Өнөөдөр яагаад ч юм бэ энэ ИНТЭРНЕТ гээч зүйлийн тухай жаахан юм бичмээр санагдлаа. Ер нь энэ чинь зүйрлүүлж хэлэхэд яг л чихэр шиг санагдаад байдгийн.
Яахав анх идэхэд ямар ч чихэр урьд нь чихэр гэж юмыг мэддэггүй байсан хүнд бол ихэнх тохиолдолд сайхан сэтгэгдэл үлдээж чаддаг. Дараа нь мэдээж хүн юм чинь түүнийсээ илүү сайханд нь дурладаг. Илүү том, амттай гээд л өөрт байгаагаа нэг их анзаарахгүй мөртлөө бусад руу нь тэмүүлнэ. За тэр ч яахав түүхэндээ хүн төрөлхтөн угаасаа ийм л байсаар ирсэн байсаар ч байх биз. Тэгээд ч бас энэ олон нээлтүүдийн бараг 80% нь тийм зангийн үр дүн гэж заримдаа би боддог. Цааш нь үргэлжүүье... Бидний "Интэрнет буюу Чихэр"-ийг их идээд байхаар ямар болох вэ? Дотор муухайрч шүд өвдөөд л чихэр их идэхээр ямар байдаг билээ. Тэр сайхан зүйлийн амт сайхан санагдахаа болиод дээрээс нь бас ч үгүй шүдний өвчнөөс болж шаналдаг. Харин интэрнетээр удаан хэсээд өдөр болгон донтой юм шиг ком-н ард суугаад байхаар түүнээс ч илүү зүйлийг алдаж болно. Мөн эсрэгээрээ маш их зүйлийг олж болдог нь сайхан. Гол нь яг л алтан дундаж гэдэг шиг ажил амьдралдаа зохицуулж чадвал маш том давуу тал шүү дээ энэ чинь. Одоо бол ихэнх оюутнууд (бас заримдаа би ч багтна) интэрнетээр зөвхөн зугаагаа гаргах гэж эсвэл зарим нь даалгавар энэ тэрээ хийх гэж, нэг бол шавайгаа ханатал сайхан чалчицгаах гэж л ордог гэж бараг л болно доо. Гэтэл үүн дээр түшиглээд орчин үед бүр хувьсгал болж байна гэж хэлж болно. Энэ хувьсгал нь ирээдүйд улам ч хүчээ авах нь ойлгомжтой. Хаа сайгүй л бүх юм интэрнет гэдэг үгтэй ямар нэг байдлаар холбоотой болж байгаа. Гэтэл одоо бид яг л бахь байдгаараа ингээд л хэдэн малаа маллаад л бие биенийгээ хараад л суугаад байх нь дэндүү утгагүй бас харамсалтай биш үү. Монгол хүн нэгэн цагт дэлхийн тавцанд гайхагдаж сүр хүчээ гайхуулж явсан түүхтэй. Харин бидний цусанд байдаг тэр омог бардам зан бөхөж эхлэх гээд байна уу даа гэж эмээх юм. Жинхэнэ Монгол тэр сайхан зан чанарыг бид Мэдээллийн гэх тодотголтой энэ эрин зуунд ч гэсэн яг энэ салбарт нь гаргаж чадна гэж би боддог үүндээ ч итгэлтэй байдаг.
Бас миний хэлэхийг хүссэн өөр нэг зүйл бол зөвхөн IT чиглэлээр сурдаг ч юм уу тийм ажил хийдэг хүмүүс л миний дээр яриад байгаа зүйлийг хийх ёстой гэж зарим нь ойлгодог. Гэтэл энэ бол яавч ийм байж таарахгүй. Энэ жил оюутан гэж яваад ойлгож авсан зүйлийн минь нэг бол мэдлэг бүтээх систем юм. Өөрөөр хэлбэл системтэй мэдлэг олж авах. Их сургуульд зааж байгаа хичээлүүдийг хараад байхад тэр арван жилд заагаад байсан бидний гол хичээл, нэг их онц биш гэж боддог байсан хичээлүүдийн аль альнаас нь л орж байх жишээтэй. Яг миний одоо сурч байгаа ангид гэхэд л монгол хэлний хичээл ч хүртэл багахан хэмжээгээр хэрэгтэй санагддын. Тэгэхээр би яг юу хэлэх гээд байна вэ гэвэл бүх салбарынхан хамтдаа ажиллаж байж хөгжүүлэх хэрэгтэй л дээ. Ямар ч салбарт ажиллаж байгаа хүн миний ажил интернэтийг эсвэл энэ МТ-г ашиглаад яаж сайхан байж болох вэ гээд л бодвол 10 хүний нэг нь ядаж шийдэл олж чадах байх тэгээд л хэрэгцээ буюу эрэлт бий гэдэг нь харагдаж эхэлнэ. Харин энэ үед л манайхан өөрсдийгөө харуулах хэрэгтэй болох байх даа.
