Thursday, October 1, 2009
Хүн гэж... бас сонин шүү.
Хичээл гэдэг юмыг чинь би ер нь их л амархан хийчихдэг байсан сан. Тэгсэн чинь Их сургуульд орсон чинь нэг л залхуу хүрээд бас дээрээс нь бүр нэг хэсэг яахаа мэдэхгүй төөрчихсөн хүн шиг жоохон маанагтах шиг ч болж үзлээ. Сонин л юм байна. Ер нь ийм байдал надад хэзээ ч тохиолдож байгаагүй байх дөө. Би бол зүгээр л нэг сайхан гар явдаг байсан байх бас багш нарын хий гэж даалгасан юм нь ч 10 жилд бол ёстой амархан сайхан байж дээ. Одоо бодооод байхад ер нь бие дааж юм хийж сурна гэдэг чинь бас нэг амаргүй ажил юм байна. Санаагаараа өөрийнхөө бодсон юмыг хэргэжүүлж бас дээр нь ажил хэрэг болгоод байна гэдэг бол бүр ч төвөгтэй асуудал юм шиг байна. Дээр нь гэр бүр ямар байхаас шалтгаалаад ажил хичээл сурлаганд нөлөөлнө гэдэг ч үнэн юм байна. Ер нь жоохон байхдаа хүн сэтгэлийн амьтаааан гэж сонсч байсан ч гэсэн нээх ач холбогдол өгдөггүй байсан чинь одоо бол ямар их үнэн зүйл болохыг нь ойлгож бүр 200% санал нийлээд байгаа гэж. Сэтгэл санаа өөдрөг гэр бүр тогтвортой санаа сэтгэл сайхан байвал ямар сайхан байдаг, хичнээн их зүйл хийж болдог гэдгийг би хангалттай сайн мэддэг гэж өөрийгөө боддог шүү. Харин тийм зүйл хангалттай байхгүй, жоохон уруу царайлсан үед яахаа би ёстой мэддэггүй юм байна. Одоо бол яах юу хийх ёстойгоо сайн эргэцүүлж бодох хэрэгтэй юм байна гэдгийг жоохон ч гэсэн ойлгож авах шив дээ.
Subscribe to:
Post Comments
(
Atom
)
ойд төөрсөн ч тэнд ямар байдгийг мэдэх хэрэгтэй
ReplyDeleteзүгээрээ. сайн хичээгээрэй. ийм байдал удаан үргэлжлэхгүй байлгүй дээ. Удахгүй их сургуульд бол амархан байж дээ гэж бодож магадгүй шдээ. ямарч байсан амжилт хүсье
ReplyDeleteok bayarlalaa angel
ReplyDelete