сан гэж бодоол байж байна даа. Нээрээ уул нь би чинь шаал өөр юм бичиж эхэлсэн чинь аймар хадуурчихсан байна шд. Хэхэ. За ингээд өнөөдөртөө ер нь ингэс гээд зогсъё доо...

Thursday, October 1, 2009

Хүн гэж... бас сонин шүү.

Хичээл гэдэг юмыг чинь би ер нь их л амархан хийчихдэг байсан сан. Тэгсэн чинь Их сургуульд орсон чинь нэг л залхуу хүрээд бас дээрээс нь бүр нэг хэсэг яахаа мэдэхгүй төөрчихсөн хүн шиг жоохон маанагтах шиг ч болж үзлээ. Сонин л юм байна. Ер нь ийм байдал надад хэзээ ч тохиолдож байгаагүй байх дөө. Би бол зүгээр л нэг сайхан гар явдаг байсан байх бас багш нарын хий гэж даалгасан юм нь ч 10 жилд бол ёстой амархан сайхан байж дээ. Одоо бодооод байхад ер нь бие дааж юм хийж сурна гэдэг чинь бас нэг амаргүй ажил юм байна. Санаагаараа өөрийнхөө бодсон юмыг хэргэжүүлж бас дээр нь ажил хэрэг болгоод байна гэдэг бол бүр ч төвөгтэй асуудал юм шиг байна. Дээр нь гэр бүр ямар байхаас шалтгаалаад ажил хичээл сурлаганд нөлөөлнө гэдэг ч үнэн юм байна. Ер нь жоохон байхдаа хүн сэтгэлийн амьтаааан гэж сонсч байсан ч гэсэн нээх ач холбогдол өгдөггүй байсан чинь одоо бол ямар их үнэн зүйл болохыг нь ойлгож бүр 200% санал нийлээд байгаа гэж. Сэтгэл санаа өөдрөг гэр бүр тогтвортой санаа сэтгэл сайхан байвал ямар сайхан байдаг, хичнээн их зүйл хийж болдог гэдгийг би хангалттай сайн мэддэг гэж өөрийгөө боддог шүү. Харин тийм зүйл хангалттай байхгүй, жоохон уруу царайлсан үед яахаа би ёстой мэддэггүй юм байна. Одоо бол яах юу хийх ёстойгоо сайн эргэцүүлж бодох хэрэгтэй юм байна гэдгийг жоохон ч гэсэн ойлгож авах шив дээ.

Ойрд их муухай байна аа

Ойрд намайг ер нь хэн ч ойлгохгүй ер нь л хэцүү байна дөө. Ядаж байхад хол гэртэй болчихсон чинь сургуулиас гэр лүү ирэх гэж бараг л цаг явж байгаа болохоор хааяа оройтож ирэхээр аав ээж хоёр бүр дандаа л бараг намайг гадуур шаал дэмий явж байгаа гэж бодоод байгаа юм уу хаашайн. Юм л бол өндөр дуугаар зандраад л зүгээр ёстой яршигтай. Би ямар тоглоом эргүүлээд явж байдаг юугаа ч мэдэхгүй жоохон хүүхэд байгаа биш дээ. Тэгээд бас манай гэрт ойрд нэг л сонин байна аа. Яагаад ч юм надад нэг л хөндий муухай мэдрэмж төрөөд байх юм. Аав ялангуяа бүр уурлаад л... Ёох бүр сэтгэлээр уначихлаа. Уул нь гэр бүл гэдэг чинь ажил хичээлээсээ гараад л түүнрүүгээ яарч байдаг, сэтгэл зүрхэнд нь байнга хадаастай байдаг тийм л зүйл биз дээ. Харин яг одоо бол би ийм зүйлсийн нэгийг нь харамсалтай нь мэдэхгүй байна даа. Бас хамгийн гол нь жижигхэн газар байх чинь бас бөөн лай юм аа. Ийм газар байхаар хүмүүсийн сэтгэл санаа нь ч дагаад сонин нэг давчуу ууртай болчдымуу нэг л өөрчлөгдөөд байх шиг санагдах юм аа. Гэр очоод хичээл ном харах гэвэл бараг л ганц цаг л харж байгаам дөө. Уул нь би хоол хийгээд л дүү нарынхаа хичээлийг нь хийлгэчихдэг байсан чинь одоо бүр алийг нь ч хийж чадахгүй байгаа болохоор манай хоёр бас тэгээд байгаа юм болов уу? За за бүү мэд ямар ч гэсэн бүр уур хүрээд байхымаа. Ээж аав хоёр болохоор мөнгө л яриад байхын бид нарыг мартцым байх даа. Бүр гомдчихлоо. Тэгээл заримдаа бас бага дүү гэж нэг нөхөр хичээл номоо ч тоохгүй жоохон хайнгадуу яваад байхын. Ер нь л болохгүй юм зөндөө байна аа.

