Их сургуульд сурах сүүлийн жил маань эхэлчихсэн явж байдаг. Одоо манайхан бол сургууль дээрээ хэд хэдэн ажил зохион байгуулах ёстой юм гэнэ. Тэрний хамгийн эхнийх нь тэнхмийн намрын зугаалга юм байна аа. Зиа тэгээд миний хувьд хамгийн эхний бөгөөд эцсийн тэнхмийн зугаалга болох гэж байгаа юм байна. Гоё л санагдаж байна. Ноднин бас л яагаад ч билээ ямар ч байсан л явж чадаагүй. Энэ жил харин ч эртнээс хүмүүст хэлж ажил төрлөө зохицуулсаар байгаад явна даа. За тэгээд энэ зугаалгын дараа сагсны тэмцээн, өөр бас юу юу ч билээ 2, 3 юм зохиох л юм шиг байна лээ. За тэр ч яахав. Бас нэг сайхан ч юм уу муухай ч юм уу нэг юм байна. Тэр нь дадлага. Дадлагаар ажиллах зарим хүмүүсийн хувьд гоё юм шиг, харин заримынх нь хувьд онцгүй ч юм шиг нэг тиймэрхүү байдаг бололтой. Ихэнх хүмүүс ирээдүйн ажлаа олох маш том боломж гэж боддог байх. Харин миний хувьд одооноос нэг зууралдаад жоохон идэвхитэй энд тэндхийн хүн амьтантай уулзаж санал бодлоо солилцож үздэг юм билүү гэж бодож байна. Миний бодлоор бол яг юу хайж байгаа вэ гэхээр надад зүгээр хэрэгтэй байгаа зүйлээ хэлчихдэг, бас тулгараад байгаа асуудлаа эдийн засгийн талаас нь танилцуулчихдаг тэгэнгүүт нь би тэр дагуу нь байж болох шийдэл, арга зам юу байна тэрийг нь үзсэн зүйлсээ ашиглаад олж өгдөг, багш нараасаа зөвлөгөө авдаг, тэрнийхээ далимаар өөртөө туршлага хуримтлуулдаг дээр нь оновчтой гоё шийдэл олж өгснийхөө төлөө хэд гурван төгрөг авчихдаг ийм л гоё юм мөрөөдөөд байна даа. Үнэнийг хэлэхэд иймэрхүү юм хийнэ гэвэл миний санаанд одоо үнэхээр багтаад байгаа юм л даа. Даанч хүмүүсийн хоорондын тэгш бус мэдээлэл гэж гайгаас болоод намагй тэгж сайхан ашиглах газар олдохгүй л байгаа болохоос. Харин тийм болохоор одоо өөрийгөө хүмүүст бага ч болов таниулж тэр зовоогоод байгаа юмыг үгүй хийх л хэрэгтэй байгаам даа. Гэхдээ хүмүүсийг хараад байхад гайгүй хүмүүстэй ярилцаад харилцаа холбоо сайтай байдаг нөхдүүд маань тиймэрхүү юм аа олоод хийчихээд байх шиг байна даа. Хажуунаас нь харахад сайхан л харагдаж байна. Гэхдээ би юугаараа дутах вэ амьдрал сайхан л байна шд. Харин илүү сайхан руу хүн угаас тэмүүлж байдаг хойно зүтгээд л байдаг хэрэг дээ.
Гэхдээ энэ бүхний цаана нь нэг шалтгаан байгаа. Юу вэ гэхээр ажил дээр гараад чухам ямар байдаг бол гэдгийг л мэдэх хэрэгтэй байна. Ямар нөхцөл байдал, юу биднийг угтаж авах бол? Энийг одоогоор нэг их сайн мэдэхгүй л байна. Хүн ер нь мэдэхгүй юмнаасаа л айдаг гэдэг биз дээ. Мэдэхгүй болохоороо ч гэсэн би айгаад байгаа юм байлгүй дээ. Цаанаа л нэг юм бодогдоод эртхэншиг оролдоод үз гээд намайг хатгаад байгаа юм даа.
No comments :
Post a Comment
Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.