Showing posts with label Миний бодол. Show all posts
Showing posts with label Миний бодол. Show all posts

Saturday, December 20, 2014

Үзэл бодлоо илэрхийлэх нь...

Энэ бол миний халдашгүй эрхүүдийн нэг яах аргагүй мөнөөсөө мөн. Бодол хөвж жаахан суув. Бодоод бодоод барахгүй их зүйлс хөврөөд л байх юм. Ингэж бодон бодсоор бухимдлыг минь төрүүлээд байгаа нэг зүйлийг хуваалцахаар шийдлээ. 

Улс төр ч гэх юм уу? Одоо юу гэмээр юм төрийн алба ч гэх юм уу бүү мэдээ энэ бүхний дунд нь хутгалдаж, сайн мууг нь ажил дээр гараад л бага сага мэдэрч эхэлж байна. Тогтолцоо маань яаж ажилладаг болохыг? Юу юу нь хүмүүсд чөдөр тушаа болоод байгааг, ямар ашиг сонирхол үйлчлээд байдгийг гээд л. Мэдлэгтэй хүмүүс яаж үнэлэгддэгийг, манайхны сонин тийм хэнэггүй байдал, цөөхөн болоод овжин, өөдгүй хүмүүсийг яаж өөгшүүлж байдгийг бага сага гадарладаг л болоод байна гэж бодох юм. Миний дургүй хүргээд байгаа хэд хэдэн зүйлийг өөрийн анзаарсантайгаа холбоод хэлье. 

  1. Эрх мэдэл. Энэ зүйл төр засагт яаж үйлчилдэг болохыг ингэж анзаарлаа. Хамгийн наад захын жишээ гэвэл ажилтан авах, халах асуудал дээр л илэрдэг. Мэргэжил, чадвар, тухайн хүний зан чанар, сэтгэл зүтгэл ямар байх хамаарахгүйгээр танил тал, харж наймаа тохироо байдлаар хүмүүс авдаг энэ жишиг бүр нийтдээ хавтгайрсан юм шиг. Бүр нэг улаан цаймдаа гарчихсан. Хэнээс ч санаа зоволгүйгээр үүнийгээ хийдэг, бүгд мэддэг мөртлөө юу ч хэлж чадахгүй арчаагүй байдагт нь гайхмаар л юм.
  2. Хөшүүрэг. Төрд сайн ажиллах хөшүүрэг гэж ердөө алга. Жишээ нь шагнал урамшууллаа олгож байгаа байдал их анхаарал татна. Ингэж удаан ажилласан, тэр маань шагнал аваагүй байгаа гэх жишгээр л шагнана. Юу хийсэн, яасан ийсэн нь сонин биш. Сайн ажиллахад өөрөөр хэлбэл оногдсон ажлаа сайн гүйцэтгэхэд түүнийг үнэлэх үнэлэмж маш бага. Харин ажлаа хийж чаддаг гэдгээ мэдэгдвэл түүнд улам их даалгавар өгнө, асууж шалгаах нь нэмэгдэнэ. Сайн ажиллаад өөртөө чадвар, туршлага, мэдлэг хуримтлуулж байгаадаа өөрөө өөртөө урам өгч байгаагаас бус үнэлэгдэх, урамшуулал хүртэх байдал тун бага. 
  3. Хараат байдал. Дарангуйлал гэдэг ч юм уу? өөр юу гэвэл арай оновчтойгоор илэрхийлэх юм энэ байдлыг. Үг дуугүй хэлсэн болгоныг нь хийдэг "МАНУУХАЙ"-г үргэлж хайж байдаг. Тийм хүнийг урамшуулж шагнах зэргээр өөртөө үнэнч хэвээр хадгална. Ингэж дугуй дугуйгаа олоод түүнийгээ өөд нь татаж дэвшүүлнэ. Дараа нь бүрхэг, харанхуй тийм удирдлага дээгүүрээ дүүрэн болоод байх шиг. Ингээд ажлаа мэддэг, мэргэжилдээ үнэнч, сайн муугаа ялгадаг хүмүүсийг хавчин гадуурхаж, элдвээр янзыг нь үзээд тэвчээрийг нь барж холдуулаад санаа амарна. Төрийн байгууллагууд ийм байдлаар сайн боловсон хүчнээ шахан гаргасаар бүхэлдээ ур чадвар тааруухан бүрэлдэхүүнтэй болдог юм шиг. Үр дүнд нь бахь байдгаараа л. Ямар ч ахиц дэвшил, шинэ санаачилга юу ч байхгүй ийм л дүр зураг үргэлжилсээр... Хамгийн сонирхолтой нь дээр байгаа дарга, сайд нарынх нь дур зоргоороо аашилж, "холион бантан" хутгахад нь эсэргүүцээд байх хүн доор нь бараг үлдээгүй байх жишээтэй. Тэгээд л бүгдийг нь тас загнаж байгаад энэ чинь ийм байдаг, тийм байдаг гээд зөвхөн нэг талыг барьсан өрөөсгөл мэдээллээр тархийг нь сайхан угааж өгөөд өөрийхөө талд оруулах, бага зэрэг өндөлзөөд байвал ганц хоёр ууртай үг, харц чулуудаад л нам дарах бүрэн боломж байгаа хойно ингээд л гүйцээ.
Улс орноороо ийм л сонин хорчингууд, тэдний гар хөлнүүдийн атганд орчихоод байна гэхээр үлдсэн хэсэг нь арай л арчаагүй байгаа юм шиг санагдахгүй байна гэж үү. Гол нь тэр үлдсэн хэсэг тал талдаа гомдож тунирхаад арчаагүй байдлаа үргэлжлүүлэн хадгалаад, эсвэл гадаад дотоодын арай аятай нөхцөлтэй газруудад өөрийн хүч хөдөлмөрөө өгөөд л явж байх шиг. Нэгдэж нийлээд үзэл бодол, үнэт зүйлээ хамгаалж чаддаггүй өрөвдмөөр, нийлүүлж нэгтгэхгүй байх арга хэмжээг чадварлагаар авч байгаа сүүдрийн талынхан бас л чадварлагаар хороо найруулж байгаа юм шүү. Угаасаа хар гэртээ хаан, бор гэртээ богдууд болохоор хөмөрсөн тогоо шиг л тэрүүхэндээ эргэлдээд байхаас эрэлхийлж, хайх, санаачилгатай байх тал дээр дутмаг болохоор л ингээд хорчингуудын идэш болоод таарч байх шиг. Ингэж чимээгүй сууснаар хэн хохирч байгаа юм? Өөрсдөө л биш үү? Зүгээр суугаад өөрийн чинь боломжийг үгүй хийж, ирээдүйг чинь ЭРЭЭЧИЖ байхыг ингээд л хараад суугаад байх юм уу?

Би лав яана гээч? Юу мэдэхгүйгээ мэдэж, юу чадахаа үзнэ. Тэгээд хэлэх биш өөрөө хийдэг болно гэж бодож байгаа. Өөртэйгөө адил бодолтой олон хүнтэй танилцана, санаа бодлоо хэлэлцэнэ, урсгалд хөвөгчдийг энэ талд урвуулна. Олуулаа байж, нэгдэж тал талаас нь ярилцаж байж л үр дүнд хүрэх байх гэж бодож байна. 

ХУРДАН БУУ, ХУРЦ СЭЛМЭЭР БИШ
ХУЛСАН ҮЗЭГ, ХУРЦ УХААНААР өнөөдөр улс орноо хөгжүүлэх ёстой мэт.

Saturday, October 11, 2014

Online courses for free - Зайны сургалт

Өдгөө дэлхий дахинд онлайн сургалт, хичээл хөгжиж эхлээд байна. Япон, АНУ гээд хөгжилтэй улс орнуудад их дээд сургуулиудад заагдаж буй хичээлийн лекцээ видео болгож аваад онлайнаар үнэгүй түгээж байна. Долоо хоног бүр тодорхой даалгавар өгөөд, асуулт хариултын форум өрнүүлээд орон орны мэдлэг боловсролоо тэлэх сонирхолтой залуус интернет гэж гайхалтай зүйлийн ачаар хаанаас ч хамаагүй гэртээ сууж байгаад л хамтран ажиллаж хамтран сурч боловсорч байна. Манай Монголчууд ч гэсэн энэ бүхнээс битгий хоцроосой. Хамгийн том давуу тал нь Дэлхийн тэргүүлэх томоохон их сургуулиудын багш нарын заасан хичээлүүд ч байгаа нь сайшаалтай. Харвард, Колумбын Их сургууль, Массачусетсийн технологийн институт, Иейл, Станфорд гээд алдартай сургуулиудын багш нар хичээл зааж байна лээ. Ялангуяа манай багш нар ч тэр, оюутнууд ч тэр аль аль нь хамрагдахад их дажгүй санагдсан. 

Одооноос хэд хэдэн хичээлд суугаад төлбөр төлөөд сертификат авж болох юм байна лээ. Зарим сургуулиуд эхнээсээ онлайн хөтөлбөрөө санал болгоод, зайны сургалтаар боловсролын зэрэг олгох хөтөлбөрүүдээ ч хүртэл санал болгож байна лээ. Ирээдүйд энэ төрлийн сургалт маш эрчимтэй явагдах байх гэж би таамаглаж байгаа. Ингээд миний ашигладаг дараах сайтуудын линкийг орууллаа. 

2. edX

Дээрх хоёр сайтад мэдээж эхлээд өөрийн данс нээж улмаар хичээлүүддээ хамрагдах боломжтой болно. 

Wednesday, October 8, 2014

Дотоод зөрчил (Өөртэйгөө зөрчилдөх)

Заримдаа хүмүүс хийх гэж буй зүйлдээ эргэлзэж, өөрийнхөө бодолд итгэлгүй болж нэг тийм мананд байгаа мэт сонин байдалд орох тохиолдолд бишгүй л байдаг байх. Миний бодлоор тодорхой заагт, эрүүл ухаанаар бодох энэ бодол бол эрүүл, бүтээлч хүн болгонд байх ёстой чанар гэж боддог. Өөртөө шүүмжлэлтэй хандаж, хийж буйгаа нягтлан, шалгаж хийдэг бол тэр бүр чанаргүй, муу зүйл хүнээс гараад байхааргүй мэт.

Гэтэл энэ байдалдаа хэт туйлширч өдөр тутмын амьдралдаа хүртэл ийм хандлагыг байнга гаргах нь тийм ч тохиромжтой биш болов уу. Жишээлбэл бидний ихэнх нь эргэлзэж тээнэгэлзэж, өөрийн хүсэл болон нийгэм чамаас шаардаж байна гэж өөртөө итгүүлсэн тэр зүйлийн хооронд яахаа мэдэхгүй байдалд орж гацаад, гарах гарцаа олохгүй сандардаг мэт санагддаг. Яагаад гэвэл яг ийм байдлыг би өөрөөсөө олж хараад байх шиг заримдаа санагддаг. Тэгээд багахан эргэцүүлэл хийснээ сийрүүлэн оруулав.