Tuesday, September 22, 2009

Их сургуулиа гэж...

За би ер нь бодоод байхад анх их сургуульд ороод бодож байхдаа нээх их завтай хүмүүс л байгаад байдаг юм байна даа гэж бодож байсан чинь бас одоо бодоход тийм биш юм байна аа. Хичээл нээх учиргүй их ордоггүй ч гэсэн мань хэдийгээ хөөрхөөн сандаргаад байхаар лабратори, бие даалт, гэрийн даалгавар, элдэв бусын арга хэмжээ гээд зүгээр байлгадаггүй газар юм шиг байна өө. Бас тэгээд эндээс чинь хичээгээд гүйгээд байсан нь их л зүйл сурч мэдээд гарах боломжтой юм байна. Аа бас зөндөө ч олон хүнтэй танилцаад цаашаа найзлаж нөхөрлөөд явбал боломжийн юм зөндөө л байна даа. За тэгээд тэр багш нарын лекц, семинар гээд хааяа бас хоцрох нтр гээд асуудал мундахгүй ар араасаа цувраад л байх юм. Ер нь тэгээд амжиргаатай сэргэлэн л байхгүй бол бас л амаргүй эд байна аа хө. Хүний олон хүүхдүүдийн дунд ороод явж байхдаа тэд нараас дутахгүй л байна даа гэсэн хор шар хөдлөөд л бүр тэргүүнд нь байх хорхой гозгоноод би л лав хичээж л байгаа. Хамгийн гол нь миний анзаарснаар бол тэр лекц гэж нэг лайтай юмыг манай сургууль дээр түрүүлээд материалтай нь танилцаад юу ярих гээд байгаа тэгээд яг ямархуу анзааны юм болохыг нь мэдэж болдог юм байна. За тэгээд тэрийг нь олоод харчвал ямар ч гэсэн нэг мангайж суухгүй ядаж нэг юмтай хоцорч болох юм шиг санаа төрөөд байгаа. Тэгээд тэр бие даах ажлууд даалгаварууд гээд хурдхан хурдхан хийхгүй л бол сайхан овоорох нь тэр дэээ. Одоо би энэ тэрүүгээр гүйсээр байгаад 3 ч билүү 4 лаб бөөгнүүлчээд л явж байна. Эхэлж байгаа болохоор гайгүй юм хийлгэж байх шиг байна лээ. Ер нь бол гэхдээ нөхөөд гялс хийчих байх гэж бодож байгаа шүү. Харин дараа нь бол ёстой тэхкү дор дор нь хийгээд явна даа. Одоо маргааш очоод нэг лаб-г нь хамгаалаад цагаа бичүүлээд дараагийн ажилдаа орно доо гэж...

