Өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц гэдэ үг байдаг байх аа. Гэхдээ л би жаргалтай байна аа. Юм бүхэн болж бүтээд л. Аав ээж хоёрынхоо ачаар өдий хүртэл зовлон гэгчийг амсалгүй л явж байх шиг байна. Харин бид нарыг ийм байлгах гэж манай хоёр ямар их сэтгэл санаа, уур нерв, хөлс хүч гаргадаг бол гэж бодохоос бүр төсөөлөгдөхгүй байхын. Би их сургуульд сурах гэж бөөн проблем болж болж, хичээлүүдийн дүн, сонголт, дүйцүүлэлт гээл тэрүүхэн тэндээ баахан юм болж байхад тэрнээс цаадах аймар хэцүү толгой гашилгам ийм олон зүйлүүдэд ээж аав хоёр тоох ч үгүй яваад ирснийг бодохоор бас л биширмээр байгаам шүү. Ингээд бодохоор бид нарт амьдралын туршлага, ухаан юу ч алгаа. Гэнэн залуугаараа л байна даа. Бас болоогүй ээ доороо нилээн олон дүүтэй юм болохоороо цаадах чинь лаг том байдын. Тэгсэн аав ээж хоёртой өөрийгөө харьцуулаад харахаар юу мэдэхгүй хүүхэд хэвээрээ л байна. Гэхдээ ч угаасаа өдий насан дээрээ тийм лаг байвал ч цаашаа бүр гарч өгөх байх л даа. Харин цаашдаа энэ хэдээсээ сурах мэдэх юм асар их байгааг л би мэдэж байна. Зарим талаараа магадгүй илүү зүйл надад бий л байх. Гэхдээ л тэрнээс хавьгүй илүү ихийг сурах мэдэх хэрэгтэй. Сая хэд хоног ажил хийлээ. Тэгсэн яав. Нээх их дааж давшгүй юм хийж байгаа юм шиг ядарч эдр. Хэхэ бүр дараа нь бодохоор инээд хүрээд ч байх шиг. Тэгсэн чинь аав болохоор бараг одоо 20 гаруй жил тиймэрхүү л юм хийсээр өдийг хүрсэн байдаг. Тэгсэн хирнээ над шиг тэгж амархан шалчийчихгүй л байгаа юм даа. Одоо бид нар юу ч хийж үзээгүй байж олон юм ярьж бүх л юм санаснаар болчих юм шиг бодож байна. Үнэндээ бол тийм биш юм байна лээ. Амьдрал хатуу үедээ хатуу байдаг гээд л байдаг. Тэрүүнийг нь би ямархуу утгатай юм болоо гэдгийг нь ойлгодоггүй л байж дээ. Бас адгийн наад зах нь мөнгөтэй болоод ирэхээр тэрийгээ юунд зарцуулах вэ дээрээ тулахаар ч асуудал байнаа байна. Эдийн засгаар сурдаг мөртлөө би мөнгө үрэхдээ эргэлзэж байна гээд бод л доо. Тэгэхээр энэ бидний үзээд байгаа зүйл чинь амьдрал дээр асар их баяжуулж өргөтгөж ойлгохгүй бол үзэг цааш нийлүүлэх төдийд л бодчихдог бодлогоос шаал өөр юм байдгийм байна шдээ. Нээх сүрхий хадгаламж хэрэглээ энэ тэр гээд л ярьдаг. Тэгсэн тэр нь дотроо хар мянган сонголтой. Тэндээс л зөв сонголт хийж байхыг амьдрал дээр биднээс шаарддаг. Тэнд нь бас л асуудал зөндөө. Хаана ямар юм байгааг бид мэдэхгүй, дээрээс нь ирээдүйд юу болохыг ч бас мэдэхгүй. Тэгээд яг нэг юм худалдаж авлаа гэхэд тэрнээс авах ханамжаа ч бас мэдэхгүй. Бүх зүйл өнөөдрийн хүлээгдэж буй ханамж дээр үндэслэж явагддаг. Тэгээд тэр нь харин бодит ханамжтайгаа л хэр нийцэх вэ гэдэг нь бидний анхаарах хамгийн чухал асуудлуудын нэг юм шиг. Заза ингээд бодоод байвал хичээл дээр үздэг юмнууд сонирхолтой нь ч сонирхолтой юм аа. Амьдралдаа хэрэглээд ирэхээр илүү дахиад үзсэн юмнуудаа өргөтгөж болмоор ч юм шиг.
No comments :
Post a Comment
Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.