Яагаад хэт ингэж санаа зовох болж хүн зүгээр л урдахаа сайн хийхийн оронд дэмий юманд санаа зовж хайран цаг, сэтгэл санаагаа үрээд байдаг юм бэ? Хэд хэдэн шалтгаантай байж болохоор санагдаж байна надад. Хүмүүс бас хоёр янз байдаг юм шиг байгаа юм. Зорилгоо тодорхойлж, ирээдүйд би ийм л зүйл хийнэ гэж ухамсарласан хүмүүс, бас эсрэгээрээ урсгалаараа хөвж явдаг хүмүүс гэж.

Нэгдүгээрт, зорилго тавиад тэрнийхээ хойноос явж байгаа хүмүүсийг бодоход зорилгодоо хүрэхийн тулд олон төрлийн зүйл л хийх хэрэг болдог байх. Энэ явцад нь өөр хоорондоо зөрчилтэй зүйлүүд тулгарвал чухам яахаа мэдэхгүй байдалд орж ацан шалаанд хөөрхөн орчихдог юм шиг байгаа юм. Гэхдээ энэ төрлийн хүмүүс миний бодлоор арай л сэтгэлдээ тийм амар амьдарч байгаа юм шиг. Чадах юмаа тэрхэн үедээ хийчихнэ. Зөрчилдөөд байлаа ч аль нь дээр гэдгийг нь мэдэхгүй байвал аль нэгийг нь хийчихэд л болно. Санаа зовж дараа нь шаналахгүй амар.

Харин урсгалаараа яваад байгаа, дээр нь өөрийнхөөрөө байж чадахгүй байгаа хүмүүсийн тухайд арай өөр байдаг байх. “Өөрийнхөө юу хүсдгийг мэдэхгүй байгаа хүмүүсд юу хийхийг чинь заагаад байх хүмүүс хангалттай олддог” гэдэг үг байдаг билүү. Яг л тэрэнтэй адилхан. Яахаа мэдэхгүй мөтрлөө бусдын чимээгүйхэн шаардаад байгаа зүйл чамд тээртэй санагдана. Юу хийхээ мэдэхгүй явж байхад 10 жилд бол бүх хичээлдээ ижилхэн сайн байхыг шаардана. Спорт, урлаг гээд л бүх зүйлд сайн байвал хүмүүс сайхан хандаж байгаа нь анзаарагдана. Эцэстээ хүмүүс өөрийгөө хүндлүүлэх, үнэ цэнээ мэдрэхийг /хамгийн гол нь дуртай зүйлээ хийж/ хүсдэг байх. Дуртай зүйлээ хийсэн шиг хийж, тэрийгээ үнэлүүлж, ү шимийг нь амьдралдаа хүртээд тэрнээсээ одоогийн бид таашаал авч амьдардаг юм шиг. Тийм болохоор тийм зүйлээ олоод аз жаргалтай байгаа хүмүүсийг харж, түүнээс үлгэр дууриал авна гэсэн нэрээр өөрийнхөө хүсэл зоригийг дардаг хүмүүс байдаг ч юм шиг.

“...Тэр тийм хүн байсан. Тэр нь ямар гоё гээч. Тэрний тийм зүйлээр бид бахархдаг...” ийм яриа өдөр тутмын амьдралд бишгүй л тохиолддог. Өөрийнхөө тухай бодолгүй дан ийм хүмүүсийн үгийг анхаарсаар байвал эцэст нь амьдарч чадалгүй амьдралаа үрж байгаа ч юм шиг хайран бас харамсалтай.

Нийгмийн нэг хэсгийн хувьд надтай холбоотой маш олон харилцаа үүсдэг. Эдгээрээс өөртөө хэрэг болох, мэдээллийг зөв олж авах, боловсруулах ЧАДВАР л маш чухал юм байна. Хийж байгаа юмаа сайн мэддэг, тэрнийхээ үнэ цэнийг ойлгодог бол сая сэтгэл амар байж чадах юм биш үү. 

Tuesday, September 16, 2014

Мэдрэмж

Мэдрэмж. Энэ ер нь юу юм бэ? Биегүй хоосон атлаа яагаад хүний амьдралд тийм чухал байдаг юм болоо? Ойлгох ойлгохгүй олон асуудлын минь нэг энэ байх аа. Хүнд нэг өдөр сайхан санагдах мөртлөө төд удалгүй шаал өөр юманд дурлах жаахан хүүхэд шиг л зарим зүйл дээр учир нь ойлгогдохгүй юм. Тэр тусмаа хүн хүнээ ойлгох гэдэг даанч хэцүү бас заримдаа амархан тийм байдаг юм шигээ. Цаанаа ижилхэн нэг зүг рүү тэмүүлж байгаа бол амархан байх. Нөгөө хүнээ таньж ойлгосны дараа бол амархан гэж хэлж болох байх. Тэрнээс наана бол хэцүү, хэцүүдээ бүр их хэцүү. Хэн бэ гэдгийг нь таних тэр тусмаа бүр хэцүү.Яагаад гэвэл хүнээс нэг мөчид гарсан үйл хөдлөл яг тэр хэвээрээ эргээд гарж чаддаг болов уу? гээд асуугаад үзье л дээ. Хэцүү л байх, магадгүй бүр байдаггүй байх. Цаг хугацаа өнгөрөхөд харилцааны явцад мэдээлэл л үлддэг. Эндээс мэдрэмж байхгүй бол нэгтгэж дүгнэхэд хэцүү. Мэдрэмж гэдэг нь яавал байхгүй байж болох вэ? Аль ч талд бай амьдралын туршлага, туулаад ирсэн зам нь тэс өөр байсан бол нэг зүйлийг ч бай тэс өөрөөр харна. Ингээл мэдээлэл илрэх болгонд зөв буру ухамаагүй дүгнэлтүүд урсаад л байдаг. Нэг үл ойлгол үүсвэл мэдрэмж өөрчлөгдөж эхлэнэ. Энэ салхи буруу тийш эргэвэл харилцаа дуусах дөхсөнийг илэрхийлдэг байх.
Тэмүүлэх тэмүүлэл, сонирхол байхгүй бол өөр юу ч байгаад нэмэргүй юм шиг.

Сэтгэлд байсан зэрэглээ нүдний өмнө сарниж одоход би бодитоор дахиж бүгдийг шинээр харна.

Tuesday, April 15, 2014

Гүн ухаан бас боловсрол

Би философийн хичээл яагаад их сургуульдаа үзэж байгаагүй юм бол оо? Аавын уншаад байдаг номнуудыг хараад, бас ааваар энэ талаар яриулж байхдаа, бас баахан юм аавд бичиж өгч байхдаа их л сонирхоод дундаас багахан ч болов юм авч үлдэх юм сан гэж боддог байж билээ. Тэгсэн баахан завгүй явсаар байгаад нөгөө сонирхоод байсан юмаа үзэж амжаагүй нэг мэдсэн төгсчихсөн байсан. Баахан хэрэгтэй, хэрэггүй хичээл үзээд л байсан. Гэтэл яг хэрэгтэй хичээлүүдийг нь нэг багцад оруулаад би дахиад үзнэ гэхээр нэмэлт мөнгө, бас амжихгүй байхад дахиад цаг зарах болоод байсан байх аа. Тэгээд л үзэхээ больчихсон байх бодоод байхад. Харин Философийн оронд Монголын түүх үзсэндээ одоо ч баярладаг л даа. 

Энэ тал дээр би үнэхээр харанхуй явж байсан нөхөр байна лээ шүү. Дээр нь бас Монгол хэл ч бас үнэхээр муутай гэдгээ одоо л мэдэж байна. Уул нь өөрийгөө нэг их голдоггүй байлаа. Бага ангийн маань багш Монгол хэлний багш байсан болоод тэр үү энэ хичээлийг их л сайн заадаг байсан. Тухайн үедээ тэгээд алдаагүй бичихийг л хэлээ сурчихлаа гэж ойлгодог байж дээ. Тэгээд энэ чигтээ төөрөлдөж явсаар дунд сургуулиа төгссөн дөө хөөрхий. 11-д ороод Монгол хэлний багш мэдлэгтэй хүн байсан ч тэрийгээ бусдад ойлгуулах, заах авьяас үнэндээ л багшид минь байгаагүй дээ. Настай хүн байсан болохоор үнэн уламжлалт сэтгэхүйтэй. Ямар ч шинэлэг зүйл байхгүйн дээр ааштай гэж жигтэйхэн байсан даа. Хүүхэд болгоны дургүй багш гэж байдаг даа. За яг л тэр тодорхойлолтонд бүрэн нийцсэн хүн байсан байх. Намайг загнаад, муухай аашлаад байдаггүй байсан ч би лав хичээлд нь дургүй байсан. Хөөрхий муу Сэргэлэн багш минь уул нь настай, дээр үеийн сургалтаар хүмүүжсэн, юм үзсэн хүн байсан болохоор жинхэнэ юм сурахаар л хүн байж дээ гэж одоо бодох юм. Хаха гэхдээ 10 жилийн бацаанууд тэр үед яг л тийм юм бодож харагдана даа. Амнаас нь гарч байгаа үг бүрийг нь л чихний хажуугаар өнгөрөөгөөд байхаар өнөө багш маань ч хүртэл уурлана биз дээ. Тэгээд л бид нарыг ч нэг их тоохоо больсон байх. Бид нар ч тэгэс ингэс гээд л хичээлийн цагаа өнгөрөөдөг байж билээ. Гол нь багшийгаа би одоо юунд буруутгаж байна вэ гэвэл бид нарын тэнэгийг ойлгуулж өгч чадаагүйд нь л буруутгаж байна. Жишээ нь физикийн багш хичээлээ ямар зарчмаар заадаг байсныг хожим би уулзаж ярьж сууж байхдаа сонссон. Хүчээр толгойд нь юм шахах гэж оролдохын оронд яагаад чи энийг сурах ёстой вэ? Сурахгүй байснаараа чи юу мэдэхгүй алдаж байгаа вэ? гэдгийг тайлбарлаж амьдрал дээр энэ хичээлийн энэ зүйл ингэж алхам бүрт чинь тохиолдож байна. Утга учир нь ийм шүү дээ гээд л ёстой сэнхрүүлээд өгч байгаа юм чинь. Гол нь өөрөө зааж байгаа зүйлдээ дуртай, хүсэл эрмэлзэл дүүрэн сайхан заадаг байсан шүү багш маань. Даанч удалгүй нөгөө өвчин гараад зурагтаар баахан хичээл заахад манай багшаар физик заалгаад тэрнээс хойш манай 11-ийн цалин үнэхээр багадаад, мэдлэг, чадварыг нь зүй ёсоор үнэлдэг газар луу яваад өгсөн дөө. Гэвч хүлээж авах чадвартай сайн хүүхдүүдэд хичээлээ зааж байгаа эсэхэд нь би эргэлздэг л юм. 