Sunday, September 13, 2009

Чуулган

МУИСОХ-н Оюутан конгресс гэдэг байгууллагын бүтэц бүрэлдэхүүнд миний бие өнөөдрөөс эхлээд орж санал сэтгэгдэл оруулж цуг ямар ч гэсэн ажиллах боллоо. Ингээд ер нь миний хувиас дүгнэхэд өнөөдөр болсон ээлжит бус чуулганы гаргасан шийдвэрээр манай МТС-н ОЗ-н тэргүүн Цэндболд гэгч залуу дэд тэргүүнээр сонгогдсон явдал нэгдүгээрт хамгийн их анхаарал татахаар асуудал боллоо гэж бодож байна. Дараа нь бас нэг сонирхолтой явдал гэвэл миний хувьдаа таамаглаж байснаар бол энэ чуулганы үр дүнд ямар ч байсан оюутан конгрессын тэргүүн Эрхэмбаяр гэж залуу албанаасаа буух байх хэмээн бодож байсан маань 180 хэм эргэж буцаад үргэлжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэхээр боллоо. Мөн өнөөдөр нилээн сунжирч асуудлыг олон талаас нь хэлэлцэж нухацтай авч үзсэний үндсэн дээр Хяналтын Зөвлөлийг бас шинээр бүрдүүлж ажиллахаар боллоо. Мөн энэ удаагийн чуулган дээр дэд тэргүүн асан Ган-Оргил ямар ч шалтгаангүй гэж дүгнэж болохоор байдлаар ирсэнгүй. Миний хувьд гаргасан дүгнэлт гэвэл энэ хүн ажил үүргээ гүйцэтгэж чадаагүйн улмаас хамт ажиллаж байсан нөхдөөсөө ичээд ирсэнгүй гэх ганц л дүгнэлтэнд хүрлээ. Мөн дээр нь нэмж хэлэхэд энэ хамт ажиллаж байгаа оюутнууд маань нилээн мэдлэг чадвартай сайн ажил хэрэгч хүмүүс байна гэж би ойлголоо. Ямар ч гэсэн эдгээр үүссэн асуудал бол хэдэн хүний хариуцлага алдсан явдлаас үүдэн гарсан гэж ойлгож байгаа. За тэгээд ер нь бол юм хийх идэвхи сонирхолтой хүмүүс маш их байгаа бөгөөд гол нь эдгээр хүмүүсийг хянах энэ хүмүүс нь зөв хяналтын тогтолцоотой байх шаардлага нэн тэргүүнд хэрэгтэй болоод байгаа мэт анзаарагдаж байна. Харин эдгээр томилогдсон баг маань одоо цаашид хариуцлагатай сайн л ажиллах үлдээд байгаа юм байна. Ингээд үүн дээр нэмж хэлэхэд одоо цаашид надад болон манай нөхдөд хийх юм асар их байгаа гэдгийг л өнөөдрийн чуулган дээрээс маш тодорхой ойлгож авлаа.

Saturday, September 12, 2009

Оюутны холбоо


За миний бие сая "Оюутны холбоо" гээч юманд саяхан гишүүн болж орлоо. Ер нь бол надад их дажгүй ч юм шиг сэтгэгдэл төрлөө. Одоогоор оюутны холбооны гишүүд болон МТС-н оюутны холбоогоо багш нар болон сурагчид нь нээх ойшоодгүй л юм шиг байна. Тэгээд саяхан автобусны билет захиалгаар МУИС-н оюутны холбооны нэр хүнд нилээд доошоо унасан сурагтай байна. Учир нь МОХ-с 9-р сарын билетийг оройтуулж өгөөд дээрээс нь МУИСОХ-с болж хэд хоног саатаад тэгээд оюутнууддаа тэр билет нь нилээд саатаж очсон бололтой. Би ч яахав тэрийг нь энэ сардаа захиалаагүй сууж байсан цаагуур тийм юм болсон сурагтай. За тэгээд удахгүй нөгөө МУИСОХ-ы дарга удирдах ажилтнуудыг огцруулахаар болж дахин сонгох ажил гарч ирж байх шиг л байна. За тэгээд одоохондоо гэвэл манай сургууль болох МТС-н ОХ-ы зохион байгуулах ажилд идэвхитэй оролцох нь ер нь чухал юм шиг байна. Одоо миний энэ байгууллага дахь үүрэг гэхээр ангийнхныхаа санал бодлыг дээш нь дамжуулж өгөх тэдний эрх ашгийг хамгаалах л үүрэг хүлээгээд байх шиг байна. Бас өгсөн үүрэг даалгаварыг нь сайн биелүүлж байх ёстой гэсэн. За тэгээд ОХ гэдэг нь төрийн бус байгууллага юм байна. Энэ байгууллага нь сургалтын алба удирдлагуудаа хянаж байдаг нэг ёсны хяналтын байгууллага ч гэж хэлж болох юм байна л даа. Тэгээд бас оюутнуудынхаа дунд янз бүрийн ажил зохион байгуулж болдог тэр ажилаа хийх төсөв МОХ-с авдаг тийм байгууллага юм байна. Мөн тэр төсвөө гишүүд болох бид хэд нь юунд зарцуулах вэ гээд хурал хийн төсвөө батладаг байх юм. За тэгээд ер нь бол энэ чинь УИХ-н л жижигсгэсэн хувилбар юм байна л даа. Тэгээд миний ойлгож байгаагаар бол хувь хүмүүст өөрийгөө илэрхийлэх болон санаа бодлоо солилцох нүүр бардам ямар нэгэн юмыг шүүмжилж, санаачилж чаддаг л болох юм байна. За ингээд хойшид ажиллаад байдаг хэрэг ээ.

