Tuesday, September 22, 2009
Их сургуулиа гэж...
За би ер нь бодоод байхад анх их сургуульд ороод бодож байхдаа нээх их завтай хүмүүс л байгаад байдаг юм байна даа гэж бодож байсан чинь бас одоо бодоход тийм биш юм байна аа. Хичээл нээх учиргүй их ордоггүй ч гэсэн мань хэдийгээ хөөрхөөн сандаргаад байхаар лабратори, бие даалт, гэрийн даалгавар, элдэв бусын арга хэмжээ гээд зүгээр байлгадаггүй газар юм шиг байна өө. Бас тэгээд эндээс чинь хичээгээд гүйгээд байсан нь их л зүйл сурч мэдээд гарах боломжтой юм байна. Аа бас зөндөө ч олон хүнтэй танилцаад цаашаа найзлаж нөхөрлөөд явбал боломжийн юм зөндөө л байна даа. За тэгээд тэр багш нарын лекц, семинар гээд хааяа бас хоцрох нтр гээд асуудал мундахгүй ар араасаа цувраад л байх юм. Ер нь тэгээд амжиргаатай сэргэлэн л байхгүй бол бас л амаргүй эд байна аа хө. Хүний олон хүүхдүүдийн дунд ороод явж байхдаа тэд нараас дутахгүй л байна даа гэсэн хор шар хөдлөөд л бүр тэргүүнд нь байх хорхой гозгоноод би л лав хичээж л байгаа. Хамгийн гол нь миний анзаарснаар бол тэр лекц гэж нэг лайтай юмыг манай сургууль дээр түрүүлээд материалтай нь танилцаад юу ярих гээд байгаа тэгээд яг ямархуу анзааны юм болохыг нь мэдэж болдог юм байна. За тэгээд тэрийг нь олоод харчвал ямар ч гэсэн нэг мангайж суухгүй ядаж нэг юмтай хоцорч болох юм шиг санаа төрөөд байгаа. Тэгээд тэр бие даах ажлууд даалгаварууд гээд хурдхан хурдхан хийхгүй л бол сайхан овоорох нь тэр дэээ. Одоо би энэ тэрүүгээр гүйсээр байгаад 3 ч билүү 4 лаб бөөгнүүлчээд л явж байна. Эхэлж байгаа болохоор гайгүй юм хийлгэж байх шиг байна лээ. Ер нь бол гэхдээ нөхөөд гялс хийчих байх гэж бодож байгаа шүү. Харин дараа нь бол ёстой тэхкү дор дор нь хийгээд явна даа. Одоо маргааш очоод нэг лаб-г нь хамгаалаад цагаа бичүүлээд дараагийн ажилдаа орно доо гэж...
Sunday, September 13, 2009
Чуулган
МУИСОХ-н Оюутан конгресс гэдэг байгууллагын бүтэц бүрэлдэхүүнд миний бие өнөөдрөөс эхлээд орж санал сэтгэгдэл оруулж цуг ямар ч гэсэн ажиллах боллоо. Ингээд ер нь миний хувиас дүгнэхэд өнөөдөр болсон ээлжит бус чуулганы гаргасан шийдвэрээр манай МТС-н ОЗ-н тэргүүн Цэндболд гэгч залуу дэд тэргүүнээр сонгогдсон явдал нэгдүгээрт хамгийн их анхаарал татахаар асуудал боллоо гэж бодож байна. Дараа нь бас нэг сонирхолтой явдал гэвэл миний хувьдаа таамаглаж байснаар бол энэ чуулганы үр дүнд ямар ч байсан оюутан конгрессын тэргүүн Эрхэмбаяр гэж залуу албанаасаа буух байх хэмээн бодож байсан маань 180 хэм эргэж буцаад үргэлжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэхээр боллоо. Мөн өнөөдөр нилээн сунжирч асуудлыг олон талаас нь хэлэлцэж нухацтай авч үзсэний үндсэн дээр Хяналтын Зөвлөлийг бас шинээр бүрдүүлж ажиллахаар боллоо. Мөн энэ удаагийн чуулган дээр дэд тэргүүн асан Ган-Оргил ямар ч шалтгаангүй гэж дүгнэж болохоор байдлаар ирсэнгүй. Миний