Sunday, September 13, 2009

Чуулган

МУИСОХ-н Оюутан конгресс гэдэг байгууллагын бүтэц бүрэлдэхүүнд миний бие өнөөдрөөс эхлээд орж санал сэтгэгдэл оруулж цуг ямар ч гэсэн ажиллах боллоо. Ингээд ер нь миний хувиас дүгнэхэд өнөөдөр болсон ээлжит бус чуулганы гаргасан шийдвэрээр манай МТС-н ОЗ-н тэргүүн Цэндболд гэгч залуу дэд тэргүүнээр сонгогдсон явдал нэгдүгээрт хамгийн их анхаарал татахаар асуудал боллоо гэж бодож байна. Дараа нь бас нэг сонирхолтой явдал гэвэл миний хувьдаа таамаглаж байснаар бол энэ чуулганы үр дүнд ямар ч байсан оюутан конгрессын тэргүүн Эрхэмбаяр гэж залуу албанаасаа буух байх хэмээн бодож байсан маань 180 хэм эргэж буцаад үргэлжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэхээр боллоо. Мөн өнөөдөр нилээн сунжирч асуудлыг олон талаас нь хэлэлцэж нухацтай авч үзсэний үндсэн дээр Хяналтын Зөвлөлийг бас шинээр бүрдүүлж ажиллахаар боллоо. Мөн энэ удаагийн чуулган дээр дэд тэргүүн асан Ган-Оргил ямар ч шалтгаангүй гэж дүгнэж болохоор байдлаар ирсэнгүй. Миний хувьд гаргасан дүгнэлт гэвэл энэ хүн ажил үүргээ гүйцэтгэж чадаагүйн улмаас хамт ажиллаж байсан нөхдөөсөө ичээд ирсэнгүй гэх ганц л дүгнэлтэнд хүрлээ. Мөн дээр нь нэмж хэлэхэд энэ хамт ажиллаж байгаа оюутнууд маань нилээн мэдлэг чадвартай сайн ажил хэрэгч хүмүүс байна гэж би ойлголоо. Ямар ч гэсэн эдгээр үүссэн асуудал бол хэдэн хүний хариуцлага алдсан явдлаас үүдэн гарсан гэж ойлгож байгаа. За тэгээд ер нь бол юм хийх идэвхи сонирхолтой хүмүүс маш их байгаа бөгөөд гол нь эдгээр хүмүүсийг хянах энэ хүмүүс нь зөв хяналтын тогтолцоотой байх шаардлага нэн тэргүүнд хэрэгтэй болоод байгаа мэт анзаарагдаж байна. Харин эдгээр томилогдсон баг маань одоо цаашид хариуцлагатай сайн л ажиллах үлдээд байгаа юм байна. Ингээд үүн дээр нэмж хэлэхэд одоо цаашид надад болон манай нөхдөд хийх юм асар их байгаа гэдгийг л өнөөдрийн чуулган дээрээс маш тодорхой ойлгож авлаа.

No comments :

Post a Comment

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.