Гэнэт явж байгаад нээрээ нэг юм бодож үзлээ. Ер нь их сургуульд хүмүүс яах гэж ийм ихээр сураад байгаа юм бол оо гэж. Бараг л ерөнхий боловсролыг эзэмшиж байгаа шиг л төгссөн болгон нь их дээд сургуульд ордог. Уул нь удирдах албан тушаалтнууд нь л сурвал болж байгаа юм шиг. За бас удирдах ч арай биш юм аа. Ер нь бол дээд боловсролтой хүмүүсийн энэ нийгэмд хийх юм чинь 50% ч хүрэхгүй л байх гэж би боддог ш дээ. Харин мэрэгжилтэй ажилтнууд л одоо манайд дэндүү их хэрэгтэй байгаа байх.
За энэ ч яахав хамгийн гол миний бодсон зүйл юу вэ гэвэл их сургуульд сурах төлбөр бас сурах 4 жилдээ бид ямар их зардал гаргаж байгаа болон энэ мөнгө хугацаагаар юу хийж амжуулж болох вэ л гэж? Бас л бодууштай л юм байна лээ. Жишээ нь би л гэхэд хэдэн төгрөг зарчихаад сууж байгаагаа бодъё л доо. 890+2550+600=4040 мянган төгрөг болж байна. Бас дээр нь 3 жилийг ардаа үлдээчихсэн байна. Энэ хугацаанд би нэг ажилд ороод ажилласан гэж бодвол жилд 1000000 төгрөг авна гэж бодоход л 3 сая болно. Ингээд бодохоор 7 сая төгрөгийг би боловсролдоо зориулж байгаа юм байна. За тэгээд 4-р курс төгсөх энэ тэр гээд зардлаа тооцоход 10 сая төгрөх болох юм байна. Би тэгвэл энэ 10 сая төгрөгөөр юу хийж болох байсан бол? Ер нь миний үеийнхэн 10 сая төгрөгтэй байсан бол юу хийцгээх байсан бол? Их сургууль төгсөөд зарим нь ажилд орж чаддаггүй. Бас цалин багатай, мэргэжлээрээ ажиллаж чаддагүй гээд асуудал зөндөө байдаг. Харин их сургуульд сурахын оронд арай өөр зам сонгосон бол яах байсан бол? Өдийд өөрийн гэсэн хэдэн дэлгүүр ч юм уу жижиг хөнгөн үйлдвэртэй болчихсон байхыг хэн үгүйсгэх вэ. Давгүй машин унаж амьдралаа под хийтэл нь аваад явчихдаг, аав ээждээ өсгөж хүн болгосон ачийг нь бага ч болов хариулаад эхэлчихсэн ийм сайхан дүр зураг надад харагдаж байхын. За харин мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургуульд суралцсан бол хэдийн 4 жил нь нээх ялгаагүй байдлаар өнгөрөх ч гарах үр дүн бол эрс өөр. Төгсөөд гарахад л дажгүй этгээд болоод гарахад өндөр цалин сайхан нөхцөл амлаад уралдаад л ажилд авна гэж бодож байна. Дээр нь сургалтын төлбөр энэ тэр гэж эцэг эхээ махлахгүй өөрийнхөө хэмжээнд хөөрхөн мөнгө юм сурсныхаа төлөө авна гэж байгаа. Ингээд бодохоор энэ баахан чанаргүй их дээд сургуулиудын үүд хаалгыг бариад оронд нь сургалт сайтай коллежуудыг барих хэрэгтэй. Ингэвэл удирдагч болон гүйцэтгэгчид аль аль нь чанаржина гэж бодох юм.
No comments :
Post a Comment
Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.