Saturday, October 10, 2009

Танилцах үдэшлэг ээ гэж...

Миний манай ангийнхы бас МТС-нхны хүсэн хүлээж байсан танилцах үдэшлэг өнөөдөр буюу 10 сарын 10-нд болж өнгөрлөө. Миний бодлоор лав жоохон жижигхэн газар л болсноос биш доторх юмнууд нь бүгд дажгүй болж өнгөрлөө дөө. Манай ангийн ширээ хүүхдүүд гээд ер нь бүх юм нь үнэхээр ИЛҮҮ байлаа л даа. Тэгээд бас манай 10 жилийн найзууд бас цуглаад үнэхээр сайхан үдэшлэг боллоо. За тэгээд бас ер нь манай ангийнхыг нэгтгэж нягтруулахад туслахаар сайхан зүйл зохиолоо л доо. Ер нь тэгээд бас зохион байгуулалцсаны хувьд ер нь бол нээх нүүр ам улайгаад байхгүй л юм боллоо гэж би л хувьдаа бодоод байна шд. За за ер нь бол тэгээд бодсоноор л болох шив дээ. Сайхан байлаа гэж...

Thursday, October 8, 2009

Бяцхан бизнес санаа


Их сургуульд орсон чинь бие даалт гэж нэг юм байна аа. Ер нь бол хичээл гэхээсээ илүү хүүхдүүд тэр бие даалт лабратори хичээл хоёр дээр л их цаг гаргаж тэрэнд нь л илүү тээршээж байдаг юм шиг ээ. Тэгсэн би болохоор овоо аргыг нь олчихмоор ч юм шиг. Тэгэнгүүт цаадах чинь яахав ер нь хоолныхоо мөнгийг өөрөө олох арга байгаа ч юм шиг санагдахгүй юу. Хүмүүс яахав дээ ер нь тэгээд эцэст нь өөрсдөө хохирно гэдэгийг нь мэдэж байгаа ч гэсэн өнөөгийн нөхцөлд Монголд дүн чухал хойно дарааа нь тэр хичээлийг нь зарим нь нөхөж үзээд гүйцэж болдог л байх. Тэгэхдээ л ямар ч байсан тасалж масалсан хүмүүс бол хийхэд нилээд хэцүү байдаг болохоор тэр бие даалтыг нь мөнгөөр хийгээд өгчихвөл ер нь хэн хэндээ ашигтай юм болов уу гэж бодохын. Тэгээд бас ер нь овсгоотой байж хүн амьтантай танилцаад л гайгүйханшиг байж чадвал ч олны хүчээр болох л шинжтэй. Бас дээр нь нээрээ МУИС дундаа манай МТС-н танилцах үдэшлэг ер нь хамгийн орой болох гэж байгаа юм шиг байна. Тэгээд мань хүн яахав явж байгаад тэр үдэшлэг зохион байгуулах ажлын хэсэгт нь орчихсон чинь хийх юм яахав хөөрхөн их л юм байна. Тэгээд ер нь орой болж байгаа юм чинь хүүхдүүдийн санаа бодолд тааруулаад аятайхан юм хийчих юм сан гэж бодоол байж байна даа. Нээрээ уул нь би чинь шаал өөр юм бичиж эхэлсэн чинь аймар хадуурчихсан байна шд. Хэхэ. За ингээд өнөөдөртөө ер нь ингэс гээд зогсъё доо...

Thursday, October 1, 2009

Хүн гэж... бас сонин шүү.

