Зиак ойрдоо зав гээд байхаар юм үнэндээ байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг нэг тиймэрхүү байлаа. Цагаан сараас хойш би гэдэг хүн бараг байгаагүйгээрээ л их хэрэгтэй хүн боллоошд. Одоо ч тэр байдал нь дуусаагүй л байна. Тэгэхээр одоо нэг сайхан урт амьсгаа аваад өөрийнхөө байдлыг талаар багахан дүгнэлт хийе дээ. За тэгэхээр цагаан сар гэдэг болоод шинэ жил гарснаас хойш жинхэнэ утгаараа миний хувьд шинэ ажил, шинэ шинэ нөхцөл байдлууд бас ч шинэхэн бодлуудаар дүүрээд явчихлаа. Юуны өмнө эзэмшиж буй мэргэжлийнхээ талаар яавал хамгийн сайн болох вэ гэдэг асуудал байна. Ингэхийн тулд миний хамгийн түрүүнд хийх явдал бол мэдээж хүрэх зорилгоо товч тодорхойгоор дэвшүүлж түүндээ хүрэхийн тулд боломжит бүхнийг хийх. Бас нээрээ өөртөө тодорхой хэмжээний мөнгө хадгалах зуршлыг өөртөө хэвшүүлэхээр шийдээд байгаа. Хамгийн гол нь тийм зуршилтай болох нь цуглуулах мөнгөнөөсөө илүү ач холбогдолтой байгаа юм л даа. Одоохондоо бол харин цуглуулах мөнгийг юунд зарцуулах бас хэр их байх нь үнэхээр ач холбогдолгүй л байна. Мөн өөрийн өөрт хэрэгтэй мэдээллүүдийг хамгийн хурдан бөгөөд хялбар олдог болмоор байна. Үүний тулд мэдээллийн эх сурвалжууд сайтай байх хэрэгтэй. Энэ зуун өөрөө мэдээллийн зуун гэгдэж байгаа болохоор орчин үед мэдээлэл бол маш их үнэ цэнэтэй нэгэн төрлийн баялаг болоод байх шиг. Бидний үеийнхэн хэн илүү мэдээлэл сайтай байна түүнд илүү шинэ шинэ боломжууд урган гарч ирж байгааг мэдрэх боллоо. Тиймээс мэдээллийг хамгийн хурдан олох арга бол мэдээж интернет гэдэг энэ аугаа зүйл юм. Гол нь ямар нэгэн хэл мэддэг байх хэрэгтэй. Үгүй бол сурах хэрэгтэй. Хамгийн гол нь маш сайн ойлгодог байж түүнийгээ өөрийн бодол, үнэлэлт дүгнэлтээр хачирлаад л болох нь тэр. Иймээс хамгийн чухал зүйл бол яах аргагүй хангалттай мэдээллийг олж авах найдвартай арга хэрэгсэлтэй болох хэрэгтэй болж дээ.
No comments :
Post a Comment
Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.