Friday, January 8, 2010
Амралт эхэлчлээ
Зиа тэгэхээр амралт эхэлсэн гэж байгаа. Өнөөдөр бол Баасан гараг юу гэсэн үг вэ гэхээр манай ангийнхан ер нь бол албан ёсоор амрах өдөр бол өнөөдөр юм л даа. Тэгэхээр одооноос эхлээд жинхнээсээ амралт эхэлсэн гэж хэлж болохоор болсооон гэж. За одоо миний өмнө яг 23 хоног амрах хугацаа байгаа юм байна. Тэгэхээр энэ өдрүүдийг яаж юу хийж өнгөрөөхөөс минь миний ирээдүйн зарим зүйл хамаарч ч болох юм л даа. Тэгээд яг энэ амралтаар бол түрүүн хэлж байснаар бол англи хэлээ л шахуу хийх бодол байгаа. Тэгээд шалгалтаа энэ сарын 31-нд өгөхөөр төлөвлөсөн байсан болохоор одоо надаа маш бага хугацаа үлдээд байна л даа тэр шалгалтаа амжилттай өгөхөд. Тэгэхээр үлдэж байгаа энэ жоохон хугацааг бүрэн дүүрэн ашиглах нь л чухал болсон бөлгөө... За ингээд Саруулд бас ӨӨРТӨӨ тэр шалгалтаа сайн өгөхийг хүсэн ерөөе дөө. \За өөрийгөө жаал хөөргөчихлөө... ХАХА\
Subscribe to:
Post Comments
(
Atom
)
Amjilt xusey!! ^^
ReplyDeleteбаярлалааа
ReplyDelete