Wednesday, September 2, 2009

Их сургуулийн талаар миний бодол.

Их сургууль гэж нэг түм түжигнэж бум бужигнасан л газар байх юм. Тэр гадна дотногүй л хүмүүс орж гараад л алхалдаад л нэг бодлын ядаргаатай ч юм шиг. Гэхдээ тэр дунд нь ороод цуг яваад байхаар нээх анзаарахгүй ч юм уу мэдэхгүй ээ. Ямар ч байсан өчигдөр нэг хичээлдээ суучий гэж бодож байсан чинь бүр шаал дургүй хүргээд хаяцан шүү бүүр. Хичээл орно гэж бодоол яваад байсан чинь хичээл чинь хойшилцоон гээл бүр 4 цаг хүртэл хүлээлгэж хүлээлгэж сүүлдээ дараа нөхөж орохоор болсон одоо тар гэж уур хүргэдийм даа. Бүр арай ч дээ гэж бодож байгаам чинь. Тэгснээ нэг юм ангийнхантайгаа уулзаж нэг уур арай гайгүй дарагдлаа шд. Гэхдээ энэ оюутан байна гэдэг чинь амар ч юм уу дөө. Чөлөөтэй цаг, зав мангар ихтэй л байдаг юм шиг надаа санагдаад явчлаа. Хичээлийн цаг ямар ч байсан нилээн бага л юм шиг байна. Харин тэр гэр орондоо л хэр их юм хийдийн гэхээс ер нь л зав ихтэй л юм байна ш дээ. За тэгээд бас өнөөдөр орсон хичээлийн сониноос гэвэл эхлээд Л.Өвгөн гэдэг Монголын алдартай тоочин багш бид хэдэд хичээл ордог юм байна. Тэрээ МУИС-д энэ жил 51 дэхь жилдээ багшилж байгаа юм байна. Эхний пар манай анги дахиад 2 өөр ангитай цуг лекц орлоо. Тэр лекц нь тоон шулуун, тэгш өнцөгт кординатын хавтгай, тооны модуль нтр гээд бүр нойр хүргээд хаяцан. Дараагийн пар нь харин овоо сонирхолтой семинар орлоо. Тэгээд эхэнд нь хичээлийн журмаа ярьж байгаад шууд л бодлого бодуулаад л сонирхолтой эхэлсэн дээ. Тэгээд хамгийн эхлээд шууд самбар дээр ажлаад явна гэдгийм байна. Тэгээд саналаараа шууд самбарт гарах хүн байна уу гэхээр нь би гайгүй бодлого байхаар нь гараад л бодчлоо. Тэгээд яахав эхний хичээл байсан болоод ч тэрүү бас овоо хөөрхөн сандрах маягтай болсон шүү гээлүү. Тэгээд дараагийн бодлогыг нь манай Г бодоол гоё хичээл орсон шүү өнөөдөр. Харин тав тух жоохон муутай л өдөр байсан даа өнөөдөр чинь. Лайтай гутал өмсцөн чинь хөл өвдүүлээд ёстой тамтай өдөр байлаа. Тэгээд хичээл тараад Золоо, Тэнгис 2-тойгоо нэг тоглочоод гэртээ харих замаараа Хүүхдийн Номын ордонд бүртгүүлчлээ. Маргааш ирж картаа ав гэнэ ээ. За за тэгээд сайхан хичээлээ хйигээд л байна даа. Эцэст нь өөртөө өндрөөс өндөр амжилт хүсчье дээ. За ингээд өнөөдөртөө зогсъё доо

Monday, August 31, 2009

Миний бодлоор...