Saturday, May 29, 2010
Monday, May 17, 2010
Монголдоо

Яагаад ч юм бэ тэгж их миний хүсдэг байсан гадны их дээд сургуульд тэтгэлэгээр сурах хүсэл маань нэг л багасаад байх шиг. Бүр бараг огт хүсэхгүй ч байгаа юм шиг. Миний эх орон одоо дэндүү өрөвдөлтэй оюутнууд нь сурах орчин нь ч гэсэн хангалттай сайн биш ч гэсэн би хэцүү бүхний дундаас цухуйн гарч ирсэн ургамал шиг эндээ харин ч сайн сурах хэрэгтэй юм шиг санагдах юм. Ер нь яагаад заавал гадагшаа явах гээд хүсээд байсан аа ч бас дээр нь энд байвал ямар байх аа ч гэсэн бодож үзсэн л дээ. Тэгээд ер нь бол бодоод байхад хүн болгоны толгойд гадаадад явж сурсан хүн бараг төрөл арилжаад ирдэг ухааны юм бодогддог. Гэхдээ тийм биш гэдэг нь ойлгомжтой. Тэгээд ч дассан газрын даавуу зөөлөн гэдэг дээ. Ер нь болсон ч болоогүй ч эх орондоо байгаад л баймаар юм шиг. Харин хаана байх нь биш юу хийж юу бодож болгоож байгаа нь чухал. Хамгийн гол зөв газар зөв хүмүүстэй нийлж зөв юм хийж явах нь л чухал шүү дээ. Хэдий бага юм мэддэг ч нутгаа гэсэн сэтгэлтэй хүмүүс асар өндөр мэдлэгтэй тэр сэтгэл нь хөрсөн хүмүүсээс илүү энэ оронд хэрэгтэй байх гэж бодож байна. Өнөөдөр би яагаад ч юм бэ нээх эх оронч хүн болчихлоо. Тэгээд ч энэ ямар буруу юм биш дээ. Тэгэхээр хамгийн гол нь юу вэ гэвэл би өнөөдөр яагаад гадагшаа тэгж их явахыг хүсээд байсан бэ гэвэл зүгээр л нэг хүмүүсийн ярьж миний хувьд бол хиймэл ертөнцийг өөрийн биеэр очиж үзэхийг л мөрөөдөөд байх шиг. Харин үүнийг би ийм өндөр өртөгтэйгөөр заавал үзэх хэрэг байна уу гэж бодоод байгаа юм л даа. Харин хариулт нь үгүй юм шигээ.
Бас үүнээс гадна надад нэг өөр шалтгаан байгаа. Харин тэрийг бол одоохондоо хэнд ч хэлмээргүй санагдаад байна. Зөв эсвэл буруу байсныг нь цаг хугацаа харуулаг!
Thursday, May 13, 2010
Өөртөө амжилт хүснээ...

За тэгэхээр хэдий нь шалгалт хаяанд иржээ. Хэдий ИХ СУРГУУЛИЙН оюутан болсон ч бараг мэдрэхгүй шахам байж байтал нэгдүгээр курсээ төгсөх цаг удахгүй болчихсон байх юм даа. Одоо бодоход бас аягүй хурдан 1 жил өнгөрчихсөн байна шүү. Юу ч хийж амжуулаагүй байхад амьдралын минь хайран нэг жил ингээд өнгөрчихлөө гэж... Хэхэ тэхдээ бас яахав бага сага юм сурсаан гэхдээ хангалтгүй санагджийнөө. Ямар ч гэсэн эхний жилдээ сурч байгаа болохоор гараагаа гайгүй эхлэх хэрэгтэй. Цаашдаа ч гэсэн энэ нь маш чухал үзүүлэлт болно гэж бодож байгаа. Тийм ч учраас энэ жил л ямар ч гэсэн маш сайн дүнтэй төгсөх хэрэгтэй байна даа. Яагаад тэгээд байна вэ гэхээр өөрийгөө хэр оюутан болж байна вэ? Ер нь оюутан шуу хүн болж чадаж байна уу үгүй юу гэдгээ нэг дүгнүүлэх хэрэг гараад байгаа юм л даа. Энэ нь шалгалтуудын маань дүнгээс л харагдах байх даа. За харин шалгалтуудандаа сайн бэлдээд зөндөө олон онц авах болтугай гэж өөрийгөө ерөөе өө... хэхэ
Monday, May 3, 2010
Хавар болжээ.