За тэр ч яахав бүүр хадуураад явчихлаа. Гүн ухаан ярьж яваад физик болоод төгсөх шив. Гэхдээ л энэ гүн ухаан гэдэг чинь одоо миний харанхуй төөрөөд ч байгаа юм шиг энэ сонин байдлыг арилгаж өгөх нэг арга байх гэж бодоод байгаа. Нэг л бүдэг бадаг, сааралтсан энэ байдлаас яаж гаръя даа байз. Юм уншиж, бодож, эргэцүүлэх л хэрэгтэй болов уу даа. 

Friday, March 14, 2014

Хха хэдэн ч жилийн өмнөх драфт юм бүү мэд.

Би бол одоо жирийн л нэг оюутан. Гэхдээ бусдаас өвөрмөц бодолтой хэзээ ч давтагдашгүй ертөнцийн нэгэн хувилбар. Харин өөр зүйлстэй учирч, өөр өөр орчинд байж бүх зүйл өөрчлөгдөөд ирэхээр би ч бас дагаад өөрчлөгдөх хэрэгтэй болдог юм шиг ээ. Хүмүүс намайг юу гэж бодох нь надад бол тийм ч чухал биш. Харин өөрийнхөө хийж байгаа юм аа юунд хэрэгтэй яг яах гэж хийж байгаагаа л мэдэж байх нь надад чухал. Хэн нэгэн нь надад Асар их ус руу чи үсэрлээ гэж бодоход эцэст нь чи заавал хөвөн гарч ирэх л болно гэж хэлж байсан юм шиг санагдах юм. Энэ бол миний яг юу хийх ёстой тэр л зүйл. Би бүгдийг чадахаас нь эхлээд чадахгүйгээ хүртэл хийх ёстой. Бас амьдрал өөрөө миний багш байдаг болохоор амьдралдаа би өөрийн гишгэсэн мөр болгоноо эргэн нэг харж түрүүчийн гишгэсэн буруу газраа дахиж хэзээ ч гишгэхгүй баймаар байна. Энэ бас л миний амьдралын чухал зүйлсийн нэг. Үндэсгүй мод гэж байдаггүй, наргүй бол дэлхий дээр амьдрал байхгүй гэдэг шиг надад бас сайн хань ижил хэрэгтэй л байх. Энэ ч бас л миний амьдрын луужин болдог. Хүн болгоны хүсч байдаг тэр зүйлсийн нэг бол гэр бүлийн аз жаргал байдаг байх. Сайхан гэр бүлтэй халуун дулаан уур амьсгалтай хөөрхөн хүүхдүүд сайхан ханийхаа тусламжтайгаар миний амьдрал өмнө нь хэний ч хүрч байгаагүй тэр сайхан газар хүрч дараагийнхаа гайхамшигруугаа хөтлөгдөн явна. Хүн төрөлхтний бүгдийнх нь сайн сайхан ирээдүйн хөгжилд би өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах зүйлийг чадах хэмжээгээрээ хийж үр хүүхдүүдээ ч гэсэн тэр зүйлд хөтлөх тэр цаг удахгүй ирэх биз ээ. Хүний хүсэл тэмүүлэл сэтгэхүй өөрөө энэ ертөнцийн юу юунаас илүү гайхамшиг билээ...

Thursday, January 16, 2014

Аавдаа би хайртай

Аав гэдэг хүн нэг л сонин шүү. Хажууд нь байхад түшигтэй, нөмөртэй тэгсэн мөртлөө цаанаа л нэг жийрхээстэй. Хайр халамж нь нэг их ил үсчээд, нялуураад байдаггүй мөртлөө биднийхээ төлөө өдөр бүр л зүтгэж байдаг хүмүүс. Харьцахад нэг л эвгүй ч юм шиг цаанаа тийм сонин мэдрэмжтэй байдгийн. Яагаад ч юм хүч чадалтай, ухаантай, бас ээж нарыг бодвол илүү зоримог, шийдэмгий, хааяа дүрэлзэн асдаг ааш зантай хүмүүс байдаг болохоор тэгдэг байх. 11-р ангид байхад хичээл тарж ирчихээд зуны нэг орой л санагдана. Бүүдгэр үүлтэй, гадаа ч дотор ч нэг л сонин тийм өдөр байж билээ. Яагаад ч юм гэнэт л аавын тухай бодогдоод болохгүй байсан сан. Аавдаа зэмлүүлж загнуулж байсан бодлууд хөврөөд л... Тэгээд цаашаа бодож бодож заримдаа аавд уур ч хүрэх шиг. Тэгж тэгж өөртөө дургүй хүрээд л дуусч билээ. Тэгээд би ч мөн өдий байна даа гэсэн бодол төрсийн. Яагаад гэхээр жоохон солиороход тэр үед "Чингис хаан" кино үзээд дээр нь Нууц товчоон дээрхтэй таарж байна уу? Үг үсэг нь ямар байна хэлэх гэсэн санаа яг кинон дээрхтэйгээ ижил ойлгогдож байна уу гээд л заримдаа боддог байлаа. Тэгсэн тэр үед Чингис хааныг нас барчихвал энэ улс гэрийг чинь хэн удирдах юм, дөрвөн хүүгийнхээ хэнийг хаан болгох гэж байгаа юм? гээд л Есүй хатан асуудаг даа. Тэгсэн тэрийг үзэж байгаад би хүн болгон л үхэж төрөх нь үнэн. Тэгэхээр нэг л өдөр аав ээж хоёр минь яваад л өгөх байх гэж бодсон чинь бүүр аймар, ёстой сонин мэдрэмж төрж билээ. Тэгээд аав ээж хоёрын залуугийн зургийг төсөөлж нүдэндээ хараад одоо ямар болж байна гэж бодоол... Тэгээл цаашаа их юм бодсоон. Тэгсэн хурдын "Аавдаа би хайртай" гээд дуу аманд аялагддым байна. Шууд л юүтүүбээс оригоор нь сонслоо.

Шувууд буцах болгонд нэг л насаа аав минь та өгсөн
Шулуун байсан нуруу нь улирах намрын салхинд гандсан
Эргэж тэнийхгүй өвгөн хус мод шиг 
Эх газартаа татагдан явсаар аав минь бөхийжээ...

Энэ мөрүүд надад хамгийн их юм бодогдуулсан. Энэ амьдралдаа ээж аав хоёртойгоо үргэлж хамт байхгүйгээс хойш хором мөч бүр өнгөрөх тусам бидний цуг байх хугацаанаас хоргодоод л байгаа гэж бодохоор өдөр бүр уулзах бүртээ ер нь хүү нь болж төрсөн бид аав ээжийгээ аль болох жаргаах, санаа сэтгэлийг нь зовоохгүй байх, биднээр хэзээ нэг өдөр бахархаад нүүр бардам суухыг нь харах юм сан гэж бодлоо. Аав ээж хоёртойгоо харьцах харьцаа энэ үеэс эхлээд бас нэг шат ахисан байх шүү. Улам илүү хүндэлж, хайрлах болсон байх. Тэгээд энэ дууны мөр бүрийг нь сонсоод л нээрээ тийм юм байна шдээ гээл бүр оройруу орж байх шиг санагдсан. Гэхдээ ойлгосон гээд байгаа зүйлсийг минь хүмүүс зөндөө л ярьдаг, би ч урьд нь зөндөө л сонссон. Гэхдээ тэрийг ойлгоно гэдэг чинь өөр юм байдаг юм шиг байна лээ. Өмнө нь бол нэг чихээрээ оруулаад нөгөө чихээр л гардаг байсан байх. 


Тэгээд би бас өөрийгөө аавынхаа оронд тавьж байгаад бодож үзлээ. 3-ийн гурван эрэгтэй хүүхэд. Ирээдүйд гурвуулаа бас аав болно. Сургах, таниулах юм их. Бас нэг л сэтгэлд нь хүртэл юм хийчихэж чаддаггүй. Хэзээ нэг чамбай залуучууд болох бол доо гэж боддог болов уу? Тэгээд л улам хичээх хэрэгтэй. Агтны бийд газар үз, Аавын бийд хүнтэй танилц гэдэг. Энэ зүгээр ч нэг хүнтэй танилцаад дуусчих биш цаагуураа амьдрал ахуйгаа аваад явчих эр хүн болох гэсэн утгатай байх гэж би тайлж ойлгосым. Аав гэдэг нь ч тэр зөвхөн аавыг хэлээгүй байх өө. Ээж аав хоёулаа л хамаатай байх. 

Ингээд би цаашаа дуугаа сонсоод баахан л юм бодлоо. Дүгнээд хэлэхэд энэ хүмүүс бидэнд амаараа хэлдэггүй мөртлөө асар их юмыг бидэнд байнга өгөөд, анхаарал хайр халамжаа ямар ч хариу нэхэлгүй илгээж байдаг хүмүүс юм байна шдээ. Ачийг нь хариулна гэж хүмүүс ярьдаг. Одоохондоо би эхлээд ядаж тэр их сэтгэлийг нь ойлгох ухаан надад хэрэгтэй юм байна. Хүмүүс ямар би ингэж байна шүү. Би ийм юм бодоод одоо энийг хийж байна. Сайхан сэтгэл гаргаад чамд энийг хийгээд байгаа юм шүү гэж хэлэх биш. Бидний нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй, амт, үнэргүй, дуу чимээгүй боловч сэтгэл зүрхээрээ мэдэрч болох тийм зүйлийг ямар хүчтэй болохыг нь ойлгох шиг болж билээ. 

Ингээд баахан юм бодоол цонхоор хараад байлаа. Тэгсэн нэг сонссон чинь 

Унах болтлоо уужим их цаг байгаач үү үгүй ч үү
Усны шувуудыг буцаад ирэхэд байх ч үү үгүй ч үү гээд дуулдаг бадаг нь явж байна. Дотор нэг л сонин болоод явчив. Хэдий энэ үе тэртээ хол байгаа ч нэг л өдөр хаяанд хүрээд ирэх вий гэж бодохоос л аймар. Тэгээд дотор хамаг юм бачуураад, одоогийн байгаа өөрийгөө бодохоор уур хүрмээр ч юм шиг... Өөртөө гомдох, аав ээж хоёрыгоо өрөвдөх ч юм уу гайхан бишрэх ч юм уу, хорвоогийн энэ хатуу тавиланд тунирхаж гомдоллосондоо ч юм уу тэр өдөр нүдэнд нулмис дүүрээд ирсэн сэн. Тэгээд л хэсэг уйлсан байх. Дараа нь сэтгэл онгойгоод бас нилээн олон зүйл ойгочихсон ч юм шиг, шинээр нэг шат ахисан ч юм уу тийм нэг дэвшилтэй нэгэн зүйл миний толгойд сууж үлдсэн юм даа. 

Monday, January 6, 2014

Заалгаагүй хичээл буюу ...