Ер нь бодоод байхад шинэ хичээлийн жил эхэлж байна аа хө. Манай Монгол улсад юу ч болоод байгаа юм бэ бүү мэд ээ. Саяхан Оюутолгой гэж асар том ордыг зүгээр хэдэн мангуунууд ширээний ард сууж байгаад л гэрээг нь баталчих шиг болохын. Бүр уур хүрчлээ. Юу ч болоогүй байхад тэр ордыг ашиглах гэрээ батлагдчих шиг боллоо. Ингээд бодоод байхад ер нь бушуухан нэг сайн юм хийдэг нөхөр болохгүй бол нээрээ хэрэг алгаа. Одоо тэгээд тэр Эрднэт үйлдвэрийг хар л даа тэнд байдаг гадны ажилчдын цалин хөлс гэж бүр монгол ажилчдынхаа цалинг бодвол бүр тэнгэрт хадцан аймар өндөр. Тэгсэн монголчуудынх нь цалин за ихэнх нь үсрээл 1000 долларын цалин авах жишээтэй. Одоо оюутан сурагчид нь хурдхан мэдлэг боловсролтой хүмүүс гарч ирээд энэ улс төрийг удирдахгүй бол энэ хэдэн нөхдүүд ч бүр юу болоод байгаа нь мэдэгдэхгүй баахан юм хийцгээгээл өөрсдөө хагартлаа баяжаад ард иргэдийнхээ халааснаас хамаг хөрөнгийг нь хумсалж авцгаагаад нээрээ болж бүтэж байгаа юм огтхон ч алгаа. За нээрээ би чинь одоо хичээлийн шинэ жилийнхээ талаар бичих санаатай суусийшд тэгсэн хадуураад бүр алж өгчийна. За одооны 9 сарын 1-с эхлээд бүр сайн сураад энэ улс төрийн талаар нэг судалж байя гэж бодлоо уул нь би ч нээх улс төр энэ тэр гээд яваад байдаггүй л дээ. Бас мэдээ зэдээ ч нээх хардаггүй явсан чинь тийм байж болох шинж ер нь алгаа. Бүр надаар над шиг залуусын санаа бодлоор цангаад байгаа юм шиг санагдааж ойрд байж сууд чадахаа болих нь. Их сургуульд ороод тэр багш нар нь юу гэж боддог юм бол нэг сонсож үзэх юм сан гэж бодогдоод байх юм. Дээр нь над шиг ингэж боддог залуучууд хэр олон байдаг юм бол доо хөөрхий. Гадуур явж байхдаа хүмүүстэй ярилцаж энэ санаа бодлоороо таарсан нөхдүүдтэй ярилцаж байдаг ч юм бил үү гэж бодоод байдаг болчлоо. Ер нь энэ ах эгч нараасаа сурах юм ч бас их байна шүү. Ялангуяа 25-34 насныхан ч ёстой гялалзсан лаг лаг гарууд их байдаг л юм шиг байна. Ер нь тэгээд өөрийнхөө бодсон зүйлүүдээ нэг ажил хэрэг болгох өдөр хэзээ нэгэн цагт ирэх байлгүй дээ.

Saturday, August 22, 2009

Goodbye Anuka!

