Ер нь анзаараад байхад юм бичих гэдэг ойрд миний дуртай зүйлсийн нэг болоод байгааг мэдрэх боллоо. Тэгээд ч цаашдаа энэ хэвээрээ л үргэлжлэх байх гэж бодохын. Бас ном сонин унших дуртай болоод байгаа. Саяхнаас миний бага дүү сургуулиасаа Анне Франкийн өдрийн тэмдэглэл гэж дэлхийн хоёрдугаар дайны үед байсан бодит охины өдрийн тэмдэглэлийг ном болгон хэвлэсэн нэг ном авч ирсэн тэр нь алдартай ном гэдгийг нь би мэдэж байсан болохоор бушуухан уншихын түүс боллоо. Хавтасыг нь нээгээд харангуут л нэрнийх нь доор Америкийн ахлах сургуулийн сурагчдын заавал унших ёстой номын жагсаалтанд орсон ном гэх тодотголтойгоор эхэлнэ. Дэлхийн хоёрдугаар дайны балгаар хичнээн олон жүүдүүд тэр хорих лагер гэдэг балай газар тамлагдаж, зарим нь германчуудаас зугтан чадах чадахаараа яаж амьдрахын төлөө тэмцэцгээж байгаа гээд л мөн богинохон ч гэсэн түүний маш аз жаргалтай утга төгөлдөр амьдрал энэ тэмдэглэлд дүрслэгдэнэ. Мөн энэ их гай зовлонгийн хажуугаар тэрээр хичнээн их шамдан суралцаж мөн хамт орогнож буй тэр хүмүүс өөрийг нь ойлгохгүй байгаад, байнга л түүнийг зэмлэж байдаг талаар үнэхээр хөгжилтэй дээр нь тун оновчтойгоор дүрслэн үзүүлэхийг хичээсэн байх юм. Бичих гэдэг бол үнэхээр маш том урлаг гэдгээс гадна яаж ч ашиглаж юу ч хийж болохоор гайхалтай соёл юм гэдгийг энэ номыг уншиж байхдаа улам ч их мэдрэх шиг. Дөнгөж 13 насандаа хоргодох байр луу явсан тэрээр хожим нь өөрийнх нь өдрийн тэмдэглэлийг хэн нэгэн олж дэлхий даяар алдартай ийм ном болон хэвлэгдэнэ гэж төсөөлж ч байгаагүй нь мэдээж гэхдээ л энэ гайхалтай охины амьдрал богинохон ч гэсэн маш олон зүйлийг цогцлоож чадсан нь үнэхээр гайхалтай бас бахархмаар... Хэдий түүний нас бага ч гэсэн маш ихийг тунгаан боддог, бага зэрэг ганцаардмал тэгээд бас тун ч сүрхий авьяаслаг бичээч байсан шиг. Дээр нь өсвөр насны хүүхдүүдийн амьдрал ямар байдаг, түүнийг нь аав ээж нь хэрхэн хүлээн авдаг гээд гэр бүлийн маргаан түүнээс болж хүүхдүүд яаж зовж шаналдаг гээд манай Монголд ингэж хүүхдүүдээ мэдэхгүй ч гэсэн гомдоож байдаг эцэг эхчүүд цөөнгүй байхад тэдэнд харин ганц уншуулмаар ном байгаа юм даа.
Ааа бүр шүлс гоожчихлоо нээрээ ойрд номноос хэтэрхий хөндийрч байна шүү хммм нөгөө ном л сэтгэлд ойр болждээ :( надад өгөөрэй за юу наад номоо!!
ReplyDeleteХэхэ би өөрөө хүнээс авч уншиж байгаа юм аа. \Дүүгээрээ дамжуулж\
ReplyDeleteээш ойрд нэг сайхан ном уншмаар байсан юмсан дааааааааааааааааааааааааааааааа
ReplyDeletehehe
ReplyDelete