За гадаа ч тэр гэрт ч тэр ер нь хавар болсныг мэдсэн ч юм шиг хүн бүр нэг л өөр болжээ. Хичээл ном цаг агаар гээд миний хувьд бүгд дажгүй сайхан байх боллоо. Ер нь ойрдоо би хичээлээс өөр юм нэг их хийхгүй байгаа л даа. \Хааяа Золоотой цуг алга болохыг тооцохгүй бол хэхэ\ Тэгээд ч тэр үү санаж бодож байгаа юмнууд эхнээсээ бүтээд сэтгэл санаа ч сайхан байна аа. Цаг агаар дулаараад өвлийн зузаан хувцаснуудаа хэдийнээ өмсөх аргагүй болон далд хийж санаа амарлаа. Яагаад ч юм зузаан хувцас өмсөөд явахаар үнэндээ тээртэй байдгийн. Өвөл бол даарахын эрхэнд л өмсч байгаа юм чинь. За тэр ч яахав одоо бүр хадуурч өгөх нь. Бас хавар болохоор хүн амьтангүй л ядарснаа мэддэг юм шигээ. Би ч бүр өглөө нойрондоо дийлдээд орой нүд анилдаад л байдаг болоод байгаа. Харин өдөртөө бол ярих юмгүй сайхан байгаа л даа. Бас шинэ сар ч эхэлчихсэн хуанлитай цаг маань 5 сар гарчээ гэдгийг заана. Ингээд л би гэдэг хүн хорвоогийн тоосыг хөдөлгөдгөөрөө хөдөлгөөд олны дунд оронд эрдэм номоо сураад явж л байна даа.
Friday, April 30, 2010
Diary

Ер нь анзаараад байхад юм бичих гэдэг ойрд миний дуртай зүйлсийн нэг болоод байгааг мэдрэх боллоо. Тэгээд ч цаашдаа энэ хэвээрээ л үргэлжлэх байх гэж бодохын. Бас ном сонин унших дуртай болоод байгаа. Саяхнаас миний бага дүү сургуулиасаа Анне Франкийн өдрийн тэмдэглэл гэж дэлхийн хоёрдугаар дайны үед байсан бодит охины өдрийн тэмдэглэлийг ном болгон хэвлэсэн нэг ном авч ирсэн тэр нь алдартай ном гэдгийг нь би мэдэж байсан болохоор бушуухан уншихын түүс боллоо. Хавтасыг нь нээгээд харангуут л нэрнийх нь доор Америкийн ахлах сургуулийн сурагчдын заавал унших ёстой номын жагсаалтанд орсон ном гэх тодотголтойгоор эхэлнэ. Дэлхийн хоёрдугаар дайны балгаар хичнээн олон жүүдүүд тэр хорих лагер гэдэг балай газар тамлагдаж, зарим нь германчуудаас зугтан чадах чадахаараа яаж амьдрахын төлөө тэмцэцгээж байгаа гээд л мөн богинохон ч гэсэн түүний маш аз жаргалтай утга төгөлдөр амьдрал энэ тэмдэглэлд дүрслэгдэнэ. Мөн энэ их гай зовлонгийн хажуугаар тэрээр хичнээн их шамдан суралцаж мөн хамт орогнож буй тэр хүмүүс өөрийг нь ойлгохгүй байгаад, байнга л түүнийг зэмлэж байдаг талаар үнэхээр хөгжилтэй дээр нь тун оновчтойгоор дүрслэн үзүүлэхийг хичээсэн байх юм. Бичих гэдэг бол үнэхээр маш том урлаг гэдгээс гадна яаж ч ашиглаж юу ч хийж болохоор гайхалтай соёл юм гэдгийг энэ номыг уншиж байхдаа улам ч их мэдрэх шиг. Дөнгөж 13 насандаа хоргодох байр луу явсан тэрээр хожим нь өөрийнх нь өдрийн тэмдэглэлийг хэн нэгэн олж дэлхий даяар алдартай ийм ном болон хэвлэгдэнэ гэж төсөөлж ч байгаагүй нь мэдээж гэхдээ л энэ гайхалтай охины амьдрал богинохон ч гэсэн маш олон зүйлийг цогцлоож чадсан нь үнэхээр гайхалтай бас бахархмаар... Хэдий түүний нас бага ч гэсэн маш ихийг тунгаан боддог, бага зэрэг ганцаардмал тэгээд бас тун ч сүрхий авьяаслаг бичээч байсан шиг. Дээр нь өсвөр насны хүүхдүүдийн амьдрал ямар байдаг, түүнийг нь аав ээж нь хэрхэн хүлээн авдаг гээд гэр бүлийн маргаан түүнээс болж хүүхдүүд яаж зовж шаналдаг гээд манай Монголд ингэж хүүхдүүдээ мэдэхгүй ч гэсэн гомдоож байдаг эцэг эхчүүд цөөнгүй байхад тэдэнд харин ганц уншуулмаар ном байгаа юм даа.
