Ойрын хэдэн өдрүүдэд юу ч болчихов доо бүү мэд. Ямар ч л байсан аймар завгүй амьтан яваад байсан. Тэгээд харин азаар бүгд гайгүй бүтчихлээ шүү. Бүх юм аа болгоно гээд сайн хичээгээд байхад аяндаа бүгд болдлог л юм байна. Хэрэв чи маш гүнзгий усанд үсрэн ороход хэзээ нэгэн цагт хөвөн гарч ирдэг нь үнэхээр үнэн л юм байна. Гол л маш шаргуу хөдөлмөрч байвал би өөртөө ямар их зүйлс нуугдаж байдгийг олж мэдэх шиг боллоо. Одоо бол зөвхөн хичээл ном гээд явж байна. Харин цаашдаа ажил, гэр бүлийн амьдрал гээд зохицуулах зүйлс өчнөөн олноороо гарах байх. Энэ бүгдийг хэзээ юуг нь яаж амжуулах вэ гэдэг нэг төрлийн урлаг юм шиг ээ. Хамгийн гол нь цагийн менежмент сайтай болох хэрэгтэй юм байна лээ. Ийм эрчээрээ урагшлаад байхад амьдрал улам л сайхан болох юм шиг ээ. Хүн болгон өөрийн хүсэл сонирхлоо дагаж хийж бүтээхийг хүсч буй юм бүхэндээ зорьж өөрөө өөртөө ганц удаа ч болов итгээд үзэхэд алдах юм тийм их байдаг гэж үү. Хэрэв өөрийгөө гайхалтай их чадвартай гэдгийг мэдвэл алдах байснаасаа хамаагүй ихийг хожно гэдгийг хүмүүс ер нь мэддэг болов уу? Сайхан бүхнийг цогцлоон бүтээх чадвар хүн болгонд өчүүхэн бага ч гэсэн байдаг гэж би боддог. Тиймээс одоо би сайхан завтай болсон дээрээ өөрийгөө байнга сайжруулан хөгжүүж төгс төгөлдөр лүү тэмүүлэхийг хүсч байна. Амьдрал намайг өдөр бүр сорьж байдаг. Түүний сорилд би харин секунд бүрт бэлдэх болно...
Завгүй хэцүү ч нэг бодлын гоё байдымаа. Эргээд харахад хийсэн юм ихтэй уйтгарлах ч завгүй гоё шд.
ReplyDelete