Ээ хөөрхий би гэдэг хүн өөрийгөө их юм мэддэг, их мэддэгээ байг ямар я байсан гологдохооргүй л гэж боддог байлаа. Гэтэл зарим зүйл дээр тийм биш юм шиг ээ. Ажил бол нэг хэрэг. Амьдрал дээр шаал өөр байдаг юм шиг ээ. Аав ээж 2 маань ажил, мэргэжилдээ ямарыг нь үнэхээр би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ одоо бодоход үнэхээр амьдралаа мааш сайн авч явж чаддаг байж дээ. Би том нь болохоор ээж аав хоёрын арай залуу үеийг дүү нараасаа арай илүү гадарлана л даа. Бага байхад тархи толгой эргүүлчих шахсан гурван бандитай. Тэр гуравыгаа олигтойхон хүмүүжүүлэх гэж их л хичээдэг байсан байх даа. Энэ болтол бас их юм байгаамаа. Яаж аав ээж хоёр маань хоёр биенээ ингээд олчихсон юм болоо.   Өөртөө тохирох амьдрал нийлэх энэ хүнээ олно гэдэг ямар том аз завшаан байдаг бол. Тэгээд цаашдын амьдралаа хамт туулж хатуу хөтүү, жаргал баяраа цуг туулж бие биенээ хайрлаж бас хүндэлж хоёр биенийхээ төлөө гэр бүлийнхээ төлөө сэтгэл дүүрэн амьдрана гэж бодохоор сайхан байгаа бээз.
Энэ бүхэнийг бий болгон цогцлооно гэдэг амьдралын маш том нэг даваа байдаг байх аа. Өөрийнхөө чадах бүх зүйлээр тусламаар, нүдийг нь гэрэлтүүлж аж жаргалтай инээлгэмээр, хамтдаа юуг ч хийж чадах юм шиг итгэл төрөх, хоёр биенээ зүлгэн өнгөлж улам гялалзуулмаар, мааш олон сайхан зүйлсийг хамтдаа бүтээмээр тийм сайхан хайр, хүндлэл, итгэл, сэтгэл, нөхөрлөл, үерхэл, ойлголцолыг би хүсдэг. Зарим зүйл өнөөдөр санаснаар болохгүй ч маргааш болно гэдэгт би итгэдэг.

Friday, January 3, 2014

Өнгөрч буй он (2013) AAAND COMING 2014

Жил бүр л оны эхэнд өнгөрсөн оны тухай бодол хөвөрсөөр энэ оноо орхиж чадалгүй дараагийн онтойгоо золгоцгоодог байх энэ хүмүүс. Миний хувьд ч бас л ялгаагүй энэ календар дээрх 2014 гэсэн тоонд дасаж өгөхгүй л явна. Нэг л итгэмээргүй ч юм шиг. Цаг хугацаа гэдэг харавсан сум шиг өнгөрөх юм даа гэж томчууд ярихыг багадаа сонсоод "Миний л хувьд ёстой тийм юм алга. Хурдхан том болоод сургуулиа төгсөөд ажил хийгээд нээх сүрхий амьтан болох юм сан." гэж боддог байж билээ. Харин тэр цаг хугацаа чинь одоо яг хэлж байснаар нь нисээд байна даа. Гэхдээ эргээд одоо бодож байхад 2013 онд би чинь олон зүйл амжуулчихсан хүн байна шүү. 
  1. Их сургуулийн хичээлүүдийн дуусашгүй мэт санагдаж байсан өр шир, маргаанаас нэг мөсөн салсан даа. (Шилжиж ороод хичээлийн зөрүү, илүү дутуу кредит гээд эд нар чинь ёстой нэг тамын ажил байна лээ. Гэхдээ одоо бодоод байхад амьдрал өөрөө тийм ядаргаатай юмаар дүүрэн байдаг юм шиг. Зөвхөн сураад л эсвэл ажиллаад л байж байдаг санаа амар амьдрал гэж байдаггүй байх өө. Их сургуульд хүн хүн дээр очиж царай алдаал хэрэлдэхдээ хэрэлдэж, гуйхдаа гуйж хүнтэй харьцаж явсан маань надад үр дүнгээ бага ч болов өгсөн байх аа.)
  2. Хичээлийн ачаалаас нэг юм өндийж гэртээ гаргах цагтай болсоон (оны эхнээс)
  3. Дадлагын ажлаа үр дүнтэй хийж, ажлын байран дээр гарахад ямар байдаг талаар овоо юм олж мэдсэн байх шүү. 
  4. Энэ жилийн ганц зорилгоо биелүүлсэн дээ. ЭШХ-н ганц шагнал төгсөхөөсөө өмнө авсым.
  5. За тэгээд ажилд орсон. Олон юм сурж байгаа. Сургуульд заадаггүй юм үнэхээр л олон байдаг юм байна лээ.
  6. Хүлээсэн учрал :) Бас бөөн туршлага.
Ингээд л 2013 он өнгөрч байна даа. Одоо дараа жилийн хамгийн том зорилго юув гэвэл... бодож л байна. Аль нь хамгийн том нь юм бол одоогоор тодорхойгүй байна аа. Ирэх жил гэхдээ хүмүүсд тусалж аз жаргалтай болох төлөвлөгөөтэй байгаа. Нилээд олон хүн байгаа байх шүү туслах. Тийм болохоор хүнд туслахын тулд бас өөрөө олигтой байх хэрэгтэй биз дээ. Иймээс үргэлжлүүлээд урагшаа тэмүүлээд байхаас яахав. 

Monday, November 18, 2013

???

Эргэлзээ гэж.
Ойрд энэ үг намайг тодорхойлох гээд байна уу даа? Яахав эр хүн туг ч барина тугал ч хариулна гэдэг биз дээ. Тэр л юм байгаа биз. Хүмүүс намайг ер нь юу  ч гэж болно л доо. Гэхдээ нэгэнт би тийм биш гэдгээ мэдэхээс хойш хожим тэдний амыг асуутал би өөрөө хичээх л ёстой. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ? Өөрөө л би энэ болоод байгаа сонин зүйлсийн эхийг тавьчихсан юм байлгүй. Гэхдээ яахав залуу цагт би алдах юмгүй хөөн. Бүүр болохгүй бол юм суруугүй л хүн юм байгаа биз. Сурчих нас цаана нь дахиад зөндөө байгаа юм чинь. Өөнтөглөж гоочлоод байгаа хүмүүсийн үгнээс авахыг нь аваад хаяхыг нь хаяж чаддаг хүн гэж би өөрийгөө боддог.
Харин хүнтэй харьцах тал дээр бол би тийм ч сайн хүн биш бололтой. Өгсөж уруудах юм надад бишгүй л байсан байх. Тэр болгоныг би эвтэйхэн даваад л гарчихаж дөнгөдөг байсан шд. Гол нь нэгэнт л нөхцөл байдал ийм дээрээ тулсан бол нэн түрүүнд хийх, сурах, гүйцээх ёстой юмууд руугаа зориглоод орчихдог байж одоо бодоход. Миний шарыг малтаж уурыг хүргэсэн юм их тохиолдох болгонд би харин улам л гялалзаад, өнгө ороод, өөрийгөө хүчилж дийлдэг л байсан. Шинээр ямар нэг юм хийхэд ер нь надад нээх амар байгаагүй тохиолдлууд олон л байсан. Харин тэр болгонд би бэлтгэл ажлаа сайн базаагаад голд нь ороод бужигнаж байгаад хөлөө олчихдог л байсан юм. Харин одоо бол дунд нь ороод манаргах гэхээр нэг л эвгүй байгаа энэ байдал надад саад болоод байх юм даа. Яамаар ч юм бэ дээ.

ХҮМҮҮСД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ. ХЭН БЭ ГЭДГЭЭ ХАРУУЛАХ

Энэ зөв зам байж магадгүй.

Гэхдээ ийм төвөгтэй байдал миний хувьд тийм ч шинэ зүйл биш ээ. ЭЗС-д анх орчихоод эрэлт гэж юу вэ гэсэн тодорхойлолт ч мэдэхгүй байсны дээр шинэ хуучин баахан хичээл, хичээл дүйцүүлэх, улиралд үзэх кредит хэтрэх, нөхөж судлах хичээлийн төлбөр, ганцаараа цоо шинэ олигтой ярилцах ч хүнгүй байх гээд надад асуудал байсан уу? Байсан л байна. Давсан уу давсан.

Одоо яаж байна? Бас л нэг иймэрхүү сонин хандлага. Намайг хэн гэдгийг мэдэхгүй хүмүүс, миний юу боддогийг мэдэхгүй хүмүүс, тусламж дэмжлэг гээд байх зүйл байхгүй хэвээр л... Намайг басамжилж шарыг минь малтсан хүмүүс. Өөрийнх нь удирдлаганд л байдаг бол хамаагүй бүдүүлэг харьцах хүмүүс,
намайг хэдий дэмждэг ч надаар дутагдаж, хоол хийчихээд хэзээ ирэхийг минь хүлээж байдаг гэрийнхэн, дүү нар...
Уртассан цагаар өмнө мэдээгүй бүх юмаа хурдан олж авах гэсэн миний тэмүүлэл, хэн болохоо харуулж тайван байх гэсэн хүсэл, өөртөө итгэх итгэл, жаахан ч гэсэн цаг олдох юм бол хайртай хүмүүсдээ цаг гаргана гэж боддог миний бодол
ингээд бодоход энэ бүхэн надад урьдын адил танил байна.
Энэ бүх эцэс төгсгөлгүй ийм хэцүү байдал дахиад л цаашаа үргэлжилсээр миний амьдралд үргэлж тохиолдох юм биш биз? Хүний хүсэл хязгааргүй гэдэг. Би ингэж солиотой юм шиг байдаг минь юуных юм? Ирээдүйд би өөрийн гэсэн хүч чадалтай түүгээрээ надтай адил хүсэл мөрөөдлөөр дүүрэн залуусыг улам хүчтэй дээш гаргаж намайг өсөхөөс өдий хүрэхэд хамт жаргал зовлонтой минь цуг байсан тэр хайртай бүх хүмүүстэйгээ хамт жаргалтай сайхан байхын тулд биш гэж үү. Асар том бөөрөнхий чулууг нэг л хөдөлгөж чадах юм бол дахиад цааш нь түрээд явахад хүч нэг их зарцуулахгүй шиг би өөрийн амьдарлыг тийм л болгох гээд тэмцээд байгаа гэж боддог. Тэр том чулууг засч, хэлбэрт оруулах, оруулчихаад цааш түрж хөдөлгөх гэж л одоогийн хүчин чармайлтыг гаргаад байгаа байх.

ИЙМ ЗОРИЛГОТОЙ, ХҮСЭЛТЭЙ, ХҮЧТЭЙ БАЙХАД ХЭН НАМАЙГ ЗОГСООХ ЮМ?
I'LL NEVER GIVE UP!!!

Saturday, November 16, 2013

Эрч хүч, өөдрөг бодол

Дархлаа сайтай хүн л өнөөдөр хол явах байх гэж боддог. Биеийн болоод оюуны аль аль талдаа дархлаа сайтай байх хэрэгтэй. За оюуны гэх юм уу эсвэл сэтгэл санааны ч гэх юм уу энэ дархлаа бол биеийн дархлаанаасаа илүү ач холбогдол өндөртэй байдаг байх. Дархлаагаа сайжруулахын тул хүмүүс спортоор хичээллэх, эм тариа хийлгэх гээд л олон аргаар дархлаагаа муутгахгүй байх, бүр цаашлаад хөгжүүлэх боломжийг хайж байдаг. 

