Би одоохондоо ямар нэгэн юм хүлээгээд л байгаа юм шиг тийм зүйл мэдэрсээр л байна. Чухам яг юу хүлээгээд байгаагаа өөрөө ч сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан би ямар нэгэн том зүйл бүтээнэ гэж боддог. Адал явдалтай, миний сонирхлыг яах аргагүй өдөөсөн тийм зүйлтэй би учрах байхаа. Гэхдээ чухам хэзээ юм бол доо тэр нь. Ажилд орохоороо тэгэх юм болов уу. Бүү мэд. Ямар ч байсан миний одоогийн хийж байгаа зүйлүүд надад үнэхээр хангалтгүй санагдаад байх юм. Ялангуяа одоо бол амарч байгаа болохоор энэ бодол минь улам давамгайлах боллоо. Би тэгээд яг юу хийж чадах юм бол оо? Тэрийгээ мэдэхгүй байна. Гэхдээ хамгийн эхлээд би өөрийгөө ялж сурах хэрэгтэй. Шаардлагатай үед зөв шийдвэр гаргаж чаддаг байх хэрэгтэй. Бас хэлсэн үгэндээ заавал хүрдэг байх хэрэгтэй гэж би боддог. Хүнд худлаа ам өгдөггүй тийм л байхыг би хүсдэг. Бас чин шударгаар ажиллаж сурч хөдөлмөрлөхийг хичээдэг. Одоогийн нөхцөлд энэ чухам ямар гэдгийг нь захаас нь би мэдэрч л байна. Гэхдээ би чаднаа. Заавал ШУДАРГААР, ажиллаж өөрийн дуртай зүйлээ СЭТГЭЛЭЭСЭЭ хийхийг би хүсдэг. Ямар ч байсан би энэ зарчмыг баримталбал эрт орой хэзээ нэгэн цагт өөрөө өөрөөрөө бахархана гэдэгтээ итгэлтэй байдаг. Харин тэр мөч болтол би өөрийгөө хичнээн их голж, өөртөө уурлаж түүнийхээ хүчээр цаашаа маш хол явж чадах байх.
Thursday, July 26, 2012
Friday, July 20, 2012
Сонин мэдрэмж
Би ойрын өдрүүдэд аюгүй гоё аз жаргалтай ч юм шиг бүх бодсон зүйлүүд бүтээд сайхан байлаа. Харин тэгсэн өнөөдөр яагаад ч юм бэ нэг л тийм сэтгэл дундуур байна. Өчигдөр аав өдөр гэртээ дахиад л гэртээ ганцаараа байх нь гэсэн нь надад тэгж таагүй сэтгэгдэл төрүүлээд байна уу. Би уул нь аавтай гэртээ байж сайхан амраая гэж бодож байсын. Тэгсэн чинь өдөр би ийшээ тийшээ явж баахан юм болсоор байгаад гэртээ олигтой байж чаддаггүй. Аавтай хамт сайхан хоол хийж идээд л гэрээ цэвэрлээд санааг нь амрааж сайхан байж байвал аавд уул нь гоё амралт болох байх. Бас хөдөө явж сайхан агаар амьсгалж гэр бүлээрээ гоё зугаална гэж бодож байлаа. Тэгсэн чинь ээжийн амралт таардаггүй. Ээж амрах гээд өдөр шөнөгүй ажиллаж байна. Тэгээд гэртээ олигтойхон үзэгдэх ч үгүй байна. Ингээд харахад сэтгэл гонсойлгом юмнууд зөндөө л байгаад байх шиг. Заза энэ ч яахав. Харин цаашдаа ямар байхаа нэг бодож үзнэ ээ.
Ер нь миний бодлоор цаашдаа ямар нэгэн чаддаггүй зүйлээ олж харах бас цаашдаа надад маш хэрэгтэй тийм зүйл олж мэдэх хэрэгтэй байна. Би ер нь их хор шартай юм шиг байгаан. Өөрийнхөө чаддаггүй зүйлийг заавал хийж сурмаар санагдаад байдгийн. Би ямар нэгэн юм чадахгүй гэж бодохоор уур хүрээд байхын. Харин яг сайхан сураад явж байхад минь тэвчээртэй зан дутагдаад байдгийн. Харин энэ муу зангаа засч чадвал би үнэхээр мундаг гар болох байх даа. Энэ бүгд зүгээр л залхуурлаас үүдэлтэй байх гэж бодож байна. Тийм болохоор залхууралгүй байх хэрэгтэй. Ажилсаг, хичээнгүй зантай байж өөрийнхөө үзэж бодолд тууштай байх хэрэгтэй. Би хичээнэ ээ.
