Ойрдоо нээрээ блогоороо орж гарсан юм байхгүй хөөрхий минь бүүр хаягдсан байдалтай болчиж дээ. За яахав ер нь тэгээд л өөрийнхөөрөө бичих сонирхолдоо хөтлөгдөөд сайхан бичье гэж бодлоо. Ойрын өдрүүд нэг л завгүй мөртлөө сайхан өдрүүд байлаа. Өдөр болгон хийх юмтай байна гэдэг сайхан шүү. Бас хувийн амьдралд ч өөрчлөлт оржээ. Ингээд л энэ өнгөрсөн хэдэн хоногт тохиолдсон ихэнх зүйлүүд намайг аз жаргалтай сайн сайханд хөтлөж байгаа ч юм шиг. Найзууд зорьсон зорилгодоо хүрээд зарим нь өөрт нь тохиолдсон асуудлыг ухаалгаар шийдээд л ер нь миний ойр тойрны хүмүүс бүгд л эерэг энергиэр дүүрэн халуун дулаан уур амьсгалтай нэг л сэтгэл дүүрэн байна. Хамгийн гоё нь зорьсон зорилгодоо хүрсэн хүмүүс амьдралд минь бага ч болов урам зориг өгдөг. Түүнийг мэдрэх ямар сайхан гэж санана. Бас ер нь надад тулгардаг нэг асуудал гэвэл харилцаа холбооны тал дээр байдаг байх аа. Угийн үг дуу цөөтэй болохоор танихгүй хүмүүстэй шинэ харилцаа үүсгэх нь миний хувьд асуудалтай байдгийг би мэдсэн. Бас дээр нь таньдаг хүмүүстэйгээ ч гэсэн харилцахад ямар нэг асуудал байх шиг байгаамаа. Гэхдээ нэг л юмыг би сайн мэдэж байна. Надтай үзэл бодол нэгтэй хүн байгаад надтай таардаг юм бол харин бүх юм эсрэгээрээ байж магадгүй л юм. Өөртэйгээ ижил бодолтой зорилго нэгтэй тийм хүн олох амаргүй байх л даа. Хэрэв олох юм бол сайн найзууд болно оо. Миний бодлоор найзууд гэдэг зүгээр л нэг танил гэдгээс тэс өөр байдаг байх. Танилын хүрээ олонтой хүмүүс маш олон давуу талтай байдаг гэдгийг би хүлээн зөвшөөрнө өө. Тийм олон танилуудаасаа харин найзуудаа зөв сонгож нөхөрлөх нь хамгийн чухал байх. Би лав одоо хүртэл хагацаж салдаггүй сайн найзуудаа олоогүй л байна. Тэр цаг нь харин хэзээ ирэх юм бол доо...
huurhun bchjee
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeletethanks!
ReplyDelete