8-р сарын 23. Энэ өдөр миний амьдралд таарч байсан хамгийн энгийн хэрнээ ер бусын тэр нэгэн хүнийг дахин ойрын жилүүдэд харахгүйгээр миний бие үдэж өгөх гэж байгаа билээ. Энэ бол мэдээж 11-р сургуулийн 11а ангийн сурагч, миний ширээний анд Э.Анужин билээ. Тэрээр Тайваний их сургуульд тус улсын засгийн газрын тэтгэлгээр сурах гэж байгаа бөгөөд энэ сарын 23-нд Тайвань улсыг зорих гэж байна. Миний мөрөөдөж явдаг зүйлүүдийн ганц хоёроор тогтохгүй олон зүйлс энэ охинд байдагт нь бас түүний зан чанар гээд бараг бүх юманд би үнэхээр атаархахгүй байж чаддаггүй мөн найзаараа ингээд гадаадын нэртэй сургуульд тэтгэлгээр суралцаж байгаад нь бахархахгүй байхын аргагүй юм. Мөн түүнээс сурч мэдсэн, ухаарч амьдралдаа тусгасан юмыг харах хандлага маань тэс өөр болсон гээд олж авсан зүйлүүд тоочихын аргагүй мэт санагдах юм. Он цаг улиран одож олон жил өнгөрсөн ч жинхэнэ сайн найзыгаа үргэлж санаж байнга холбоотой байна гэдэгтээ туйлын итгэлтэй сэтгэл хангалуун байна. Ингээд найздаа сайн яваад хурдхан Монголдоо ирж эх орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаасай гэж хүсье.

Wednesday, August 12, 2009

Батзаяа багшдаа тусалъъя манайхаан!

За ингээд энэ хорвоо дээр хүн хүндээ туслаж амьдрах шиг сайхан зүйл байхгүй билээ. Биднийг 6-р ангийн жоохон хүүхдүүд тоо гэж юу байдгийг сайн ч мэдэхгүй байхад багш маань ирж биднийг өдий зэрэгтэй болгож өгсөн гэж хэлэхэд бараг л болох байх гэж бодож байна. (Тийм биз дээ:D) Тэгээд багш маань саяхан 7-р сард БНХАУ-г эмчлүүлэхээр зорисон боловч чихнийх нь өвчин эмчлүүлэхэд маш хүндрэлтэй байгаа бололтой. Тиймээс бид хүнд хэцүү үед нь багшдаа туслах нь зүйтэй мэт санагдана. Тэгээд даруйхан хүн бүр 5-с доошгүй мөнгө сэтгэлээрээ ангийн дарга Ү.Өнөржаргалд хураалгана уу! За тэгээд багшийн маань бие зүгээр болж олон олон сайн шавь нараа цаашид ч гаргаж байгаасай гэж ангийнхныхаа болон нийт шавь нарынх нь өмнөөс хүсье.

Tuesday, August 11, 2009

Health care!




Сайхан бие галбиртай харц дээгүүр алхаж явахыг хүссэн хүн бүхэнд bodybuilding-р хичээллэхийг санал болгоход таатай байна. Ялангуяа монгол эрчүүд бид өв тэгш хараа булаам сайхан биетэй байхад үнэхээр тохирсон сонголт шүү. Иймээс ядаж ганц сар ч хамаагүй та туршаад үзээрэй.
Харин охид бүсгүйчүүдэд бол аэробэк, акуа фитнесс гэх мэт зүйл илүү тохиромжтой болов уу. Ямар ч гэсэн bodybuilding-р хичээллэсэн эмэгтэй хүнийг харахад тийм ч таатай байхгүй нь мэдээж. Энд тэндээс нь булчин шөрмөс нь овойсон баргийн эр хүнийг нам цохичихмоор тийм эхнэрийг тэр болгон залуучууд хүсэх нь юу л бол. Харин аэробэк бол бүсгүйчүүдэд ёстой л зориулсан гэмээр төрөл шүү. За ямар ч гэсэн спортоор хичээллэж эрүүл чийрэг биетэй байз бид улс орноо хөгжүүлнэ шүү.

Монголын ирээдүйг гадны ямар ч компани заах ёсгүй.