Wednesday, April 21, 2010
Speed of...
За миний хичээл хийх гэж нэг дэвтэр ширтсэн ажил болоод бүр удаж байгаа юм шиг байна өө. Саяхан 10 жилийнхээ дэвтэрнүүдийг нэг эргүүлж харлаа. Тэгсэн ёстой гараа чилтэл юм бичээд л даалгавар хийнэ гэж хуулан бичлэг бичиж байгаа юм шиг, хүнтэй уралдаж юм бичиж байгаа юм шиг хурдан бас залхуугүй бичдэг байсан тэр сайхан мөчүүд маань санагдаж байх юм. Харин одоо өөрийнхөө хичээл хийж байгааг ажаад байхад нэг л залхуу удаан үр бүтээмж муутай нэг үгээр хэлбэл тиймхэн болчихжээ. Харин урьд нь яаж тэгж хийж болоод байсан юм бол оо? Хариулт нь гэвэл их энгийн юм шиг байгаан. Би зүгээр л 3 төрлийн хичээл л хийдэг байсан гэж хэлж болно. Мат, Физик, Англи хэл энэ гуравыг л хийдэг байсан. Харин нэмж хальт бага зэрэг ном уншдаг байсан маань Нийгэм гэдэг хичээл дээр минь бага зэрэг тус болсон. Тэгээд л гүйцээ. Бас дээр нь бүгдийг нь би урьд нь үзээд бас байнга багш нараасаа асуугаад мэдэхгүй зүйлүүдээ дор дор нь асуугаад явдаг байж. Гэтэл одоо болохоор шинээр зөндөө хичээл орж байгаа тэгээд бас надтай тэгж зууралдаад зогсож байх багш ч энд ховор байх шиг байна. Тийм болохоор л миний энэ хичээл хийх үзүүлэлт ингэж буурсан байх дөө. Яг үнэндээ бол би одоо ойрдоо байгаагүйгээрээ л хичээллэж байгаа гэж бодоод байгаа. Гэвч энэ маань хангалттай сайн байж чадахгүй байгаа бололтой. Хамаг учир нь ерөөсөө л хурд нь маш бага байгаа болохоор бүтээмж муутай удаан суугаад байгаа юм байна лээ л дээ. Ингэхийн тулд элдэв дэмий юм аль болох бага хийх хэрэгтэй байна. Дээр нь аав ээж хоёр гэрийнхээ ажлаас туслалцахгүй байна гэж үглэх гээд байгаа болохоор бас хааяа ч гэсэн гэрээ цэвэрлээд хоолоо хийгээд байхгүй бол болохгүй ээ. Тэгээд юугаа ч хийгээд хаагуур ч яваад байсан юм бүү мэд нэг л мэдэхэд зөндөө их бие даалт, даалгаварууд овоорчихсон байдым байна. Цоглог оюутан гэдэг шиг бүгдийг нь хийгээд ард нь гарна даа гэж... Хэхэ. Одоо хамгийн гол нь хурдан л хийх хэрэгтэй байна шүүүүүүүүүүү...
Thursday, April 8, 2010
Nice feelinG
Oh these days I feel very great because everything of my life is getting better and I can be satisfied about that. I am starting to make some plans everyday about what need I to do. It helps making my everyday time table. The result is very good. I can feel good job. But right now I don't want to do anything. I don't know the reason. I didn't plan tomorrow yet. But I know that I need to do Lab and then report last work. Sometimes it seems very boring, but sometimes it is very interesting. So at this time I feel very good because it seems to me very interesting. Also I know my purpose of next month. It is to ace every lesson. I decided to have Monbusho exam on Technology College. Of course I need to prepare for this exam, also I need to do my lessons very well. Then I found an easy way to get them both. It is doing my lesson is preparation of my exam. Last time it was impossible. Because the paths of these were different. Now they go the same direction. When I was preparing the TOEFL, I could be very hard worker. I don't want to disappear this skill again. So i need to include English in my preparation too. If I can do that I will be very successful.
OK now I need to do my lesson. So it is time to say see ya...
OK now I need to do my lesson. So it is time to say see ya...
Subscribe to:
Posts
(
Atom
)