хувьд гаргасан дүгнэлт гэвэл энэ хүн ажил үүргээ гүйцэтгэж чадаагүйн улмаас хамт ажиллаж байсан нөхдөөсөө ичээд ирсэнгүй гэх ганц л дүгнэлтэнд хүрлээ. Мөн дээр нь нэмж хэлэхэд энэ хамт ажиллаж байгаа оюутнууд маань нилээн мэдлэг чадвартай сайн ажил хэрэгч хүмүүс байна гэж би ойлголоо. Ямар ч гэсэн эдгээр үүссэн асуудал бол хэдэн хүний хариуцлага алдсан явдлаас үүдэн гарсан гэж ойлгож байгаа. За тэгээд ер нь бол юм хийх идэвхи сонирхолтой хүмүүс маш их байгаа бөгөөд гол нь эдгээр хүмүүсийг хянах энэ хүмүүс нь зөв хяналтын тогтолцоотой байх шаардлага нэн тэргүүнд хэрэгтэй болоод байгаа мэт анзаарагдаж байна. Харин эдгээр томилогдсон баг маань одоо цаашид хариуцлагатай сайн л ажиллах үлдээд байгаа юм байна. Ингээд үүн дээр нэмж хэлэхэд одоо цаашид надад болон манай нөхдөд хийх юм асар их байгаа гэдгийг л өнөөдрийн чуулган дээрээс маш тодорхой ойлгож авлаа.
Saturday, September 12, 2009
Оюутны холбоо

За миний бие сая "Оюутны холбоо" гээч юманд саяхан гишүүн болж орлоо. Ер нь бол надад их дажгүй ч юм шиг сэтгэгдэл төрлөө. Одоогоор оюутны холбооны гишүүд болон МТС-н оюутны холбоогоо багш нар болон сурагчид нь нээх ойшоодгүй л юм шиг байна. Тэгээд саяхан автобусны билет захиалгаар МУИС-н оюутны холбооны нэр хүнд нилээд доошоо унасан сурагтай байна. Учир нь МОХ-с 9-р сарын билетийг оройтуулж өгөөд дээрээс нь МУИСОХ-с болж хэд хоног саатаад тэгээд оюутнууддаа тэр билет нь нилээд саатаж очсон бололтой. Би ч яахав тэрийг нь энэ сардаа захиалаагүй сууж байсан цаагуур тийм юм болсон сурагтай. За тэгээд удахгүй нөгөө МУИСОХ-ы дарга удирдах ажилтнуудыг огцруулахаар болж дахин сонгох ажил гарч ирж байх шиг л байна. За тэгээд одоохондоо гэвэл манай сургууль болох МТС-н ОХ-ы зохион байгуулах ажилд идэвхитэй оролцох нь ер нь чухал юм шиг байна. Одоо миний энэ байгууллага дахь үүрэг гэхээр ангийнхныхаа санал бодлыг дээш нь дамжуулж өгөх тэдний эрх ашгийг хамгаалах л үүрэг хүлээгээд байх шиг байна. Бас өгсөн үүрэг даалгаварыг нь сайн биелүүлж байх ёстой гэсэн. За тэгээд ОХ гэдэг нь төрийн бус байгууллага юм байна. Энэ байгууллага нь сургалтын алба удирдлагуудаа хянаж байдаг нэг ёсны хяналтын байгууллага ч гэж хэлж болох юм байна л даа. Тэгээд бас оюутнуудынхаа дунд янз бүрийн ажил зохион байгуулж болдог тэр ажилаа хийх төсөв МОХ-с авдаг тийм байгууллага юм байна. Мөн тэр төсвөө гишүүд болох бид хэд нь юунд зарцуулах вэ гээд хурал хийн төсвөө батладаг байх юм. За тэгээд ер нь бол энэ чинь УИХ-н л жижигсгэсэн хувилбар юм байна л даа. Тэгээд миний ойлгож байгаагаар бол хувь хүмүүст өөрийгөө илэрхийлэх болон санаа бодлоо солилцох нүүр бардам ямар нэгэн юмыг шүүмжилж, санаачилж чаддаг л болох юм байна. За ингээд хойшид ажиллаад байдаг хэрэг ээ.
Wednesday, September 2, 2009
Их сургуулийн талаар миний бодол.

Subscribe to:
Posts
(
Atom
)