Монгол улсын засгийн газрын нэр бүхий гишүүдэд "Рио Тинто", "Айвенхоу Майнз" компаниудын удирдлагуудын илгээсэн гэх захидалд УИХ-с хариу хүргэлээ. Ингээд энэ захидлыг бүрэн эхээр нь сонирхуулахад:

-"Рио Тинто" компанийн худалдаа эрхэлсэн захирал Сэм Риггалл, "Айвенхоу Майнз"компанийн хуулийн асуудал эрхэлсэн захирал Жон Фониани нар танаа
Та бvхний 2009 оны долдугаар сарын 27-ны єдрийн Улсын Их Хурлын нэр бvхий зарим гишvvдэд ирvvлсэн Оюутолгойн хєрєнгє оруулалтын гэрээний тєслийн талаарх хувийн итгэмжлэгдсэн захидалтай холбогдох Улсын Их Хурлын гишvvд танилцсан болно. Монгол Улсын Засгийн газраас єргєн мэдvvлсэн Оюутолгойн орд газрыг ашиглах хєрєнгє оруулалтын гэрээний тєслийг Улсын Их Хурал хэлэлцэн тогтоол гаргаж, гэрээ байгуулах эрхийг Засгийн газартаа олгосон билээ. Ийм болохоор Та бvхний захидалдаа бичсэнчлэн "Оюутолгой тєслийг хэрэгжvvлэхтэй холбоотой асуулт, санаа зовоож буй зvйл" гэгчээр Улсын Их Хурлын гишvvдтэй уулзаж хариулт єгєх биш, харин Монгол Улсын Засгийн газарт хандаж, санал солилцох боломж нээлттэй болсныг юуны ємнє тэмдэглэе.

Захидлын агуулга, утга санааг бид цаашид олон жил хамтран ажиллах сайн нєхєр, тvншийн талаас, мєн Оюутолгойн орд газар нь манай улсын ирээдvйн хєгжилд ач холбогдолтойн vvднээс аль болохоор ойлгохыг хичээж байгаа хэдий ч эл захидалд дурьдсан зарим асуудал нь Оюутолгойн орд газрыг ашиглах хєрєнгє оруулалтын гэрээний тєслийн талаар яригдаж буй зvйлvvдээс илvv их эргэлзээ тєрvvлэхэд хvргэхээр бичигдсэнд харамсч байна. Учир нь монгол тєрийн тусгаар тогтнол, хєгжпийн замыг хєндлєнгєєс заах гэсэн оролдлого гэж vзэхээр байна. Тусгаар тогтносон Монгол Улсын тєрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагад ард тvмнийхээ итгэлийг хvлээн ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишvvдэд ийнхvv эрээ цээргvй шахалт vзvvлэх болсон нь улс тєрийн хийгээд бизнесийн наад захын соёл танай компаниудад дутагдах болсныг илтгэнэ.

Та нєхєд захидалдаа "Монгол Улс салаа замын эхэнд ирээд байна" гэжээ. Монгол Улс, монголын ард тvмэн 20-иод жилийн ємнєєс єєрсдийн сонголтыг хийж шинэ Vндсэн хуулиа батлан хєгжлийн чиг хандлагаа тодорхойлон ардчилал, зах зээлийн харилцааг эргэлт буцалтгvй сонгосон нь эдvгээ олон улсын хэмжээнд аль хэдийнэ хvлээн зєвшєєрєгдсєн билээ. Ийм болохоор манай улсын хєгжлийн замыг аль нэг компани тодорхойлох шаардлагатай гэж vзэхгvй байгаа бєгєєд монголын тєр, ард тvмэн гадны оролцоо зааварчлагагvйгээр єєрсдєє шийдэх эрхтэй болохыг Та бvхэнд сануулж байна.

Монголын тєрд дарамт шахалт vзvvлэх гэсэн нэн зохимжгvй єнгє аяс цухалзуулсан энэ захидлыг "Рио Тинто", "Айвенхоу майнз" компаниудын дээд удирдлагуудын албан ёсны байр суурь гэдэгт итгэхгvй байна. Энэ захидал харин ч дэлхийд алдартай гэж монголчууд эдvгээ итгэж байгаа "Рио Тинто" компанийн нэр хvндийг Монголын олон нийтийн дунд унагах хортой юм. Ийнхvv бvдvvлэг алхам хийснийхээ тєлєє Та бvхэн Монгол Улсын Их Хурлын гишvvдээс уучлалт гуйх ёстой гэж vзэж байна. "Рио Тинто", "Айвенхоу майнз" компаниуд нь Монгол Улсын хууль тогтоомжийг хvндэтгэн, манай Засгийн газартай харилцан ашигтай гэрээ байгуулж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Иймэрхүү захидал манай засгийн газраас хариу болгон явуулжээ. Ингэхэд гадны энэ компаниудын илт даварсан ааш хэрээс хэтэрч байгааг энэ захидал харуулж ч байж болох юм...

