Monday, August 6, 2012

Сайхан мэдрэмж

Step up REVOLUTION үзсэн чинь их гоё санагдсан шүү. Тэгээд бүр жүжигчдийнх нь талаар хүртэл хайж үзсэн гээч. Ямар ч байсан энэ кино хачин их таалагдлаа. Бас нилээд юм бодогдууллаа. Тэр моб зохиож байгаа санаа нь ч хүртэл яг л үнэн. Асар их өрсөлдөөн дундаас ялгарч байж л амжилт гаргана шүү дээ. Тэгээд тэр их тэмцэл дундаас сайхан боломжуудыг яасан ч алдаж болохгүй. Дээр нь нэмж хэлэхэд хүсэл мөрөөдлөө олсон л бол түүнийхээ төлөө тууштай тэмцэх хэрэгтэй. Хэрвээ тэгж чадвал эрт орой хэзээ нэгэн цагт үр дүнгээ өгөх л болно. Мэдээж энэ бүхэн тийм ч амаргүй л дээ. Гэхдээ хэцүү замаар явж өнгөрөх тусам дараа нь бодоход, бас сурж үлдэх зүйлс нь бүгд л хамаагүй илүү байна шүү дээ. Зовж авсан ялалт амьдралд маш үнэ цэнэтэй байдаг гэсэн үг л дээ. Түүгээр ч зогсохгүй өөрийнхөөрөө байж, тууштай, зоригтой байж чадвал ямар сайхан байдгийн өөрийн биеэрээ мэдрэх шиг л боллоо. Тэгээд бас надад тэр гол дүрийн эмэгтэй их таалагдсан шүү. Яг өөрийнх нь жинхэнэ амьдрал ч гэсэн их гоё. Багаасаа мөрөөдлөө биелүүлэхийн тулд шантралгүй хөдөлмөрлөж байгааг нь бодоход үнэхээр бахархмаар юм аа.  Тэгээд Kathryn McCormick - н сайтыг хальт харлаа. Нэг их гоё үг байна лээ. 
Source: http://www.kathryn-mccormick.com/photos.asp
http://www.kathryn-mccormick.com/default.asp



Харин миний хувьд гэвэл өөрийнхөө чадах чинээгээр өдөр өдрийн хийж байгаа зүйлсээ бага гэлгүй дээд зэргийн чанартай хийж сурнаа. Тэгээд бас өнгөрсөн хэдхэн өдрүүдэд би нилээн их зүйл ойлгосон гэж өөрийгөө бодож байгаа. Өнгөрснөө хэзээ ч мартаж болохгүй. Хэрэв мартвал би хэн ч биш болох биз. Харин дараагийнх нь хэн ч биш болсон өөдгүй юмнууд өнөөдөр манайд зөндөө байгаа гэдгийг улам их мэдэрсэн. Ухаалаг байж өөрийнхөө хүчээр энэ бүхнээс ангижрах болно оо. Тэгэхийн тулд өдөр бүр хүчтэй, хийсэн юм болгон минь чанартай байх хэрэгтэй. Би чаднаааа...

No comments :

Post a Comment

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.