Гэтэл сэтгэл зүй, болоод оюуны хувьд энэ байдал ямар байдаг бол? Хүн болсон хойно алдаа оноо бишгүй л тохиолдох байх. Тэр болгонд магтаал шүүмжлэл аль аль нь ирж л таарна. магтаалж хэт ташуурч баярлахгүй, шүүмжлэлд хэт сэтгэлээр унахгүй байх нь хамгийн чухал байх. Өөрийн гэсэн бодолтой түүнийгээ өөртөө бат суулгасан байвал энэ нэг их асуудал биш байх л даа. Хүн нэг алдаагаа дахиад давтахгүй байхад л  хангалттай шүү дээ. Тэрнээс нэгэнт алдсан алдаанаасаа болоод шаналаад сэтгэл санаагаар унаад, өөрийгөө азгүй амьтнаар төсөөлөөд байх юм бол хүн ер нь яаж амьдрах юм бол? Би хувьдаа өөрийгөө урмаар үргэлж тэтгэж байх ёстой гэж боддог. Надад ямар ч зүйлийг хийх хүсэл эрмэлзэл, сонирхол байж л байвал би түүнийг хийнэ л гэсэн үг. Тэр нь байхгүй цээжин дотор дүрэлзэж асах юмгүй бол яаж хийх юм бэ? Дургүйд хүчгүй л байна биз дээ. Тийм болохоор өөрийнхөө тэр сайхан энергийн уурхайг тасалж, гэмтээж, сулбайлгаж яагаад ч болохгүй. Хүний хэлсэн шууд сэтгэлд буухаас нь өмнө үнэхээр би тийм билүү гэж бодоод тийм бол яахав би буруугаа хүлээж алдаагаа засах гээд үзэж тарна. Тийм биш бол намайг мэдэхгүй байж олон юм ярих хэрэггүй гээл чихнийхээ хажуугаар өнгөрөөнө шд.

За ямар ч гэсэн ажиллаад л их олон сайхан юмыг олж хараад бүтээгээд байж дээ. 

Sunday, September 1, 2013

Хичээлийн шинэ жил

Энэ жил хичээлд явахгүй, сургууль дээр очихгүй ангийнхантай уулзахгүй, 9 сарын 1-нд жирийн л нэг өдрүүд шиг байх мааш сонин болохыг мэдэрлээ. Сонин л юм байна. Цэцэрлэгт явснаа тооцвол за бараг л 16, 17 жил 9 сарын 1 болгонд нэг л сонин мэдрэмжтэй, баярлаад ч байгаа юм шиг, догдлоод ч байгаа юм шиг сонин байдаг байж билээ. Гэтэл одоо яасан. Ажиллаад л ажиллаад л. Өнөөдөр хичээлийн нээлт болж байхад ууланд гарчихсан зугаалаад л. Дараа нь ирж ажиллаад л. Гүйэ мөн сонин байна лээ шүү. Одоо маргааш өглөө босоод харахад ямар байх бол гэхээс нээх гоё санагдаад байхын. Баахан шинэ хувцас өмсөж, инээж хөөрсөн, бас яарсан хүүхдүүд, хүмүүс хотын гудамжаар дүүрэн байна гээд бод л доо. Намрын өглөөний сэрүүнд нээлтэндээ орчихоод, ангийнхантайгаа жаал зугаа сонин ярьж хөөрөөд дараа нь будаг үнэртсэн ангидаа орж багш нартайгаа мэндлээд хичээл тарсны дараа илч багатай ч намрын халуун наранд халууцаад ийшээ тийшээ явж хөгжилдөөд л. Ийм л өдрүүд өнгөрч дээ дурсамж болоод. Бодохоос бүр сайхан санагдаж байх чинь. 

Thursday, July 4, 2013

Удсаны эцэст

нэг пост оруулъя даа. Хараад байхад 3 сараас хойш юу ч бичээгүй тууж яваа юм байна. Энэ өнгөрсөн хугацаанд ямар ч олон зүйл болчихов доо. Ямар ч байсан сургуулиа амжилттай төгслөө. Нэг шинэ алхам эхэлж байна. МУИС-н ЭЗС-г тэр тусмаа ЭЗОТ-г төгсөнө гэдэг үгүй мөн амаргүй даваа юм байна шүү. Гэхдээ миний хувьд бусад хүмүүстэй адилгүй байсан болоод ч тэр юм уу бүү мэд дээ. Ямар ч л гэсэн олон зүйлийг ойлгосон бас шаргуу зүтгэсэн, одоо бодоход өөртөө сэтгэл хангалуун тийм л сайхан байна. Сургуулиа төгсчихлөө. Төгсөхөөсөө өмнө ажиллах газраа олчихлоо. Тэр нь бүр миний хүсч байсан тийм газар. Гэхдээ энэ бүхнийг амжуулахад ч эхэндээ хэцүү байсан шүү. Нүд үнэнч чих худалч гэдэг үгийг нээрээ жаахан өргөн утгаар нь ойлгодог болсон шд. Энэ үг чинь миний бодлоор зөвхөн харсан зүйл үнэн гэдгээсээ илүүтэйгээр өөрийн биеэр туулж жинхэнэ бодит байдлыг өөрөө мэдэрч үзсэний дараа л яг ямар гэдгийг нь жинхэнэ мэднэ гэж ойлгодог болоод байгаа. Бусад хүмүүс нэгэнт л надаас ялгаатайгаас л хойш бүгд өөр өөрийн мэдрэмжээрээ хүлээж авснаа дамжуулдгаас хойш түрүүлж дүгнэлт гаргах хэрэггүй л юм байна лээ. 

Яагаад гэвэл их сургуулийн талаарх ойлголт минь яг энэний тод жишээ болсон юм даа. Сургуульд орохоос өмнө хүмүүс оюутан цаг сайхан гэж ирээд л. Их өлсөнө, мөнгө төгрөг муутай, цаг зав ихтэй тийм л байдаг байсан гэж ирээд л сүрхий ярьдаг байж билээ. Нэг их амьдрал мэддэг царай гаргаж байгаад л. Миний хувьд тийм байгаагүй ээ. Ёстой цаг зав гэж аймшигтай бага гардаг байсан шд. 3-р курс бол тэр аяараа зүгээр л сургууь байсан. Сургууль дээр бараг өдрийн хагасыг тогтмол өнгөрөөж байгаа юм чинь.8 гэж сургууль дээр ирээд 8 өнгөрөөгөөд 9, 10 болгож гэртээ харих ч тийм таатай зүйл биш байна лээ. Хичээлийн 5 хоногийн бараг 3т нь өдрийн хоол идэх завгүй битүү хичээлтэй байсан даа. Дээрээс нь бөөн мөнгө төгрөгөө зарлагадаж байж ээж аавдаа загнуулан байж сурна гэдэг ёстой ямар байсан гэж санана. Хүний буруу хийсэн нэг сонголт хожим юунд хүргэж болохыг би бас ойлгосон доо. Сургуулиас шилжинэ гэдэг чинь мөн ч амаргүй юм билээ. Шилжээд ороход ямар байсан гэж санана. Хичээлээ мэдэхгүй багш нарт загнуулна, нэг жилийн сургалтын төлбөрийг 300%-р төлнө гэдэг эхний жилдээ маш хүнд цохилт болж байлаа шүү дээ. Хичээлээ зүгээр хийгээд явдаг байсан бол бас ч амар байхсанж. Гэтэл дүнгийн асуудал, мөнгө төгрөгийн асуудал гээд гараад ирэхээр сургалтын албатай муудалцана. Дээрээс нь гэрийнхэнтэй муудалцана. Арай гэж олсон хэдэн төгрөгөө бүгдийг нь надад өгөөд өнөө сурж байгаа нөхөр нь олигтой сурахгүй байна гэдэг гэрийнхэнд үнэхээр аймшигтай байсан байх аа. Утсаар загнуулна Ингээд ирэхээр сэтгэл санаа үнэхээр хөөрхий амьтан болж байгаа юм даа. Харин миний хор шартай зан намайг аварсан шүү. Миний таних хүмүүсээс хамгийн муу нь юм шиг өөрийгөө санах үе байлаа. Гэхдээ удахгүй би ямар болохоо хүмүүсд үзүүлнэ ээ. Удаан ингэж үгнийх нь бай болохгүй дээ гэж бодохоос хааяа уур хүрч, хор шар буцалж, нойр хүрэхгүй байх ч үе байдаг байлаа. Дээрээс нь өмнөх юмаа сураагүй байж энд юу хийж байгаа юм гэх багш нарын үг их зэвүүн сонсогддог байсан шд. Өмнө нь сайн байна гээд л байнга магтуулж байсан хүн чинь тийм үг сонсохоор үнэхээр шоконд ордог юм байна лээ. Гэхдээ нэг юм зүтгэсээр байгаад ард нь гарсан шүү. Гэхдээ хэдий загнаж, уурлаж байсан ч гэсэн тэдгээрт нь одоо баярлаж байгаа шд. Тэгж намайг шахаж байгаагүй бол одоо ямар ч байх юм билээ. За тэгээд их сургууль иймэрхүү завгүй бас маш олон зүйлийн учрыг яг олох олохгүй хоёрын зааг дээр өндөрлөчихдөг юм байна. 

Үүний дараа ажил гэж нэг цоо шинэ зүйл байдаг юм байна. Одоогоор бас бүрэн мэдрээгүй байгаа ч гэсэн ажил хийхэд хүний хичээл, онолын мэдлэгээс гадна хувь хүний шинж чанар ямар чухал юм бээ? харилцааны ур чадвар олон талын мэдлэг гэдэг зүйл их сургуульд төдийлөн хэрэг болох үгүй нь мэдэгддэггүй бол ажил хийгээд эхлэхээр ямар чухлыг нь ойлгож байна. Сахилга бат, тэвчээртэй тууштай зан, сонор сэргэг зан, нийтэч байдал, хариуцлага гээд ер нь тухайн хүн хэн бэ гэдэг нь амьдралд, ажилд амжилттай байхад асар их нөлөөлөх юм шиг санагдаж байна. Бас ажил хийгээд эхлэхээр аав ээжийгээ илүү ойлгодог болоод байх шиг. Өдөр их ядардаг юм шиг байна. Хүмүүсийн хэлж байсан үгүүдийн утга илүү тодроод өмнөх зүйлсээ дахиад нэг хармаар болдог юм шиг л санагдлаа. 