Labels:
about me
,
Миний бодол
Location:
Khoroo 5, Ulaanbaatar, Mongolia
Sunday, July 15, 2012
Зурхай
Энэ зурхай гээчид би нээх итгэдэггүй байсын. Гэтэл сүүлийн хэд хоногуудад ер нь сүүлийн хэд хоног ч гэж дээ бүр хавар л ер нь итгэх хандлагатай болчихоод байсын. Тэгсэн өнөөдрийнхөө зурхайг нэг гоё юм хиймээр санагдаад. Хэхэ. Хэрэггүй гэж боддог байсан зүйл маань хэрэг болоод ч байх шиг. Тэхдээ л нээх гоё байхын. Уншаад гоё юм байхаар нь аягүй урам аваад л. Лаг магтсан эдр юм байвал сэтгэл санаа нээх өөдрөг болоод л. Таагүй юм бичсэн байвал харин жоохон болгоомжлоол тэгээл тэрийг нь нээх тоохгүй сэтгэл санаандаа нөлөөлүүлэхгүй байгаа болохоор ер нь дажгүй юм байна лээ. Харин өнөөдөр лаг ирээдүйтэй юм эхлэх юм байна эдр гээд бичцэн байхын. Тэгсэн би зун нэг судалгааны ажил хийнэ гэж бодоол яваад байсын. Тэрийгээ бүр өнөөдөр эхэлмээр санагдаад. Тэгээд л эхэлж байх жишээтэй. Залхуураад байгаа юм уу яагаад байгаан нэг л эгзэг нь таарч өгөхгүй байсан эд маань ингээд өнөөдөр эхлэх гэж байх шиг байна. Харин энийг гол нь сайн няхуур хийнэ ээ. Яг бүгдийг нь ном ёсоор нь хийгээд өөртөө нэг юм мэдэж авч байна гэж бодож хийх болохоор нэг их яарч сандран чанаргүй юм хийхгүй ээ. Эконометрикс орж байхад Алтаа багш маань гүйээ мөн их юм сургаж дээ бид нарт. Би лав хэлж байсан үгнүүдийг нь мартаагүй л байна. Сайн санаж байгаад судалгаагаа хийнэ ээ.
Бас дээр нь би гэдэг хүн одоо бараг хагас сарын дараа хөдөө явах гэж байгаа болохоор тэр болтол хийх юм асар их байна. Тэрэн дундуураа заавал амжуулах хэрэгтэй байна аа. Өөрийнхөө хийнэ гэсэн юмыг хийж сурна гэж би энэ зун өөртөө зорилго тавьсан. Тэрэндээ би заавал хүрнэ. Дутуу алсан могой шиг юм хийж байхгүй гэж бас бодож байгаа. Гараасаа дараа нь харсан ч сэтгэлд сэвгүй юм гаргаж байхыг л хичээж байх болно. Энэ болтол хараад байхад би юмыг маш сайн эхлүүлж урам зоригтой явж байгаад л юу нь болохоо больчихсон юм гэмээр төгсгөлийг үзэхгүй их олон зүйлийг хаяж байсан юм шиг санагдсан. Тийм болохоор би одооноос эхлээд тийм байхгүй ээ. Хийсэн ажилдаа тууштай байж ЧАНАРтай дуусгаж байх болно. Энэ бүхэнд минь харин зурхай, хүмүүсийн хэлсэн ганц хоёрхон үг зэрэг жижиг жижиг зүйлс санаандгүй байдлаар их урам зориг өгч байгаад их баяртай байгаа шүү. Хичээгээд байдаг хэрэг ээ. Нээрээ http://news.gogo.mn/horoscope/ дажгүй шүү.
