Tuesday, November 13, 2012

Эгзэгтэй

Би дахиад л нэг эгзэгтэй мөчтэй тулгараад байна. 4 жилийн өмнө яг ийм нөхцөл байдал ирж байсан санагдаж байна. Ач холбогдлоороо үүнээс нэг их дутахааргүй л асуудал байсан болов уу гэж бодож байна. Тэгэхэд би балчирхан ч байж, тэнэг ч байж. Юу ч бодолгүй шахуу тийм том шийдвэр гаргасандаа одоо болтол харамсах юм. Гэхдээ мэдээж надад тэрнээс олж авсан сургамжууд бий. Бас бодит давуу тал өөртөө бий болгосон нь ч байгаа л байх. Гэхдээ л цаг хугацаа гэдэг маш чухал зүйлээ би алдан суурь мэдлэг гээч бас нэг том зүйлийг өөрөө бие дааж шахуу нөхөж гүйцэж авна гэдэг ай даа мөн бэрх юмны нэг байна лээ гэдгийг л ойлгосон. Өдийд би тэгж балайраагүй бол одоо байгаагаасаа хавьгүй илүү байх ч байгаа билүү хэн мэдэх вэ? Нэг бол ийм их эрч хүч надаас гаралгүй би одоогийнх шигээ ч байх байсан юм болов уу? 
Гэхдээ л нэг л юмыг би сайн мэдэж байна. Буруу шийдвэр гаргаснаар миний олсноо, зарсантайгаа харьцуулахад юу ч биш. Асар өндөр зардалтайгаар энэ буруу гаргасан нэг шийдвэрээ зөв гольдролд нь оруулах гэж үйлээ үзлээ. Одоо бурхан минь зүгээр больж үзье. Анхнаасаа л бодож бодож хамгийн зөв шийдвэрээ л шууд гаргах ёстой. Нэг юман дээрээ хоёр алдаж байвал яг тэр тал дээрээ жинхэнэ арчаагүй амьтан гэдэг нь батлагдаж байгаа хэрэг гэж би боддын. Тийм болохоор би бодох юм ихтэй л байх нь дээ.

Одоо байгаа зүйлээ би нэг харвал надад их сургуулийн 4 жилийн турш зааж сургах гээд чармайгаад байгаа зүйлийн 60% орчим нь дажгүй наалдаж үлдсэн юм шиг байгаан. Бас нэг том давуу тал юу вэ гэвэл миний сонирхдог зүйл чухам юу вэ гэдэг дээр тойм төдий бүдэг бадаг ч гэсэн төсөөлөл бий болж байна. Баттай нь юу вэ гэвэл одоогийн сонгосон мэргэжилдээ би үнэхээр дуртай гэдэг л байна. Харин ямар сэдэв, чухам би цаашид юунаас эхэлж хийх вэ гэдэг дээр бөөн олон салаа зам байна аа хө. Одоо ойрын бодож байгаа зүйл юу вэ гэвэл би 2 жил орчим сайхан газар сайн ажиллаж байгаад гадагшаа нилээн сайн сургуульд мастерт явах санаа байна. Гэтэл тэр 2 жилдээ би хаана ямар газар ажиллах вэ гэдэг нэг асуудал байна. Миний санахад гайгүй хамт олонтой чадварлаг ОУ-н байгууллага байвал дажгүй санагдаж байна. Энд орохын тулд би хэлээ сайжруулж түүнийгээ баталсан шалгалт өгөх хэрэгтэй. 

Дараагийн нэг сонголт юу вэ гэвэл би шууд одоо төрийн зардлаар ч юм уу эсвэл хувийн зардлаар намайг сургачих газар шургаад орчмоор байгаан. Тэгвэл би яахав нээх зовохгүй сургуульд явчихна. Харин тэр болтлоо юу болох бол гэдэг нэг айдас байна аа.  За энэ бол холийн зүйл. 

Үүнээс арай ойрмогхон юу байна вэ гэвэл би чинь одоо ямар сэдвээр судалсан нэрийн хуудас ажилтай болох гээд байгаа билээ хө? Олон улсын эдийн засаг талын ажил хиймээр санагдаад дотроос нэг юм хатгаад байна. Харин би нилээд сайн бодмоор байгаан энэ тал дээр. Орох хоёр газраа бодож байгаад тэр хүмүүст хэрэг болохуйц миний сонирхлыг татах тийм л зүйл хийнэ. Харин дипломын ажил хийх тал дээр бол нэгэнт би хийнэ гэдэг шийдээ хатуу гаргачихсөөн. Тэгэхээр төгсөх дөхөж байгаатай холбоотойгоор дадлага гээч юм бас хийнэ ээ. Гэхдээ дадлагаа би харин маш чанартай сайн хийнэ гэж бодож байгаа. Яг хэрэгтэй зүйлээ хийгээд тухайн газраа өндрөөр үнэлэгдэж чадах байж найдаж байгаа шүү. Бодож ярилцах юм асар олон байна аа. Хэд хоног бясалган гэгээрэх шаардлага гарах нь дээ. 

Заза гэхдээ энэ бүх асуудлууд өнөөдөр надад их сайхан болоод өнгөрчих юм шиг санагдсан. Миний санаанд багтаад инээд хүрээд байхаараа л би тэр юмаа хийж чадаад байдым даа. Тийм болохоор энэ удаад ч бас чадах байх гэж найдаж байна. 

5 comments :

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. it reminds me old memories in middle school. You are highly motivated, a good friend of life and so energetic person ! I miss you Zulaa ! i miss your honest critical feedback for me! I really like the way of your strategy how to study and learn something new! I want to strategize with you as usual we used to do. Good luck man! You can reach what you want and you can obtain what you need !

    ReplyDelete

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.