Monday, August 10, 2009


The Audacity of Hope

АНУ-н ерөнхийлөгч Барак Обамагийн гаргасан хэдэн номуудын нэг болох The Audacity of Hope номыг Англи хэл дээр нь уншихыг маш их хүсч байх юм аа. Даанч харамсалтай нь Монголд Англиараа орж ирээгүйм бол уу эсвэл би олж чадахгүй байгаам болуу ямар ч гэсэн заавал гаднаас захиалж унших ганцхан вариант л үлдээд байна даа. Зиа тэгээд энэ номыг англиар нь байгаа дэлгүүр мэддэг бол plz comment. За болохгүй бол орчуулснаар нь л уншихаас даа :(

My writing practice of TOEFL.



Do you agree or disagree with the following statement? Only people who earn a lot of money are successful

I absolutely agree with money can influence with people's life. So i thinks that money is one of the most important needs of my life. It can change person's life completely. But for reaching to a success it is not enough. If people who are rich can be successful, there will be no bankruptcy. Unfortunately there still has it. I think that there are a few techniques to be successful. The most important thing is being hard working and then of course intelligence. About rich people who are weak don't have ability all above.

Furthermore, I believe that workaholic people can reach their dreams. I remember that a lot of famous people slept a few hours in a day when they were a student or not distinguished. From their story they were unbelievable workers. They never had free time and they were always thought that must do what is in their head. Finally they can find high career and lots of money. It is a story about hundreds of people who born in poor family.

Moreover, great affect of children is weather of family. Warm and educated family people are almost the same as their parents.

Not completed...
  • money is one of the most important needs
  • money can change person's life
  • i disagree with this statement
  • practice and hard work is the most important requirement of success

Sunday, August 9, 2009

Listening practice!


For TOEFL listening practice try NPR news with voice. I hope it will help your listening and reading ability rapidly!
So check it out!

For the Toefl preparation!


So right now I am using this book! But i lost my CD of this book so if someone has the CD, please borrow to me. And there is someone who is preparing for the TOEFL try this book. I think it is very good book for TOEFL. Also there is someone who is finding a partner for the TOEFL please write to me. And finally let's study English!!!

Pictures

My beautiful best friends.
Here are my "H" crew members
Family
Olympiad partner and classmate.
Here are some pictures that can express me a little bit.

Миний талаар товчхон.


Намайг Мөнхзул гэдэг. Би 1991 оны 12 сарын 2-д төрсөн. Энэ жил буюу 2009 онд нийслэлийн 11-р дунд сургуулийг төгсч МУИС-д элсээд байгаа билээ. Цаашид компьютерийн инженер мэргэжлээр суралцах бөгөөд үүндээ ч маш сэтгэл хангалуун байгаа билээ. Одоогоор миний бие Англи хэлийг маш шургуу сурах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүнийгээ бага багаар хэргэжүүлж байгаа. Миний энэ жилийн зорилго бол TOEFL-н шалгалтыг амжилттай өгч сайн сургуулийн 100% тэтгэлэг олох явдал юм. Ингээд миний бие өнөөдрөөс эхлээд маш шургуу ажиллах шатандаа орлоо гэж болох юм. Надтай холбоотой байхыг хүссэн хүнд би хэзээд талархалтай байна гэдгийг энэ дашрамд хэлэхэд таатай байна.

Б.Мөнхзул

shine blog oo gej!

za ingeed minii bie onoodor blogtoi bolloo. ingeed asuuh ym medsen ym yu ch bsn hamaagui blog-d maani bicheerei