Sunday, March 10, 2013

Харьцангуй давуу тал

Харьцангуй, ба туйлын давуу талын онолоор бол бид өөр өөрсдийн хамгийн сайн чаддаг зүйлээ хийж түүнийгээ бусад хүмүүсд үнэлүүлснээр олох орлого маань дээшилнэ гэж үздэг байх аа. Гэхдээ нэгэнт л хүн амьдралаас ханамж авч аз жаргалтай байх л зорилготой байдаг болохоор бүх зүйлийг мөнгөөр хэмжинэ гэдэг бас нэг өрөөсгөл ойлголт юм аа. Мөнгөөр хэмжигдэхгүй зүйл гэж цаана нь бас байдаг юм байна. 
Би юу хэлэх гээд байна вэ гэвэл үр хүүхдийн хүмүүжил, тэдний боловсрол, уламжлал ёс заншил гээд энэ зүйлс яг өнөөгийн манай нөхцөлд орхигдоод байх шиг. Мэдээж хэр чухал, хүнд ажил хийж чадаж байна түүндээ дүйцсэн цалин хөлс авах нь зүйн хэрэг. Гэтэл өнөөгийн эмнэлэг, сургууль цэцэрлэг уг жам ёсоор явахгүй байх шиг. Яагаад гэвэл эрүүл мэндийн үйлчилгээ, суурь боловсролыг төр үнэгүй хангах үүрэгтэй болохоор тэр байх. Гэтэл үр хүүхдүүд, дүү нарынхаа ирээдүйг бодохоор төрийн үүргээ гурилдаж биелүүлдэг нь хичнээн хортой гээч. Эрүүл мэнд болон боловсролын салбарт зарцуулах төсөв бага. Тиймээс ажилчдын цалин бага байх нь тодорхой. Үүнийг дагаад сайн сурагчид багш, эмч болохгүй байх магадлалтай. Хэрэв тийм бол ирээдүйдээ бид чинь мааааааш бага хөрөнгө оруулдаг хүмүүс гэсэн үг юм биш үү. Тэгчихээд одоо хар л даа. Эхнээсээ чадварлаг боловсон хүчин олдохгүй байна. Үнэнчээр ажилладаг сайн ажилчид олдохгүй байна гээд л энэ компаниуд бөөн юм болж байгаам биш үү. Ингээд бодохоор миний бодлоор төрийн энэ дампуу үйлчилгээг хувийнхан зад цохих хэрэгтэй байх. Сайхан эмнэлэг байгуул. Хувийн сургуулиуд байгуулаад чадвартай сайн багш нарыг овоо цалинтай ажиллуул. Эргээд хариуцлагаа ч сайн тооц. Хамгийн гол нь Хэрэглэгчид, үйлчлүүлэгчид нь чанартай үйлчилгээ аваад сэтгэл хангалуун гардаг байг л дээ. 

Миний бодлоор яг энэ боловсролын тал дээр хүн чанар, хүүхдийг хүн болгож төвөлшүүлэх тал дээр манай сургалт муу юм шиг ээ. Дээр үед бол бүгд шахуу гэрээр боловсрол эзэмшицгээж байсан байх. Хөгшчүүл нь үлгэр домог ярьж өгөн ахуйн соёлоороо дамжуулан хүүхдээ хүмүүжүүлж болохгүй зүйлийг нь засч залруулж өгдөг байсан байх. Өөрөөр хэлбэл маш олон багштай нэг хүүхэд дээр тулж ажилладаг байсан байх. Гэхдээ заах арга нь маш олон янз байсан биз.

Гэтэл одоо бид яаж байна. Томчуул нь цалингийн хойноос гараад л хэн нэгэнд үр хүүхдээ даатгаж өөрийнхөө өмнөөс хүүхдийг нь сургаж өгнө гэж найддаг. Хоногийн ихэнх цагаа гэр бүлээсээ өөр хүмүүстэй өнгөрүүлэх тохиолдол ялангуяа шилжилтийн насанд нь хүүхдүүдэд их байдаг байх. Ингээд л хүн чанар, ёс зүй гэх мэт дээр доголдолтой хүмүүс бий болдог байх. Төлөвшил муутай байна гэдэг ирээдүйд нь асар их хортой байх гэж би боддог. 

Тиймээс иймээс ирээдүйд одоогийн зааж байгаа программ дээрээ хүүхдийн төлөвшил, соёл уламжлал зэрэг илүү дотоод хүнд нь чиглэсэн сургалт нэмсэн тийм хувийн сургуулиуд олноороо байгуулагдаасай гэж би хүсдэг. Аль аль талаасаа их сайн бизнесс байх шүү. Чамгүй ашигтай ч байх магадлалтай гэж би боддог. 
Ер нь нуулгүй хэлэхэд би ирээдүйд өөрийн гэсэн сургуультай болно гэж мөрөөддөг. Сургуулийн захирал болоод яг миний хүсдгээр хүүхдүүдэд боловсрол олгодог багш нартай тийм сургууль байгуулаад хүүхэд бүртэй тулж ажилладаг тийм сайхан сургуультай болно оо. 

Аа бас нээрээ манай компаниуд боловсон хүчнээр дутагдаж байгаа учраас өөрийн компаний хажууд МСҮТ ч юм уу, их сургууль ч юм уу ямар нэгэн аргаар боловсон хүчнээ өөрсдийн эрэлтэд нийцүүлэн бэлтгэх гарцыг хайж байгаа юм билээ. Яагаав нөгөө Янь сунь дээр гардаг шиг. Сургууль д сураад дараа нь ажлын байр нь шууд бэлэн. Эсвэл нэг номерын сонголт нь тэр компани нь байдаг ч юм уу. Энэ туршлага амжилттай нэвтрээд эхэлчихвэл бас л нэг дэвшил шүү.

Thursday, February 28, 2013

Дадлагын тэмдэглэл

За тэгэхээр би гэдэг хүн 2 сарын 5-аас эхлэн Монголбанкинд дадлага хийлээ. Сайхан байна. Удахгүй дадлагын хугацаа маань ч дуусах гэж байна. Өнгөрсөн сар шахам хоногт би их л юм ойлголоо гэж өөрийгөө дүгнэж байгаа. Ажил гэдэг онолоос тэс өөр юм байдаг гээд байдаг өрөөсгөл ойлголт гэдэг нь шууд л харагдаж байлаа. Ялангуяа ЭЗ-н хувьд бол. За тэр ч яахав бараг ойлгомжтой. Түүнээс гадна олж харсан зүйл маш их байна аа. Юуны түрүүнд байгууллагын соёл, хамт ажиллагсдын нөлөө тухайн нэг хүнд асар их тусдаг юм шиг байна. Орчин ямар байна хүн тэрэндээ тодорхой хэмжээгээр уусдаг л юм байна. За товчхондоо бол энд ажиллаж байгаа хүмүүсийг харахад "Алтны дэргэдэх гууль шарлана" гэдэг үг санагдаж байлаа. Залуухан мөртлөө мэдлэг, үзэл бодол, түүнээс гадна өөрийгөө илэрхийлэх, биеэ авч яваа байдал зэргээр үлгэр дууриал болохоор хүмүүс их олон байх юм. 

За ингээд өөрийнхөө хэмжээнд олж мэдсэн туршлагаасаа бичье. ЭЗО-н хувьд бол энд ажиллаад нэг их нэмэгдээд байсан юм алга аа. Үнэнийг хэлэхэд манай багш нар онолын мэдлэгээр бол нэг их дутаадаггүй юм шиг байна. Харин түүнийгээ хүнд яаж илэрхийлэх вэ? гэдэг бол шаал өөр асуудал юм байна. Жишээ нь монгол хэл. Оновчтой үгээр утга санаагаа төгс сайхан илэрхийлж найруулан тайлагнах гэдэг эцсийн дүндээ их чухал ажил. Хэдий чадвартай мэргэжилтэн ч гэсэн хийсэн зүйлийг чинь хүн ойлгохгүй л бол тэгээд чи хэнд ч одоохондоо хэрэггүй гэсэн үг товчхондоо бол. За үүнийг ойлгуулахын тулд хүснэгт, график гэдэг зүйлс ёстой л амин чухал зэвсэг юм байна. Ялангуяа график. Эксел дээр байдаг графикууд бол зүгээр л хог юм байна. Хүнд үзүүэхэд асар уйтгартай өнгөтэй. За тэгээд график байгуулна гэдэг чинь их чимхлүүр ажил ихтэй бас дээр нь бодит зүйлийг байгаагаар нь ойлгомжтой харуулахад их чухал үүрэгтэй. Хүнд ойлгуулахын тулд бодох юм асар их байдаг юм байна. Сая л ойлголоо. Хийж байгаа юмаа харуулаад яагаад ингэж хийснээ тайлбарлахад нь өөрийн эрхгүй мишээгээд л үнэхээр тийм ойлгомжтой сайхан санагдаж байгаа юм чинь. Үүнээс гадна хүн өөрийнхөө одоогийн түвшинд сэтгэл ханалгүй үргэлж хөгжиж, дэвшиж байх хэрэгтэй юм байна. Гэхдээ ганцаараа биш бүлгээрээ. Багаар ажиллах гэдгийн үр дүн, гайхалтай бүтээмжтэй байдлыг олж харлаа. Мэдээж түвшин ойролцоо хүмүүс бие биендээ ямар их тус дэм болдог гэж санана. Ажилдаа хамгийн өндөр бүтээмжтэй байгаа хүний аргад тэр багийн хүн бүр суралцана. Бас хоцрохгүйг хичээцгээнэ. Хамт ажиллахад хөгжилтэй, халуун дулаан уур амьсгалтай ийм хамт олон дунд байх сайхан л юм. 

Үүнээс гадна цаг заваа хайрлалгүй надад үнэтэй зөвлөгөө өгч байсан хүмүүст би чин сэтгэлээсээ талархаж байгааагаа хэлмээр санагдаж байна. Богино хугацаанд олон зүйлийг ойлгож чадсан явдалдаа сэтгэл хангалуун байгаагаа нуух юун. 

За тэгээд цааш байгууллага талаасаа гэвэл мөн л сайхан зүйлс олон байна аа. Орчин үеийн дэлхийн хэмжээнд ашигладаг эх сурвалжуудыг чөлөөтэй ашиглах боломжтой. Мөн мэдлэг боловсролоо дээшлүүлэн гадны семинар, сургалтанд хамрагдах боломжтой. Дээрээс нь эрүүл мэнддээ анхаарч спорт тоглоом наадам зохион байгуулах гээд ер нь бүхий л зүйл нь маш сайхан санагдаж байлаа. Энэ бүгд юу илэрхийлээд байна вэ гэвэл боловсролтой хүмүүсийн цуглуулга ямар сайхан байдаг юм бэ гэдгийг харуулж байгаа хэрэг. 

Өмнө нь хүмүүсийн ярьдгаар оюутан бидэнд тийм айдас байдаг даа. Яваад очихоор учиргүй баахан дээрэлхээд л. Цаас үзүүлээд, кофе зөөлгөөд, ийшээ тийшээ юманд зараад л дадлагаас ер нь юу ч сурдаггүй гэсэн ойлголт байдаг. Тэгвэл энэ Монголбанкинд лав худлаа юм шиг байна. Бид нар эсвэл азтай оюутнууд юм уу нэг бол тийм байдал багасч байгаа хэрэг үү үнэндээ одоогоор онцын санаа бодол алга байна. 

