Saturday, November 7, 2009
Миний мөрөөдөл
Тэгэхээр хүмүүс амьдралдаа мөрөөдөлдөө хүрэх гэж өөрийнхөө бүхий л ур чадварыг гаргаж өөрийн зорилгодоо хүрэхийн тулд түүнрүүгээ тэмүүлж амьдардаг гэж би боддог. Хүн болгонд л хүсэл мөрөөдөл байдаг гэж хүмүүс ярьдаг. Гэвч өнөөдөр миний яг туйлын хүсдэг зүйл юу юм бол гэж би ойрд өөрөөсөө асууж үзлээ л дээ. Гэтэл нэг л бүрхэг яг юу хүсч мөрөөдөж байгаагаа би өдий хүртэл мэддэггүй байжээ. Жоохон байхдаа ч яахав аймар их мөнгөтэй том компаний захирал л болно гэж боддог байсан чинь одоо бодоход тэр болгон яг хүсч явдаг зүйл минь бас би юм шиг байна аа. Тэгээд хүмүүс ер нь юу хүсдэг юм бол гэж бодоод овоо хүнээс асууж нэтээр жоохон хэслээ. Тэгсэн хүмүүс ерөнхийдөө л нэг хэвийн ямар ч байсан сайн ханьтай тэгээд мэдээж дутагдах гачигдах зүйлгүй л байхыг хүсдэг гэсэн юм зөндөө таарах юм. Өнөөдөр зорилгоо мэдэж байх нь маш чухал гэдгийг би мэддэг ч гэсэн үнэхээр сайн тухтай бодох хэрэгтэй байгаа юм байна гэдгийг би ойлгосооон. Бас би блог дээрээ өөрийнхөө үзэл бодлыг түлхүү оруулж байя гэж бодох болсон. Тийм ч учраас би жинхэнэ миний амьдралыг аз жаргалд умбуулах тийм мөрөөдлийг олох тухайгаа энд бичмээр санагдлаа л даа. Яг одоо миний ирээдүй ямар байхыг бодоод үзье. Миний төсөөлөлд бол би нэг их өндөр байшингийн хамгийн өндөр давхарт оффистой аймар том цонхны цаанаас ажлынхаа завсраар хотыг ширтэн зогсож байх юм. Ажлын өрөө нь гоё тохилог цэмцгэр яг л төгс юм шиг, тэгээд ажлаа дуусаад гарч тас хар машинаа хөлөглөн гэртээ хариад л эхнэртэйгээ хөөр баяраар дүүрэн уулзаад л хичнээн их санаснаа мэдрэн тэвэрч үнсээд хүүхдүүдийнхээ инээмсгэлсэн царайг харчихаад өөдөөс нь нүүр дүүрэн инээмсгэлсэн тийм сайхан гэр бүлийн уур амьсгалтай оройн хоолоо идчихээд ном уншиж сууна. Дараа нь хүүхдүүдтэйгээ эхнэртэйгээ цуг хөгжилтэй тоглоом тоглож бага зэрэг сууна. Дараа нь зурагт үзэж ил галын дэргэд сууж маргааш өглөө ажилдаа явах энергээр сэлбэгдэж байх юм.
За энэ бол зүгээр л миний санаанд орсон зүйлийн нэг хэсэг байлаа. Хүмүүсийн уран сэтгэмж төсөөлөн бодох чадвар өөртөө итгэх итгэл чухал байдаг гэдгийг би олонтоо сонсож байлаа. Харин одоо би өөрийнхөө мөрөөдлийг яг юу вэ гэдгийг л мэдэх хэрэгтэй байна... Өдий болтол яагаад би үүнийгээ мэдэхгүй явсан юм бол доо???
Subscribe to:
Post Comments
(
Atom
)
би одоогоор өөрийнхөө мөрөөдлийг олчихлоо. Дөнгөж сая би мэдлээ. Би нэг хүнд Харвардад уулзна гэж санаандгүй ч байз болохоор хэлж байснаа саналаа. Энэ бол миний мөрөөдөл.
ReplyDeleteГэхдээ би тэгж хэлэхдээ санаандгүй ч гэсэн үнэн сэтгэлээсээ хэлж байсан гэдгээ л сайн мэдэж байна.
ReplyDeleteМөрөөдөл чинь бас ихийг бүтээх эрч хүч өгдөг зүйл шүү дээ. Чи Харвардад сурж чаднаа. Тэрийг гол нь өөрөө мэдэж байгаа чинь л чухал. Тэгээд ойрын ирээдүйд Харвардад сурахын тулд өнөөдөр яг юу хийж байна?
ReplyDeleteБаярлалаа angel би ойрд ч гэж ер нь хичээлээ сайн сурахыг л эрхэмлэдэг л дээ. Тэгээд мэдээж англи хэлээ сайн сурч байгаа...
ReplyDeletemuruudul yumuu? zorilgo yumuu? yamarch baisan hicheevel boloh baihaa.
ReplyDeletehehe hicheeneeeee!
ReplyDeleteThis comment has been removed by a blog administrator.
ReplyDelete