Monday, April 25, 2011

My thought

Ойрд өөрийнхөө тухай, бодол санаагаа ер нь бичих юм бага байна уу эсвэл бичих зав бага байна уу ямар ч байсан бичлэгнүүд минь багасаад л байх шиг. Уул нь энэ бичнэ гэдэг зүйл чинь миний хобби байгаан. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг дээ. Тэгээд л өөрийнхөө дураар хэнээс ч хамааралгүй жинхэнэ эрх чөлөөгөө мэдэрч байгаа минь энэ л дээ. Яагаад гэвэл энэ лаптопын ард суугаад өөрийнхөө талаар эргэцүүлэн бодоод сайн муу ололт амжилт алдаа дутагдлаа дүгнэж цэгнээд түүнийгээ ингээд нийтлэл болгоод эргээд харахад хичнээн сайхан гээч. Юм бүхэн үргэлж нэгэн хэвээрээ байдаггүй. Харин миний амьдралын урсах өдрүүд энэ хуулийг яаж биелүүлж байна түүнийг харах боломж олддог юм. Хамгийн гоё нь хүн өнгөрснөөсөө сурж ирээдүйд тэмүүлэн амьдардаг шүү дээ. Тийм болохоор би өөрийн бичсэн постууддаа хайртай. Харин яг өнөөдрийн хувьд миний үзэл бодол гэвэл ийм байна:
Би өөрийн хүсч байсан сургуульдаа орсон гэдгээ мэдсэн. Тийм ч болохоор урам зоригоор дүүрэн байгаа гэх үү дээ. Бас дээр нь дэндүү их зүйлийг золиослон байж энэ сургуульд орсон болохоор надад одоо ухрах зам байхгүй. Тийм болохоор цөхрөлтгүй урагшаа тэмүүлээд байхаас өөр яах билээ. Ирээдүй минь надад гэрэлтэн харагдаж байна. Амьдралд хүн өөрийн гэсэн зорилготой байх ёстой түүндээ хүрэхийн тулд жижиг жижиг зорилтуудтай байх ёстой гэж би боддог. Харин надад тийм хийнэ гэж бодоJustify Fullж төлөвлөсөн зүйлс маш олон байна. Хүмүүсээс сурч мэдэх ч зүйл их байна. Энэ хамт олон дунд орсноос хойш би их олон зүйлийг сурч байна гэдгээ мэдэрч байна. Хүмүүс ямархуу байдгийг, юманд хандах хандлага, миний сурч мэдээгүй ямар олон зүйлс байдаг юм бэ гээд л хийж гүйцээх сурч мэдэх асар олон зүйлс ар араасаа эгнээд намайг хүлээж байна. Би бүгдийг нь чаднаа. Бас хамгийн сайхан нь миний сэтгэл хэзээ ч урьд өмнө нь байгаагүйгээр хангалуун дүүрэн байна. Харин би намайг ийм байлгаж буй нэгэн хүнд баярласнаа хэлэх нь зүйтэй байх аа. За тэгээд ямар ч байсан залуу насандаа хийж бүтээх юм үнэхээр их байна шүү... Өдрийн 24 цаг ч үнэндээ богинохон санагдаж байна даа. Гэхдээ одоо яахав хичээгээд л байхаас даа.

No comments :

Post a Comment

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.