Saturday, September 12, 2009

Оюутны холбоо


За миний бие сая "Оюутны холбоо" гээч юманд саяхан гишүүн болж орлоо. Ер нь бол надад их дажгүй ч юм шиг сэтгэгдэл төрлөө. Одоогоор оюутны холбооны гишүүд болон МТС-н оюутны холбоогоо багш нар болон сурагчид нь нээх ойшоодгүй л юм шиг байна. Тэгээд саяхан автобусны билет захиалгаар МУИС-н оюутны холбооны нэр хүнд нилээд доошоо унасан сурагтай байна. Учир нь МОХ-с 9-р сарын билетийг оройтуулж өгөөд дээрээс нь МУИСОХ-с болж хэд хоног саатаад тэгээд оюутнууддаа тэр билет нь нилээд саатаж очсон бололтой. Би ч яахав тэрийг нь энэ сардаа захиалаагүй сууж байсан цаагуур тийм юм болсон сурагтай. За тэгээд удахгүй нөгөө МУИСОХ-ы дарга удирдах ажилтнуудыг огцруулахаар болж дахин сонгох ажил гарч ирж байх шиг л байна. За тэгээд одоохондоо гэвэл манай сургууль болох МТС-н ОХ-ы зохион байгуулах ажилд идэвхитэй оролцох нь ер нь чухал юм шиг байна. Одоо миний энэ байгууллага дахь үүрэг гэхээр ангийнхныхаа санал бодлыг дээш нь дамжуулж өгөх тэдний эрх ашгийг хамгаалах л үүрэг хүлээгээд байх шиг байна. Бас өгсөн үүрэг даалгаварыг нь сайн биелүүлж байх ёстой гэсэн. За тэгээд ОХ гэдэг нь төрийн бус байгууллага юм байна. Энэ байгууллага нь сургалтын алба удирдлагуудаа хянаж байдаг нэг ёсны хяналтын байгууллага ч гэж хэлж болох юм байна л даа. Тэгээд бас оюутнуудынхаа дунд янз бүрийн ажил зохион байгуулж болдог тэр ажилаа хийх төсөв МОХ-с авдаг тийм байгууллага юм байна. Мөн тэр төсвөө гишүүд болох бид хэд нь юунд зарцуулах вэ гээд хурал хийн төсвөө батладаг байх юм. За тэгээд ер нь бол энэ чинь УИХ-н л жижигсгэсэн хувилбар юм байна л даа. Тэгээд миний ойлгож байгаагаар бол хувь хүмүүст өөрийгөө илэрхийлэх болон санаа бодлоо солилцох нүүр бардам ямар нэгэн юмыг шүүмжилж, санаачилж чаддаг л болох юм байна. За ингээд хойшид ажиллаад байдаг хэрэг ээ.

5 comments :

  1. хаха оюутны холбоо шиг тэнэг юм байхгүй эртхэн гарсан нь дээр хайран цагийн гарз, бас тэнэг хэнхэг болохын эхлэл.

    ReplyDelete
  2. Их туршлага суудаг болтойн байна лээ. Их л юм сурах байх. Хэнхэг болох эсэх нь тэр хүнээс өөрөөс нь л хамаарна шдээ.

    ReplyDelete
  3. Миний бодлоор бол ер нь гадуур сонин буруу ойлголт байдаг л юм шиг байна лээ. Үнэхээр хичээл номоо хаялгүй хослуулаад явж чадаж байвал ирээдүйд хэрэг болох байх л гэж бодож байгаа ш дээ. Ер нь хувь хүн ямар байхаас шалтгаалдаг байх л даа.

    ReplyDelete
  4. oyutnii holboond tged yaj orohu?

    ReplyDelete
  5. ер нь бол сургууль болгон дээр тус сургуулийн оюутны холбоо гэж үйл ажиллагаа явуулдаг байгууллага байдаг. Тэндээс л гараагаа эхлэнэ дээ хэхэ

    ReplyDelete

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.