Би одоохондоо ямар нэгэн юм хүлээгээд л байгаа юм шиг тийм зүйл мэдэрсээр л байна. Чухам яг юу хүлээгээд байгаагаа өөрөө ч сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан би ямар нэгэн том зүйл бүтээнэ гэж боддог. Адал явдалтай, миний сонирхлыг яах аргагүй өдөөсөн тийм зүйлтэй би учрах байхаа. Гэхдээ чухам хэзээ юм бол доо тэр нь. Ажилд орохоороо тэгэх юм болов уу. Бүү мэд. Ямар ч байсан миний одоогийн хийж байгаа зүйлүүд надад үнэхээр хангалтгүй санагдаад байх юм. Ялангуяа одоо бол амарч байгаа болохоор энэ бодол минь улам давамгайлах боллоо. Би тэгээд яг юу хийж чадах юм бол оо? Тэрийгээ мэдэхгүй байна. Гэхдээ хамгийн эхлээд би өөрийгөө ялж сурах хэрэгтэй. Шаардлагатай үед зөв шийдвэр гаргаж чаддаг байх хэрэгтэй. Бас хэлсэн үгэндээ заавал хүрдэг байх хэрэгтэй гэж би боддог. Хүнд худлаа ам өгдөггүй тийм л байхыг би хүсдэг. Бас чин шударгаар ажиллаж сурч хөдөлмөрлөхийг хичээдэг. Одоогийн нөхцөлд энэ чухам ямар гэдгийг нь захаас нь би мэдэрч л байна. Гэхдээ би чаднаа. Заавал ШУДАРГААР, ажиллаж өөрийн дуртай зүйлээ СЭТГЭЛЭЭСЭЭ хийхийг би хүсдэг. Ямар ч байсан би энэ зарчмыг баримталбал эрт орой хэзээ нэгэн цагт өөрөө өөрөөрөө бахархана гэдэгтээ итгэлтэй байдаг. Харин тэр мөч болтол би өөрийгөө хичнээн их голж, өөртөө уурлаж түүнийхээ хүчээр цаашаа маш хол явж чадах байх.
No comments :
Post a Comment
Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.