Энэ хугацаанд миний мэдсэн нэг том зүйл бол ажил хийхэд зөвхөн мэргэжлийн чадвараас гадна тухайн хувь хүний шинж чанар маш чухал гэдгийг ойлголоо. 

Friday, January 11, 2013

Социализмийн зүг урагшаа

гэх гээд байгаа юм уу хаашааеийн. Бүр сүүлдээ ойгохоо ч байлаа. Бөөн хязгаарлалт, хориглолт, болох гээд байгаам биш үү. Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт, буруу рультэй машиныг хязгаарлана, одоо сүүлдээ бүр сэтгэгдэл бичихэд хүртэл хязгаарлалт хийхийн байх даа. Тэгсэн зарим мэдээлэл авдаг сурвалжууд маань одооноос нийтлэлүүдээ хаалттай болгож ч байх шиг. Хэтэрхий ингэж хүлүүлж баглуулж байгаа юм шиг бөөн хар лайн дунд одоо биднийгээ амьдруулах гээд байгаам байх даа. Сайхан чөлөөт нийгэм, чөлөөт зах зээл, эрх чөлөө ардчилал гээд байсан гарууд одоо юу болоод байгаа юм бэ? Яахав зарим хэдэн зүйл нь зөв ч юм шиг санагдаж байснаа сүүлрүүгээ нэг л биш ээ. "Будаач будаач гэхээр сахлаа будав" гэгчээр яг одоо яах гээд байгааг нь бүр ойлгохоо байлаа. Өөрсдийгөө хэн гэж бодоод байгаан. Тэгээд бас яана гэнэ үү? Сүүлдээ хүмүүс гэр бүл болохдоо зөвхөн монголчууд хоорондоо сууна ч гэх шиг. Одоохондоо яригдаж байгаа нь бол Төрийн том албан тушаалтнуудын хувьд гэж санаачлах юм гэсэн. Тэгээл гар бариад бугуй барихаар юм болох байлгүй. Ер нь энэ сайхан гаруудаас зүгээр л бид нарт лай бололгүй бас итгэлтэй амьдрах баталгаа гаргаад л өгчихөөс өөр нээх царай алдаад байх юм уг нь байхгүй шд. Нэн шаардлагатай зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлээд дэс дараагаар нь хурдхан шийдээд явж болдоггүй л юм байх даа. Миний бодлоор энэ боловсрол, эрүүл мэндийн салбар нь л ёстой гамшигийн байдалд хүрчихээд байхад юун элий балай сэтгэгдэл энэ тэр. Хэнд хэрэгтэйн тэр ер нь.  Тэр хариуцаж ажиллуулдаг админууд нь таалагдахгүй бол усгаал байдаг программ ашиглаж дөнгөхтэйгөө байлгүй дээ. 

Боловсрол, эрүү мэндийн салбар бол минийхаар ингээд нааш цааш нь үсчүүлж гүйгээд байхаар юм огтоосоо биш. Хариуцсан тусдаа газар байгуулаад тэр нь энэ сонгуульд хэн ялахаас үл хамаарсан урт хугацааны тогтвортой бодлоготой байдаг баймаар. Тэгэхгүй нэг нөхөр ирээл тэс өөр юм ярьж дураараа дургиж дургиж баахан мөнгө цохиж оцойж овойж байгаад л явдаг. Ганцаараа биш бүр бүтэн арми бүрдүүлж бөөн халаа сэлгээ хийж байж тэрийгээ хийнэ. Тэгээл дараагийн ээлжинд энэ байдал дахиад л үргэлжилнэ. Ингээд дээдэх нь суудлаа олохгүй байхаар доодох нь яаж гүйдлээ олох вэ дээ. Тэгээд бас манай боловсролын түвшин муу, японоос 100-д жилээр хоцорч байна гээд байгаамдаа. Энэ эрүүл мэндийн даатгал, эмчилгээ эдр бол үнэн элгийн. Татвар төлж, бидний мөнгөөр амьдралаа тэжээж яваа гарууд өөдөөс загнаал, хашгичаал хаа сайгүй ер нь ийм. Авч байгаа мөнгө нь өөрт ч юу ч болдоггүй болоод л таарсан үйлчилгээг нь үзүүлж байгаа нь тэр байх. Хэтэрхий данхар юм чинь яахав нэгжид ногдох нь бага. Тэгээл юу  юу ч үгүй. Бөөн хүнд суртал, танил тал. Энэ бүхэн хэзээ нэг зогсох юм бол доо? Би л тийм байхгүй, тийм хүмүүсийг жигшин өөрөөсөө эхэлж ийм заваан юмыг хүлээн зөвшөөрөхгүй ээ.

Thursday, December 27, 2012

За ойрын үед

юу ч болоод байгаа юм бэ дээ. Би гэдэг хүн хичээл ном амрангуут дагаад нэг сайхан амралтын байдалтай болчихоод явж байна. Шалгалт шүүлэг уул нь байгаа юм шиг байна. Даанч нэг сонин тулгаж байж ухаан ордог зан хөдлөөд хэд хонолоо. Яахав гэхдээ байнга тэвдэж явна гэж юу байхав. Хэд хоног сайхан амарлаа. Тэгээд энэ долоо хоногоос эхлээд буцаад форумдаа орж байх шиг байна. Бие даалтуудаа хийгээл, бас хажуугаар нь бас бус бодсон юмнуудаа амжуулаал болж л байна. Эрч хүч маань унтраад хүмүүсд сүүлдээ загнууллаа. Гэхдээ зүгээрээ тэгж загнаснаас нь болоод ч буцаад гайгүй болсон юм бил үү. Ямар ч байсан шүүмжлэлийг би хүлээж авдаг хүн шүү. Өөрийгөө мэдэж байсан болохоор одоохон больсон нь дээр юм байна гэж бодоол больсон доо. 

За тэр ч яахав. Миний дундах дүү бас л сэрэглэн нь дэндсэн нөхөр юм аа. Нохой тэжээнэ гээл үглээд бүр хүслэн болоод байдаг байсан. Өнгөрсөн зун нэг юм санаа нь амарч нэг немцтэй болсын. Одоо тэрийгээ гоё тэжээгээд өөр эм нохотой нийлүүж бариад бас нэг гөлөг авчихна. Тэр нь тэгээд болоогүй 300 хүрчихэж байгаамаа. Ингээд бодохоор надаасаа дээр ч юм шиг. Бас сая надтай барьцсаар байгаад Note2 авчихсан. Гэхдээ ээж аав хоёроос мөнгө гаргуулахгүйгээр өөрөө зохицуулчихсан. Тэгээд бодохоор бас л хүссэн юмандаа хичээгэд зорьвол болдог л юм байна. 

За тэрнээс гадна манай шар дайсан салхин цэцэг тусчихсан байдаг. Ногоорсон эрээн юм л болчихоод гүйгээд байна. Ээж аав хоёр нь ажилтай болохоор гэрт хүнтэй байдгаар нь манайд авчраад орхичихлоо. Энэ нөхөр ч салхин цэцэгтсэн биш нэг нар нь гарч байх шиг байна. Манайхыг буулгаж тавьж байгаамаа. Гэртээ тоглох хүнгүй уйдаал байжийдаг бололтой. Манайд ирэхээрээ л бөөн баяр болоод хэдэн ахдаа эрхлэх шиг болж байгаам даа. 

Өө бас дөнгөж сая нэг баларсан юм боллоо. Ёстой балай юм аа. Чухал яриа гээд нэвтрүүлгийн нэг дугаарыг олох гэсийн. Тэгээд хөтлөгчийнх нь утсыг олоод Твиттердэж байгаад бас нэвтрүүлгий нь бас яг авдаг дээрээ тулаад залгатал утас нь болдоггүй. Твиттерээр асуутал нөгөө нөхөр маань өөдөөс ямар дугаар гэнэ ээ гэж асууснаа л ээ чи дээ? энэ тэр гэж ирээл тэгээл таг болчдын. Миний твийтийг бараг блоклоод байгаамуу одоо яагаад байгаан. Тэгээл хамаг юм тэр балай утасны дугаараас боллоо л гэж бодсон. Уул нь сүр дугаар байна лээ. 99995878 ч гэнэ үү. Шууд л өөртэй нь шулуухан твийтерээрээ твийтердчихсэн нь дээр байж. Одоо тэгээд яахав нэг тийм мухардлын байдалтай болчихоод л байж байна. Ёстой шээт. Гэхдээ одоо яая гэхэв дээ. Ийм юм байх шд. Манай ёстой тэнэг гар байна гэж бодоол шууд уур нь хүрээд явчих шиг болсоон. Ххэ бүүр уурлаж байгаа нь нүдэнд харагдаж эдр...

Monday, December 10, 2012

12.21-ий талаар

жоохон гаргалгаа хийгээдхий. Ер нь миний ойлгож байгаагаар нарны есөн гариг маань давхцаад ирэх юм байна л даа. Тэгээд эдгээр гаригууд маань өөр өөрийн гэсэн энергийн орон зайтай байдаг юм байна. Тэгэхээр нэг шугаманд зэргэцээд ирэхээр нөгөө орон зайнуудын харилцан үйлчлэл бий болж бие биедээ нөлөө үзүүлэх юм байна. Ингээд ер нь бол ийм ховор сонин үзэгдэл болохоор яав ч жирийн нэг нартай сайхан өдөр шиг байхгүй нь тодорхой байх. Ингэхдээ хамгийн түрүүнд нөгөө гаригууд нар дэлхий хоёрын дундуур орчихоор ямар ч байсан нар хиртэх үзэгдэл бий болох юм шиг байна. Бас ингэхлээр цочир хүйтэрч магадгүй гэнэ. Мэдээж цочир хүйтрэнгүүт агаарын даралтын зөрүүгээр болж хүчтэй салхи шуурга болж магадгүй юм байна. Харин энэ нь нэг талаараа манайх шиг өндөрлөг тал талаасаа сайхан уул нуруугаар хүрээлүүлсэн газар хохирол нь бага байж болох юм байна л даа. 

Мөн үүнээс гадна энэ гаригуудын энергийн орон зай өөр хоорондоо үйлчлэлцээд ирэхээр бие биерүүгээ энерги нь шилжиж болох юм гэнэ ээ. Тэгэнгүүт манай дэлхийд бусад гаригаас ирэх энергийн хэмжээ нэмэгдэж болох гэнэ. (Нөгөө Херкулес гээд хүүхэлдэйн кинон дээр гардаг даа. Есөн гариг давхцаал тэрнээс нь бөөн юм дэлхийд ирээл мангасуудыг сулла боломжтой болдоггүй юу.) Харин энергийн ямар хэлбэрээр ирэх нь тодорхойгүй юм. Гэрлийн, цахилгааны, дулааны, химийн, механик гээд зөндөө олон төрлийн энергийн хэлбэр байгаа шүү дээ. За ямар ч байсан ингээд энерги нь ихсээд ирэхээр бас нэг сонин юм хүн төрөлхтөнд мэдрэгдэх юм гэнэ. Тэр нь тэр их энерги хүний биед бас тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэнэ ээ. Ер нь ямар нэг юм гаднаас бидний биед нэвтрэх юм байна л даа. Тэгэнгүүт бидний гэрлэн бие гээд нэг зүйл байдаг даа. Тэр нь бидний янз бүрийн зүйлээс хамгаалж байдаг нэг ёсондоо дархлаа шиг зүйл юм байна. Тэгэнгүүт хэрэв тэр гэрлэн бие нь нимгэрсэн, хүчгүй тийм хүмүүст гаднаас ирэх их энерги сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэнэ. Тэгэхлээрээ бидний бие өвддөг ч юм уу, эсвэл бүр тэрнээс дор ч шинж тэмдэг илэрч болзошгүй гэнэ ээ. 

