Wednesday, January 20, 2010
My thought
За тэгэхээр өнөөдөр би нэг зүйлийг ойлгох шиг боллоо. Энэ бол Монгол хэлний тухай. 10 жилд сурч байхад Монгол хэлний хичээл гэхээр л нээх дуртай дургүй хоёрын хооронд л хичээлдээ суугаад л бүх юмыг нь хийчихээд л нэг дүнгээ аваад явж байвал болох юм шиг санагддаг байлаа. Тэгсэн чинь одоо бодоод байсан чинь би яг яах гэж энэ хичээлүүдийг ерөнхий боловсролын сургуульд заавал үзэх ёстой суурь хичээл болгон ороод байдгийг нь бодохгүйгээр зүгээр л харанхуй сураад явж байсан юм шиг санагдсан. Тэгээд хэдий орой ч гэсэн ойлгосон зүйл маань гэвэл бид Монгол хүн, тийм ч учраас монгол хэлээ дээдэлж байх ёстой юм байна. Тэгээд бас бусад улс орноос бид чинь хэл соёлоороо тусгаар ангид байж л жинхэнэ бүрэн бүтэн нэг улс байх юм байна гэдгийг ойлголоо. Тэгээд манай улс чинь энэ том хоёр их гүрний дунд байдаг болохоор улам ч илүү хичээн өөрийн гэсэн юм бүгдээ бүрэн бүтнээр нь байлгах ёстой шүү дээ. Тэгээд бас энэ Хятад гэдэг улс чинь эртнээсээ авхуулаад л өөрийнхөө соёлоор бусад улс орныг эрхшээлдээ оруулаад бүр сурчихсан гэж байгаа. Тэгэхээр бидний үеийн залуус мөн тэгээд дээшээ доошоо үе үеийн залуучууд ер нь хараад байхад гадаад хэлийг бараг л эх хэлээсээ дээгүүр тавьдаг хүмүүс одоо хүртэл олширсоор л байгаа. Тэдгээр хүмүүсийн тоонд нэг үе би өөрөө ч ордог байсан байх. Харин одоо бол тийм биш шүү. Хүн болгон Өсөхөөс сурсан үндэсний хэл, Мартаж болшгүй соёл гэдэг энэ аугаа үгийг үеийн үед үүрдийн үүрд санаж яваасай гэж би хүснэ. Бас бидний нэгэн гайхалтай өв соёлын нэгээхэн хэсэг нь Монгол бичиг юм. Энэ бичиг нь хүн төрөлхтний бүтээсэн бичгүүдээс Морзын дараа орох хамгийн хурдан бичигт тооцогддог юм байна. Тэгээд ч эрт дээр үеэс Монголчууд бид чинь энэ ертөнцийн хамгийн нарийн бүхний учрыг танин мэдэж өдөр тутмын амьдралдаа түүнийг хэрэглэн хэвшүүлж ирсэн онцлогтой өвөрмөц ард түмэн гэж би боддог. Тийм учраас одоогийн залуучууд бид монгол ёс заншлаа дээдлэн сурч түүнийгээ мухар сүсгээс ялгаж салган ойлгож өдөр тутмынхаа амьралд хэвшүүлэх нь нэн чухал болсон мэт санагдна.
Subscribe to:
Post Comments
(
Atom
)
No comments :
Post a Comment
Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.