Хичээл гэдэг юмыг чинь би ер нь их л амархан хийчихдэг байсан сан. Тэгсэн чинь Их сургуульд орсон чинь нэг л залхуу хүрээд бас дээрээс нь бүр нэг хэсэг яахаа мэдэхгүй төөрчихсөн хүн шиг жоохон маанагтах шиг ч болж үзлээ. Сонин л юм байна. Ер нь ийм байдал надад хэзээ ч тохиолдож байгаагүй байх дөө. Би бол зүгээр л нэг сайхан гар явдаг байсан байх бас багш нарын хий гэж даалгасан юм нь ч 10 жилд бол ёстой амархан сайхан байж дээ. Одоо бодооод байхад ер нь бие дааж юм хийж сурна гэдэг чинь бас нэг амаргүй ажил юм байна. Санаагаараа өөрийнхөө бодсон юмыг хэргэжүүлж бас дээр нь ажил хэрэг болгоод байна гэдэг бол бүр ч төвөгтэй асуудал юм шиг байна. Дээр нь гэр бүр ямар байхаас шалтгаалаад ажил хичээл сурлаганд нөлөөлнө гэдэг ч үнэн юм байна. Ер нь жоохон байхдаа хүн сэтгэлийн амьтаааан гэж сонсч байсан ч гэсэн нээх ач холбогдол өгдөггүй байсан чинь одоо бол ямар их үнэн зүйл болохыг нь ойлгож бүр 200% санал нийлээд байгаа гэж. Сэтгэл санаа өөдрөг гэр бүр тогтвортой санаа сэтгэл сайхан байвал ямар сайхан байдаг, хичнээн их зүйл хийж болдог гэдгийг би хангалттай сайн мэддэг гэж өөрийгөө боддог шүү. Харин тийм зүйл хангалттай байхгүй, жоохон уруу царайлсан үед яахаа би ёстой мэддэггүй юм байна. Одоо бол яах юу хийх ёстойгоо сайн эргэцүүлж бодох хэрэгтэй юм байна гэдгийг жоохон ч гэсэн ойлгож авах шив дээ.

Ойрд их муухай байна аа

Ойрд намайг ер нь хэн ч ойлгохгүй ер нь л хэцүү байна дөө. Ядаж байхад хол гэртэй болчихсон чинь сургуулиас гэр лүү ирэх гэж бараг л цаг явж байгаа болохоор хааяа оройтож ирэхээр аав ээж хоёр бүр дандаа л бараг намайг гадуур шаал дэмий явж байгаа гэж бодоод байгаа юм уу хаашайн. Юм л бол өндөр дуугаар зандраад л зүгээр ёстой яршигтай. Би ямар тоглоом эргүүлээд явж байдаг юугаа ч мэдэхгүй жоохон хүүхэд байгаа биш дээ. Тэгээд бас манай гэрт ойрд нэг л сонин байна аа. Яагаад ч юм надад нэг л хөндий муухай мэдрэмж төрөөд байх юм. Аав ялангуяа бүр уурлаад л... Ёох бүр сэтгэлээр уначихлаа. Уул нь гэр бүл гэдэг чинь ажил хичээлээсээ гараад л түүнрүүгээ яарч байдаг, сэтгэл зүрхэнд нь байнга хадаастай байдаг тийм л зүйл биз дээ. Харин яг одоо бол би ийм зүйлсийн нэгийг нь харамсалтай нь мэдэхгүй байна даа. Бас хамгийн гол нь жижигхэн газар байх чинь бас бөөн лай юм аа. Ийм газар байхаар хүмүүсийн сэтгэл санаа нь ч дагаад сонин нэг давчуу ууртай болчдымуу нэг л өөрчлөгдөөд байх шиг санагдах юм аа. Гэр очоод хичээл ном харах гэвэл бараг л ганц цаг л харж байгаам дөө. Уул нь би хоол хийгээд л дүү нарынхаа хичээлийг нь хийлгэчихдэг байсан чинь одоо бүр алийг нь ч хийж чадахгүй байгаа болохоор манай хоёр бас тэгээд байгаа юм болов уу? За за бүү мэд ямар ч гэсэн бүр уур хүрээд байхымаа. Ээж аав хоёр болохоор мөнгө л яриад байхын бид нарыг мартцым байх даа. Бүр гомдчихлоо. Тэгээл заримдаа бас бага дүү гэж нэг нөхөр хичээл номоо ч тоохгүй жоохон хайнгадуу яваад байхын. Ер нь л болохгүй юм зөндөө байна аа.

Tuesday, September 22, 2009

Их сургуулиа гэж...