Labels:
about me
,
Миний бодол
,
Хэтийн төлөвлөгөө
Location:
Ulaanbaatar, Mongolia
Friday, July 13, 2012
Дахиад л 3 am
Ойрдоо шөнө унтахаа байлаа, өглөө ч босохоо байлаа. Хийх ажилгүй мөртлөө нэг өдөр яаж байгаад ч билээ нээх оройтоод унтчихсан. Тэгсэн маргаашнаас нь шууд нойр солигдчих юм даа. Уул нь өнөө өглөө овоо эрт боссон юмсан. Тэгээд орой ч эрт унтаад хэвийн амьдралдаа орохын даваан дээр гай газар дороос гэгчээр компьютер форматлах ажил гэнэт урган гарч ирээд миний сайхан төлөвлөгөө будаа. Маргааш дахиад л өдөр болтол унтаад шөнө дунд болтол сэрүүн нойр хулжсан байдалтай байх нь дээ. За тэр ч яахав. Энэ копьютер форматлана гэдэг ажил чинь нэг бодлын сонин сонгон шалгаруулалт шиг. Тендэр шиг ажил байна. Хэхэ бүх юмаа устгачихаад дахиад шинээр программ суулгах хэрэгтэй болно. Тэгэхээр өөртөө тохирох программыг баахан юман дотроос сонгон шалгаруулалт хийж авах хэрэг гардаг юм байна. Авахын аргагүй хөгийн юм байсан чинь дараагийн хувилбар нь сэтгэл хөдөлгөм дажгүй болсон программууд ч байх л юм. Тийм болохоор форматлах бүрдээ дахиж энэ нь ийм тэр нь тийм гэсэн хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй юм уу хаашайн. Гэхдээ би гэдэг хүн нэг суулгачихаад тэрэн дээрээ юм хийгээд дасчихвал тэрийгээ солихдоо тун маруухан хүн юм шиг байгаан. Дасчихдаг юм уу даа. Тэгээд л шинэ юм бас дахин дахин татаж суулгах тун дургүй. Зайлшгүй шаардлагатай л биш бол ер нь тийм ойлголт бараг байхгүй шүү. Ингээд л баахан юм суулгах зуураа блог бичсэн шигээ л сууж байх юм байна л даа. Энэ google chrome уул нь дажгүй browser байна лээ. Даанч суулгах гэж күйээ бурхан минь ээ ямар аймшигтай уддаг хар шаар вэ. Бүр бөөн лай юм гээч. Шээт хүлээгээд л байна хүлээгээд л байна байдаггүй ээ...
Labels:
about me
,
diary
,
Миний бодол
Location:
Ulaanbaatar, Mongolia
Tuesday, July 10, 2012
Бяцхан заль
Ххэ. Laptop маань уян нь эвдэрчихсэн бололтой нэг л болж өгөхгүй байсын. Байс гээд л дэлгэц нь жирэлзээд л ерөөсөө амар заяа үзүүлэхгүй. Тэгээд бүр уур хүрээд асаах ч үгүй байсын. Ядаж байхад энэ гэрт зүгээр PC байдаггүй болохоор яахав энэ муугаа асааж янз бүрээр оролдож байж интернэтэд орохчоо болж байлаа. Гэтэл ашгүй нэг хөөрхөн санаа олоод. Хэхэ үнэн инээдтэй. Дэлгэцгүй ком комгүй дэлгэц хоёрын дундаас аргалж байгаад нэг юм болголоо шд. Комдоо нэг монитор залгаад асаачлаа. давгүй асч л байна даг. Юу ч гэсэн энэ гэрт бол болоод л байх юм шиг байна. Харин энийг гадуур л авч явж чадахгүй болж байх шиг байна даа. Угаасаа ч нээх авч яваад байдаг байсан биш дээ. Battery нь нурчихсан болохоор гадуур авж яваад байх хэрэг нээх гардаггүй байсымөө. Намар харин хичээлд орохоосоо өмнө нэг гайгүйхэн шиг ком олж авахгүй бол энэ жилийг үнэхээр давахгүй байх аа. Гадуур үзэж байгаад нээх дажгүй хөөрхөн нөөтбүүк авчихнаа. Юуны тулд зун ажиллаж мөнгөтэй боллоо. Бас сургуулиас өгсөн нөгөө дал нийлээд 650 орчим юм болчих байх. Тэрэн дээр нь дахиад нэг 600-г нэмээд нээх гологдоод байхааргүй гайгүйхан юм олоод авчихна даа. Уул нь би америкаас захичихдаг юм билүү гэж бодож байгаа л даа. Намар яг хичээлд орохын алдад хүрээд ирнэ. Тэгээд ч үнэ мөнгө нь хамаагүй бага. Ядаж гайгүй чанартай эдр байх болов уу л гэж горьдоод байхын ялгаагүй байдым болов уу? Ямар ч байсан үнийн хувьд бол 200-н зөрүү гарах байлгүй дээ. Тэр чинь миний хувьд бол бас л овоо хөөрхөн мөнгө шд. Тэрүүгээр нь эндээсээ хөөрхөн принтер аваад тавьчийшд. Одоогоор бол нэг иймэрхүү л юм бодож сууна даа.
Labels:
about me
,
Миний бодол
Location:
Khoroo 5, Ulaanbaatar, Mongolia
Friday, July 6, 2012
We are young!!!
Өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц гэдэ үг байдаг байх аа. Гэхдээ л би жаргалтай байна аа. Юм бүхэн болж бүтээд л. Аав ээж хоёрынхоо ачаар өдий хүртэл зовлон гэгчийг амсалгүй л явж байх шиг байна. Харин бид нарыг ийм байлгах гэж манай хоёр ямар их сэтгэл санаа, уур нерв, хөлс хүч гаргадаг бол гэж бодохоос бүр төсөөлөгдөхгүй байхын. Би их сургуульд сурах гэж бөөн проблем болж болж, хичээлүүдийн дүн, сонголт, дүйцүүлэлт гээл тэрүүхэн тэндээ баахан юм болж байхад тэрнээс цаадах аймар хэцүү толгой гашилгам ийм олон зүйлүүдэд ээж аав хоёр тоох ч үгүй яваад ирснийг бодохоор бас л биширмээр байгаам шүү. Ингээд бодохоор бид нарт амьдралын туршлага, ухаан юу ч алгаа. Гэнэн залуугаараа л байна даа. Бас болоогүй ээ доороо нилээн олон дүүтэй юм болохоороо цаадах чинь лаг том байдын. Тэгсэн аав ээж хоёртой өөрийгөө харьцуулаад харахаар юу мэдэхгүй хүүхэд хэвээрээ л байна. Гэхдээ ч угаасаа өдий насан дээрээ тийм лаг байвал ч цаашаа бүр гарч өгөх байх л даа. Харин цаашдаа энэ хэдээсээ сурах мэдэх юм асар их байгааг л би мэдэж байна. Зарим талаараа магадгүй илүү зүйл надад бий л байх. Гэхдээ л тэрнээс хавьгүй илүү ихийг сурах мэдэх хэрэгтэй. Сая хэд хоног ажил хийлээ. Тэгсэн яав. Нээх их дааж давшгүй юм хийж байгаа юм шиг ядарч эдр. Хэхэ бүр дараа нь бодохоор инээд хүрээд ч байх шиг. Тэгсэн чинь аав болохоор бараг одоо 20 гаруй жил тиймэрхүү л юм хийсээр өдийг хүрсэн байдаг. Тэгсэн хирнээ над шиг тэгж амархан шалчийчихгүй л байгаа юм даа. Одоо бид нар юу ч хийж үзээгүй байж олон юм ярьж бүх л юм санаснаар болчих юм шиг бодож байна. Үнэндээ бол тийм биш юм байна лээ. Амьдрал хатуу үедээ хатуу байдаг гээд л байдаг. Тэрүүнийг нь би ямархуу утгатай юм болоо гэдгийг нь ойлгодоггүй л байж дээ. Бас адгийн наад зах нь мөнгөтэй болоод ирэхээр тэрийгээ юунд зарцуулах вэ дээрээ тулахаар ч асуудал байнаа байна. Эдийн засгаар сурдаг мөртлөө би мөнгө үрэхдээ эргэлзэж байна гээд бод л доо. Тэгэхээр энэ бидний үзээд байгаа зүйл чинь амьдрал дээр асар их баяжуулж өргөтгөж ойлгохгүй бол үзэг цааш нийлүүлэх төдийд л бодчихдог бодлогоос шаал өөр юм байдгийм байна шдээ. Нээх сүрхий хадгаламж хэрэглээ энэ тэр гээд л ярьдаг. Тэгсэн тэр нь дотроо хар мянган сонголтой. Тэндээс л зөв сонголт хийж байхыг амьдрал дээр биднээс шаарддаг. Тэнд нь бас л асуудал зөндөө. Хаана ямар юм байгааг бид мэдэхгүй, дээрээс нь ирээдүйд юу болохыг ч бас мэдэхгүй. Тэгээд яг нэг юм худалдаж авлаа гэхэд тэрнээс авах ханамжаа ч бас мэдэхгүй. Бүх зүйл өнөөдрийн хүлээгдэж буй ханамж дээр үндэслэж явагддаг. Тэгээд тэр нь харин бодит ханамжтайгаа л хэр нийцэх вэ гэдэг нь бидний анхаарах хамгийн чухал асуудлуудын нэг юм шиг. Заза ингээд бодоод байвал хичээл дээр үздэг юмнууд сонирхолтой нь ч сонирхолтой юм аа. Амьдралдаа хэрэглээд ирэхээр илүү дахиад үзсэн юмнуудаа өргөтгөж болмоор ч юм шиг.
Labels:
about me
,
Миний бодол
Location:
Ulaanbaatar, Mongolia
Subscribe to:
Posts
(
Atom
)