Гэхдээ ямар ч гэсэн дэлхий сүйрэх энэ тэр бол худлаа л юм шиг байна лээ. Харин байгалийн их цэвэрлэгээ маягийн юм болж магадгүй л гэж би бодож байна. Харин тэр гэрлэн бие, аура гээд ярингуут баахан өөдгүй муу, муухай юм хийсэн нөхдүүд бол яаж олигтой байхав дээ. Ядаж л бөөн хүний хараал идэж дээр нь өөрөө ч мөнхийн хар муу юм бодож байгаа хойно тэрэнд ер нь гэрлэн бие, аура гээд байх юм бараг байхгүй биз. Тийм болохоор их цэвэрлэгээний шуурганд хамгийн түрүүнд л өртөх байх. Ер нь ч тийм юмнууд байснаас байхгүй байсан нь дээр биз. Тийм болохоор үнэхээр миний бодож байгаа шиг юм болвол харин ч бүр сайн хэрэг ч болж магадгүй шдээ.

Thursday, December 6, 2012

Дурсамж

Би өөрийгөө анзаараад байхад хүмүүсийн хичээж зүтгэж, өөрийнхөө сайн сайхны төлөө яаж хөдөлмөрлөж байгааг хараад, сонсоод, уншаад бас бодоод ер нь тийм зүйлийг мэдрэхээрээ их эрч хүч авах юм аа. Энийг бодохоор их сайхан санагдахын. Ххэ. Гэр бүлдээ хайртай тэднийхээ төлөө хөдөлмөрлөдөг тийм хүмүүсийг бодохоор л дотроос сайхан санагдаад ирж байгаа биз дээ. Тэгээд бас мэдлэг боловсролын төлөө зүтгэж,өөрийгөө хөгжүүлж байдаг хүмүүсийн адал явдал, гээд юм бүгдийг нь мэдрэх бас л сайхан шүү. Өнөө үед нээрээ бүх юм сайхан юм аа. Өөрөө би энд нурмайгаад явж байлаа ч гэсэн эрч хүчээр дүүрэн сайхан зүйлсийг олж унших, танилцах, гээд л тийм бөөн энерги үнэртсэн орчинд шумбан ороход илүү хялбар болсон юм шиг ээ. Тэгээд л дараа би яг тийм сайхан энерги, эрч хүчээр дүүрэн амьтан болоод хувирчихна шүү дээ. Тэгээл за ерөөсөө энийгээ ч хийнэ тэрийгээ ч хийнэ машинднаа гээл дайрах нь тэр. Ингэхээр нэгэн бодлын сайхан байгаам шүү. 

Бас гадаад дотоодод байгаа хүмүүсийн тухай ч олоод мэрчихнэ. Өөртэйгээ төстэй хүмүүсийн талаар, мэргэжил нэгтнүүдийнхээ талаар гээд л надад энэ блог гээч зүйлээс авах юм асар их байна аа. Авах юм ч гэж болно бас авсан юм ч гэж болох юм даа. Хүн гэдэг өөрөө их сонин амьтан юм шиг ээ. Яг амаараа хэлэх гээд чаддаггүй  зүйлсээ бичихээр болоод л байдаг. Тэр хирээрээ би лав нэг сайхан хүнд ярьчихсан ч юм шиг сайхан санагдаад л. Гэхдээ гутарч гунихаасаа илүүтэйгээр би ихэнхдээ сайн сайхан юмаа бичдэг байх гэж найддын. Нээх тийм гоё зүйлийн талаар бодогдоол болохгүй тэгсэн хирнээ тэрнийхээ талаар хүмүүстэй ярилцах гэхээр бас сонин санагдаал. Өөрийгөө ойлгохгүй хүмүүстэй хамаагүй яривал юу ч гэж бодох юм билээ. Бас л сонин шүү дээ. 

Миний унших дуртай блогуудын нэг энэ байна. http://damdaa.blogspot.com/ Эрч хүчтэй галзуу, бас лаг эгч юм шиг санагддын.

Ном уншаад бас их сайхан санагдна шүү. Анх Монте кристо гүн уншаад аягүй гоё санагдаж билээ. Надад ийм юм тохиолдвол би үнэндээ тэнэгтээл юу ойлгохгүй байсаар байгаал дуусах юм байна гэж тэр үедээ бодож байсан. Тэрнээс хойш ухаантай хүнийг яаж ч байсан дийлэхэд хэцүү гэдгийг илүү ойлгох болсон доо. Тэрнээс гадна Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг гээд нэг ном уншсан. Байдаг л ном юм шиг боловч бас би хичээлээ тараад номын санд очиж унтах гэж яаран яаран явдаг байснаа бодоход гоё ном юм шиг санагддын. Надад л тэгж санагдсын. Бусад хүмүүс уншаад нэг их сүртэй сэтгэгдэл төрдөггүй юм шиг. Гэхдээ л тэр номыг би бүр их дуралж уншсан шүү. Өмнөх өдөр нь нойргүй хоночоод хүртэл очиж уншиж байсышд. Тэгээл нүд анилдаал уншнаасаа зарим юмаа тэмдэглэж аваал. Маргааш нь бичсэн юмаа харсан чинь ххэ ээ чааваас л гэмээр юм байсан даа. 

Намайг ухааруулж байсан хүмүүс гэвэл яг ёстой дампуурах шахаж байхад минь ухаан ортол алгадаж байсан ахдаа хамгийн их баярладын. Тэгээд бас өөр шиг нь болохыг хичээж зорилгооо болгож байсан Бубудаа баярладын. Бас дампуурч яваад нэр хүнд муутай байхад манай сургуулиас явсан Шүрэнханд, Ганболд гээд хоёр багшдаа баярладын. Ингэж би цоо шинээр хэсэг зүйлийг эхлээгүй бол өдийд ямар ч байх байсым билээ. Цаашилбал Батзаяа багшдаа бас нилээн их баярлана аа. Хамгийн сүүлд гэвэл аав, ээж хоёртоо л аймар их баярладын. Бараг нээрээ мөнгө цаасаар маруухан, чүү чамай хоол ундандаа л хүрэх мөнгөтэй байсан мөртлөө намайг хэлний курст сур, хичээл номоо хий гээл надад, миний боловсролд асар их хөрөнгө оруулдаг байсан тэр хоёртоо л одоо их баярлаж байна даа. Намайг ном авах, сургалтанд суух гээд л ам нээх болгонд дандаа дэмждэг байсан шд манай хоёр. Гэхдээ би сүүлдээ бүр санаа зовоод зуны зарим давтлага, номныхоо мөнгийг хоолны мөнгөнөөсөө өгдөг байж билээ. Ххэ гэхдээ л аав ээж хоёртоо хэлэхэд тэр үед би та хоёроос аягүй санаа зовдог байсышд. Өдий хүртэл хэдэн хүүхдүүдээ юугаар ч дутаахгүй сайхан өсгөж хүмүүжүүлж байгаа хоёр бурхандаа би бүхнээс илүү хайртай. 

Saturday, November 24, 2012

Өнөөдрийн мэтгэлзээн

-ий талаар жоохон юм бичихгүй бол дотроос хатгаад бүр зүгээр байлгадаггүй ээ. 

Хамгийн түрүүнд хэлэх зүйл нь энэ Ганбаатар гишүүн үнэн сонин гар байна шүү. Маш олон хүний үзэл бодлыг хамгаалж байж сайн бэлтгэлтэй очих байсан юм. Хөөрхий өөрийнх нь яриад байгаа юм үнэн байж болох ч тэр таамаг төдий ч юм шиг, бүдэг бадаг, дээр нь нэг тийм манарсан,  тийм царай гаргаад байхаар хэдий үнэн байсан ч зальтай, мөнгөтэй нөхдүүдийн өмнө яалт ч үгүй хүчгүйднэ гэдгээ ойлгоогүй л явсан юм байх даа. Хамгийн гол нь хэт их сэтгэлийн хөөрлөөр туугаад орчихлоо доо л гэж би бодож байна. Баахан хойшлуулж хойшлуулж байгаад мань эр харин энэ удаа нэг бут авах шиг боллоо доо. Баярцогт гуайн толгой бол харин зөв логикоор ажилласан юм шиг байна. Мэдээж ийм сүр дуулиан болж байгаа юм чинь хоёр тал хоёулаа үнэхээр бөөн юм ухаж төнхсөн байх ёстой. Бас дээр нь өлгөөд авчихаар юм юу байна гээд л хэд хоног сайн л харсан байлгүй. Тэгээд л бүр үхтлээ бэлдсэн байлгүй. Харин нөгөө Ганбаа яасын бол? Ганцаараа бор зүрхээрээ л зүтгээд байсан юм шиг санагдсан. Ядаж өөрөөсөө өөр хүмүүсийн үзэл бодлыг тусгахгүй яав аа. Хавьгүй илүү зүйл мэдэж байгаа хүмүүс зөндөө л байгаа биз дээ. Тэдэнтэй уулзаж санал зөвлөмж авах зайлшгүй хэрэгтэй байсан байх. Мэдээж бага сага юм асуусан байх. Гэхдээ л хангалтгүй байсныг нь бүгд харсан шд. Энгийн мань хэдийн мэдэх зүйлийг ч мэдэхгүй элэг авж байна лээ шд.

За лав л миний ойлгоосн зүйл гэвэл юу ч байсан ямар ч юманд бэлтгэл маш чухал юм шиг байна. Хүмүүс үнэхээр үнэн юмыг худал болгохдоо тэрнийхээ талаар олигтой юм мэдэхгүй болоод ийм алдаа гаргадаг байх. Энэ бол яахав гэнэн хоргүй хэрэг. Гэтэл харин мэдсээр байж бусад хүмүүсийн мэдлэг, мэдээлэлгүйг далимдуулан буруу зүйлийг зөв гэж итгүүлж ч болох юм байна гэдгийг ойлголоо. Тийм учраас үүнээс хамгаалахын тулд бид өөрсдөө элэг бариулахааргүй мэдлэгтэй, бас мэдээлэлтэй байх шаардлагатай болов уу. Үүнээс гадна өөрийн хийж буй зүйлдээ хариуцлагатай, нухацтай байх нь зүйтэй болов уу. Өөрийн бодлоо илэрхийлэхэд нэг иймэрхүү байх шив дээ.