Tuesday, October 12, 2010
New things
Хэхэ зааз. Аймар их удасны эцэст блогтоо ганц хоёр юм бичдэг юм билүү гэж бодлоо. Ер нь бол санал бодлоо чөлөөтэй бичиж тэмдэглэн илэрхийлэх ганц арга минь болоод байгаа юм болов уу даа энэ блог маань. Тэгэхээр яахав дуртайгаараа өөрийнхөө тухай мөн дахиад нэг пост оруулъя даа. Ойрдоо хичээл ном ихтэй ч сайхан өдрүүд үргэлжилсээр байна аа. Шинэ сургууль шинэ анги гээд энэ бүгд надад таалагдаж байгаа шүү. Харин маргааш шалгалт авах гэж байгаа. Мэдээж хэрэг явцын шалгалт ингээд эхнээсээ эхэлж байна. Иймээс би маргааш тийм хэцүү биш миний дуртай хичээлүүдийн нэг болох монголын түүхийн шалгалтаа өгөх гэж байгаа болохоор сэтгэл амар бас нэг бодлын түгшүүртэй байна аа. Яагаад гэвэл ганц найдлагатай хичээл дээрээ хангалттай сайн авч чадахгүй байх вий дээ гэж бодоод түгшиж байна. Багш нь үнэхээр хичээлээ сайхан заадаг болохоор би түүхийн лекцэнд суухдаа сэтгэл хангалуун байдаг аа. Тэгээд ч ер нь бол түүхийн хичээлд сууснаар олж авах зүйл асар их юм байна лээ шүү. Түүхийн ном уншиж байснаас бас харилцан ярилцаж хүний үзэл бодлыг сонсоно гэхээр ямар нэгэн нэмэлт эрхцүүлэх зүйл байгаа болохоор давуу тал ихтэй байдаг юм байна лээ. За энэ нэг иймэрхүү байдаг байж. Цаашаа ярихад Санхүү бүртгэлийн үндэс гэж нэг хичээл байна аа. Хөөрхий надад үнэндээ бол хэцүү хичээл байна шүү. Азаар ээжийнхээ энэ чиглэлийн мэдлэгийг ашиглаад нэг юм толгойдоо хийгээд авч чадах юм шиг байна. Гэвч эхний явцын шалгалтан дээр үр дүн нь сайн гарч чадахгүй болов уу гэж эмээж байна. Өшөө цааш нь гэвэл микроэкономикс гэдэг хичээл байна аа. Үнэндээ бол миний хувьд барьцгүй хичээл. Би эхлээд энэ хичээлийн тухай ямар бэлтгэлгүй байсан. Үнэндээ бол суурьгүй байсан. Харин одоо бага зэрэг чармайлт гаргасны ачаар нэг юм яриж байгааг нь ойлгохтойгоо боллоо. Ингээд хангалтгүй нь мэдээж л дээ. Гэхдээ яахав ямар ч гэсэн нэг юм хийж болох байх. Ингээд миний ЭЗС-д орсон эхний семистр маань иймэрхүү янзтай өнгөрч байна даа. Хичээгээд л байна даа юу ч болж байсан.
Subscribe to:
Post Comments
(
Atom
)
No comments :
Post a Comment
Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.