За би ер нь бодоод байхад анх их сургуульд ороод бодож байхдаа нээх их завтай хүмүүс л байгаад байдаг юм байна даа гэж бодож байсан чинь бас одоо бодоход тийм биш юм байна аа. Хичээл нээх учиргүй их ордоггүй ч гэсэн мань хэдийгээ хөөрхөөн сандаргаад байхаар лабратори, бие даалт, гэрийн даалгавар, элдэв бусын арга хэмжээ гээд зүгээр байлгадаггүй газар юм шиг байна өө. Бас тэгээд эндээс чинь хичээгээд гүйгээд байсан нь их л зүйл сурч мэдээд гарах боломжтой юм байна. Аа бас зөндөө ч олон хүнтэй танилцаад цаашаа найзлаж нөхөрлөөд явбал боломжийн юм зөндөө л байна даа. За тэгээд тэр багш нарын лекц, семинар гээд хааяа бас хоцрох нтр гээд асуудал мундахгүй ар араасаа цувраад л байх юм. Ер нь тэгээд амжиргаатай сэргэлэн л байхгүй бол бас л амаргүй эд байна аа хө. Хүний олон хүүхдүүдийн дунд ороод явж байхдаа тэд нараас дутахгүй л байна даа гэсэн хор шар хөдлөөд л бүр тэргүүнд нь байх хорхой гозгоноод би л лав хичээж л байгаа. Хамгийн гол нь миний анзаарснаар бол тэр лекц гэж нэг лайтай юмыг манай сургууль дээр түрүүлээд материалтай нь танилцаад юу ярих гээд байгаа тэгээд яг ямархуу анзааны юм болохыг нь мэдэж болдог юм байна. За тэгээд тэрийг нь олоод харчвал ямар ч гэсэн нэг мангайж суухгүй ядаж нэг юмтай хоцорч болох юм шиг санаа төрөөд байгаа. Тэгээд тэр бие даах ажлууд даалгаварууд гээд хурдхан хурдхан хийхгүй л бол сайхан овоорох нь тэр дэээ. Одоо би энэ тэрүүгээр гүйсээр байгаад 3 ч билүү 4 лаб бөөгнүүлчээд л явж байна. Эхэлж байгаа болохоор гайгүй юм хийлгэж байх шиг байна лээ. Ер нь бол гэхдээ нөхөөд гялс хийчих байх гэж бодож байгаа шүү. Харин дараа нь бол ёстой тэхкү дор дор нь хийгээд явна даа. Одоо маргааш очоод нэг лаб-г нь хамгаалаад цагаа бичүүлээд дараагийн ажилдаа орно доо гэж...

Sunday, September 13, 2009

Чуулган

МУИСОХ-н Оюутан конгресс гэдэг байгууллагын бүтэц бүрэлдэхүүнд миний бие өнөөдрөөс эхлээд орж санал сэтгэгдэл оруулж цуг ямар ч гэсэн ажиллах боллоо. Ингээд ер нь миний хувиас дүгнэхэд өнөөдөр болсон ээлжит бус чуулганы гаргасан шийдвэрээр манай МТС-н ОЗ-н тэргүүн Цэндболд гэгч залуу дэд тэргүүнээр сонгогдсон явдал нэгдүгээрт хамгийн их анхаарал татахаар асуудал боллоо гэж бодож байна. Дараа нь бас нэг сонирхолтой явдал гэвэл миний хувьдаа таамаглаж байснаар бол энэ чуулганы үр дүнд ямар ч байсан оюутан конгрессын тэргүүн Эрхэмбаяр гэж залуу албанаасаа буух байх хэмээн бодож байсан маань 180 хэм эргэж буцаад үргэлжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэхээр боллоо. Мөн өнөөдөр нилээн сунжирч асуудлыг олон талаас нь хэлэлцэж нухацтай авч үзсэний үндсэн дээр Хяналтын Зөвлөлийг бас шинээр бүрдүүлж ажиллахаар боллоо. Мөн энэ удаагийн чуулган дээр дэд тэргүүн асан Ган-Оргил ямар ч шалтгаангүй гэж дүгнэж болохоор байдлаар ирсэнгүй. Миний хувьд гаргасан дүгнэлт гэвэл энэ хүн ажил үүргээ гүйцэтгэж чадаагүйн улмаас хамт ажиллаж байсан нөхдөөсөө ичээд ирсэнгүй гэх ганц л дүгнэлтэнд хүрлээ. Мөн дээр нь нэмж хэлэхэд энэ хамт ажиллаж байгаа оюутнууд маань нилээн мэдлэг чадвартай сайн ажил хэрэгч хүмүүс байна гэж би ойлголоо. Ямар ч гэсэн эдгээр үүссэн асуудал бол хэдэн хүний хариуцлага алдсан явдлаас үүдэн гарсан гэж ойлгож байгаа. За тэгээд ер нь бол юм хийх идэвхи сонирхолтой хүмүүс маш их байгаа бөгөөд гол нь эдгээр хүмүүсийг хянах энэ хүмүүс нь зөв хяналтын тогтолцоотой байх шаардлага нэн тэргүүнд хэрэгтэй болоод байгаа мэт анзаарагдаж байна. Харин эдгээр томилогдсон баг маань одоо цаашид хариуцлагатай сайн л ажиллах үлдээд байгаа юм байна. Ингээд үүн дээр нэмж хэлэхэд одоо цаашид надад болон манай нөхдөд хийх юм асар их байгаа гэдгийг л өнөөдрийн чуулган дээрээс маш тодорхой ойлгож авлаа.

