Ер нь их сургуульд би чухам юу сурав гэж бодоод байсан чинь сурсан юм бага юм шиг надад санагдах боллоо. Хоёрын хооронд сурсан ч юм шиг сураагүй ч юм шиг үлгэн салган яагаад ийм байгаа юм бол оо? Юунаас болоод надад ийм сэтгэгдэл төрөх болов? Үүнд хариулт болох хэд хэдэн санаа байна.
- Угаасаа сурсан зүйл бага байна. Хэдий би хичээсэн ч сурсан зүйл хангалтгүй байна. Дээр нь шилжиж орсон минь нөлөөлж байна.
- Дээрх зүйл үнэн байж болох юм. Гэхдээ бас асуудалтай. Сүүлийн жилийн дүнгээ харвал би тийм ч чамлахааргүй суржээ. 90% орчим дундажтай сурсан байна. Гэтэл сурсан юм бас л хангалтгүй санагдах хэвээрээ л байна.
- 75%-иа дүүргэчихээд байгаа хүн чинь ямар байх ёстой юм бол? Дахиад 1 жилд овоо юм сурчихаад ажилд гарахад гологдохгүй байж магадгүй л юм.
- Гэхдээ үнэмшил муутай л сонсогдоод байна. Нэг бол манай багш нар бүр аймар лаг болохоороо мань хэдийгээ хараад санаанд нь хүрэхгүй дандаа тийм сэтгэл дундуур өнгөөр бид нартай харьцдаг юм болов уу? \Энэ яахав байж болох л юм\
- Аль эсвэл бүр сургалтын тогтолцоо бүхэлдээ үнэхээр авах юм алга. Энэ бол миний бас нилээд байж болох юм гэж бодож байгаа хувилбаруудын нэг.
- Бас дээр нь миний хичээлээс гадуурх цагийн хуваарь нөлөөлж байх магадлалтай л юм
Ингээд энэ бүхнээс хараад дүгнэж хэлвэл би гэдэг хүн үнэхээр өөрөө дахиад илүү хичээгээд дээрээс нь багш нарынхаа зааж байгааг сайн шингээж аваад бас сургууль төлөвлөгөөгөө илүү боловсронгуй болгоод би тэр үед төгсөхийн цагт ямар аймар лаг нөхөр болоод төгсөх бол гэсэн бодол толгойд орж ирлээ. Гэхдээ эдгээрээс хамгийн их санаа зовоох, надаас маш бага шалтгаалах зүйл бол энэ суралтын төлөвлөгөө. Баахан олон хичээл аймар бага кредит цагаар үзэж байгаа манайхан ер нь яаж тийм гүн мэдлэгэй болох вэ дээ. Мэргэжлийн суурь хичээлүүдийг олон цагаар өндөр кредиттэйгээр сайн үзэх шаардлагатай байгаа юм. Бүр хаанаас нь ч асуусан яв цав мэддэг байхаар хичээлээ гоё орох ёстой. Мэдээж бид нар ч мөн адил хичээх үүрэгтэй. Хаа хаанаасаа сайн ажиллаж байж чанартай бүтээгдэхүүн болсон мэргэжилтнүүд гарна шүү дээ. Манай ЭЗС-н ЭЗОТ-с заадаг олон макро микрог нэгтгэж шинэ хөтөлбөр боловсруулж заавал таарна. микро үндэс, дунд микро хоёрыг нэгтгээд 6 кр байхаар заадаг ч юм уу. Бас макро үндэс, дунд макрог ч ялгаагүй. Дээрээс нь математик, магадлал статистик, статистикийн онол гэх мэт баахан математикийн хичээлүүдийг ихдээ хоёр таслаад ороход л хангалттай шд. 1-д миний бодлоор математикийн төрлийн 6-8кр, англи хэл 6 кр, макро 6кр, микро 6-кр, ня-бо санхүү чиглэлийн хичээлүүд 4 кр байхад л хангалттай. Тэгээд өөрөө хүсвэл ганц сонгох хичээл авчихвал л болно. Сонгох хичээл нь нэг багцаас ганц хичээл авдаг байхад л болно шд. Тэгээд тэр багц нь 6-7кр байдаг байж болдоггүй юм байх даа. Тэр Оюутны Зөвлөлөөр дамжуулаад энэ мэтийн асуудлыг шийдүүлж уул нь болмоор доо. Бүтэн жил МУИС даяараа ийм арга хэмжээ авбал болохгүй зүйлгүй л санагдана. Тэнхим болгонд ч юм уу ямар нэгэн байдлаар үүрэг болгож өгөөд иймэрхүү тал дээр анхаарвал уул нь маш зөв зүйтэй ажил болох байх гэж бодож байна.
manaid bshdee micro undes, dund micro 2l bhd boln tus tusdaa 5, 5 credit ern mergjlin undsen hicheeld tm bvl zuir. Harin ahisn etr gj soliorood bl eruusu herggu zaaj chadku deern oyutnuud n terin oilgohku bhku yu hamgin goln. Anhan dundaa mash sain zaaj oilguulj hundruuleh hergtei.
ReplyDeleteAngli heliig bol arai uuruur orh hergtei manai angli hel bol arail hudlaa ugn daraalln zuv gehdee. Zaaj bgaa arga baril bagsh narn sonin l doo. Jisheelbel 1 iim arga bn bagshn gertn aimr ih daalgvr ugchn barag 5 huudas ar uvurgu ternd.n ehleed helcuud, uguulber ugin butec, tgeed sonsgol teriin hiihku harchad irne, tgeed unshlaga tovchhondoo. En bl eruusuul angli helni alban esnii shalgaltuudad beldj bn gsn ug shude ghdee ma surgatlin tuvuudihees uurlduu. Ma sur.d ehnii jildn ingj oruulj bolhiin 8 crediteer. Tgeed irheer oyutan heln nileen sn bolood uuruu hicheegeed irvel saijirndaa dahiad 1 jil bie daagaad sn beldhd IBT. IELTS.n hangalttai undur onootoi boln. Za daraan 3 kurst.n GMAT GRE.n chigleleer beldh hergtei en program ystoi goy bh hergtei jild 8credit bvl deer bh manaid. Tgeed 4too uuruu hicheej bgaad onoogoo avchina. ingeed 2 shalgaltinhaa undur onootoi hun bl tugsuhuusu umnu top 20 luu apply.dhd naidvar undur shuude.
Bi tugsuud mongold ajilaad demii gj boddiin ghdee odoo ajilhar bolcnldoo ugiin iim sistemeer ywad tugsj bgaa ym chn. Chi yu gj bodjiin?
@Anonymous Хэлний тал дээр бол ч ер нь тиймэрхүү юм үнэхээр үгүйлэгдэж байгаа юм шиг санагддын. Гэхдээ бас манайхан өөрсдөө ч хайнга гарууд л даа. Жишээ нь манайд бол багш нь үнэхээр лаг гар байсан. Сайнбилэг гээд. Харин оюутнууд нь өөрсдөө тэр хүнээс юм сураагүй л дээ. Мөнгө төлж курст суухаараа хандлага нь ондоо байдаг юм шиг байгаан. Тэгээд ер нь энэ мэргэжлийн тал дээр бол эхлээд суурь яг онолынхоо гол санааг нь л сайн толгойд нь хийж өгөх нь хамгийн түрүүнд хийх ёстой зүйл юм шиг санагддын. Юмыг нэг дээрээс нь томоор хараад харьцуулах л чадвартай болчихвол цаашдын алхам болно л гэж би боддын.
DeleteThis comment has been removed by the author.
ReplyDelete