Яагаад ч юм бэ тэгж их миний хүсдэг байсан гадны их дээд сургуульд тэтгэлэгээр сурах хүсэл маань нэг л багасаад байх шиг. Бүр бараг огт хүсэхгүй ч байгаа юм шиг. Миний эх орон одоо дэндүү өрөвдөлтэй оюутнууд нь сурах орчин нь ч гэсэн хангалттай сайн биш ч гэсэн би хэцүү бүхний дундаас цухуйн гарч ирсэн ургамал шиг эндээ харин ч сайн сурах хэрэгтэй юм шиг санагдах юм. Ер нь яагаад заавал гадагшаа явах гээд хүсээд байсан аа ч бас дээр нь энд байвал ямар байх аа ч гэсэн бодож үзсэн л дээ. Тэгээд ер нь бол бодоод байхад хүн болгоны толгойд гадаадад явж сурсан хүн бараг төрөл арилжаад ирдэг ухааны юм бодогддог. Гэхдээ тийм биш гэдэг нь ойлгомжтой. Тэгээд ч дассан газрын даавуу зөөлөн гэдэг дээ. Ер нь болсон ч болоогүй ч эх орондоо байгаад л баймаар юм шиг. Харин хаана байх нь биш юу хийж юу бодож болгоож байгаа нь чухал. Хамгийн гол зөв газар зөв хүмүүстэй нийлж зөв юм хийж явах нь л чухал шүү дээ. Хэдий бага юм мэддэг ч нутгаа гэсэн сэтгэлтэй хүмүүс асар өндөр мэдлэгтэй тэр сэтгэл нь хөрсөн хүмүүсээс илүү энэ оронд хэрэгтэй байх гэж бодож байна. Өнөөдөр би яагаад ч юм бэ нээх эх оронч хүн болчихлоо. Тэгээд ч энэ ямар буруу юм биш дээ. Тэгэхээр хамгийн гол нь юу вэ гэвэл би өнөөдөр яагаад гадагшаа тэгж их явахыг хүсээд байсан бэ гэвэл зүгээр л нэг хүмүүсийн ярьж миний хувьд бол хиймэл ертөнцийг өөрийн биеэр очиж үзэхийг л мөрөөдөөд байх шиг. Харин үүнийг би ийм өндөр өртөгтэйгөөр заавал үзэх хэрэг байна уу гэж бодоод байгаа юм л даа. Харин хариулт нь үгүй юм шигээ.
Бас үүнээс гадна надад нэг өөр шалтгаан байгаа. Харин тэрийг бол одоохондоо хэнд ч хэлмээргүй санагдаад байна. Зөв эсвэл буруу байсныг нь цаг хугацаа харуулаг!
durlalaa gj hehe
ReplyDeletehehe you confused with my post! :P
ReplyDelete"хиймэл ертөнцийг өөрийн биеэр очиж үзэхийг л мөрөөдөөд" ч арай биш байх аа?
ReplyDeleteМэдээж маш их боломжууд нээгдэнэ л дээ, дээрээс нь эцэг эхээсээ хол учраас биеэ даана, бүх зүйлсээ өөрөө зохицуулна, бас илүү зорилготой, шаргуу?