Saturday, September 12, 2009

Оюутны холбоо


За миний бие сая "Оюутны холбоо" гээч юманд саяхан гишүүн болж орлоо. Ер нь бол надад их дажгүй ч юм шиг сэтгэгдэл төрлөө. Одоогоор оюутны холбооны гишүүд болон МТС-н оюутны холбоогоо багш нар болон сурагчид нь нээх ойшоодгүй л юм шиг байна. Тэгээд саяхан автобусны билет захиалгаар МУИС-н оюутны холбооны нэр хүнд нилээд доошоо унасан сурагтай байна. Учир нь МОХ-с 9-р сарын билетийг оройтуулж өгөөд дээрээс нь МУИСОХ-с болж хэд хоног саатаад тэгээд оюутнууддаа тэр билет нь нилээд саатаж очсон бололтой. Би ч яахав тэрийг нь энэ сардаа захиалаагүй сууж байсан цаагуур тийм юм болсон сурагтай. За тэгээд удахгүй нөгөө МУИСОХ-ы дарга удирдах ажилтнуудыг огцруулахаар болж дахин сонгох ажил гарч ирж байх шиг л байна. За тэгээд одоохондоо гэвэл манай сургууль болох МТС-н ОХ-ы зохион байгуулах ажилд идэвхитэй оролцох нь ер нь чухал юм шиг байна. Одоо миний энэ байгууллага дахь үүрэг гэхээр ангийнхныхаа санал бодлыг дээш нь дамжуулж өгөх тэдний эрх ашгийг хамгаалах л үүрэг хүлээгээд байх шиг байна. Бас өгсөн үүрэг даалгаварыг нь сайн биелүүлж байх ёстой гэсэн. За тэгээд ОХ гэдэг нь төрийн бус байгууллага юм байна. Энэ байгууллага нь сургалтын алба удирдлагуудаа хянаж байдаг нэг ёсны хяналтын байгууллага ч гэж хэлж болох юм байна л даа. Тэгээд бас оюутнуудынхаа дунд янз бүрийн ажил зохион байгуулж болдог тэр ажилаа хийх төсөв МОХ-с авдаг тийм байгууллага юм байна. Мөн тэр төсвөө гишүүд болох бид хэд нь юунд зарцуулах вэ гээд хурал хийн төсвөө батладаг байх юм. За тэгээд ер нь бол энэ чинь УИХ-н л жижигсгэсэн хувилбар юм байна л даа. Тэгээд миний ойлгож байгаагаар бол хувь хүмүүст өөрийгөө илэрхийлэх болон санаа бодлоо солилцох нүүр бардам ямар нэгэн юмыг шүүмжилж, санаачилж чаддаг л болох юм байна. За ингээд хойшид ажиллаад байдаг хэрэг ээ.